Бичлэгийн тоо 497

Үүнээс даруй 30 жилийн дараа буюу 2008 оны 12 сарын эхний нэгэн дулаахан үдэш Дэйвид Жэймэн Лос-Анжелосын захын дүүрэгт байрлах байшингийнхаа нэг давхарт байрлах гол өрөөндөө зөөлөн буйданд тухлан хэвтэсгээд франц маягийн өргөн шилэн хананы цаана харагдах ногоон зүлэг, усан сан бүхий арын хашаагаа руугаа харж, тиви-гийнхаа удирдлагыг гартаа эргүүлэн юу ч үл бодон байв. Шингэх нарны хурц туяа цонхоор нэвт тусан зөөлөн нимгэн хувцасны доорх биеийг нь таатайгаар ээх ба тэрхүү нарны өөдөөс эгцлэн харахыг хичээн оролдож цаг нөхцөөх нь амирлангуй царайг нь ажих хүн хэрэв хажууд байсан аваас түүнийг тун ч тааламжтай сэтгэл хангалуун байна даа гэж эрхгүй бодогдохоор ажээ. Удалгүй нар шингэх тийшээ хандаж хэдийдээ ч юм нарны алтан цацрагууд үзэгдэхээ больжээ. “Монголд өдийд цастай хүйтэн байгаа, яг одоо цас орж байж ч магадгүй юм даа” хэмээн яагаад ч юм гэнэт бодогдоход нүүрэнд нь инээмсэглэл тодров. Монгол түүнд ингэж ойр дотно санагдах нь ч аргагүй бөгөөд тэрээр удтал судалж сураг тавьж явсаар арван жилийн өмнө монголд анх удаагаа очсоноос хойш тогтмол харилцаатай байдаг болсон билээ. Тэгэхэд ид дөч гаруйхан настай, эрч хүчтэй, ажил төрөл амьдрал ахуй нь гялалзаж ирээдүй нь гэрэлтсэн, дэлхийн тэргүүлэгч супер улсын дундаас дээгүүр давхаргын иргэн түүнд хөдөөгийн жижигхэн буйд хотоор нийслэл хийсэн, ганц төмөр зам, ганц онгоцоор дэлхийтэй холбогддог, үндсэн амьдралын хэвшил нь таван мянган жилийн өмнөхөөсөө огтхон ч өөрчлөгдөөгүй бололтой ядуухан нүүдэлчдийн энэ орон түүний гайхширлыг төрүүлэн угтсан билээ. Хэдийгээр монголын талаар тодорхой мэдээлэлтэй байсан боловч арай ч ийм гэж бодсонгүй байж. Бага байхад нь өвөөгийнх нь ярьж өгдөг байсан аруухан баатруудын өлгий нутаг, үлгэр домгийн гайхамшгийн орон, нэгэн цагт бүхэл дэлхийг эзлэн донсолгож явсан номер нэг үндэстэн, өсөх бага наснаасаа зүүдэлж өссөн нутаг нь түүнд хэтэрхий дорой, хэтэрхий хөөрхийлэлтэй, хэтэрхий арчаагүй санагдаж билээ. Жуулчны аялалын хөтөлбөрийн долоо хоногийн аялалын хугацаанд тэр үзсэн харсан бүхэндээ дотроо сүүрс алдан шогширч толгой сэгсрэн явсан бөгөөд үүх түүхээ арчиж хаяад тавьхан жилийн дотор шинэ улс байгуулж яваа ирээдүйгүй мэт сэтгэгдэл төрүүлэх энэ оронтой, эцэг өвгөдийнхөө эх оронтой, элэг нэгт монгол хүмүүстэй нухацтай танилцахаар шийдэн аялалын хөтөлбөр дуусмагц өөрийн хүсэлтээр дахин нэг сар визээ сунгуулан үлдээд тэдний багт гайд хийж явсан Эрдэмбилэг хэмээх залуу хүүг хувиараа хөлслөн авахаар тохирч билээ. Тохироо хийхэд ядах юм байсангүй бөгөөд өдрийн аравхан долларын цалинтай, алдаг оног ажилтай хүүгийн цалинг хоёр нугалж төлөөд бүтэн сараар хөлслөнө гэхэд дуртай зөвшөөрөх нь аргагүй юм. Өөрийгөө монгол гаралтай хүн гэдгээ танилцуулахад хөдөөгийн хүний гэнэн зангаар шууд итгэсэн хүү түүнийг сэтгэл харамгүй газарчилж үзэж болох бүхнийг үзүүлж бүхнийг тайлбарлав. Монголын байгаль америкийнхаас нэг их ялгаагүй тул түүнд сонин биш байсан ба гагцхүү эндхийн хүмүүс юу бодож юунд итгэж амьдарч байгаа нь хамгаас сонин байлаа. Бурханд мартагдсан ертөнцийн энэ хязгаарт юу ч хийсэн амжилт олохгүй, ямар ч сайхан ирээдүй үл харагдах атал энд амьдрагч түүний угсаа нэгтнүүд нь салхи үлээх төдийд хийсэх урцанд толгой хоргодож, тэнгэрийн ааш хувирахад оргүй алга болох амжиргааны хэдэн малтай, эсвэл нийтийн бохир сууцанд бөөнөөрөө амьдарч өдрийн хоолоо аргалах төдий цалинтай ажил алдаг оног хийх хэдий ч америкийн дээд давхаргынхан шиг ихэмсэг зангаар дэлхий дахины хэргийг шүүн хэлэлцэж, хүүхэд төрүүлж бас тэр хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй сайхнаар төсөөлөн, ямарч төлөвлөгөөгүй хэр нь болно бүтнэ гэлцэн аж төрөх нь үнэхээр сонин байж билээ. Эдгээр хүмүүс мянга мянган оныг дамнан амьд үлдэж амьдарсаар ирсэн, хойшид ч тэдний амьдрал мөнхөд үргэлжлэх болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй итгэхийн хамт ташуураар өөр зэвсэггүй байж тусгаар тогтносон улсаа батлан сахих төдийгүй дэлхийн монголчуудыг нэгэн дээвэр доор нэгтгэх санаа ч цухалзуулах нь бүр гайхалтай.

Анхандаа Дэйвид энэ бүхнийг анзаарч америк хүний хэрсүү тооцоотой зангаар буйд хязгаарын нутгийнхны тэдгээр ойворгон гэнэн яриаг дотроо инээмсэглэн байж сонсдог байсан ч Эрдэмбилэг хүү түүнийг нь анзаараад эрдэмтэн мэргэдтэй уулзаж яриа сонсохыг санал болгов. 3 долоо хоногийн дараа гэхэд Дэйвид хүн гэдэг харагдах байдлаасаа ондоо гэдэг үгийг ойлгож халуун цус нь буцалсан монголчуудын нэг болон хувирч билээ. Магадгүй тэр монголын ирээдүйд  итгэхийг хүссэндээ л итгэсэн байж болно, гэвч итгэсэн зүйлээ биелүүлэхийн төлөө ямар нэгэн юм хийвэл тэр нь биелэх магадлалтай юм. Дэйвид бүр өөрийн зүгээс элэнц удмынхаа эх орны ирээдүйн төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байлаа. Энэ бол түүний хар багаасаа нууцхан тээж ирсэн романтик мөрөөдөл юм. Гэлээ ч тэр хүч бололцоогоо мэддэг, хувийн амьдралаа тэргүүн зэрэгт тавихыг ухаардаг америк хүн тул жижигхэн ч гэлээ бүхэл бүтэн улсын төлөө ямар нэгэн юм хийж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Харин түүний гайд хийж явсан жирийн монгол хүү түүний энэ бодлыг өөрчилж түүний амьдралыг цоо шинэ, гүн гүнзгий утга учиртай болгож чадсан билээ.

Энэ бүхэн тун энгийн зүйл байжээ. Эрдэмбилэг хүү анх түүнийг аялалаар ирэхэд англиар хэр тааруухан ойр зуур ярьдаг, тэдний ярианы утгыг сайн ойлгодоггүй байсан боловч түүнтэй хамт явсан тэр нэг сарын дотор илэрхий өсч англиар бүрэн чөлөөтэй төдийгүй хурц гүн утгыг ч илэрхийлж чаддаг болов. Энэ илэрхий хувьсал түүнд гүн сэтгэгдэл төрүүлж ээжийнх нь тухай өвөөгийнх нь ярьдаг байсан яриаг санагдуулав. Түүгээр ч үл барам цаашдаа америкт суралцан мэдлэг туршлага олж ирээдүйд их үйлийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй төдийгүй түүнийгээ биелүүлж чадахаар төлөвшиж чадваржсан хүн гэдгээ түүнд батлан үзүүлсэн юм. Дэйвидийн хувьд гэвэл түүнийг америкт сурахад ивээн тэтгэх нэгэн боломж бэлэн нээлттэй байсан нь түүний том хүү их сургуульд орохгүй гэж зүтгээд өөрийн өвөө Жэймстэйгээ адил америк мөрөөдлийн бизнесмэн болохоор санаа шулуудсанаа түүнд хатуу ойлгуулсан явдал байлаа. Үүнээс гадна түүний сэтгэлийн гүнд нэгэн өр байв. Эцэг нь олсон бүх мөнгөө түүний боловсролд зориулж байгаагүй бол ази гаралтай хүүхэд түүнд америкт ч гэсэн сайхан амьдрал олдохгүй байх байсан юм. Тэр нэг насаараа хятад хороололын өмхий хоолны газарт ч юм уу машин угаалгын газар мал шиг зүтгээд дуусч болох байв. Түүнээс цааш нь гүнзгийрүүлж бодох юм бол эцэг нь хэдий авъяаст сэргэлэн бизнесмэн байсан ч англиар ч муухан ярьдаг, дунд сургууль дөнгөж төгссөн ядуу ази хүн тодорхой хэмжээний суурь мөнгө ба танилын хүрээгүйгээр амжилтад хүрэхгүй байсан нь ойлгомжтой хэрэг бөгөөд тэр бүх суурь хаанаас эхтэй вэ гэвэл мэдээж өвөөгөөс нь, өвөөгийнх монголоос авчирсан алт мөнгө байж таарна. Иймд тэр монголд өртэй ажээ.

Үүнээс л бүх юм эхэлж Дэйвид өөрийн өнгө будаг цөөтэй амьдралаа утга учир дүүрэн болгосон билээ. Нэг хүүхэд энд америкт сурган өндөр боловсрол олгоход тэнд бүхэл бүтэн нэгэн гэр бүлийн амьдрал ба ирээдүй өөрчлөгдөж байв. Мэдээж сайн тал руугаа шүү дээ. Тэрээр одоогоор таван хүүхдийг тэтгэн сургаад байв. Тэд мэдээжээр эхнээсээ төгсөөд нутаг буцалгүй эндээ ажиллаж байгаа. Тэдний зөв гэдгийг Дэйвид ойлгож байв. Харин өнөөдөр Эрдэмбилэг түүнийг өдрийн хоолонд урихдаа онцгой сонин хэлжээ. Сургуулиа төгсөөд нэгэн том компанид таван жилийн турш өндөр цалинтай ажил хийж байгаа бөгөөд харин одоо удахгүй нутаг буцах гэнэ. Энэ бүх хугацаанд тэр хөлсний хямд байранд амьдарч мөнгөө монгол явуулсаар байсан хийгээд овсгоотой эцэг нь түүгээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч байсан гэнэ. Товчхондоо тэр хөрөнгө нь одоо хэд нугалсан өндөр үнээр зарагдаж хүү өөрийн гэсэн таван зуун мянган доллараар хөрөнгө оруулалт хийн монголд одоо ажиллаж байгаа компанийнхаа салбарыг байгуулан захирлаар нь очих болжээ.

Дэйвид Жэймэн өргөн буйдан дээрээ сэтгэл догдлон суусаар байв. Нар хэдийн шингэж харанхуй болсон боловч шилэн хананы цаана зөөлөн гэрлүүд асан ногоон талбай ба усан санг гийгүүлнэ. Тэр Эрдэмбилэгээр бас өөрөөрөө бахархаж байв. Гэрийнх нь утас намуухнаар жингэнэн дуугарав.

-Жэймэн байна.

-Үдшийн мэнд ноён Жэймэн. Америк дахь Монголын элчин сайдын яамнаас ярьж байна. Оройтож залгасандаа уучлал хүсье

-Зүгээр зүгээр

-Та бодвол ажил ихтэй л байгаа байх, гэхдээ бидэнд маш чухал ажил дээр яаралтай өмгөөлөгч авах хэрэг болоод байна. Та хичээж бидэнд тус болохгүй юу

-Тэр бололгүй яах вэ. Би одоогоор онц ажилгүй байгаа.

-Танд их баярлалаа. Ажил хэргийг уулзаж байгаад тухтай ярилцмаар байна. Хэрвээ та зөвшөөрвөл маргааш өглөөний 7:50-ийн онгоцонд суудал захичихвал ямрав? Мэдээж хэрэг нэгдүгээр зэргийнх. Бүх зардлыг бид даана.

-Ок. Маргааш уулзая.

-Та сайхан амраарай. Маргааш уулзая.5

Утас тасарлаа. Дэйвид утсаа тавиад бодлогширов. Монголын элчингээс ингэж сандруу ярьж байхыг бодвол онц чухал хэрэг гарсан бололтой. Дэйвид бол зөвхөн онцгой өндөр зэрэглэлийн хэрэг өмгөөлдөг өндөр нэр хүндтэй хуульч билээ. Юу болохыг маргааш л харъя.

Тэр толгойгоо аяархан сэгсрээд унтлагын өрөө рүүгээ явлаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531852/100/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청