Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,"Монгол,5

Уншсан 10250 vote 0 2010.08.17 01:12:53

              Хоёр хүүхдийн гудамжны амьдрал, үмх хоолны төлөөх тэмцэл эхлээд хоёр дахь сардаа орж, хэдийгээр энэ амьдралдаа аргагүй дасаад байсан ч наймдугаар сарын гаслам халуун өдрүүд үргэлжлэн халуунаас шантарсан гудмаар холхигч хүн зоны хөл хөдөлгөөн ч сийрэг болж, үүнийг дагаад гол зогоох юм олж амиа аргалахад хэцүү болж ирсэн тэр өдрүүдэд мөнөөх манжуурын штабын дарга шанхайд ирж тааран хэд хонохдоо өдөр бүр идэх юм өгч байсан нь манай хоёрт жинхэнэ аврал болж байлаа. Нэг өглөө харуулын ахлагч өөрийн биеэр гарч ирж тэр хоёрыг буудлын хашаа руу дагуулан оров. Айх гайхах зэрэгцэн бүлтэгнэсэн Дэжидийн толгойд муу юм л юун түрүүн орж ирэх бөгөөд ингээд өнгөрч байгаа юм биш биз хэмээн бодогдох авч нэгэнт өөр зугтах газар үгүй тул өлсгөлөн ходоод нь хоол горьдон хоржигнож ямар нэг юм өгчих юм биш байгаа гэсэн бас нэгэн горьдлого төрүүлэн даган алхаж билээ. Үнэхээр ч буудлын төв барилгын ардуур тойрон нарийн хоолны тансаг үнэр ханхалсан гал тогооны хэсэг рүү орж явчихад өөрийн эрхгүй сэтгэл сэргэн догдолж бяцхан тархинд нь өөр элдэв бодол үлдэлгүй алга болоод зөвхөн хоолноос өөр юм бодохоо больж билээ.

              Үнэхээр харуулын ахлагч тэднийг гал тогооны арын хашаанд оруулж өгөөд буцахад тэндхийн нэг туслах тосон авч том хувин бэлдсэн бүлээн усаар биеэ угаахыг  зааварлаад гарч ирмэгц нь бэлдэж тавьсан хуучин боловч цэвэрхэн өөрийнхтэйгээ адилхан дүрэмт хувцас авчирж өгөв. Зууралдсан хур хирнээсээ салж томдсон ч гэлээ цэвэр хувцас өмссөн хоёр хүүхэд төрөл арилжсан юм шиг болоод мөнөөхөн туслахыг даган гал тогоогоор дайран буудлын хоолны танхим руу ороход өглөөний хоолны дараа хоосорсон том танхимын голд олон тавагтай хоол өрсөн тансаг ширээний цаана суух манжуурын штабын офицер Сато сан тэдний нүдэнд тэнгэрийн элч шиг л харагдаж байлаа.

              Хоёр хүүхдийн айх эмээх сэтгэл хором хоромоор дарагдаж дураараа идэх зөвшөөрөл өгсөн тул удтал амсаагүй амтат сайхан зоогийг тааллаараа хүртэн байх зуур ингэж нэг сайхан хооллоод дараа нь үхсэн ч гомдолгүй мэт санагдах ажээ. Хүүхдүүдийн гэдэс дүүрч жаал сэхээ орох үед Сато сан тэднийг өөрийн биеэр батлан дааж гал тогоонд ажиллуулах болсон учрыг тайлбарлаад тэндээс хэрхэвч оргож зугатаж болохгүй болохыг хэлж, хэдэн сарын дараа өөрийн биеэр ирж тэднийг авах болно. Хэрвээ ирж чадахгүй алга болбол гал тогооны дарга ахлах тогооч тэднийг эндээс явахыг тушаах хүртэл энд ажиллах болохыг зааж өгөв. Энд байх нь гудамжинд байснаас илүү болохыг та хоёр удахгүй ойлгох болно, тиймээс тэвчээртэй байж хичээн ажиллахыг захиж билээ. Ингээд хооллож дуусахад тэднийг ахлах тогоочид хүлээлгэн өгөөд гарч одсоноос хойш яг дөрвөн сар арван хоёр хоног болжээ.

              Идэх хоол, хийх ажилтай болсноор барахгүй айх аюулгүй тэр ч байтугай өөрсдийн гэсэн мөнгө зоос цуглуулж эхэлсэн нь Дэжид охины сэтгэлд шинэ эрч хүч өгч амьд үлдэх, өшөөгөө авах хүсэл нь биелэшгүй хоосон мөрөөдөл мэт санагддаг байсан бол одоо тэмээний ноосоор утас ээрэн бөөрөнхийлэх шиг өдөр өдрөөр томрон амилж байлаа. Харанхуй гудамжинд чичрэн хонодог байхдаа бараг шөнө бүр эх, эмээ болон омог отгийхон нь хэрхэн үрэгдсэнийг Жаманаар дахин дахин яриулсаар, ярих бүрд нь жижиг сажиг юм бүхнийг тодруулан лавлаж улмаар өөрийн биеэр тэнд байсан юм шиг тэр аймшигт шөнийн явдлыг тархи зүрхэндээ баттай дүрслэн хадгалсан юм.

              Тэр шөнө тэд шанхайн дээрэмчид тэдний байрыг довтлох вий хэмээн ихэд болгоомжлон бэлджээ. Хэдийгээр урд шөнийн бүх дээрэмчдийг устгасан гэх боловч харанхуй гудамжинд хэн нэг нь нуугдаж үлдсэн байж магадгүйн дээр хэрвээ том бүлгийн нэг хэсэг байсан бол өнөөдөр үлдсэн хэсэг нь үрэгдсэн хэсгээ олоод үйлдсэн эзнийг нь хайж байгаа нь гарцаагүй билээ. Тэд бүгд нийлээд 17-45 насны арван найман эр, арван хоёр эм хүн, дээр нь 60 настай эмгэн нэг, 9 настай хүү нэг байлаа. Тэдэнд байгаа зэвсэг арван таван кольт гар буу, нэг сэлэм, арван нэгэн чинжаал байв. Арван цонхтой хоёр давхар байшингийн бүх гэрлийг унтрааж, нэгдүгээр давхрыг эрчүүд, хоёрдугаар давхарыг эмэгтэйчүүд эзлэн, цонх бүр дээр хоёр хоёроороо хувиарлагдан ээлжээр харуул хийж ээлжээр амрах болоод хоёр хүн байшингийн урд талын задгай төмөр хашаандах бутан дунд нуугдаж, гурван хүн жаалхүүгийн хамт арын хашаанд нууц харуулд гарав. Байшингийн эзэн 5 хүнд хангалттай мөнгө нэмж өгөөд зооринд хийн түгжиж өглөө гаргана хэмээн амласан байлаа.

              Шөнө дунд өнгөртөл тайван байсан боловч олон жил дайн тулааны хөлд туршлагажсан монголчууд үүрээр дайрна гэж таамаглан хүлээж байлаа. Хэрвээ үүрээр дайрах юм бол ганц хоёр цаг тэсэхэд л өглөө болж хот цэргийнхний мэдэлд шилжих тул аврагдах боломжтой гэж тооцоолж байв. Шөнийн гурван цаг өнгөрч бүгд санаа амрах тийшээ хандаж байтал арын хэрмэн хашаан дээгүүр таван хүн сүүдэр мэт сэмхэн даван орж ирэхэд отолтод байсан гурав араас нь гэнэдүүлэн довтолж хоромхон зуур анир чимээгүйхэн хоолойг нь хэрчээд хашааны ёроолд нуулаа. Бүгд сэтгэл түгшин хүлээнэ. Ингээд дууссан байгаасай гэж залбиравч тийм биш гэдгийг бүх хүн мэдэрч байлаа. Цаг хэртэй болоод байтал арын хашаан дээгүүр сарны гэрэлд арваад бөөрөнхий хар бөмбөг сарьсан багваахай шиг чимээгүй нисэлдэн орж ирээд пис пасхийн дэлбэрэлдэж тулалдаан эхлэв. Эхний тэсрэлтэнд хүнд шархадсан Гочоо хашаан доторх чулуун хорготой задгай жорлонд хүүгээ түлхэн оруулаад юу ч болж байсан өглөө болж чимээ намдахаас нааш бүү гар гэж сүүлчийн хүчээ шавхан хашгирав. Хөвүүн хоолойгоороо татсан өмхий балчигт чичрэн зогсож үнэр танарыг мэдрэх ч сөхөөгүй пулёмёт бууны тачигнаан, гар бөмбөг тэсрэх, гар буу, винтовын буудалцаан, хятад монголоор хараал тавин ёолон хашгиралдах дуу, шил хагаран хаалга цонх эвдрэх чимээ, хутга сэлэм харшилдан амьсгаадан ноцолдох чимээг хүртэл сонсон амьсгал давчдан ухаан балартан байв. Төд удалгүй буудалцаан зогсож олон хүний гүйлдэх чимээгээр солигдоод хятадаар хараал тавин бүгдийг нэгжиж бүгдийг авахыг тушаан хашгирах, хөөрөн гуаглах, тавилга хогшил авдар сав онхолдон түр нярхийх, үе үе гар бууны бөглүү дуу сонсогдож байлаа. Нэг хэсэг хөвүүний ухаан балартсануу яасан нэг мэдэхэд анир чимээгүй болж жорлонгийн дээд хэсэгт гэгээ орон өглөө болсон байлаа. Хөвүүн гарахаар шийдэж жорлонгийн чулуун хананы хонхор ховилд хуруугаа шигтгэн хөлөөр дөрөөлж мацан цовхчсоор суултуурын банзнаас шүүрч зууран мацсаар бүх хүчээ шавхан гарч ирээд улаан цусаар будагдан талхлагдсан тулааны талбар эмх замбараагүй олон хүүрийг хараад өвдөг нь нугаран ойчлоо. Гэсэн өндийн зүтгэсээр эцгээ хайлаа. Эцэг байшингийн хана налаад суугаагаараа нөгчжээ. Бөмбөгөнд сэглүүлснээс гадна хүзүү толгойгүй шутганы оромноос цус урсан бөөгнөрчээ. Монгол хятад холилдсон олон хүүрнүүдээс таних хүний царайг хайн амьд монгол үлдсэн байх гэж горьдон бүгдийг үзэв. Хүн бүрт сум хутганы тав арваас доошгүй үхлийн шарх ангайлдан , амьд хүн нэгч үгүй ажээ. Уйлсаар сүүлдээ нулимс гарахгүй болон сэхээ ороод дахин бүгдийг үзэв, тэр ч бүү хэл зоорины үүдийг нээж дотор нь байшингийн эзэд ч бас бүгд алагдсан байлаа. Үхсэн хятадууд ч бас дор хаяж тавиас доошгүй байхыг баримжаалаад байтал олон машины чимээ гарч япон цэргийнхэн орж ирлээ. Өмхий ханхлуулан орилох хөвүүнийг золтой л сүлбээд алчихсангүй бууны бөгсөөр дэлсэж өшиглөн хөөж гаргаад хаанаас ч юм баахан хятадуудыг тууж ирэн бүх хүүрийг ачааны машинд овоолон ачуулаад хаашаа ч юм явуулж, байшингийн хаалга цонхыг банзаар битүүлэн хадаж үүдэн дээр нь бичиг наагаад оройхон тийшээ алга болцгоолоо. Манарч дүйрсэн хөвүүн энэ бүхнийг арга тасран харсаар хоцоржээ. Харанхуй болохын алдад баахан ноорхой хүүхдүүд хаанаас ч юм гарч ирээд мань эрийг мод чулуугаар нүдэн золтой л алчихсангүй, даанч түүнээс авах юм үгүйгээс гадна ойртох аргаүй өмхий самхай тул тэгсгээд зөнд нь орхижээ. Шөнөжин бүлээн бороонд угаагдан гудманд уйлж хонохдоо Дэжидийн тухай санаж маргаашнаас түүнийг хайж япончуудын очдог буудлыг сураглан өчнөөн олон газраар олон хоног явсан бөгөөд таарсан бүхэндээ зодуулж чичилүүлсээр амь тасардгийн даваан дээр Дэжид авхайн барааг харж аврагдсан ажгуу.

              Дэжид охин энэ бүгдийг өөрийн биеэр туулсан мэт ой тойндоо бат санаж явахын сацуу хэнийг ч үл итгэн амьд гарахын тулд бүхнийг хийхэд бэлэн байлаа. Эх эмээ хоёрыгоо даган хүн амьиантай хэрхэн харьцаж хэрхэн ажлаа амжуулдгийн харан суралцаж юмны учрыг гадарладаг болсны хувьд сайхан сэтгэлт Сато сан тэднийг гал тогоонд оруулахын тулд буудлын нялуун нүүрт дарга хийгээд гал тогооны даргад багагүй хахууль өгснийг ч гадарлаж байлаа. Энэ харь элгийн хүн тэднийг ямар зорилгоор тэтгэж буйг сайн мэдэхгүй ч ямарч гэсэн түүнд бүрэн итгэж болохгүйг мэдэж байв. Түүний ирж авахыг хүлээнэ гэдэг утгагүй хэрэг бөгөөд цуглуулж буй мөнгө нь таван мянга хүрч гадаа урин дулаан болмогц эндээс оргон зугтахаар шийдээд байсан тул хэрхэн хятадуудад дээрэмдүүлж алуулчилгүй усан боомт хүрч, хэрхэн ямар нэг онгоцонд суух тухай түмэн янзын төлөвлөгөө боловсруулж, тэр нэгэн өдөр боомтоос ямар замаар ирсэн, тэндхийн байр байдал ямар байсан, онгоцны ажилчидтай хэрхэн харьцах тухай цээжиндээ харан төсөөлж төлөвлөж байлаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531799/08b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청