Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж, Тэд,3

Уншсан 11313 vote 0 2010.08.17 02:41:07

Ирээдүйд гарах өөрчлөлтийн талаархи Хантайн зөн совин болоод хүрэн зүрхнийх нь лугшилт түүнийг хуураагүй болохыг мэдрүүлсэн хэд хэдэн үйл явдал тэр өвөл гарсан тул тэрээр өөрийнхөө бие сэтгэлийг бэлдэж асан хичээл зүтгэл нь талаар өнгөрөөгүйд урам зориг нь нэмэгдэж байлаа. Энэ удаад бол хий хоосон мөрөөдөл, өөрийнхөө сэтгэл санааг засах гэсэн оролдлого юм уу бүтэхэд хэцүү зүйл биш жинхэнэ бодит, хэрэгжиж болох, бас түүний хийж чадах төлөвлөгөө боловсров. Энэ бүхэн тун санамсаргүй бөгөөд энгийн зүйл байжээ. Юу гэвэл түүний нэг танил гадагшаа ямар нэгэн магистерт суралцахаар явах болсонд салах ёс гүйцэтгэхээр очиж уулзав. Хаашаа явах тухай асуухад Тайвань хэмээн хэнэг ч үгүй хариулах нь тэр. Хантай чихэндээ ч бараг итгэсэнгүй лавлан асуугаад Тайланд биш Тайвань гэдгийг мадаггүй тогтоож авсны дараа хэрхэн яаж тэнд сурч болдгийг асуулаа. Гэтэл энэ маш хялбар ажээ. Тайваний засгийн газраас жил бүр Тайваний их дээд сургуулиудад тэтгэлгээр сургадаг хөтөлбөр байдаг гэнэ. Энэ талаар тодруулах хэрэгтэй бол урт цагааны урд байх Тайваний төлөөлөгчийн газар очиход болох ажээ.

Хантай тэр шөнө унтаж чадсангүй нойргүй хоноод маргааш өглөө нь эртлэн гарч заасан газар нь очиход үнэхээр Тайваний төлөөлөгчийн газар гэсэн хаягтай 4 давхар саарал байшин байж байлаа. Шилэн хаалгыг татаж үзвэл онгорхой байхаар барахгүй үүдний хүн түүний ирсэн зорилгыг эелдгээр асуув. Тэтгэлгээр суралцах талаар асуух гэж яваагаа хэлэхэд дөрвөн давхарт гараад асуу гэнэ. Хантай шатаар хөнгөхөн үсэрч гараад харвал үнэхээр нэгэн шилэн хаалтны цаана түүний асуултад хариулахад бэлэн бололтой албаны хувцастай эмэгтэй сууж байв. Албан хаагч Хантайн асуултад эелдгээр тодорхой хариу өгөв.

Үнэхээр Тайваний засгийн газраас өөрийн их дээд сургуульд тэтгэлгээр сургадаг хөтөлбөр байдаг бөгөөд Тайваний аль нэг сургуульд хүсэлтээ гаргаад тэнцвэл тэтгэлгийг засгийн газраас саадгүй гаргаж өгдөг гэнэ. Түүгээр ч үл барам албан хаагч эмэгтэй түүнд холбогдох анкет бичиг баримтыг өгч хэрэв сургуульд тэнцээд тэтгэлэг авахыг хүсвэл энэ материалыг бөглөж өгөөд болоо гэнэ. Хаана ямар сургууль байдгийг асуувал бөөн сургуулийн хаяг бичсэн товхимол гаргаж өгөөд бас интернэтээс хайвал зөндөө бий гэнэ. Сургуульд тэнцэхэд юу хэрэгтэй байдгийг лавлан асуухад сургууль бүрийн шалгуур ондоо боловч өөрийгөө сайн рекламдах, бас англи хэлний өндөр оноотой байх явдал гол нь ажээ. Тайвань Монголын засгийн газар үнэхээр сайн харилцаатай бололтой. Хантай баярласандаа бүр толгой нь эргэж хөл нь гуйваад гарч ирэв. Монголын засгийн газрыг ямар ч ажил хийдэггүй гээд л байнга шүүмжлэхийг сонсож дассанаас ийм том зүйлийг ажил хэрэгчээр бүтээсэн байхыг өөрийн хоёр нүдээр үзсэндээ бараг итгэхгүй байв.

Хантай шууд интернэт кафе орж хайлт хийж үзвэл Тайваний их дээд сургуулиуд гэж тоймгүй олон юм байдаг бөгөөд элсэхийг хүсэгчдэд зориулсан анкет материалууд нь бэлэн байх ажээ. Тэдгээрийг нягтлан харвал өчнөөн олон юм байх авч гол нь Тоэфлийн хуучин оноогоор 800 оноо шаардах ба бусдыг нь бол яаж ийгээд найруулж болохоор харагдана. Энэ бол жинхэнэ боломж байлаа. Саяхан болтол эргүү төлөг шиг эргэлдэж байсан бол одоо бүх юм шал өөр болов. Тайваньд суралцаж, магистер доктор өөр юу байдаг юм бүгдийг дуусгахад тэтгэлэг олдоод л байвал арван жил болсон ч болно. Тэр хооронд тэндхийг ёстой нэвт мэддэг болоод бөгжийг хулгайлсан муу нохойн хүүг хайж олоход хангалттай хугацаа байна. Хантайд юу ч байгаагүй боловч найдвар тавьж байсан ганц л зэвсэг бий энэ бол түүний толгой. Одоо бол та толгойгоо ашигла бусдыг нь бид даая гэж Тайваний засгийн газар өөрийн биеэр хэллээ. Хантайд үүнээс өөр юм хэрэггүй байв. Тэр нэтээс гарч шууд номын дэлгүүр рүү явлаа. Англи хэлний сурах бичиг гэж зөндөө өрөөстэй байх ажээ. Шилж шилж . дэвтэртэй сурах бичгээс эхний хоёр нь илүүц гэж үзээд үлдсэн дөрөөс мөнгөндөө тааруулан дундах 2-ыг нь аваад гэрруугаа зүглэлээ.

Тэр өөрийгөө хангалттай дасгалжуулсан, өглөө болгон эрт босдог, өдөржин суухад ядрахгүйгээр биеэ дасгасан, бие эрүүл толгой сийрэг тул 3 сар хичээллэхэд тоэфлийн 800 оноог авч чадна гэж өөрийгөө тооцлоо. Ингээд гэртээ ирж бүх уншиж судалж байсан бичиг номоо эвхэж хураагаад зөвхөн англи хэлний сурах бичиг, сурагч дэвтэрийг ширээн дээр гаргаж тавилаа. Түүний шинэ төлөвлөгөө бодитой хэрэгжих бололцоотой төдийгүй түүнд үлэмж таалагдаж байлаа. 1-рт бөгжийг хайж олох болон буцааж авах боломж 10 дахин нэмэгдэж, бүтэх магадлал бараг 80-90 хувьтай харагдаж байна. 2-рт бөгжийг олж авсан ч бай, чадаагүй ч бай түүнд бараг ямар чхохирол байхгүй юм. Арван жилийн дараа юу ч ололгүй хоосон гуяа ганзагалаад ирлээ гэхэд өндөр боловсролтой, англи хятад япон хэлтэй хүн хаана ч газардахгүй нь тодорхой. Иймд залуу насаа бөгжний төлөө дэмий үрлээ гэж гоншигнох хэрэг байхгүй гэсэн үг. Суралцах мэргэжлийн хувьд бол ойлгомжтой. Түүнийг зорилгодоо хүрэхэд тухайн улсын хуульзүйн орчныг гарынхаа арван хуруу шиг сайн мэдэж байх хэрэгтэй. Гэтэл түүнийг нь үнэгүй заагаад өгье гэж байна шүү дээ. Цорын ганц хохирол бол түүхч болох түүх судлах мөрөөдлөө орхих хэрэг болох нь. Гэхдээ үүнд их санаа зовох хэрэггүй юм. Түүх түүнийг орхиод зугатахгүй хүлээж л байна. Дараа түүнийг судлах цаг гарах л байлгүй гэж найдна.

Ингээд эргэлзэж тээнэгэлзэх зүйл үгүй болсон тул англи хэл сурах ажилдаа шуудран орлоо. Эхэндээ тэр англи хэлийг сурахад амархан гэж бодов. Үсгийг нь мэдэж байна. Ханз цээжилнэ гэх юм байхгүй болохоор торохгүй уншина гэсэн үг. Тэгэхээр эхний давааг лав хялбархан давна, цаашдаа юу болохыг харж л байя.

Тэр өдрөөс хойш Хантай англиар бараг амьгалах нь халаг болж үзэв. Сурах бичгээ уйгагүй үзэж дүрэмийг судлав. Гэтэл голоод орхисон 1,2-р дэвтэр дээр баахан дүрэм орихгдсон байгааг ойлгоод мөн түүнийгээ буцааж олж авахаас өөр аргагүй болов. Телевизээр англи сувгуудыг үзэж, радиог мөн англи суваг дээр сонсоно. Бүтэн сар нүдсэний эцэст хэр ахиснаа цэгнэж үзэхэд огт ахиагүй байлаа. Үнэхээр сонин юм, англи хэл тийм хэцүү юм уу, тэр тийм тэнэг юм уу? Ахиад л эхнээс нь эхлэв. Гэлээ ч ямар ч ахиц гарахгүй ажээ. Телевизээр гарах нэвтрүүлэг юм уу киног бол дүрс үйл явдлыг нь харж байгаад ойлгоно. Мөн ойр зуурыг яриаг бол ойлгодог болжээ. Радио бол нэмэр алга. Дуржигнаад л өнгөрөхөд мэддэг л үгнүүд сонсогдоод байх шиг боловч өгүүлбэрийн утгыг огт ойлгохгүй өнгөрөх нь олонтаа. Ерөнхийдөө нэг тийм юмны тухай яриад байх шиг байнаа гэж бол гадарлаад ч байх шиг.  Сурах бичгээ уншихад бол ядах юмгүй ойлгох боловч зүгээр нэг англи хэл дээр ном ч юм уу аваад уншихад дандаа түүний мэдэхгүй үгээр бичсэн байх шиг санагдана. Дахин нэг сар өнгөрөхөд Хантай туйлдаж ядарсан байлаа. Одоогийн байдлаар бол англи хэл сурч Тоефлийн оноо авах түвшинд хүртэл дор хаяж 3 жил уйгагүй хичээллэх шаардлагатай юм байна гэсэн баримжаатай л болжээ. Стар Мүвии суваг дээр хуучны америк кино үзсээр хараалыг бол сайн сурсан байна. Щшит... энэ муу факин инглишийг нэг хэсэг хаяя

              Хантай ингэж шийдсэн нь учиртай. Эхний шалтгаан бол тэр зөвхөн англи хэл үзсээр туйлдаж, халширсан байв. Дараагийнх нь түүнд хэл сурах өөрийн гэсэн арга байсан бөгөөд энэ нь дараах дүрэм дээр тогтоно. Юу гэвэл нэг хэсэг идэвхтэй үзсэний дараа хэсэг хугацаанд орхиход түрүүчийн үзсэн юм түүний цээжинд хоногших шиг болдог бөгөөд хэсэг хугацааны дараа дахин үзэхэд үргэлжлүүлэн хичээллэж байснаас илүү сайжирсан юм шиг санагддагсанжээ. Хоёр долоо хоног өөртөө чөлөө өгч өөрийгөө эрхлүүллээ. Зурагт замбараагүй үзэж, нэт хэсч, өглөө унтаж, найзуудтайгаа уулзаж, ууж наргиж хүртэл амжив. Бас бяцхан дурлалын адал явдал үүсэх шахсан боловч цагийг нь олж биеэ барьж чадсандаа өөртөө баяр хүргэв. Буддын лам нарын винайн ёс, гэлэн сахил гэгч номын оргил өөд мацагч хүнд уг нь бол их зөв зүйл бололтой. Даанч хавтгайруулан хэрэглэснээс хэлбэрдэх төдий зүйл болсон болов уу даа, сүүлдээ. Гэхдээ Хантай бол бурхан биш, тэр бүү хэл лам ч биш тул тэр тухай гүнзгий бодсонгүй орхилоо.

              Хоёр долоо хоногийн дараа дахин англи хэлний хичээлээ эхэлж тэр дороо өөрийнхөө алдаануудыг олж харав. 1-рт тэр хальт мулт, хазгай мурий англи хэл хэрэглэдэг орчинд насаараа байснаас зарим үгийг огт өөр утгаар ойлгодог байжээ. 2-рт сурах бичиг болон суралцагчдад зориулсан нэвтрүүлэг зэрэг нь зөвхөн дүрэм ойлгуулахад чиглэсэн зохиомол хэллэг болохоос амьдрал дээр хэрэглэдэг жинхэнэ англи хэл биш бололтой. Гэтэл тэр үүнийг мэдэхгүй байсан тул радио, ТиВи, ном алийг нь ойлгохгүй байсан нь зүйн хэрэг аж.

              Ингээд тэр дэмий зүйлд хүчээ баралгүйгээр англи хэл сурах шинэ арга хайж эхлэв. Эрвэл олдоно, явбал хүрнэ гэж үг байдаг даа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531876/ae9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12168
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12348
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15665
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10881
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11419
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11209
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10857
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11489
» Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11313
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11018
배너신청
자생병원

배너신청