Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж, Тэд,6

Уншсан 11210 vote 0 2010.09.03 12:07:05

              Хантайн сэтгэл зүрхэнд их баяр хөөр сэлэнгэ мөрний хүчит урсгал мэт түрхэрэн үерлэж, хайр ба үзэн ядалт, мөнх ба мөнх бусын хорвоог ч багтааж чадсан  уужим цээжинд нь багтаж ядан дүүрээд, илүү гарсан нь өглөөний шүүдэр мэт тунгалаг нулимс болон хувирч, хэнхдэг цээжинд нь хоригдож дийлдэлгүй сад тавин урсвай

Бүтэн гурван жилийн турш хураагдаж зангирсан хорсол өшөө, гуниг гутрал, гомдол цөхрөл, хилэнгийн халуун дөлөнд хайлуулж үзэн ядалтын хүйтэн мөсөнд ширгээж давтсан ган сэлэм мэт ирлэгдсэн зүрх нь, гунан бугын эврээр нааж хийсэн хатан хар нумын хөвч мэт чивчиртэл чангарсан оюун сэтгэл нь их ялалтын мэдээгээр сүлэгдсэн ариун усаар угаагдан угаагдан зөөлөрч, ганцаардлын гашуун охинд хатаж харласан элэг нь ч мөн дэвтэн дэвтэж байлаа.

.

              Монгол төр оршдгоороо оршиж, Монгол улс тогтдгоороо тогтож, Эх орон нь амьдаас амьд байгаа юм байна. Хийх ёстой зүйлээ хийж, авах ёстой юмаа авч, өчүүхэн хүүгээ ангир цээжиндээ халхлан тэврээд, харь дайсантай төмөр нударгаараа тулалдаж байжээ. Тэд ялжээ.

              Хантай ганцаараа биш гэж үргэлж итгэхийг хүсч байсан, түүнээс өөр монголчууд бий, монгол төр гэж бий итгэж байсан, харин түүнийг яагаад ганцааранг нь орхив гэж үргэлж гайхаж байсан билээ. Гэтэл тэд хажууд нь байснаар барахгүй хатуу бэрхээс халхлан хамгаалж, эх нутгийнхаа элгэн дээр эрхлэн наадаж бай гэж үлдээгээд өөрсдөө тулалдаж байжээ. Тулалдаад ялжээ. Ялалтын мэдээг харин хамгийн түрүүнд түүнд дуулгахаар элч илгээжээ. Хантай одоо бүр эхэр татан хэнгэнэтэл уйлж байв. Урсах нулимс нь улам улам нэмэгдэж уйлсаар байв. Яадаг юм тэр гэртээ байгаа юм чинь, яадаг юм тэр эхийнхээ дэргэд байгаа юм чинь, яадаг юм тэр нутагтаа байгаа юм чинь, яадаг юм тэр эх орныхоо нөмөрт байгаа юм чинь уйлсан ч, орилсон ч, бархирсан ч, хашгирсан ч түүний дураа...

Төрсөн голомтондоо байгаа түүнийг, төрсөн нутагтаа байгаа түүнийг, ялалтын мэдээ аваад яаж ч баярлаж, яаж ч галзуурч байсан хэн ч түүнийг боль гэж загнаж чадахгүй юм. Түүнийг өмөөрөх улс нь байгаа, түүнийг хамгаалах төр нь байгаа юм. Мянга мянган жил оршсоор ирсэн, тусгаар тогтносон Монгол улсын өмчийг хэн нэгэн хулгайч зүгээр л аваад явчихаж чадахгүй юм. Эрэг нь усаа хашиж, эзэн нь юмаа мэддэг билээ...

              Хэсэг хугацааны дараа Хантай тайвширч биеэ эзэмдэж чадаад нөгөө сониноо шүүрэн авч хомхойрон уншлаа. Мэдээ дөрвөн нүүр дамнан гарсан бөгөөд энэхүү дуулиант явдалтай холбоотой бусад мэдээллүүд ч дүүрэн байлаа  Түүний уншсан үндсэн мэдээний төгсгөл хэсэг ерөнхийдөө бөгж үнэхээр монголынх мөн бөгөөд энд тэндээс гарч ирсэн гэсэн таамаглалуудыг дэвшүүлснээс хамгийн гол нь Чингис хааны булш онгоныг хэн нэгэн олчихоод хувьдаа ашиглахаар байгаа юм биш биз? Сонор сэрэмжтэй байхгүй бол нэг л мэдэхэд бүгд урсаад алга болно шүү гэсэн утгатай дүгнэлтээр төгсгөсөн байлаа.

              Хантай инээмсэглэв. Жирийн зуутын захирагч Хархуланд ийм эрдэнэ байхад Чингисын онгон олдох юм  бол ч ёстой дэлхийн хамгийн баян улс болох нь маргаангүй үнэн дээ. Өөр юу байна?... Нэгэн нэр хүндтэй зүтгэлтний нийтлэл байна. Товчхондоо бол Монгол улсыг дэлхийн хямрал болоод зэсийн үнэ унаснаас үүдэн мөнгөний гачигдалд орсныг далимдуулан илт шудрага бус гэрээг тулгаж байгаа гадаадын шунахай хөрөнгөтнүүд сарьсан хоншоор дундуураа тас цохиуллаа гэсэн утгатай нийтлэл байв. Мэдээж бөгжнөөс болоод шүү дээ. Зарчмын хувьд бөгжийг хэр зэрэг үнэ хүргэж зарах нь гол биш гагцхүү монгол улс шууд асар их бэлэн мөнгө болгож чадах үнэт баялагтай шүү дээ гэхэд л асуудал шууд өөрчлөгдөх бололтой. “Баян хүн таван хаанд нүүртэй” гэсэн үг үнэхээр үнэн ажээ. Цааш нь юу байна... Аа бас бөгжний чулууны түүхийг нотлохоор эрдэмтэн мэргэд ажилдаа шуурхайлан оржээ. Үнэхээр маврын хааны титэм дээр байсан эрдэнийн чулуу мөн болохыг нотолж чадвал арабын мөнгөндөө хахсан баячууд хэдэн тэрбум доллараар бөгжийг авахаас ч буцахгүй. Мөнгөний тоо хамаагүй энэ бол удам судар үндэс угсгааны нэр төрийн хэрэг гэнэ. Энэ ч үнэн байхдаа.

Дэйвид Жэймэнтэй хийсэн ярилцлага онцгой анхаарлыг нь татлаа. Дэвид Жэймэн бол америкийн өндөр зиндааны, өндөр нэр хүндтэй хуульч мөн ажээ. Тэр өөрийгөө монгол гаралтай, эцэг эх нь дөчөөд оны үед манжуураас шанхайгаар дамжиж америкт цагаачилж ирсэн гэнэ. Энэ хэсэг Хантай анхаарлыг онцгой татав. Цааш нь ерөнхийдөө байгуулсан гавьяаных нь талаар дэлгэрэнгүй дурдаад, өмгөөллийн хөлсний талаар асуусан байв.

-          Ноён Жэймэн, та монгол улсын эзэмшилд асар үнэтэй баялгыг оруулж өглөө. Гэтэл таны өмгөөллийн хөлсөнд ердөө 65 мянган доллар төлсөн гэх юм. Энэ дэндүү бага тоо биш үү?

-          АНУ бол олон үндэстэнээс бүрдсэн их улс гэдгийг бид бүгд мэднэ. Америкийн иргэн бүр өөрийгөө АНУ-ын иргэн гэдгээрээ бахархдаг. Түүнээс гадна бидний хэн нь ч гэсэн өөрийн түүхэн үндэс угсаагаараа бахархаж явдаг. Би өөрийгөө монгол гаралтай хүн гэдгээ дээр танилцуулсан тиймээс ч би энэ ажлыг хийхдээ өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн ариун үүрэг гэж бодож үнэн сэтгэлээсээ ажилласан. Түүнээс гадна Монгол улс надад таны хэлсэн тооны ард олон тэг нэмсэнтэй тэнцэх хэмжээний хүндлэл үзүүлж байгаад би сэтгэл хангалуун байна.

-          Та бөгжийг криминалогийн шинжилгээнд оруулах санааг яаж олов? Та бөгжний нууцыг яаж мэдсэн юм бэ?

-          Би монгол гаралтай хүн гэдгээ танд дахин хэлье. Тиймээс би монгол бөгжний нууцыг сайн мэднэ.

За ийм байдаг байжээ. Гэхдээ энэ Дэйвид Жэймэн гэгч хэн хаанаас гараад ирэв? Дөчөөд оны үед манжуураас шанхайгаар дамжиж америкт ирсэн, тэгээд бас бөгжний нууцыг мэднэ гэнэ. Арай Төгс тайжийн гэр бүлийн хүн биш биз? Энэ хүнтэй яаж холбоо тогтоох вэ? гэсэн бодлууд Хантайн толгойд жирэлзэн урсаж, ярилцлагыг дахин нэг нягтлан уншаад хажууд нь тавьсан зургыг нь шимтэн ажиглав. Яах ч аргагүй монгол хүн байх шиг, байх байх даа бүр танил ч юм шиг санагдав. Дахин сайн харлаа.... яаж ч харсан үнхээр танил дотно царай байв. Хантай дотор нэг санаа төрж ухасхийн босоод өрөөнөөсөө гүйхээрээ гарлаа. Нөгөө өрөөний үүдэнд ирж алхаагаа татаад хаалгыг аяархан онгойлгож орвол хөгшин эх нь орон дээрээ цаашаа хараад дээлээ нөмөрөөд , унтаж байгаа бололтой. Хантай аяар аяар гишгэлэн явсаар өрөөний цаад буланд байх суман хүрэн ширээнд хүрч өвөөгийнхөө жаазтай зургийг аваад буцаж гарлаа. Тэр өрөөндөө орж ирээд зургаа ширээн дээр тавиад сонин дээрх зурагтай тулгаж харав. Тиймээ... сонин юм. Нэг хүнийх биш, ихэр ч биш гэсэн ах дүү нарын зураг шиг их адилхан ажээ. Энэ зураг аавынх нь жаран настай байх үеийн зураг, Жэймэн бас л жар орчим насны хэрийнх аж. Түүнээс гадна бичгийн ширээнийхээ ард суусан суудал төрх, ялангуяа нүдний шилээ авч баруун гартаа бариад шилнийхээ гуяны хэсгээр хацар шанаандаа тулсан байрлал нь бүр яг ажээ.

              Энэ одоо юу болж байна? Тэд чинь арай хамаатан садан юм биш биз? өвөөгийнхөө хайртай хүүхэд байсан тэр бүх яриаг нь санаж байна. Төрсөн эцэг нь бууч Дагва гэдэг бичиг, цэргийн эрдэмтэй хүн байгаад ардын хувьсгалын анхны партизаны нэг болж хиагтыг чөлөөлсний дараа баруун хязгаарыг тохинуулах замын цэрэгт яваад амь үрэгдсэн гэдэг. Зураг нь бол байдаг. Өвөө нь өөрөө 21 онд төрсөн тул эцгээ хараагүй гэдэг. Нагац ах дээрээ өсөж түүгээрээ овоглодог байсан. Халх голын дайнд явж байсан... гэх мэтчилэн бүгдийг санаж байсан ч хамаатан саднаас нь хэн нэг нь гадаад руу дүрвэсэн гэх юм уу, Төгс тайж, за больё гэхэд ямар нэгэн тайжтай холбоотой яриа огт байхгүйэ. Яахав ээжийг сэрэхээр асууж үзье гэж бодлоо. Хантай хөгшин эхийгээ босохыг хүлээн чимээ чагнах зуур нөгөө сонингоо дахин нэг эргүүлж харснаа сонинтой хамт нэг захиа байсныг санаж ширээн дээрээсээ олоод дугтуйг нь харлаа.

To: Mr.KHANTAI.  Z.

From: DAVID JAMAN Mr гэсэн үгс дугтуйны толгойн тунгалаг цонхны хэсгээр харагдаж байлаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3610253/771/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
» Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청