Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,"Монгол",2

Уншсан 10753 vote 0 2010.08.17 00:43:56

.Мотохиро багшийг үдэж явуулдаг тэр өдөр Шанхайд ховорхон тохиолдох тунгалаг нартай сайхан өдөр байсныг Дэжид охин хожим нь ойлгож мэдсэн билээ. Өглөөжин шуудан холбоо бас бус албан газраар орж, бага үдийн хэрд онгоцондоо суусан боловч гурван давхар байшингийн хэртэй аврага том бөгөөд басхүү орчин цагийн дизель хөдөлгүүртэй гэж тайлбарлуулсан тэр хөлөг онгоц нь Дэжидийн ном зурагнаас үзэж өнгөрсөн тавцан дээрээ аварга том гурван яндан гозойлгосон юм уу, эсвэл өргөн цагаан далбаанууд хөөргөсөн өндөр шурагнууд байхгүй байх тул нэг л сонин сэтгэгдэл төрж юуны хүчээр яаж хөдөлдөг юм болдоо хэмээн өөрийн эрхгүй бодогдоод хайрт багштайгаа дахин уулзахгүй ч байж мэдэх, салах ёсны халуун сэтгэлийг нь сатааруулан байж билээ.

Тэгсээр өдрийн 2 цагт хөлөг онгоцны их бие бөглүү дуугаар хүнгэнэн амилаад их усыг шуугиулан хөөсрүүлж боомтын чулуун тавцангаас аажмаар хөндийрөн хөдлөөд төд удалгүй алсран одоход хөлөг онгоцны ард хөөсрөн оволзох их усыг шохоорхон харж зогссон охин гэнэт сэхээ орж онгоцны тавцан дээр шавааралдан зогссон олон хүний дундаас хайрт багшийгаа олж харахыг хичээн гараа даллан дэвхцэн ахуйд олон цэргийн хувцастай хүний дунд бэлэвсрэлийн цагаан кимонотой багш нь өрөөсөн гар дээрээ хүүгээ суулган тэврээд нөгөө гартаа барьсан цагаан алчуураар далласаар байгаа нь нэгэн үе их л тод харагдаад удалгүй бүр аврага хөлөг онгоц нь боомтын усанд арсайлдан орших олон онгоцны дундуур орон харагдахгүй болох тэр үед ижилдэн дассан зөөлөн сэтгэлт багш нь, төрсөн дүү шигээ санаж өхөөрдөн тоглодог асан бяцхан хүүтэйгээ нэгэнт алсад одсоныг хурцаар мэдрээд нулимсаа арчин эргэж билээ.

Боомтын энэ хэсгийг хамгаалалтанд аван бүслэн жагссан цэргүүд хоёр эгнээ жагсаалаар хуаран руугаа буцаад, Мотохиро багшийг эрдэнэсийн хамт эсэн мэнд явуулж чадсандаа нэгэн амьсгал аван санаа амарсан эх нь хамт гарсан хамгаалагч арван эрсийн хамт боомтын нөгөө захад болзсон газар руугаа яаран очиход өглөө салсан эмэг эх тэргүүтэй нөгөө хэсэг маргааш өглөө гонконг явах нэгэн ачааны онгоц олж ахмадтай нь тохиролцсон тухай баярт мэдээтэй тосч байлаа. Гагцхүү нэгэн бэрхшээл байсан нь өнөөдөр онгоцонд ачиж дуусгах ёстой барааг маргааш өглөө хөдлөхийн өмнө дахин бүртгэж лацдах хүртэл онгоцонд сууж болохгүй байсан нь шанхайд дахин нэг хонох шаардлагатай болжээ. Бас энэ хооронд өчигдөр орой дээрэмчидыг төөрүүлэн тулалдсан арван эрс гурав нь хөнгөн шархдсан боловч гучаад дээрэмчдийг бүгдийг хүйс тэмтэрсэн ба нийт 33 хүн байсан тухай ялалтын мэдээтэйгээр мөн боомт дээр ирэн нэгдсэн байсан тул ганц шөнийг шанхайд эсэн мэнд өнгөрөөж болох найдварыг хүн бүгдэд төрүүлж байлаа.

Гэлээ гэсэн ч хашир болгоомжит эмэг эх нь шанхай дах япон цэргийн зочид буудал руу Лхам бүсгүйг Дэжид охины хамтаар гурван эрээр хамгаалуулан явууллаа. Манжуурын цэргийн штабт өндөр үнэтэй хахууль төлж байж хийлгэсэн зам нэвтрэх үнэмлэх бичгийнхээ хэргийг гаргах гэж оролдож үзсэн нь зүйн хэрэг юм. Шанхайд байрлах байнгын цэргийн гарнизон болон хотын комендант, хорих лагерь ба хөдөлгөөнт цэргийн үндсэн хуарангуудаас гадна шанхайгаар дайран өнгөрч буй японы албан хаагчид хийгээд цэргийн ахлах тушаалтнуудын зочид буудал нь мөн өндөр хамгаалалтанд оршдог болохыг урд нь судалж мэдсэн хэрэг билээ. Бусад газруудад нь мэдээж орж болохгүй боловч зочид буудалд орж хонож чадвал энэ шөнийг санаа амар өнгөрүүлж болох ажээ. Эмэг эх тэднийг ийнхүү олон улсын чанартай хэлэлцээр хийх хариуцлагатай даалгаварт явуулаад үлдсэн хүмүүсээ бусдын анхаарал таталгүй цувран явж буусан байрандаа очин хариу хүлээхийг тушаалаа.

Харин тэр зочид буудал гэдэг нь хотын захад, боомтоос нэлээн хол орших өргөн чулуун гудам руу харсан, уран хээ гарган урласан төмөр ширмэн хаалган дээр  нь харуулын 2 цэрэг сүр бадруулан зогссон, өндөр цементэн хашаатай 6 давхар европ хийцийн байшин байх бөгөөд цаашаагаа бас европ хийцийн гурваас дөрвөн давхар зургаан том харшийг гол байшингийн хашаанаас дамжин орохоор өндөр цементэн хэрмээр хүрээлэн битүү хашиж харуулын цэргийн өндөр шовгорууд гаргасан тусгай хотхон байсныг Дэжид хожим нь л олж мэдэж билээ.

Харуулын цэргүүд тэднийг оруулсангүй тул Лхам бүсгүй үнэмлэх бичгээ гаргаж учирлан үзүүлэхэд харуулын даргадаа утсаар илтгэж Лхам Дэжид хоёрыг буудал руу орж даргатайгаа уулзахыг зөвшөөрөв. Дашрамд дурдахад монголын энэ бяцхан баг шанхайд ирмэгцээ бүгд хятад хувцас өмссөн боловч усан боомт болон бусад газар хэлэлцээр хийх зорилгоор урьдчилан бэлдсэн энэ өдөр манай элчин багийнхан өвч бүрэн европ хувцас тусгайлан өмссөн тул ганган саарал хослол углан, хар зангиа зүүж бүрх малгай духдуулсан чилгэр өндөр 3 дагуул бүхий өргөн хормойтой ганган даашинзин дээр чамин шүхэр барьсан ээж охин хоёр зохих ёсны өндөр сэтгэгдэл төрүүлж байлаа.

Харуулын дарга тэднийг үүдний танхимын нэгэн буланд байх өөрийн албан өрөөндөө хүлээн авч хайхрамжгүй ёслон угтаад юун түрүүн бичиг баримттай нь танилцав. Манж улсын удам дамжсан өндөр язгууртан, жүн ван цолт Цэ лун гэгч нь их Япон улсын эзэн хаан Тэннод үнэнч зүтгэж асан бөгөөд өдгөө түүний гэр бүлийн 5 хүн, гэрийн зарц үйлчлэгч нийт 37 хүн, эзэнт гүрний ивээлд орших Харбинаас Шанхайгаар дамжин Солонгос руу зорчин яваа тул замд шалган өнгөрүүлэх эрх бүхий япон цэргийн тушаалтнууд саадгүй нэвтрүүлж, зүйл бүрээр өршөөн тэтгэхийг уламжлан, бүх хүний нэрийг жагсаан сүүдэр зургийг наасан 10 хуудас урт бичгийг нухацтай уншиж дуусгаад тэдний хүсэлтийг соносоход бэлэн байгаагаа илтгэв.

Хэлэлцээр гучин минут үргэлжилсэн боловч ямарч үр дүнд хүрсэнгүй. Харуулын даргын байр суурь хатуу бөгөөд тодорхой байлаа. Энэхүү тусгай хамгаалалт бүхий зочид буудалд зөвхөн япон улсын иргэн, тэр тусмаа улсын албан хаагч болон цэргийн ахлах тушаалын офицерүүд хонох ёстой байлаа. Лхам бүсгүй Дэжид охиноор дамжуулан зүйл бүрээр учирлаж, шанхайдах аюулгүй байдалдаа санаа ихээр зовниж буй тул ядахдаа гэр бүлийн 5 хүнийг буудалд бусдыг хашаан дотор, бүр аргагүй юм гэхэд бүгдийг хашаан дотор эсвэл гол хаалганы гадна гудамжинд, гагцхүү хамгаалалттай газар хонуулахыг гуйлаа. Хариуд нь хэрэв тэдгээр манжууд дүрэм зөрчин хаалганы гадна бөөнөөр хонохыг оролдох аваас гал нээн буудаж тараах болохыг тайлбарлуулж авав. Буудлын хөлсийг хэд дахин нугалж төлөх, өндөр ханштай хээл хахууль өгөхийг санал болгож үзсэн боловч ахлагч хууль дүрэмийг хатуу баримтлагч нэгэн ажээ. Ингээд буцаж гарах тушаал аван үүдэн дээр очих үед Лхам бүсгүй эргэж япон улсын төрийн албан хаагч хүн бол үндэс угсаа хамааралгүй хонуулж болох эсэхийг асуув. Болно...

Дэжид охин бол манжуур дахи их японы эзэн хааны шууд ивээлд орших охидын сургуулийн ахлах сурагч бөгөөд гуравхан жилийн дараа сургуулиа төгсгөөд эзэнт гүрний албанд хүчин зүтгэх учиртай боловсон хүчин болохыг тайлбарлан холбогдох үнэмлэх бичгийг гаргаж үзүүллээ. Ахлагч хэдэн хором бодолхийлснээ утасны харилцуураа авч хэн нэгэнд байдлыг илтгээд харилцуураа тавьж охиныг өөрийн биеэр буудалд бүртгэн оруулахаа мэдэгдэв.

              Лхам бүсгүй харуулын ахлагчид зүй ёсны талархал илэрхийлээд охиндоо цүнхээ өгч хацар дээр нь үнсээд гарлаа. Цүнхэнд тэдний бүх бичиг баримт бас хорин мянган иен бэлэн мөнгөөр байгааг Дэжид охин мэдэж байв. Энэ бол ямар ч үнээр хамаагүй энэ буудлаас өглөө болтол гарахгүй байх баталгаа байлаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531728/69a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청