Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,Тэд,5

Уншсан 10858 vote 0 2010.08.17 03:07:52

Хаврын урь орон нарлаг дулаахан өдрүүд айлчилсан ч үе үе тэнгэр муухайрч цас орох буюу заримдаа хаврын анхны бороо... гэж горьдтол нүүр нүдгүй шороогоор шуурах гэх мэтээр урьдчилан таах аргагүй хуйсганан өөрчлөгдөх тэнгэрийн аашийг яах бол гэж огтхон ч санаа зовохгүйгээр цонхны цаанаас хальт анзаарах боловч удахгүй ирэх баярын совингоор дүүрэн сэтгэл нь арчсан толь шиг тунгалаг байгаа цорын ганц хүн бол зөвхөн Хантай л байлаа. Энэ сайхан баяр чухам юунаас үүдэхийг тэр сайн мэдэхгүй байгаа боловч түүний боловсруулсан гэнэхэн төлөвлөгөө амжилттай хэрэгжээд хойтон өдийд гэхэд Тайваньд байж байх болов уу гэсэн цээж дүүрэн горьдлоготойгоор англи хэлний хичээлээ бахдалтайяа үргэлжлүүлж байгаа юм.

Хичээн зүтгэсэн нь талаар болсонгүй бөгөөд тэрээр хэлэндээ мэдэгдэхүйц сайжирч байгаа нь өөрт нь тодорхой ажиглагдаж байлаа. Олон жилийн өмнөөс сонсох дуртай байсан хуучны сайхан дуунуудынхаа үг утгыг ойлгодог болсноор сонсох бүртээ ийм сайхан дуу байсан юм уу гэж бишрэн дуу алдмаар санагдана. Урьд нь үзэж байсан олон сайхан америк киноны баатрууд одоо бол монгол дуу оруулагчийн хүнгэнэсэн буюу уянгалсан сайхан тенор хоолойгоор биш харин өөрийнхөө гонгиносон, жингэнэсэн, сөөнгөтсөн хоолойгоор түүнтэй дахин танилцахад ийм сайхан сүрлэг эрс, сайхан хүүхнүүдээс ийм хоолой бас гардгаа хэмээн гайхаж, дашрамд нь өөрийгөө бас тийм ч муухай хоолойтой биш юм байна гэж бодогдоход биеэ өргөмжлөх дуртай өчүүхэн сэтгэл нь ихээр баясах бүлгээ. Нэг үгээр хэлэхэд дөнгөж бичиг үсэг тайлагдаж эхэлж буй насаараа харанхуй мунхаг явсан хүний, хорвоогийн шинэ өнгийг олж харан нүд нээгдэх шиг болдог тэр баяр сайхан мэдрэмжийг биеэрээ амсаж мэдэрч байлаа.

Ийм нэгэн хаврын сайхан өглөө хөгшин эх нь өрөөнийх нь хаалгыг чимээгүй онгойлгон орж ирээд нэгэн сонинг дутуйтай захианы хамт ширээн дээр нь тавив. Хантай гэрээрээ шуудан хүлээж авдаггүй буюу ер нь сүүлийн хэдэн жил ямар шуудан авч үзээгүй тул гайхан хөмсгөө өргөв. Олон таван үггүй ойлголцдог хөгшин ээж нь

-          Сая нэг хүү хаалга тогшин чамд өгөөрэй гэчхээд гүйгээд явчлаа... гэв

-          Ямар хүн байна... ээж?

-          Хар өдөр курчиктэй чиний үеийн хүү л харагдсан даа

-          Яг над өгөөрэй гэсэн юм уу?

-          Тиймээ, Хантайд өгөөрэй л гэсэн... ингэж хэлээд хөгшин ээж нь өрөөнөөс гарлаа.

Одоо ч нөгөө сонгууль монгууль болоогүй л баймаар юм гэж бодсоор сонинг авч үзвэл өдөр тутмын жирийн нэг сонины энэ өдрийн дугаар байв. Сонинг дэлгэн харваас эхний нүүрэн дээрх мэдээнүүдийн нэг “Чингисийн онгон олдсон уу?” гэсэн гарчигийн доогуур балын харандаагаар бүдэгхэн зурсан байхыг анзаараад уншиж эхлэв.

              “Чингисийн онгон олдсон уу?”

Хоёр толгойг ашиглаж эхлэвэл монгол улсын хөрөнгө мөнгөний асуудал нааштай шийдэгдэж ард түмний амьдрал сайжирна гэсэн хүлээлт сүүлийн хэдэн жил дамжин бидний сэтгэлээс уяатай байгаа билээ. Тэгвэл мөн түүнээс гадна бас нэгэн их баялаг бидний гарт орж ирэх сураг дуулдаад байгаа юм байна. 13-р зууны Чингисийн байлдан дагуулалтын үед дэлхийн хамгийн баян хүчирхэг гүрэн байсан монголын тэр үеийн их эрдэнэс баялаг одоо хаана байгаа вэ? гэсэн зуун зууныг дамжсан асуултад хариу өгч болохуйц нэгэн мэдээг бид уншигчиддаа хүргэх болсондоо баяртай байна. Берлин дэх манай суурин төлөөлөгч бидэнд энэ сайхан мэдээг ирүүлжээ.

Гурван жилийн өмнө манай гаалийн болон тусгай албадын хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсын хилээр манай улсын түүх соёлын нэг хэсэг болсон асар үнэтэй нэгэн зүйлийг хууль бусаар авч гарах гэсэн гадаадын нэгэн иргэний үйлдлийг газар дээр нь таслан зогсоожээ. Манай гаалийхны илрүүлэн хурааж авсан уг зүйл нь жирийн бус маш том хэмжээтэй, манай сурвалжлагчийн харснаар том хүний гарын эрхийн хурууны хэрийн том, гурван ширхэг ягаан очир алмазан шигтгээтэй, уран нарийн хийц бүхий, хамгийн нарийн хэсгээрээ л гэхэд нэг сантиметр өргөн, маш том хэмжээтэй алтан бөгж юм байна. Манай судлаачид үүнийг Чингис хааны төрсөн дүү, асар том биетэй, эрхий мэргэн харваач Хавт Хасарын эрхий хуруундаа зүүж байсан бөгж болов уу гэж үзэж байна.

Тухайн уг бөгжийг Монгол улсаас хууль бусаар авч гарах оролдлго хийж байгаад баригдан саатуулагдсан гадаадын иргэн тэрхүү эрдэнийн зүйлийг Монгол улсаас аваагүй харин тэдний гэр бүлийн үе уламжлагдан ирсэн зүйл хэмээн мэтгэж, уг бөгжний хууль ёсны эзэмшигч гэж өөрийгөө танилцуулсан авга ах нь Монгол улсыг хүний хувийн өмчид хууль бусаар халдсан хэргээр олон улсын шүүхэд зарга мэдүүлсэн байна. Гэхдээ дэлхийн хэмжээнд ховорд тооцогдох олон сая доллараар үнэлэгдэх тийм том засагдаагүй байгалийн очир алмаз нь аль нэг газрын хамгаалалт даатгалд бүргэгдээгүй байгаа нь сонирхол татаж байгаа юм. Зарга мэдүүлэгч нь үнэт эрдэнийн бөгжийг хулгайд алдахаас болгоомжилж, мэдээлэл тараахгүйн үүднээс хаана ч бүртгүүлэлгүй маш нууцаар хадгалж байсан гэж мэдүүлж байгаа боловч тийм нууц байдлаар хадгалж байсан үнэт эрдэнэ ямар замаар монголд жуулчилж явсан ач хүүгийнх нь цүнхэнд орсныг тайлбарлаж чадахгүй байгаа тул ач хүүгээ үнэт эрдэнийн бөгжийг нь хулгайлсан хэргээр өөрийн улсын эрүүгийн цагдаагийн газар өгсөн байна.

Нөхцөл байдал ийм байсан ч тэрхүү үнэт эрдэнийн бөгж нь Монгол улсын хил дотор анх илрэн бүртгэгдсэн тул Монгол улсын өмч мөн гэж үзэх үндэслэл ч байгаа юм. Монгол улсад олон жилийн турш хээр хөдөө нууж байсан бүртгэлгүй олон түүх соёлын дурсгалт зүйлс, үнэт эрдэнэ олдож тэдгээр нь хууль бус наймаачдын гараар гадаадын иргэдийн гарт орж байсан цөөнгүй тохиолдол байдаг билээ. Харин энэ удаагийн явдал уг эрдэнийн үнэ олон сая доллараар тооцогдох асар өндөр хэмжээтэй байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

Дэлхийн бүх баян цуглуулагчдын анхаарлын төвд байгаа тэрхүү үнэт эрдэнийн бөгжний хууль ёсны эзэмшигчийг албан ёсоор тодорхойлох нотлох баримт хангалтгүй байна гэж олон улсын шүүх үзсэнээр зарга шийдэгдэлгүй хоёр жил гаруй сунжирсан тул заргалдагч талуудын аль нэг нь хөдөлшгүй баримт нотолгоо гаргаж ирэхгүй бол уг үнэт эрдэнийг дэлхийн өвд бүртгэн ЮНЕСКО-ийн мэдэлд шилжүүлэх тухай санал олон улсын шүүх дээр өндөр түвшинд яригдаж эхэлсэн байна.

Байдал ийм эгзэгтэй болсон тэр үед, өнгөрсөн 2008 оны 12-р сард Монгол улсын зүгээс шийдвэртэй арга хэмжээ авч АНУ-ын иргэн олон улсын хэмжээнд тодорхой нэр хүнд бүхий туршлагатай хуульч Дэйвид Жэймэнийг өмгөөлөгчөөр авсан байна.

Өмгөөлөгч Дэйвид Жэймэн шүүхийн материалтай богино хугацаанд танилцаад маш сонирхолтой аргаар ажиллахыг санал болгосон байна. Тэрээр бөгжийг криминалогийн шинжилгээнд өгөхийг санал болгожээ. Учир нь бөгжний хийцийг үзэхэд энгийн нүдээр анзаарагдахаар дотор талаараа давхар цагирагтай, тэр цагираг нь уран нарийн хээ сийлсэн толгойтой олон алтан хадаасаар эх биетэйгээ бэхлэгдсэн байв. Чухам энэ давхар цагирагны завсар юу байгааг үзэхийг Дэйвид Жэймэн санал болгосон байна. Шүүхийн болон маргалдагч талуудын зүгээс энэ хэсгийг хөндөх нь бөгжний гол үнэ цэнийг тодорхойлогч очир алмазыг сэвтүүлэх аюулгүй гэж үзсэн тул уг саналыг хүлээн авч Бөгжийг шинжилгээнд өгчээ.

Олон улсын шүүхийн хяналтан доор явагдсан криминалагийн шинжилгээний хариу санаанд оромгүй үр дүнг үзүүлсэн байна. Үүнд:

-          Бөгжний завсраас амьтны арьсыг гар аргаар боловсруулан хийсэн ширний үлдэгдэл илэрсэн

-          Уг ширний үлдэгдэл бөгний цагирагийн энгээр жигд тархан байрлаж нягт хөдөлгөөнгүй тогтсон, зөөлөн металд тооцогдох алтан цагирагийн гадаргууд тод ул мөрөө үлдээсэн тул уг бөгжийг анх хийхэд давхар цагираганд хавчуулсан хийсэн ширэн эдийн үлдэгдэл болохыг тогтоосон

-          Ширний үлдэгдэл нь органик материал тул насыг тогтоох боломжтой

-          Ширийг ямар амьтны арьсаар хийсэн болохыг тодорхойлох боломжтой

Энэ шинжилгээний дүн бүх талуудын хувьд онцгой үүрэг гүйцэтгэх мэдээллийг өгч чадах нь тодорхой болов. Нэгэнт уг ширний үлдэгдэл бөгжийг анх хийхэд цуг хийгдсэн зүйл болох нь тогтоогдсон тул бөгжний насыг тодорхойлоход хэрэгтэй болно.

Ширний насыг тодорхойлох шинжилгээний хариу дэлхийн бүх цуглуулагчдын дунд шуугиан дэгдээсэн байна. Шир үйлдэгдсэн цагаас хойш нарийвчилсан баримжаагаар долоон зуун жил өнгөрснийг тогтоосон нь бөгжний үнийг шууд нэмж нэгэн цуглуулагч аль ч тал нь ялсан хамаагүй гурван зуун сая ам.долларын үнээр худалдан авахыг санал болгосон байна.

Гэвч шинжилгээний хариу бөгжний үнийг нэмэгдэхэд үүрэг гүйцэтгэсэн боловч маргааныг шийдвэрлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэнгүй. Маргалдагч талуудын аль аль нь уг бөгж их эртний эд зүйл гэж мэдэгдэж байсан юм.

Харин монголын талын өмгөөлөгч Дэйвид Жэймэн ширний үлдэгдлийг ямар амьтны арьсаар хийснийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн бол эсрэг талын өмгөөлөгч энэ бол ямар ч ач холбогдолгүй зүйл гэж хатуу эсэргүүцсэн байна. Гэвч монголын талын өмгөөлөгч уг шинжилгээний ач холбогдлыг шаргуу нотолсоор шүүх хурлаас ширийг ямар амьтны арьсаар хийсэн болохыг тодорхойлох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргуулж чаджээ.

Гуравдахь шинжилгээний хариу санаанд оромгүй үр дүн үзүүлжээ.

Ширний үлдэгдлийг наривчилсан ДНХ-ийн шинжилгээнд өгсөнд уг ширийг үхэр ч биш адуу ч биш харин шинжлэх ухаанд Прежевльскийн адуу гэдэг нэрээр бүртгэгдсэн зэрлэг адуу тахийн арьсаар хийсэн болохыг тогтоожээ. Дашрам дурдахад бүх дэлхий даяарх гэрийн адууны хромсом үүлдэр угсаанаасаа үл хамааран 64 байдаг бол монголчуудыг тахь хэмээн нэрлэдэг Прежевальскийн адууных 66 байдгаараа онцлоготой юм байна. Прежевальскийн адуу нь хэдэн мянган жилийн турш зөвхөн монголын говь хээрээр нутагшин амьдарч ирсэн, хүний гарт ороогүй зэрлэг амьтан болохыг шинжлэх ухаан маргашгүйгээр нэгэнт тогтоосон тул уг бөгжийг монголд буюу монгол хүн үйлдсэн болохыг маргах аргагүйгээр тогтоосон байна.

Үүний дээр монголын түүхч эрдэмтэд болон дэлхийн олон монгол судлаачид, археологичид монголчууд эрт дээр үеэс зэрлэг тахь Прежевалскийн адууг хүнсэндээ хэрэглэж, арьс ширээр нь сав суулга хийж хэрэглэж ирсэн түүхэн баримтыг дэлгэн тавихад бэлэн байна.

Одоо олон улсын шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай боллоо гэж үзэж байна. Үүнд:

-   Уг бөгжийн долоон зуу орчим жилийн өмнө үйлдсэн

-          Уг бөгжийг үйлдэхэд тэр үед зөвхөн монголд олдох материалыг ашигласан

-          Уг бөгж анх монгол улсын нутаг дэвсгэр дээр бүртгэгдсэн

Ийм үнэтэй зүйл ядуу монголд байх учиргүй хэмээн маргаж байсан тал баримт нотолгооны эсрэг хэлэх үггүй болоод байна. Учир нь долоон зуун жилийн өмнө Монгол улс дэлхийн хамгийн баян хүчирхэг улс байсантай хэн ч маргаж чадахгүй билээ.

Одоогийн байдлаар шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа боловч Бөгж Монгол улсын өмч мөн гэсэн шийдвэр гарах нь нэгэнт тодорхой болоод байгаа юм байна. Бөгжний талаархи шинэ шинэ баримтууд  бөгжний үнийг улам нэмэгдүүлж байна. Дундад зууны эхэн үед европыг эзлэж байсан маврын их хааны титэмний шигтгээ болж байсан гайхамшигт гурван чулуу энэ мөн гэж зарим эрдэмтэд үзэж байна. Энэ гурван чулуу Их Монгол улсын Мөнх хааны үед араб дахиныг дайран эзэлсэн монголын их цэргийн гарт олзлогдсон байх гэсэн таамаглал урд нь ч гэсэн түүх судлаач эрдэмтдийн дунд яригддаг байсан бололтой. Одоо бөгжинд санал болгосон үнэ долоон зуун сая долларт хүрээд байна. Эрдэнийн чулуунуудын үүсэл гарал нотолгоотойгоор тодорсон цагт улам илүү үнэ хүрнэ гэж ажиглагчид таамаглаж байгаа юм байна. “” ” ”

    Хантай тэр сонины бараг бүх нүүрийг дамнан гарсан тэр том мэдээний талд ортол нь уншаад дуусгаж чадалгүй харах нүдийг нь нулимс бүрхэж,  гараасаа сонингоо алдлаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531882/b67/trackback

gomboooo

2010.09.02 22:48:00
*.154.104.34

үргэлжлэл байгаа юу?

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
» Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청