Бичлэгийн тоо 497

Гайхамшигт 100 адал явдал

Уншсан 10936 vote 0 2011.03.02 23:57:43

  Үргэлжлэл

 

     Хүн юмуу эсвэл ямар нэгэн амьтан түүнийг авч яваа бололтой.Ямар ч байсан яваад байгаа нь ил байв.Одоо дээшээ өгсөж байна. Хүндээр амьсгалах бөгөөд үе үе хүн шиг сөөнгөтөн уухилна.Өнөөх саксвач гэж үү ? Хөгшин индианы хэлээд байсан тэр амьтан...Газар доорхи ертөнцийн савдаг, хамаг бие нь үсээр бүрхэгдсэн аварга биетэн зэрлэг хүн...Яадаг билээ? Хутгаа шүүрч аваад аяны хөнжлөө цоолон зугтах уу?Гэвч тэр тал талаасаа шахагдсан болохоор хөдлөх ч аргагүй байв. Шүдээ хүртэл зэвсэглэсэн мөртлөө ийм арчаагүй байдалд орох ч гэж дээ.

    Нурууны харалдаа болон түүнээс жаахан доохно консервны лаазнууд байлаа. Бууных нь гол төмөр толгой руу нь байнга цохино. Хөдлөөд хөлөө ч хөдөлгөх боломж байсангүй.Түүнийг авч яваа амьтан ядарсан бололтой маш их уухилна.За одоо харин уул уруу бууж эхлэв бололтой. Альбертын аяны хөнжил газарт шүргэж эхлэв.Доошоо бууж байна.Тэгж байтал нэг их хучтэй сэгсрэх нь мөрөн дээгүүрээ давуулан нөгөө талдаа үүрээд шогшиж эхлэх шиг.Зорьсон газраа хурдан очих болов уу?Альберт тийнхүү ууттайгаа үүрүүлсээр 4 цаг гаруй явлаа.

   Хагас минутын дараа тэр маш их өвдөхийг мэдрэв.Толгойг нь доошоо харуулаад ангал уруу буулгаж байгаа бололтой.Худаг руу  ховоо буулгаж байгаа юм шиг л доошлуулж байлаа.Альбертын хүйтэн хөлс асгараад эхлэв.

   Түүнийг яг л төмстэй уут хаяж байгаа юм шиг газарт хаяхад толгойгоорооурагш өнхрөн үүр цайхын өмнөх сэрүүн хүйтэн агаараар шуналтаы амьсгалав.Амьд байна аа...Чилж хөшсөн хөл нь тэнийж өгсөнгүй. Хажууд нь хэн нэгэн хүнд амьсгаадан зогсож байв.Гэгээ ороогүй болохоор ялгаж танисангүй.Их том, дөрвөлжин дүрс л харагджээ.

   Альберт босоод итгэлгүйхэн алхснаа эргээд харвал дөрвөн бараан дүрс байлаа.Нэг нь бараг дэргэд нь шахуу, бусад нь арай холхон байв.Альберт яах учраа олсонгүй.Зориудаар ханиагаад итгэлгүйхэн дуугаар:

  -За яасан бэ? гэтэл хариу дуугарсангүй.

  -Залуусаа, та нарт надаас юу хэрэгтэй юм бэ? гэхэд бөглүүхэн бувтнах дуулдав.Гэхдээ заналхийлсэн өнгөтэй байсангүй.Жаахан гэгээ ороход Альберт өөрийгөө хулгайлсан этгээдийг олж харав.Үнэхээр гайхалтай амьтан байлаа.Одос үхрийг хүн болгон хувиргаж байгаад гүйцээлгүй орхичихсон юм шиг. Жижигхэн улаан нүдтэй.Тийм амьтантай санаандгүй тааралдсан бол Альберт руу гарцагүй дайрах байсан биз ээ.гэвч бүтэн 4цаг зугаалсны эцэст тэр бүгдэд бэлэн байлаа.

    Харин тэр Альбертыг алах гэсэнгүй.Амьтны хүрээлэнд байгаа юм шиг л Альбертыг сониучирхан харах ажээ.Түүнийг хаана аваад ирэх нь энэ вэ? Гэр нь бололтой.Хамгийн том биетэй гол этгээд нь индиан өвгөний ярьсан сасквач байх. Нэг их бөгтөр биш харин жаахан бөгтөрдүү ажээ.Арай намхан гурав нь цаахна зогсож байв. Нэгнийх нь урдаас унжиж байгаа үсээр бүрхэгдсэн уут маягын зүйлийг харваас тэр "хөгшин хадагтай" нь бололтой.Түүнээс арай өндөрхөн залуу бас байв.

   Үүр цайсан хойно ажиглавал тэр гурав ч бас Альбертаас дутуугүй айж байгаа бололтой.Өрхиин тэргүүний авчирсан "бэлэг" хэтэрхий аймаар зүйл байжээ."Хөгшин хадагтай" ямар нэгэн юм бувтнах нь нөхөртөө сэтгэл дундуур байгаа бололтой.Альбертыг сониучирхан харж байсан хөгшин сасквачэргээд нөгөө гурав дээрээ очоод хачин сөөнгөтсөн дуугаар ямар нэг зүйл хэлэв. Яг л хэлгүй, дүлий хүн ярих гэж оролдох шиг сонсогдоно.хачин зүйл авчирсан учраа тайлбарлаж байгаа бололтойаварга том гараа савчин бувтнана.Хоёр залуу нь холхон зогсоод Альбертаас нүд салгахгүй ширтэж байв.

   Үүр цайсан хойно өнөө дөрөв бутны цаагуур ороод харагдахгүй болов. Альбертын зориг зүрх аажмаар эргэж ирлээ. Хоол хүнс, буу сум, луужин гээд хэрэгтэй бүхэн түүнд бий шүү дээ.Долоон хоногийн дараа хөгшин индиан түүнийг гарам дээр хүлээж байх болно.Тийшээ яаж хүрдэг билээ? Эргэн тойрон өндөр хадан цохио байгаа болохоор тэр яг л худагт унасан юм шиг л байна шүү дээ.Тэр уулчин биш, ямар ч хэрэгсэл байхгүй.Харин тээр тэнд, төв хэсэгт илүү ногоороод байгааг бодвол гол юмуу горхи байж таараа. Тэгэхлээр гольдрол байгаа гэсэн үг.Хэрэв ус энэ чулуун уутуанд орж ирвэл яаж ийгээд гарч болно доо.

   Альберт модон дээр авирч гараад аяны хөнжлөө мөчир дээр тохоод эргэн тойрны газраа дурандаж эхлэв. Тиймээ, эргэн тойрон гарахын аргагүй уулс байна.Түрүүчийн ногоороод байсан зүг дурандвал түргэн урсгалт горхи харагдав.Баруун тийшээ дурандвал "залуу хадагтай" харагджээ.Усан дээр бөхийн өвдөглөхөд нь том хөх унжих ажээ.Тэр хүзүүгээ сунган байж ус уух нь яг л адгуусан амьтан мэт. Тэгснээ босоод хоёр гар дээрээ тулан өвс навч идэж байх юм.Ув улаан хэлээрээ өвс ногоо шүүрэн идэх нь үнээ гэлтэй.Их том цагаан шүдтэй ажээ.

   "Аа, аав нь энэ "сайхан бүсгүйдээ" зориулж намайг авчирсан юм биш биз дээ? Яасхийж зугатах вэ?" гэж Альберт бодов.

   Дараачийн хоёр өдөр амгалан тайван өнгөрлөө. Сасквачууд мэдээж түүнийг ажиглаж байсан биз.Өрхийн тэргүүн нэг удаа ирээд бувтнаж байснаа яваад өгчээ.Альберт гол жаахан уруудаж өр газар байрлав.Уулын хонгилоос урсан гарч байгаа горхи эндээс сайн харагддаг ажээ.Тэр хонгилыг нилээн сайн харвал хойноос нь хөөлөө гэхэд сасквачуу түүгээр багтаж гарахгүй бололтой.Гэр бүлийнхээ хамгийн туранхай нь болох "залуу хадагтай"л гэхэд хагас метр шахам өргөн мөртэй шүү дээ.Зугтаж чадмаар ч юм шиг... Альберт хонгилд улам ойртож цаанаас нь гэрэл тусахыг харж амжив...

    -Ссоакха, ссоакха гэж чанга хашгирах дуу ард нь гарав.Маш хүчтэй нудрах шиг болоход Альберт яг л хөл бөмбөгийн бөмбөг шиг их хол үсрээд газарт уналаа.Эргэн тойрноо харвал хэн ч алга.Зөвхөн бутны мөчир л сэрчигнэж байна. Тэртээ бутны цаана уйлж байгаа ч юм шиг , эсвэл хөхрөөд байгаа ч юм шиг богинохон дуу сонсогдоно.

    ...Альберт хөнжил дээрээ суугаад нөцөөсөө үлдсэн зүйлсээ гаргаж үзэв.Хэдэн өдөр хүрэлцэх бол доо? Аль болох бага идэх ёстой нь ойлгомжтой.Хатаасан  жимс хад жимс авч амандаа хийв.Үлдсэн зүйлсээ хөнжилдөө боогоод дурангаа  гарганчулуун ханыг дурандаж гарлаа.Хамгийн огцом зүүн талын өндөр хадан дээр жаахан ирмэгтэй хэсэг байна.Гурван метр шахам өргөнтэй хангалттай зайтай талбай байгаа нь тэдний унтдаг газар бололтой.Альберт дурангаа "унтлагын өрөөний" дагуу аажуухан шилжүүлэв.Гэтэл хамгийн захад нь нэг хар толбо байна.Агуйн амсар бололтой.Өнөөх амьтад тэнд нуугдаад л өөрийг нь ажиглаж байгаа байх нь

    Альберт ус авахаар горхи руу очоод иртэл зочин ирсэн байлаа.Залуу сасквач ирээд эд зүйлийг нь сониучирхан харж байв.Гэхдээ  юунд ч хүрээгүй ажээ.Альбертыг дөхөж ирэхэд тэр мэлхий адил хажуу тийшээ үсрэн холдоод нуугдах гэлгүй харсаар байжээ.Альбертыг спиртэн зуухан дээр кофе чанаж байгаг сониучирхан харна. Үнэр ньтүүнд таалагдсангүй бололтой хамраа, хамраа ч гэждээ хамрын нүхээ инээдтэйгээр хөдөлгөв.Түүнд ямар нэгэн зүйлээсээ хуваалцах хэрэгтэй гэж бодоод Альберт өглөөхөн идсэн консервны хоосон лааз гарган нохойд яс хаяж өгч байгаа юм шиг чулуудав.Сасквач муур адил шалмагаар ухасхийн унагалгүй шүүрч аваад үнэрлэснээдотор талыг нь маш хурдан долоогоод алга болсноо удалгүй эгчээ хөтөлсөөр  буцаж ирлээ.

   "Аа, тэр бас энэ хавьд байсан байхнээ.Би анзаараагүй юм байна. Эгчдээ гэнэтийн бэлэг барих гэсэн залуу байна" гэж Альберт бодлоо."Сүйт бүсгүйдээ" гоё зурагтай хамрын тамхины саваа өгөхөөсгэж  Альберт бодоод кофегоо ууж дуусмагц уутандаа гараа шургуулан тамхиа гаргаад доторхийг нь асгаад савыг нь өгвөл "залуу хадагтай"эв дүүгүй амаараа инээмсэглэх аядаад шүрч авчэ.Гэнэт муухай хахирган дуу гарав.Альберт цочин давхийжээ.Гэтэл тэр инээд байсан ажээ.галзуу хүхэн лингэж инээмээр. "Хадагтай"нүүрээ үрчилзүүлснээ гараа далалчихаад явж одов. Их л хангалуун үлдсэн бололтой.

    Залуу ч гэсэн баярлаж байгаа бололтой, өнөөх лаазыг өмнөө тавиад хоёр хөлөө завилан, шилбэнээсээ бариад мэлхий шиг дэвхрэх нь хүн хийж чадахааргүй үйлдэл ажээ.Харин сармагчингууд чадаж магадгүй л дээ. Дараа нь лаазаа аваад Альбертыг харснаа намайг хар гэх шиг бувтнан хажуханд байсан хад руу гүйж хүрэв.Өнөөх лаазаа дээш өргөн ялалтын туг мандуулж байгаа юм шиг болсноо нэг гар хоёр хөлөөрөө дүүлэн хана өөд таваргажээ.Аав нь ууттай намайг үүрсээр үүгээр бууж ирсэн байхдаа гэж Альберт бодов.Тэр яах гэж намайг энд авчирсан юм бол? Хүмүүс шиг сониучаасаа болоогүй нь лав.

    Ахмад сасквач түүн дээр 3удаа иржээ. Тэр эзэн хүний ёсоор бусдаас арай ойрхон сууж хийсэн хөдөлгөн бүрийг нь дууриан тэр ч бүү хэл эд зүйлсд нь гар хүрч байлаа.Харин "хөгшин хадагтай" урьдын адил зочилж ирэхээс татгалзсаар байлаа.Гал, Альбертын үйл хөдлөл, хурц гялгар лаазнууд гээд альбертын бүх юм тэдэнд сонин байжээ.

   Шийдвэрлэх тэр нэгэн өдөр хоёр эмэгчин нь ойрбайсангүй.Эрчүүд нь зочлон ирэв. Альберт гал дээр буцалж байгаа кофегоо харж байхад аав сасквач Альберттай дотносох гэсэн бололтой ойртон түүнийг дууриан өлмий дээрээ суухад Альберт ууж байсан  кофеноосоо үлдээж түүн рүү сунгав.Сасквач шүүрч аваад кофены үлдэгдэл өтгөнийгховх сорж орхижээ.Тэр амтйг нь мэдрээгүй юм ууэсвэл өөр сайхан зүйл мэдэрсэн бололтой.Гал гаргаж чаддаг ид шидтэй дээд төрөлтөнтэй найрлаж байгаадаа хөөрч байгаа гэдэг нь жигтэйхэн.

    Альберт үүргэвчээ уудлан хамрын тамхиныхаа савыг гаргаж тагийг нь нээгээд нэг чимх тамхи авч хамартаа хийн татав.Дахиад нэг чимхийг авч нөгөө хамартаа хийхэд сасквач бас дайлуулахыг хүлээх мэт хараад байсанд Альберт түүнийг тат гэж тамхитай гараа сунгав.тэр хүнийхээс хавьгүй том хуруугаараа чимхэж авах гэсэн боловч том хуруунууд нь эвлэхгүй болохоор савтай нь шүүрч аваад бүгдийг нь ам руугаа тонгойлгон нэг доор залгичихав.Савных нь дотрыг мөлчийтөл долоожээ.За одоо л найтааж эхлэх байх даа хэмээн Альберт бодов.Хоёр минутын дараа сасквач нүдээ эргэлдүүлэн нэг л зүгт ширтээд байв.Харцыг нь ажиглавал ихээхэн шаналж байгаа бололтой.толгойгоо базлан өвдөгнүүдийнхээ завсарт хийгээд газар дээгүүр өнхөрч гарлаа.Гэдэс нь хүчтэй өвдөж байгаа янзтай. Яг л гахайн тоорой шиг муухай чарлаж байв.Хэрэв сасквач өөр лүү нь дайрвал хамгаалах гэж Альберт буу руугаа ухасхийсэн ч зочин түүнд муу юм санаагүй ажээ. Гэдсээ даран өнхөрч байснаа горхи руу гүйж хүрээд ухаан сэхээгүй ховдоглон балгаж гарчээ.

    "Одоо эсвэл хэзээ ч биш" гэж бодоод альберт хэрэгтэй зүйлсээ аяны хөнжил рүүгээ яаран сандран чихэхэд залуу сасквач гэнэт ухаан орсон бололтой тусламж дуудахаар гарч гүйв.Альберт горхи даган гүйж хадны завсраас ус урсан гарч байсан тэр газар луу харайлгахдаа багтдаг боловуу яадаг бол чадах л хэрэгтэй хэмээн бодож байлаа.

   "Хөгшин хадагтай" гэнэт замд нь хөндөлсөв. Нүд нь хилэнтэйгээр эргэлдэх ажээ.Аяны хөнжил барьсан гараараа буугаа боломжоороо дээшлүүлэн Альберт гохоо дарахад буун дуунаас айсан "хадагтай"сураггүй алга болж түүнийг хөөх хүнгүй болов.

    ...Альберт урсгал сөрөн хонгилоор гарч хана түшин явахад усанд норсон үүргэвч аяны хөнжил нь их хүнд болжээ.Хонгил аажмаар өргөсөв.Тэр урдах замаа ч харалгүй гүйсээр л байлаа.Тийнхүү гүйхэд шаахай дотор нь ус цэл цалхийн норсон хувцас нь биеийг нь жиндүүлж байв. Аяны хөнжлөө хөшсөн гараараа чирсээр улам цаашлан сүүлдээ хөлөө арай хийж зөөх болов. Чичирсэн гараараа бамбар асаах гэсэн боловч чадсангүй.Шүдэнз нь норсон ажээ. Тэр шөнө үнэхээр аймаар байв.Шалба норсон хөнжилд унтахын аргагүй.Өвдсөн болохоо өглөө нь ойлгожээ.Толгой нь халуу шатан хөл нь урагш хөдлөхгүй байлаа. Тэр буугаа тулан хүчлэн зүтгэлээ.Тэртээ алсад танил дуу гарах шиг болжээ.Ойд мод бэлтгэгч нарын хөрөө дуугарч байгааг тэр шууд ойлгосонгүй...

    Түүнийг хүчлэн зүтгэсээр арайхийж очиж мод түшин зогсоход мод бэлтгэлийн ажилчид гайхан ширтэцгээв.Альбертын толгой янгинаж байсан ч маш сэргэг сэтгэж байжээ.Омголтсон уруулаа арайхийн хөдөлгөж:

   -Би алтны эрэлд явсан юм. гэтэл төөрөөд, өвчин тусжээ...гэж хэлэв.

    Хамгийн гол зүйлийнхээ талаар юу ч хэлсэнгүй.Итгэхгүй  гэпгийг нь мэдэж байжээ."Юм  бүхэнд өөрийн гэсэн цаг хугацаа бий"Тэр хагас зуун жил юу ч хэлээгүй ажээ. Хожим нас хэвийсэн хойноо сэтгүүлч Жон Грин, судлаач Рене Дахинден нарт ярьан түүх нь олон ном зохиолд нийтлэгджээ.Гэхдээ л хүн итгэхийн аргагүй санагдана

 

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4265752/4c0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107127
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12717
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10924
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
» Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11672
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11037
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12168
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12348
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15665
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10880
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11419
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11208
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10857
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11489
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11313
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11017
배너신청
자생병원

배너신청