Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,"Амьдрал"4

Уншсан 10368 vote 0 2010.08.17 00:21:16

Гэсэн ч Хантай амьдрах хэрэгтэй гэдгээ тэр үед ч сайн ойлгож байсан юм. Хэдийгээр хүнд цохилтод өртөж ялагдлыг гашууныг амандаа цус амтагдтал мэдэрсэн боловч өөрсдийгөө талын чоно, тэнгэрийн бүргэдтэй зүйрлэх цөс ихт баатар эрчүүдийн түүхийг бахархан уншиж өссөн, өвөг дээдсийнхээ өндөр заяаг уламжлан хүмүүжсэн түүнийг энэ цохилт нугалж чадахгүй гэдгийг тэр сэтгэлийнхээ гүнд бүүр түүр мэдэрч байсан билээ.  Итгэл найдвараа алдан ганцаардаж цөхөрсөн боловч зүрх зориг нь мохсонгүйгээр үл барам амьдралын бараан өнгийг таньж хашир суун ухаажсан байлаа. Хөөргөн бардам зангаар биш үл нугарах хатан зоригоор хөлөг хийн энэ хорвоог туулах ёстойг ухаарав. Хэн нэг нь туслахыг хүлээж хатуу хүтүүгээс эмээн аврал эрэн суусаар дуусдаг нь тэр бишээ. Амьдрах хэрэгтэй, өрөө төлөх хэрэгтэй, өөрөөр хэлбэл мөнгө хэрэгтэй, харин мөнгө олохын тулд ажил хийх хэрэгтэй байлаа. Санасныг бодвол эгч ах нарынх нь амьдрал тэгширч цалин пүнлүү нь нэмэгдээд үлдсэн жаахан өрийг нь энэ тэндээс элбэсээр бараг дуусгах дөхсөн байлаа. Ажил хайж энэ тэрүүгээр сураглаж эхлэв. Түүний эзгүйд монгол өөр болжээ. Энд тэндгүй байшин барилга баригдаж, зам түгжиртэл машин тэрэг шавж хот цэцэглэн хөгжиж байгаа мэт харагдавч ганц зүйл л өөрчлөгдөөгүй байсан нь цалин сайтай ажил олдохгүй буюу ер нь ажил гэдэг ховор зүйл ажээ. Хааяа нэг түр орчуулга хийсээр зунтай золгож жуулчны хөтөч хийх болов. Нэг орой интернэт кафе орж удтал шалгаагүй хаягаа шалгахад хэдэн сарын өмнө ач хүүгээс мэйл ирсэн байлаа. Эмгэн Хантайг явснаас хойш удалгүй насан хутгийг үзүүлсэн тухай эмгэнэлийн мэдээ байлаа. Түүний дараагийн мэйл бас сарын дараа ирсэн байх агаад Хантай болон бөгжний хувь заяанд санаа зовж байгаагаа өгүүлээд эрдэнэсийн наймаачин Күрихаратай учраа ололцсон, тайваны наймаачдад зуучилсан явдал нь гоомой хэрэг болсон ба энэхүү болчимгүй үйлдэлдээ уучлал гуйсан, ач хүү Хантайн зээлсэн 2 сая иен болон сүүлд замын зардалд авсан 2 зуун мянган иенийг төлсөн тул одоо гомдол саналгүй болсон гэжээ. Токиогийн их сургуулиас түүнийг мөн сураглаж байгаа бөгөөд ач хүү мөн л түүний өмнөөс ивээн тэтгэгчийн хувиар чөлөө авах мэдүүлэг хийгээд хасуулалгүй байлгаж байгаа ба хэзээ ч ирж сурлагаа үргэлжлүүлсэн болно гэсэн байлаа.

Хантайд тун ч хэцүү байлаа. Эмгэний таалал төгссөнд гашуудан эмгэнэхийн зэрэгцээ зөвхөн өөрийгөө бодож өөрийгөө өрөвдсөөр эмгэнийг мартагнасан атгахан сэтгэлдээ гомдов. Бас ач хүүд ямар хариу бичихээ хэд хоног бодож билээ. Эмгэний бүх насных нь амьдралыг утга учрыг алдуулж үүргээ биелүүлж чадаагүйгээс гадна түүний төлөө шудрага журмыг баримтлан зүтгэгч ач хүүг сэрдэн сэжиглэж байсандаа хязгааргүй ичиж байлаа.

Ийнхүү бодолд автан явах зуур үүр манхайтал цайж цав цагаан хөндийг туулж яваагаа харлаа. Тэр газрын баримжаагаа алдсангүй. Явж байгаа газраа таньж байлаа. Одоо урд нь байгаа намхан уулын орой дээр гарвал сумын төвийн ард байх гурвалжин шовх оройтой уул харагдах ёстой. Хантай бодлоо үргээн сэтгэл сэргэж морио давиран шогшууллаа. Зайдан морин дээр шогшуулах нь хүсүүштэй зүйл биш тул номхон хээр морины дээд явдалаар цогиулсаар хөндийг туулан уулын хяр руу мацууллаа. Хээр морины бие явдалдаа халж хөл нь хөнгөрсөн тул цаашид газар хорооход үлэмж хялбар болж ирэв. Явсаар сумын төв дөхөж иртэл тэр хавийнхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа нь харагдав. Морьтой машинтай мотоциклтой улс тал тал тийшээ давхилдаж ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөнө гэгчийн үлгэрээр өглөөний тунгалаг наранд алган дээр тавьсан юм шиг харагдах бөлгөө.

Чанх өөдөөс нь ирж явсан саарал жаран ес дэргэд нь ирээд хангинуулан тоормослож зогслоо. Амар мэндээ мэдэлцэж яриа үүсгэвэл урд шөнө үнэхээр аюултай байгалийн гамшиг болсон ажээ. Хаврын налгар өдрүүдэд налайж суусан ойр хавийн малчид ихэнх нь мал хунараа алдаж арав орчим хүн сураггүй алга болсон тухай аймшигт мэдээ дуулав. Хантай мөн өөрсдөдөө тохиолдсон явдлаа ярьж тусламж гуйлаа. Нөгөө хэд зэргэлдээ сум орох яаралтай ажилтай яваа ч ялигүй зам муруйж тэдэнд туслахыг зөвшөөрснөөр Хантай хээр мориныхоо ногтыг тайлж зоон дээр алгадан салах ёс хийгээд жаран ес рүү чихэлдэн орлоо. Номхон хээр морь түүнтэй салах ёс хийх мэт толгойгоо эргүүлэн харсаар хоцров. Хэдийгээр наадмын дэвжээ, найрын гангараанд гологдох, магадгүй хонины хээр гэдэг хочтой хүүхэд нохойд ноолуулсан амьтан байж болох боловч, эр хүнийг зорьсон газар нь хүргэх чадалтай морин эрдэнэ гэж энэ ажгуу.

Ингээд ургахын улаан нартай уралдан харанхуй ууланд хоносон машин дээрээ цас манаруулан орж ирэхэд шөнөжин Хантайн хойноос санаа зовнин нойргүй хоносон нөгөө хэдийн нүүрний үрчлээс тавигдан баярын мишээл дүүрэн тослоо. Машин суусан шавар бас хөлдөж хоносон тул хэдэн талаас нь нүдэж байж зөөллөөд татлагаа хоёр ч удаа тасдан байж гаргалаа. Нөгөө хэдэд баярласан талархсанаа илэрхийлж бензин тосондоо нэмэрлээрэй хэмээн хэр боломжийн мөнгөөр гарыг нь цайлгахад өнөө хэд маань ч явах хөөцөлдөх ажил ихтэй энэ үед бензинээс илүү чухал юм үгүй гэлцэн магнай тэнийгээд замаа хөөн одоцгоов.

Хантай жолооны ард суун хөдөллөө. Хэзээ ч эндээс хөдөлж чадахгүй болж үүрд эндээ үлдэх юм шиг санаж байсан мань хэд эрх чөлөө гэдэг үгний үнэ цэнийг мах цусаараа мэдрэх шиг боллоо. Хүчирхэг машин торноосоо алдуурсан барс мэт хэдхэн урхираад сумын төвд цаг хүрэхгүй хугацаанд яваад орчлоо. Мэдээж эмч олдсонгүй. Осгосон төөрсөн хөлдсөн ч байж магадгүй хүмүүст түргэн тусламж үзүүлэхээр одсон нь гарцаагүй тул эмийн сангийн эзнийг хайж олоод орцгоолоо. Антибиотек ба өвчин намдаах эм авч хамгийн гол нь суналт резинтэй боолт олж авсан нь бүхнээс олзуурхууштай байв. Дуусах шахсан түлшээ дүүргэж авлаа. Тэндээсээ шууд жуулчны бааз руугаа эргэн очиж гал түлүүлсэн дулаан гэрт хооллож ундлан дулаацаад жолооч эрийн цээжийг суналттай боолтоороо жимбийтэл боож аян замын ая даахаар болгож аван алсын замдаа гарцгаалаа.

Замд гараад л тэд урд шөнө ямар аймшигтай байгалийн гамшиг болсныг ухаарцгаав. Зуу гаруй км явахад энд тэндгүй үхсэн хонь түнтийлдэн зарим ч амь голтой бололиой хөдөлж ядна. Үхэр бас мэр сэр харагдах төдийгүй, замын ойролцоо өнгөрсөн жижиг нууранд азарга адуу салхинд туугдан ороод шигдэж үхсэн бололтой нуруу толгой нь цухуйн үзэгдэв. Морьтой, машинтай, мотоциклтой малчид үе үе тааралдах нь алдсан малаа, хүнээ ч байж магадгүй хайж бүртгэж яваа бололтой. Хантай гулгаатай замд осол гаргахгүйг хичээн зөөлөн явсаар үдээс хойш нилээн оройхон засмал замд хүрлээ. Мань хэд замын хажуугийн тохилог гуанзанд зэгсэн сайн гүнцэглээд, машиныхаа ходоодыг ч мөн дүүргэж аваад засмалд орон замаа шулуутгалаа. Нойргүй хонож ядарсан жуулчид болоод хөндүүр цээжээ янгинатал боолгож, өвчин намдаах эм уусан жолооч эр бүгдээрээ засмал замаар давхих машины зөөлөн дайвалзаанд бүүвэйлэгдэж, басхүү одоо улаанбаатар ортол 200 гаруйхан км үлдсэнд гэртээ харьсан мэт санаа амран гүн нойронд нам дарагдлаа.

Хантайн нойр ч мөн тэвчихийн аргагүй хүрч байсан боловч, нэгд гэмтсэн жолоочийн бие ямар байгаа болоод хэр ноцтойг мэдэхгүй тул аль болох хурдан эмнэлэг хүргэх, хоёрт жуулчны аялалын хувиар нэг хоногоор хоцорсон тул зогсох эрх байсангүй. Толгой дээрээ үе үе савтай цэвэр ус асган сэрүүцэж, цонхоо бяцхан нээж сэмхэн тамхилсаар явав. Алсад хүртэл сунан үргэлжлэх хар зам машин доогуур нэгэн хэвээр эвхэгдэх мэт далд орсоор... нэгэн хэмийн энэ явдал биед амар боловч улам нойр хүргэх бас нэгэн муу талтай ажээ.

Юун түрүүн эмгэний таалал төгссөнд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлж, ариун сүнснийх нь өмнө уучлагдашгүй гэм хийж үүрэг даалгавраа биелүүлж чадаагүйгээ хүлээх нь хамгаас хэцүү байж билээ. Тэр түүнд бүх үнэнээ бичсээн. Замдаа тохиолдсон бүхнээ ч бичсэн. Гэнэн тэнэгээсээ болж уучлашгүй алдаа хийснээ ч бичсэн. Тэгээд эцэст нь тэдний гэр бүлээс ахиж туламж авах нүүргүй болсноо хэлж, хэзээ нэгэн цагт эрдэнэсийн наймаачинд төлсөн түүний өрийг төлнө гэж бодож байгаагаа ч бичив. Түүнээс гадна токиогийн их сургуульд суралцах зардлаа өөрөө олсон хойноо сургуулиа үргэлжлүүлэхээр шийдсэнээ ч бичсэн билээ.

Ингээд л тэр нэг хорин мянган долларын өрөө дуусгаад дахин хорин мянган долларын өрөнд өөрийгөө оруулсан юм. Энэ бол эцсийн эцэст өөрөө өөртөө тавьсан өр, мэдээж ач хүү түүнээс энэ 2 сая 200 мянган иенийг авах сонирхол огт байхгүй ч гэсэн Хантайн хувьд энэ бол үүргээ биелүүлж чадаагүйнхээ төлөө Төгс тайжийн гэргийн, Лхам бүсгүй, Дэжид охины, эмгэний, ач хүүгийн амьдралын утга учрыг алдагдуулсныхаа төлөө хийж өөртөө оногдуулж чадах хамгийн бага шийтгэл байлаа. Харин тэр сэтгэлийнхээ гүнд өөрөө өөрийгөө өршөөж чадах болов уу.

Санасныг бодвол хорин мянган долларын өр нь төлж баршгүй их мөнгө болохыг хагас жил монголд амьдраад л тэр ойлгосон юм. Ажил хийж олсон мөнгө нь амьдралын захын хэрэгцээнд хүрэлцэх бөгөөд өвөл бол бүр ямар ч орлогогүй болох ажээ. Сүүлийн 2 жилд тэрбээр хэрхэн хорин мянган доллар олж болох талаар бодож элдэв ажил хийж бас хайж явсаар сэтгэлийн зовлонгоо бараг мартагнажээ. Харин жуулчны хөтөч хийж эх орныхоо өргөн уудам нутгаар аялж явсан нь түүний сэтгэлийг маш ихээр сэргээж байлаа. Говь хангай, тал хээр, хөвч уулаар аялж одод түгсэн уудам тэнгэрийн доор хоноглож явахдаа цэнгэл жаргалыг амталж явав.

Одоо үзвэл Хантайн зовлон шаналал бол түүний сэтгэлийн тэнхээ алдарч хүчгүйдсэнээс үүдсэн хэрэг бөгөөд энэ хоёр жилийн дотор тэрээр шинэ эрч хүчээр цэнэглэгдсэнээ урд шөнө л ойлгожээ. Тэр одоо өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, уужуу тайван болжээ. Ямар нэгэн арга олдоно. Бөгж буцаж монголд ирнэ гэдгийг нүдээрээ харж байгаа мэт цээжнийхээ гүнд тодоос тод мэдэрч байлаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531658/1bc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청