Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,Тэд,7

Уншсан 11420 vote 0 2010.09.03 12:23:19

              Хантайн харсан дугтуйн дээрхи хаяг хэдийгээр огтхон ч санаанд оромгүй сонин зүйл байсан боловч тэрүүхэн хугацаанд энэ байтугай юм олныг үзсэн хүний дүр үзүүлэхийг чармайн, өдөр бүхэн л нэг иймэрхүү захидлууд ирж байдаг юм шиг ажиггүй царайлан дугтуйг задаллаа. Захиаг мэдээжийн хэрэг англиар бичсэн байв. Тэр үүнийг хараад бага зэрэг зүрх алдаж, за байз энүүнийг чинь одоо хэнээрээ дуудуулдаг юм билээ хэмээн Итгэлт баян шиг бодосхийснээ, хэдэн сар англи хэл үзэж өөрийгөө зовоосны хэрэг юу билээ гэсэн бас нэгэн бодол зурсхиймэгц зориг ороод, зузаан толь бичиг өмнөө данхайтал нь тавьж, үг бүрийг нь ч хамаагүй тольдож байгаад өөрөө уншина гэж шийдэв.

“Эрхэм ноён Хантай

Хийсэн зүйлийн тань тухай дуулснаас хойш тантай ямар нэгэн байдлаар холбоо тогтоохыг хүсч байсан тул, энэ захидлыг бичих завшаан тохиолдсонд их л баяртай байна.

Хэдийгээр бид бие биенийхээ талаар урьд нь сонсож байгаагаагүй, биесээ огт танихгүй ч гэлээ, Хархулангийн бөгжийг олж монголд авчирсан хүний хувьд та бөгжний түүхийг дуулсан байх гэж бодож байна. Тиймээс би өөрийгөө Дэжидийн хүү гэж танилцуулбал танд илүү ойлгомжтой болох байх гэж найдаж байна.

Хэдийгээр энэ талаар бид хоёрт ярих зүйл олон байгаа байх гэж таамаглаж байгаа ч нэгэнт бид холбоо тогтоосон болохоор санаа зовох юмгүй ярилцах цаг дараа хангалттай гарна гэдэгт би итгэлтэй байна.

Ингээд одоо гол сэдэвтээ оръё. Юун түрүүн чамаар бахархан бахдаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Бөгжийг монголын нутаг дэвсгэрт авчирч чадсан явдал бол бүх ажлын 99 хувийг бүтээсэн гэсэн үг. Энэ бол ганцхан таны байгуулсан гавьяа мөн. Олон улсын шүүх, маргаан зэрэг бол зөвхөн албан ёсны нэр томъёог баталгаажуулах асуудал юм. Энэ захидлыг би чамд бичиж байгаагын гол учир бол Монголын засгийн газраас надад өмгөөллийн хөлс болгож өгсөн жаран таван мянган доллар бол чухамхүү танд дамжуулж өгөх ёстой, таны шагнал юм. Энэ талаар та огт эргэлзэх хэрэггүй. Бөгж хэрвээ гадаадын аль нэг улсын нутаг дэвсгэр дээр олдсон бол Монгол улс түүнийг өөрийн өмч хэмээн заргалдах ямар ч үндэслэл байхгүй болно. Энэ тохиолдолд бөгжийг мянган тахийн арьсанд боож, Чингэс хааны тамгыг дарсан байлаа  ч Монгол улсын өмч хэмээн үзэх ямар ч боломж байхгүй юм.

Монголын засгийн газар шагналын мөнгийг танд яагаад өөрөө өгөөгүй юм бэ гэдэг асуултанд хариулахад шалтгаан нь мөн дээрхтэй адил асуудал. Бөгжийг хэн нэг нь гадаад улсаас монголд авч ирсэн гэдэг асуудал гарч ирэх юм бол маргаан хаашаа ч эргэж болох юм. Иймд таны болон бусдын аюулгүй байдлын үүднээс таныг бөгжтэй ямар ч холбоогүй гэдгийг мэдэгдэж байна. Дээрх шалтгааны улмаас мөн таныг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл гадаад улс уруу зорчихгүй байхыг хүсч байна.

Миний хувьд энэ бүх үйл явдалд өөрийн биеэр оролцох боломж олдсон явдал нь хамгийн дээд шагнал болно. Шалтгааныг нь та ойлгож байгаа гэж би итгэж байна.

Танд амжилт хүсье. Дэйвид Жэймэн”

              Хантайг захидлын утгаас илүү тэр бүгдийг уншиж ойлгосондоо гайхав. Бүр яг монголоор уншиж байгаа юм шиг үг бүрийг гүн гүнзгий тов тодорхой ойлгов. Өөртөө бүрэн итгэлгүй байсан тэрбээр захиаг дахин уншихаар харвал дөнгөж саяхан тодхон харагдаж байсан үсэгнүүд бүдэгхэн болсон байх бөгөөд лавлан харах зуур улам бүдгэрсээр нүднийх нь өмнө оргүй алга болоод цоо шинэ цэв цэвэрхэн цагаан цаас л үлдлээ. Хантайн тамир алдарч нүдээ анин, бараг л залбирах шахав. Тэр ганц үг  л ойлголгүй толь бичиг эргүүлж цаг алдах юм уу, эсвэл хэл мэдэхгүй байгаад хэн нэгнээр уншуулах гэж гүйсэн бол Захидлыг уншиж ойлгож чадалгүй үүрд алдах байжээ. Одоо нэгэнт Тайвань руу сургуульд явах ямар ч утгагүй болсон энэ үед л тэрээр А4-ийн ганцхан нүүр ч хүрэхгүй зөвхөн энэ захиаг уншихын төлөө бүтэн 6 сарын турш нойр хоолгүй англи хэл үзсэнээ ухаарахад хувь тавилан түүнийг мартаж орхиогүйг гүнээ ухамсарлан ойлгов. Энэ удаад тэр бэлэн байжээ. Бэлдэж амжсан байна.

              Ийнхүү Хантай өөрийн зөн билэг хийгээд их үйлийг бүтээх заяатай төрсөндөө дахин нэг удаа үнэмших баталгаа олж аваад сэхээ орж ухасхийн задалсан дугтуйг шүүрэн авч дотогш нь шагайхад арай бага шиг бас нэгн дугтуй байж байлаа. Онгойлгож үзвэл 10 мянгатын 6 ширхэг, 5 мянгатын 1 ширхэг Американ Экспрэсс чекийн дэвсгэрт түүнийг гарын үсэг зурах зайг бөглөөгүй байж байлаа.

       Хантай захидлыг үг бүрт бүрэн итгэж байв. Учир нь энэ захидал бүрэн логик үндэслэлтэй, ойлгоход хялбар байсан юм. Үүнээс гадна манайхан түүнийг яагаад ийнхүү хайхрамжгүйгээр ганцааранг нь орхисон юм шиг санагдаж байсны учрыг олов. Анх хилээр орж ирэхэд түүнийг шалгасан байцаагч түүн рүү учиртай харах шиг болсон нь санаа дагасан хэрэг биш болохыг ойлгов. Хамгийн бодитой хамгийн тодорхой баримт бол мөнгөн дүн байлаа. Америкийн баян хуульчид бол жаран таван мянган доллар өгнө гэдэг бол бараг доромжилсонтой адил хэрэг. Энэ талаар ч гадаадын сэтгүүлчид гайхаж байгаагаа нуугаагүй байсан. Харин Хантайд бол яг хэрэгтэй байсан тэр мөнгө байлаа. Ач хүүд өрөө төлнө гэж амласан 2 сая иень, үлдсэн 2 жилийнх нь сургуулийн төлбөр, байрны хөлс. Бодож үзэх ч хэрэг байсангүй яг тоо ёсоор таарч байв. Гэсэн ч Хантай улам магадлахаар тооны машин гаргаж бодож үзэв. Дотуур байранд сууж, талоны хоол идээд, долоо хоногт 2 удаа нийтийн тээвэр хэрэглэн гадагшаа гарч хямд газар хоол идэх буюу кино үзэхэд яг 2 жил хэрэглэх мөнгө байлаа.

Чөтгөр ав гэж... манай ня-бо нар ажлаа хэтэрхий сайн хийх юм. Ганц аятайхан костюм аваад өмсчих мөнгө ч илүүчилсэнгүй. Хантай бага зэрэг урвайсан боловч нүүрэнд нь түрүүнээс хойш тодорсон гэгээн инээмсэглэлийн туяаг бүдгэрүүлж чадсангүй. Хантай баяртай байлаа. Тэр энэ бүхнийг хийхдээ эхэндээ эргэлзэн тээнэгэлзэж, дараа нь эрслэн шийдэж, эцэст нь өшрөн зангирч байхдаа өөрийнхөө алдаж байгаа болон алдаж болох бүх юмныхаа талаар бишгүй бодож байсан боловч шагнал авах юм гэж ганц ч удаа бодож байгаагүй билээ. Тэр энэ бүхнийг мөнгөний төлөө хийгээгүйэ. Гэлээ ч мөнгө түүнд илүүдэхгүй юм. Илүүдэхгүйгээр барахгүй бүр аминд нь орохоор хэрэгтэй тэр мөнгө яг цагаа олж ирлээ.

Харин тэр ганган костюмыг одоохондоо чөтгөр өмсч байг. Дараа түүнд өчнөөн олдоно...

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3610311/f2f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
» Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청