Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж, Тэд,2

Уншсан 11017 vote 0 2010.08.17 02:33:27

Хантай ийнхүү орчлонд тор ганцаараа төрсөн юм шиг, цор ганцаараа амьдарч байгаа юмшиг өөрөө өөртэйгээ тэмцэлдсээр өдөр хоногийг өнгөрөөж байв. Цаг хугацааны эргэлтэд элэгдэж, хувь заяаны эргэлтэд найдсан түүний оюун бодол сэтгэл санаа нь тосолгоогүй тэрэгний гол эргэх мэт чихран элэгдсээр байх шиг хэзээ тас үсрэхийг үл мэднэ.

Нэг өглөө босоход цав цагаан цас орчлон дэлхийг нэвсийтэл дараад нүд гялбам өнгөөр цавцайн харагдав. Энэ бол намар өнгөрч өвөл болж буй хэрэг. Урд нь тэр анхны цасыг хараад сэтгэл сэргэн баярладаг байж билээ. Анхны цас, энэ цав цагаахан цас бол цэвэр ариун сэтгэлийн билэг тэмдэг болж, анхны хайрын тухай мөрөөдлийг эрхгүй төрүүлдэг байж. Харин одоо бол анхны цас түүнд айдас болон хэцүү бэрх тэмцлийн билэг тэмдэг болон харагдаж байв.

Энэ бол түүний гурав дах удаагийн хатуу ширүүн өвөл байх болно. Учир нь өвөл болохоор түүнд ажил бараг олдохгүй болно. Энэ бол тэр мөнгөгүй болно гэсэн үг. Тэр өвөл хэрэглэхээр хадгаламж үүсгэчих хэмжээний орлого олдоггүй билээ. 19-р зууны харгис капитализм цэцэглэж буй 21-р зууны монголд гар дээрээ хэрэглэх мөнгөгүй, орлогогүй байна гэдэг аймшигтай. Ирээдүй итгэлгүй, түшиг тулгуургүй болж харанхуй далайд төөрсөн самрын хальс шиг хэврэгхэн завин дээр өнчин ганцаар хоцорсон Криск хүүгийн бүх зовлонг тэр бие сэтгэлээрээ амсан туулж гарна гэсэн үг. Харин түүнд самрын хальс шиг хэврэгхэн завь үлддэг нь яамай. Тэр завь бол түүний гэр, өвөөгийнх нь гал голомт юм. Хөгшин эх нь тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө осолгүй байрныхаа хөлсийг төлж өдөрт аяга хоол ширээн дээр тавина. Энэ бүхэн байгаагүй бол тэр хэдийн харанхуй тэнгист живж үхэх байсан биз. Харин тэр хальсан доторхи дун шиг хөгшин эхийнхээ гэрт өлгийдүүлэн ичээндээ орсон зурам шиг өвлийг барахаас өөр аргагүй болдог билээ.

30 гарсан идэр залуу эр хүн ингэж амьдрах нь гутамшигтай бөгөөд доромжлолтойг чухам ингэж үзсэн хүн л ойлгохоос өөр хүн лав ойлгохгүй биз. Хантай өвөл ажил хийж үзсэн. Гэвч олдож байгаа цалин нь ажилдаа ирж очих зардал, өдрийн хоол, ажилдаа явж байгаад хүрэх ханиадыг эмчлэх болон элэгдсэн дотуур хувцсаа солиход зарцуулаад яг таарах хэмжээнд цаанаасаа тооцогдсон байх нь зэвүүн бөгөөд үүний оронд тэр бүх цагаа тэр ажилд зарцуулах ёстой болно. Боолын хөдөлмөр гэж ийм байдаг байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдмоор. Яах ч аргагүй хүмүүс тэгж л амьдарч байгаа. Тийм нөхцөлд тэд өнөөдрийн үмх талхнаас өөр юм бодох сэхээгүй болох ба үнэн худлыг ялгах сэхэлгүй туйлдаа хүрсэн тэднийг хуурч хууль ёсны эрх мэдлийг нь, хүн ёсны сонголтыг нь булааж авахад хэн нэгэнд амар байдаг бололтой.

Харин Хантай тэрхүү хүрдэнд эргэлдэх хэрэмний амьдралаас бултах боломжтой тул өвлийг өөрийгөө гэгээрүүлэх түүнд олгосон цаг хугацаа гэж үзэж сурахыг хичээдэг болов. Энэ л үед тэр үүлэн дээрээс бус газраас, бүр тамын ёроолоос хорвоог ажиглаж түүний үнэн нүүр царайг олж харахыг мэрийх авай.

Гэвч хорвоогийн үнэн гэдэг хахир хатуу ажээ. Үнэн бодит байдал бол ийм байна. Нэг талд нь тайвань хүрэх онгоцны билет байтугай талбай хүрэх автобусны билет авах төлбөрийн чадваргүй, гал тогооны хутганаас өөр зэвсэг барьж үзээгүй, хөгжилтэй орон виз өгөх нь бүү хэл хажуу айлын хүн гэртээ оруулах хэрэггүй гэж үздэг, хэлсэн үгийг нь засаг захиргаа бүү хэл анд нөхөд нь ч ойшоодоггүй, тэр тамхи авах гээд найзаасаа мөнгө зээлдэг шиг, хөгшин эхийнх нь тэтгэврийг төлөх гэж засгийн газар нь гаднаас мөнгө зээлдэг ядуу орны иргэн, ядарсан ганц залуу байна. Нөгөө талд нь хэн байна. Хангалуун тансагаараа японы баячуудыг хүртэл бишрүүлж  чаддаг, гарынхаа доор дор хаяж зуун Жэт ли-г захирдаг, аль ч улс орон хаалгаа дэлгэн тосч угтдаг, америкийн ерөнхийлөгчтэй биш юмаа гэхэд олон хүний хувь заяаг шийдэж чадах эрх мэдэлтнүүдтэй далан дээр нь өршөөнгүйгээр алгадаж мэндэлдэг, хэн нэгэн төдийгүй улс гүрэнд ч мөнгө зээлүүлээд атгандаа оруулж хүссэнээ хийлгэж чаддаг тийм л хүн юм уу эсвэл байгууллага байгаа нь лавтай.

Энэ бол сагсний бөмбөг хийгээд шар будаа үгүй бүр гадаад их далай хийгээд элсний ширхэг гэдэг шиг харьцаа ажээ. Ялах бүү хэл оролдоод үзэх ч найдвар байхгүй нь алган дээр тавьсан шиг тодорхой харагдаж байна. Ингэхэд Хантай тэр бөгжний хойноос хөөцөлдөх хэрэг юу байна? Яахав бодоод үзье. Хээр талаар дэмий тэнэж яваад санамсаргүй Аладдины шидэт дэнлүүг олоод ид шидийн хүчээр бөгжийг монголд авчирчээ. Хулхи гонжом угласан засгийн газрын нэг этгээд хурааж аваад “За их сайн байна. Чам шиг л ийм залуус улс гэрт минь их хэрэгтэй байна даа” гэсэн шүү юм яриад сүүлээ ганцхан шарваад алга болно. Тэр үед Хантай нөгөө л нүцгэн шалан дээрээ хоосон халаастай бахь байдгаараа хоцроно. Үүний төлөө хэдэн жил ч зарцуулах юм билээ, нас ч гэж талийгаад өгөх биз. Ганхсан сэтгэл, хохирсон залуу насандаа харуусаж архинд орсон шүдгүй өвгөн балга тагш юм горьдон энэ тэнд очиж би залуудаа тийм гавьяа байгуулж явлаа гэж хүн үнэмшихгүй юм ярин хүүхэд нохойн доог болж явсаар дуусна. Эсрэгээр тэр бөгжний хойноос зүтгэсээр юу ч олж чадалгүй залуу насаа үрж дуусахад төгсгөл нь мөн л адил аж.

Ингэхэд Хантай урьдын адил эгэл жирийн амьдралаа үргэлжлүүлж болохгүй гэж үү. Яаж ийгээд сургуулиа төгсөж, аятайхан ажил олж хийгээд, гудамжаар дүүрэн алхалж байгаа аятайхан хүүхнүүдийн нэгтэй сууж аятайхан амьрал зохиоход түүнд бэрхшээл саад гэж тохиолдох юм бараг алга. Өвгөрсөн хоноо ч гудманд гарчихна гэж санаа зовох юмгүй тулах хань, түших үр хүүхэдтэй, элэг бүтэн амьдрахад болохгүй гэх юм алга. Одоохондоо нас залуу зүс шингэн, толгой тархи эрүүл саруул байхад хүн бүхний л мөрөөддөг энэ сайхан амьрал өмнө нь бараг бэлэн байгаа бус уу? Тэгээд ч ер нь анхны цасыг цонхны цаанаас хараад өвлийг яаж давна даа гэж зүрх алдан зогсож байгаа хүн хүчний харьцаа тэнцвэргүй, ирээдүйд олдох ашиг завшаангүй ийм тулаанд амьдралаа үрэн тэмүүлэх гэдэг утгагүй явдал биш үү?

Мэдэхгүй юм даа... урдны Хантайд бол ийм амьдрал таалагдаж л байна. Гэвч тэр энэ хугацаанд өсч өөрчлөгдөж, өөр хүн болжээ. Тэр гадаад оронд явж үзсэн, тэнд хүмүүс яаж амьдардгийг нүдээр үзэж биеэр туулсан. Их юм уншиж амьрдалыг өөр нүдээр хардаг болж. Түүнээс гадна тэр аймшиг аюул осол, амь өрссөн тулаан гэдгийг биеэр туулж үхэх шахаж үзсэн. Эд хөрөнгө эрх мэдлийн төлөө бусад нь яаж үхэн хатан тэмүүлдгийг харсан. Тоглоом шоглоом биш жинхэнэ дайсан гэж байдгийг мэдсэн. Асар их хөрөнгөтэй тэнцэх жинхэнэ эрдэнэ гэж үнэхээр байдгийг нүдээрээ үзэж гараараа барьсан хүн. Мөнгөөр юу хийж болдгийг ч орчуулагч хийж явахдаа биеэрээ үзсэн. Тэр их мөнгөөр монголд бас нэг төмөр зам, дахиад нэг цахилгаан станц барихад л нөгөө яриад байгаа үйлдвэр худалдаа нь үсрэнгүй хөгжих бололцоотой болно. Хэдий тэр бөгжний үнэ үүнийг хийхэд хүрэлцэхгүй байлаа ч ямар нэгэн хөрөнгийн хангалттай эх үүсвэр байх л юм бол янз бүрээр эргүүлж тойруулж байгаад хүрэлцэх мөнгийг босгож чадах эдийн засагч эрдэмтэн мэргэд монголд байж л байгаа. Мөнгө л байвал тэр их бүтээн босголтыг хийж чадах мэргэжилтэн ба мэдлэгэтэн байж л таарна.

Иймээс тэр их хөрөнгийг заяагаараа болог гээд зүгээр хараад алдаж болохгүй юм. Болохоос болохгүйгээ хүртэл үзэлцэх хэрэгтэй юм. Амьдрал гэдэг үнэтэй боловч хямдханаа хүрвэл маш хямдхан гэдгийг тэр биеэр мэдэрсэн. Мотоциклоос унаад үхчих ч юм уу, архинд ороод дуусчихаж болох ганц муу Хантайн амьралыг хэндээ гэж юундаа зориулж, хэзээ хэрэглэнэ гэж хадгалж гамнах билээ. Харамсалтай нь тэр энэ үйлст ганцаараа л юм. Бүтэхээсээ бүтэхгүй тал нь их юм. Түүний тэнэгийг хүмүүс гайхан шагширах л байх, гэсэн ч Төгс тайжийг эх орон нь урвасан хулгай гэж ял зааж байхад тэр хар хятадтай эцсээ хүртэл тулалдсан юм. Тулааны талбарт амьрал үзээгүй арван найман насаа өргөх цэрэг эр байхад түүний хамгаалж үлдээсэн нутагт адуу малаа хариулж дараа үеийн баатруудаа төрүүлж өсгөдөг эгэл ардууд гэж байдаг юм.

Хүүхэд гэснээс хэдэн жилийн өмнөх цагаан сараар тэдний холын садангийн нэг хүү хөгшин эхэд нь ирж золгож билээ. Сургууль соёл гэх юм үзээгүй хөдөө мал дээр өссөн, жаахан маанагдуу ч гэж яригддаг эцэг эх нь эрт талийгч болсон тэр хүү эхнэр авч хүүхэдтэй болоод улиастайд айлын хашаанд уранхай гэр бариад, уурын зууханд кочгар хийж амьдардаг гэж ярьж байж билээ. Хантай тэднийг хараад иш эд нар яаж амь зууна даа гэж өөрийн эрхгүй дотроо халаглаж байж билээ. Гэтэл тэр хүү өнгөрсөн техникийн үзлэг дээр түүнтэй тааралдаад товхийтэл мэндэлж, хүүхэд сургуульд орох дөхөөд хэмээн хэвлүүхэн хөөрч, бас ч үгүй хөл дүүжлэх унааныхаа түлхүүрийг хуруундаа эргүүлсэн шигээ үзлэгт орохоор явж байж билээ. Хантай түүнийг хараад цээж дүүрэн бахархан бишрэсэнсэн. Тэр хүү түүний хэзээ ч давж гарч чадахгүй байхдаа гэж санаа зовон халаглаж байсан амьдралын тулаанд нэр төртэй тэргүүн эгнээнд толгой өндөр, харц дээгүүр явсаан. Энэ бол жинхэнэ баатарлаг түүхээс дутахааргүй зүйл.

Хантай ч мөн түүнээс үлгэр жишээ авч зүрх алдан хулчийлгүй тэмцэж чадна. Түүний дайсан хэдий хүчтэй ч гэлээ тэр бол хулгайч, Хантай хэдий өчүүхэн ч гэлээ хууль ёсны эзэн билээ. Эзний эрх хүч гэж бий. Хулганыг хэдий зааны хэрийн том болгосон ч нүдээ нээгээгүй муурын зулзаганаас айдаг эртний үлгэр бий. Тулааны талбарт шархдахад цусаа үзээд хулчийн зугтдаг хятадуудыг, цусаа үзээд улам ч догширон дайрдаг монголчууд үеийн үед ялж ирсэн юм. Түүний дайсныг бүх эд хөрөнгөнөөс нь салгаад гудамжинд орхивол турж үхэх арчаагүй муу газрын өт, усны хорхой бол түүнийг юу ч үгүй нүцгэнээр нь эзгүй хээр орхисон ч амьдраад гараад ирж чадах тэнгэрийн салхи, нарны сүнс билээ.

Өглөө эрт цонхны цаана хүйтэн цэмцгэр өнгөөр ихэмсэгхэн гялбаж асан цагаан цасан одоо өдрийн илчин хайлмагтан шалчийж энд тэндгүй цоохортон ханзарсан харагдана.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531872/0ad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107127
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12717
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10924
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11672
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11037
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12168
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12348
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15665
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10880
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11419
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11208
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10857
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11489
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11313
» Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11017
배너신청
자생병원

배너신청