Бичлэгийн тоо 497

Тэр жилийнхээ намар Хантай сургуульдаа эргэн ороод хичээлийн жилдөнгөж дундаа орж явлаа. Бүтэн гурван жилийн дараа түм түжигнэсэн Токио хотод буцаж ирэхэд энэ их хотын уур амьсгал, хөдөлгөөнт гудамжуудыг бас ч үгүй их санасан байж билээ. Хот өөрийнхөө жамаар өөрчилөгдөх нь өөрчлөгдөж, үлдэх нь үлдсэн байсан боловч түүний амьдралд нөлөөлөхүйц нэгэн өөрчлөлт улам бүр тодорхой болсон байсан нь тамхи үл хэрэглэх явдал байлаа. Энэ бол шинэ юм биш, Хантайг байхад ч энэ тэмцэл хүчээ авч байсан ба мань эр ч тэр үед нийгмийн дарангуйллын эсрэг хувийн эрх чөлөөгөө авч үлдэхээр тэмцэгчийн дүрд тоглон хууль журмыг үл ойшоон тамхиа татсаар байж билээ. Харин одоо бол тамхи үл хэрэглэх нь нийгмийн дарангуйлалд нухлагдсан явдал гэж үзэгдэхээ болиод харин шинэ эриний, шинэ үеийн хүн төрөлхтний дүр төрх болон харагдах ажгуу. Хантай ч мөн удалгүй үүнийг ухаарсан тул ашиггүй зөрүүд зангаа татаж, хоцрогдол ба бүдүүлэг байдлын үлдэгдэл болсон тамхи татах зуршилтайгаа улайран тэмцсээр цаг хугацаа урсан өнгөрч байв.

Гэтэл энэ нь тийм ч санасны зоргоор болчих хэрэг биш ажээ. Анх зах дээр наймаа хийж байсан үеэс татаж эхэлсэн гэж үзвэл даруй 15 жилийн турш татсан байх юм. Энэ хэдэн сарын турш 3 удаа тамхинаас гарч 2 удаа биеэ барьж дийлэлгүй буцаж оров. Эрх чөлөө, биеэ даасан хүсэл зоригийнх нь билэг тэмдэг болж байсан тамхи гуай харин үнэн хэрэг дээрээ бие махбодыг нь нүдэнд үл үзэгдэх нарийхан хар цалмаараа битүү баглан хүлээд, улмаар оюун бодол, бардам сэтгэлийг нь ч эрхэндээ оруулж, өөрийг нь жинхэнэ эрх чөлөөгүй боол болгон эзэмдэж авсныг ухаарахдаа бухимдан давчдаж, заримдаа шатам халуун наранд шарагдсан аагим цөлийн хонин гүрвэл мэт цээжээ түхэлзүүлэн амьсгаадаж хэвтэх бүлгээ.

Энэ үедээ тэрээр юу ч хийх буюу бодож чадахаа болиод, үнэн хэрэг дээрээ ганцхан ширхэг тамхи татчих юмсан гэсэн хүсэлтэйгээ тэмцэлдэн шаналах бөгөөд үе үе байж ядан холхиж писи-нийхээ дэлгэц уруу харц чулуудан эргэлдэх нь Хуланг мэссэнжерт орж ирэхийг хүлээж байдаг хэрэг билээ. Уриалгахан бөгөөд цовоо зантай тэр бүсгүйтэй дэвэн дэлхийн түмэн зүйлийн ямарч сэдвээр хамаагүй ярилцаж суухад өөр илүү дутуу юмс санаа үл зовоон мартагдан сатаарах нь хүүхний намуун хөгжмийн өнгө мэт зөөлөн уянгалаг дуу хоолойн сайханд өөрийн мэдэлгүй уусан амирладгаас тэр бизээ. Хэн нэгнээс түшиг хань үл эрэн гагцхүү өөрийн бодлыг хичээсээр ирсэн, ээрэм талд ганцаар өнчрөн өсөөд зөвхөн төрсөн биеийн эр чадалд дулдуйдан амьдрагч идэр чоно мэт явсан залуу эр эдүгээ өчүүхэн төдий давчдан бачуурсан сэтгэлээ тайтгаруулахын төлөө нэгнийг эрхгүй хүсэмжлэн санагалзах нь өөрт нь боловч хачирхалтай санагдах авч хорвоогийн жамыг сөрж үл дийлэх эгэл заяатны нэгэн тул яалтай ч билээ.

Хэдийгээр эр хүйстэн бүхний сэтгэлийн жолоог алдуулагч секс бөмбөг биш боловч зан ялдам, өнгө зөөлөн аястай, хиргүй цагаан сэтгэл нь тунгалаг харцтай хөөрхөн нүдээр нь нэвт гэрэлтсэн тэр бүсгүйтэй танилцаж дотноссон нь монголоос явахын өмнөхөн болсон явдал билээ. Тэр явдлын тухай санахдаа мань эр өөрөө өөрөөсөө ичих шиг болдог ажгуу. Хамаг хэрэг түүний хэтэрхий хөөргөн гэнэн сэтгэлээс үүдсэн ч огтхон ч харамсдаггүй бөгөөд харин ч хувь заяандаа баярладаг юм.

Юу гэвэл Дэйвид Жэймэний захиа нүдэн дээр нь оргүй арилж, цэв цэвэрхэн цагаан цаас болон хувирсан нь Хантайд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн ажээ. Түүнээс гадна англи хэл сурах гэж америк кино хэтэрхий их үзсэн нь ч нөлөөлсөн байх, ямар ч гэсэн мань эр өөрийн гэсэн тагнуулын үйл ажиллагааны төсөөллийг бий болгосны үндсэн дээр өөрийгөө ч мөн тагнуулж чагнуулж байж мэдэх юм гэсэн дүгнэлт хийжээ. Гол асуудал мөнөөхөн 65 мянган долларын мөнгөн дүнгээс үүдэн гарав. Ач хүүд 2 сая иен төлнө гэдэг асуудал бол зөвхөн ачхүү тэр хоёрын е-мэйлээр харьцсан асуудал... ? Гэхдээ зүгээр л 3 жилийн сургалтын төлбөр гээд тооцсон байж болох боловч ямарч гэсэн сэжигтэй л санагдаж байлаа.

Ийнхүү Хантай америк киноны сценарийн дагуу өөрийнхөө мөрийг эргэн харж эхлэв. Мэйл хаягийн пассвордыг тайлан орж үзэх нь хүүхдийн тоглоом лугаа хялбар хэрэг гэж үзсэн тул өөртөө шинэ хаяг нээж хадгалав. Эргэн тойрноо байнга хянаж, өрөө дотроо чагнах төхөөрөмж хүртэл хайж үзэв. Ямар нэгэн үр дүн гаралгүй гурван долоо хоносны эцэст энгийн амьдралдаа эргэн орж эхлээд байтал санамсаргүй явдал сэжиг төрүүлж билээ.

Нэгэн өдөр гэрийнхээ ойролцоох супермаркет дотор тараг авах санаатай явж байтал номын сан дотор нэлээн хэдэн удаа тааралдсаар зүс таних болсон аятайхан бүсгүй ямар нэгэн юм хайж явахыг хараад очиж мэнд мэдээд юу хайж байгааг нь асуулаа. Бэлгэнд өгөх зориулалттай, жижигхэн шилтэй цагаан, улаан 2 виног тунгалаг нүүртэй цаасан хайрцагт хийсэн нэг тийм юм байдаг түүнийг хайж явна гэнэ. Хантай урьд нь тийм юм үзээгүй боловч ямарч гэсэн архи, ундааны тасагт дагуулан очиж хайлцав. Байсангүй. Хантай түүнд өөр вино авахыг санал болгов.

-          Үгүй, яг тийм виног найзынхаа төрсөн өдөрт бэлэглэнэ гэж товлон харж байсан гэнэ.

-          Тийм бол ойрхон бас нэг ийм дэлгүүр байдаг юм, тэнд байж ч магад би дагуулаад явья... Бүсгүй түүнийг гайхан харж,

-          Та тэгээд ажлаа хаяад явж болж байгаамуу? Би өөрөө олчноо санаа зоволтгүй...

-          Зүгээрээ, би угаасаа завтай явжээнэ...

-          Та энэ дэлгүүрийн худалдагч биш юм уу?

-          Биш... Одоо харин мань эрийн гайхах ээлж ирэв бололтой өөрийгөө ажвал нээрээ ч ногоон подволктой ажээ.

Ингээд тэр хоёр хоёулаа тэнэг байдалд орсондоо өөрсдийгөө шоолон инээлдсээр танилцаж, хажуугийн дэлгүүр орон хайгаад байсан бэлгийг нь олсноор барахгүй бүсгүйг гэрт нь хүргэж өгсөн билээ. Хантай ойрын хэдэн жил ингэж сэтгэл тэнэгэр байгаагүй тул бүсгүйтэй хамт өнгөрүүлсэн мөчүүд нь ихэд таашаагдаад дараа дахин уулзах хүсэлтэй болов. Хэд хоногийн дараа номын сангийн үүдэнд олон хүмүүсийн дунд нөгөө бүсгүйтэй тааралдаад танимхайран мэндэлбэл өөдөөс нь гайхасхийн харж сулхан дуугараад огтхон ч танихгүй хүн шиг өнгөрөн одов. Ийнхүү доромжлуулсандаа мань эрийн сэтгэл хөндөгдөн шар нь гозойж ахиж тэр хүүхэнтэй тааралдвал өрөөсөн нүдээрээ ч харахгүй гэж өөртөө тангаргалжээ. Гэтэл бүсгүй ахиж түүнтэй тааралдсангүй. Хэрэггүй үед хөл доор нь тээглэх шахам энэ тэнд үзэгдээд байдаг тэр бүсгүй ийнхүү сонин учралын дараа, сонирхолтойгоор алга болсон нь тунчиг сэжиг бүхий санагдаж эхэллээ.

              Дахин гурван долоо хоног шүд зуун бүсгүйг харуулдаад эс үзэгдсэнд америк киноны үйл явдлын дагуу зохиогдсон түүний сэжиг таамаг бодитой санагдаж эхэллээ. “Тэр бүсгүй түүнийг мөрдөж байсан төлөөлөгч байх нь. Тэгээд санамсаргүй тохиолдлоор өөрийн объекттой харьцахаас өөр аргагүй байдалд орж, дараа нь бусаддаа үүнийгээ мэдэгдэхгүй гэж хичээсэн боловч мань эр түүнийг гэрэл цохиулсан болж таарлаа.Тэгэхээр түүнийг ажиллагаанаас гаргаж өөр хүнийг түүний сүүлээр тавьсан биз”. Энэхүү гэнэхэн бодол нь түүнд их л үнэмшилтэй санагдсанд шалгаж үзэхээр шийдэн нөгөө бүсгүйг хүргэж өгсөн байрны орцыг тагнаж өнөөх бүсгүй үнэхээр тэнд амьдардаг эсэхийг тодруулахаар шийдэв. Мэдээж тэр тэнд суудаггүй нь лав. Ингэж шийдээд бүсгүйн байранд очиж, юун түрүүн орцны жижүүрээс мэдээлэл авах гэсэн боловч эзгүй байсан тулд орцны үүдний сандал дээр суун хүлээж байтал ард талд нь “Сайн уу, Залуу...” гэсэн танил дуу гэнэт гарсанд цочих шахаж билээ.

              Хантай тэднийг ихэр юм гэж даанч санаанд нь орсонгүй бөгөөд өнөөх номын санд тааралдаад байдаг нь Ялгуун гэдэг нэртэй, их сургууль төгсөөд өвөлжингөө ямар нэгэн шалгалтад бэлдэж түүндээ тэнцээд одоо америкт сурахаар явах гэж байгаа гэнэ. Харин түүнтэй танилцсан Хулан бол амьдралдаа номын санд орж үзээгүйгээр барахгүй Хантайг тэр дэлгүүрт анх харахдаа үнэхээр худалдагч гэж л бодсон гэдэг.

              Өрөөнийх нь утас жингэнэн дуугарав. Хантай ухасхийн харилцуурыг авбал үүдний жижүүр ярьж байх бөгөөд хэн нэгэн хүн түүнтэй уулзахаар ирсэн байна гэнэ. Түүнтэй дотуур байранд нь ирж уулзахаар хүн гэж байхгүй тул ихэд гайхсаар шатаар уруудан үүдний хажуугийн уулзалтын өрөөнд орохдоо Хантай сая л баяр цэнгэлт сэтгэлийн үүлэн дээрээс бууж хайргат хатуу хөрст дэлхий дээр хөл тавилаа. Гялалзсан хар костюмтай жижигхэн биетэй хүн өргөн буйдан дээрээс босч ирэн, үрчлээт бор нүүрэнд нь огтхон ч зохиогүй ясан цагаан шүдээ яралзуулан инээмсэглэх нь Күрихара сан байлаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3611687/960/trackback

tahmi

2011.02.02 04:30:09
*.87.49.162

Urgeljlel ni garah yum bolov uu ...  huleegeed l baidag..........

sooton888

2011.02.06 16:59:22
*.127.66.131

ingeed duusch bgaa ymuu ene ch Kyriharad aluulsaan .... urgeljlel baihgui ymuu

sarodaz

2011.04.30 17:53:26
*.146.176.78

ymar goe bichee vee  urgeljlel bga bolov uu . zohiogch n hen ym bol oo ?

BaGi_algaa

2012.02.28 14:43:12
*.91.119.174

Zohiogchid

BaGi_algaa

2012.02.28 15:08:44
*.91.119.174

Yunii omno uran, sonirholtoi bichlegtei ene zohioliig bichsen, niitelsen humuust talarhal ilerhiileye.

Utasnaasaa orj salj hagatsaj yadan unshad urgeljleliig n huleegeed bdag kkk. 

Bichij bgaa bicheed duussan eshiig n medehgui yum. Yamar ch l baisan urgeljleliig n tesen yadan huleej suuna. 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
» Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청