Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,"Амьдрал"3

Уншсан 10271 vote 0 2010.08.17 00:13:00

Амьдрал гэдэг ийм гашуун гэж үү? Амьдрал гэдэг ийм хяслантай гэж үү? Амьдрал гэдэг ганцаардал гэж үү? Тэр энэ яваа насандаа анх удаа агуу их үйл хэрэг гэж байдгийг ойлгосон. Өөрийнхөө төлөө биш өөрсдийнхөө төлөө амьдардаг гэж ойлгосон. Улс үндэстэн гэж тус тусдаа... хүчтэй нь хүчгүйгээ залгидаг орчлонгийн хуулиар улс улсаараа биесээ залгих гэж тэмцэлддэг түүхийн хуулиар гадаад их далайн дундах өчүүхэн арал шиг үлдэж хоцорсон монгол улсдаа нэмэр болохоор хүчин зүтгэж байна гэж итгэж байсансан. Харин тэр ганцаардаж дээ. Хэндээ ч гэж юугаа ч ярих вэ. Түүнд хэн ч итгэхгүй.... бас тэр өөрөө хэнд итгэхээ мэдэхгүй байгаа билээ.

Гүн бодолд дарагдсан Хантайг арын суудал дээр хажуулсан жолооч эрийн зовиуртайгаар ёолон амьсгаадах чимээ бодит ертөнц дээр эргүүлэн авчирлаа. Гэрэл асаан эргэж харвал жолооч эрийн царай минчийн хүрэнтэж хүндээр амьгаадан шүдээ хавиран ёолох ажээ. Бүгд сэрцгээн сандрангуй харцаар биенээ харалцан жолооч эрийн духыг дарж үзэцгээв. Халуурч байх ажээ. Бэртэл тэдний бодсоноос хамаагүй ноцтой болохыг бүгд ойлгоцгоолоо. Өглөө болтол хүлээнэ гэдэг осолтой бололтой. Бүгдээрээ цүнх саваа ухацгаан нэг нь антибиотек олж уулгав. Хугарсан хавирга дотоод эрхтнээ гэмтээж улмаар үрэвсэж байгаа нь тодорхой байлаа. Гагцхүү залбирах нь дотуур цус алдаагүй байх болтугай... хэмээн Хантай дотроо онош тавьж байлаа. Цаг харвал шөнийн 12 цаг дөхөж байлаа. Сайн мэдээ ганц байсан нь шуурга болон шамарга зогсож гадаа нам тайван болжээ. Тэнгэр бүрхэсэн зузаан хар үүл саяын ширүүн салхинд туугдан одсон бололтой одод мяралзаж, түрүүхэн галав юүүлэх нь энэ үү гэмээр байсан тэнгэр газар одоо бол хэзээ ч халтартаж үзээгүй арчсан толь шиг тунгалаг агаар дунд дүнсийх аж. Машины термометр гадаа –15 хэм хүйтэн байгааг зааж байлаа.

Хантайн сэтгэл жолооч эриин биеийн байдалд зовж зүүн дээр суусан мэт өндөлзөн төрөл бүрийн арга сүвэгчлэвч амьдрал дээр амжилтад хүрэх магадлал багатай түмэн зүйлийн дэмий юм бодогдох бөлгөө. Хантай тэсэхээ байгаад машинаас гарч эргэн тойрноо алхаж үзэв. Санасныг бодвол цасан бүрхүүл нимгэн агаад гуу жалгаар битүү хунгарласан болохоос гүдгэр газраараа бол бараг цасгүй хөрсний дээд давхарга нимгэн хөлдсөн шинжтэй байв. Сумын төв ба тэдний буудаллаж байсан жуулчны бааз 2 бараг нэг доор хоорондоо ойрхон бөгөөд Хантайн баримжаагаар бол тэд 30 гаруйхан км-ийн зайтай байх ёстой. Тэд өглөө гараад зүүн урагшаа явах ёстой байсан боловч сойр үзэхийн тулд өмнө нь очиж байсан модтой уул руу эргэсэн бөгөөд одоогийн байгаа газар нь төвөөс чанх урагшаа байх ёстой.

Хантай газрын баримжаа авахыг хичээн урдах намхавтар давааны шил дээр алхан гарлаа. Тиймээ тэр энэ хавийн газрыг мэдэж байх шиг санагдана. Андуураагүй бол ноднин болон энэ жил хэд хэдэн удаа явсан зам энэ мөн байх шиг байлаа. Хэдий харанхуй байсан ч энэ замаар хойшоо явбал модгүй 2 намхан уулыг даваад л сумын төв орчмоор санагдана. Шуудхан алхчихмаар санагдаж байсан ч харанхуй шөнө төөрч болно, чоно нохойн хоол болж болно. Даваанаас жаахан уруудаж үзлээ. Доохон талд нь хэсэг бул чулуу байна уу даа гэж харж байсан зүйл нь ойртож очиход жалганд хунгарласан цасанд шигдэн хөдөлж чадахгүй зогсож байгаа хэдэн адуу болохыг танин сэтгэл бүлээсэв. Шуурганд туугдан уруудаж явсаар ингэсэн бололтой.. Хантайн толгойд нэгэн бодол төрж машин руугаа буцлаа.

 Нэг жуулчнаа жолоочтойгоо хань болгон үлдээгээд нөгөө 2-ийг нь дагуулан татлага дэс, хүрз аваад буцлаа. Хантайг зөв юм хийж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэлгүйгээр түүнийг даган ирсэн 2 цасан хунгарт зоогдсон хэдэн адууг хараад гайхан юу хийх гэж байгаа гь асууцгаана. Цасанд шигдсэн эдгээр адуунаас нэгийг барьж унан тусламж дуудахаар явах санаатай байгаагаа хэлэхэд инэд гайхацгаан толгойд нь багтахгүй байгаа бололтой. Харин Хантай бол өөр бодолтой байлаа. Жолооч эрийн биеийн байдал тодорхойгүй байгаа нь хамгийн ихээр сэтгэлийг нь зовоож байсан ба хэрэв цаг алдаснаас болж амь насанд нь аюул учрах вий гэж айж байлаа. Өчүүхэн биеийн амрыг бодон эвхийж суусаар эрдэнэт хүний амь насыг  аврах хугацааг алдвал Хантай өөрийгөө өршөөж чадахгүй юм. 2-рт энэ мэт цасан шуурганд эндсэн мал амьтан энэ хавиар олон байх аваас ойр хавийн чоно боохой тэдгээр бэлэн хоолыг хөөцөлдөх нь ойлгомжтой тул Хантайд хээр явахад бодит аюул үгүй болж гэж бодно, ийм байхад гараа хумхин суух нь утгагүй билээ. 3-рт энэ аялалыг биеэр хариуцан яваагийн хувьд хүнд байдалд орсон багаа аврах нь түүний үүрэг юм.

Бүсэлхийгээрээ татлагаар ороон бэхлээд нэг үзүүрийг нь 2 жуулчиндаа атгуулаад өөрөө гүнзгий хунгар руу жижиг хүрзээ барин орж явчлаа. Адууны зарим нь нэлээн цовоолог бололтой хамраа тачигнуулан үргэж хамгийн цаад захад байсан хэд нь бүр тонгочсоор байгаад цаснаас гараад явчлаа. Ажваас энэ хэд жалганы эргэндэх хэдэн модыг бараадан нөмөрлөж зогссоор цасанд булагдсан болохоос биш цасанд шигдэн гацсан хэрэг биш бололтой. Хантай хунгар туучин явсаар адууны захад хүрч түүнээс огт үргэхгүй байгаа номхон байрын цүдгэр хээр морийг сонгон хүзүүгээр нь оосорлоод хүрзээрээ орчны цасыг суллан хээр морийг угзчин хөтөлсөөр хөр цаснаас арайхийн гарлаа. Ингээд тэд морио хөтөлсөөр машин руугаа буцлаа. Машин хүртэл алхах замд морины хөшиж чилсэн бие бага багаар хөнгөрч байлаа. Жуулчид болон жолоочдоо машинаасаа нэг их гаралгүй тайван дулаан суухыг зөвлөөд 3 тэлээг тайрч холбон ногт хийж мрио ногтлов. Машины жолоон доор байж л байдаг хэзээ хэрэглэх нь ч тодорхойгүй мартагдах шахуу болсон улаан гэртэй дохионы галыг энэ удаад олзуурхан байж санан санан авч цүнхэндээ хийлээ. Чоно дагах ч юм уу харанхуйд хэн нэгэнд дохио өгөхөд хэрэг болно. Санасны дагуу номхон морь таарчээ. Хантайд одоо бол харанхуй шөнө хүзүүгээ хугалахаар хурдан унаа биш хөл дүүжлэн газар хороохоос илүү хээр явах хань хэрэгтэй байсан тул энэ номхон хээр морь түүний зорилгод бүрэн нийцэх бололтой. Шөнийн гурван цаг өнгөрч байхад Хантай мордов. Нимгэн цасан дороос бүдэгхэн ялгарах машин зам даган хойд зүгийг барин хөдөллөө. Алтан гадас чигийг заана. Ийм шүлэг байдаг шиг санагдана. Ийнхүү явсаар одоо 5 цаг болж удахгүй үүр цайх болно.

Хантайн баримжаагаар бол сумын төв нилээн ойрхон болсон байх ёстой бөгөөд өглөө гэхэд тэдний багт тусламж очиж амжина. Тас харанхуйн дунд нэгэнт бүх явдлаа мориндоо даатгаж алхааных нь аяар биеэ сул тавин явахад өөрийн эрхгүй зүрхийг нь уран сэдэрсэн дурсамжаа бодолдоо үргэлжлүүлэн харах ажээ.

Хантай тэр буудалд 2 хоносон байжээ. Буудлынхан түүнийг сэрэхгүй юм байхдаа гэж 2 өглөө дараалан орсон тул түүнийг эндхийхэн андахгүй байлаа. Буудлынхан санаа нь зовж цагдаа дуудах юм бил үү гэж ярилцаж асан боловч нэвт архи ханхлуулсан тэрбээр осолгүй л жигд амьсгалан унтаад байсан тул байдлыг харзнаж байсан гэнэ. Уржигдар орой ээлжинд гарч байсан ресепшн охин тэр орой мөн байж таарсан тул тэр энд хэрхэн ирснийг тодорхой ярьж өгөв. Хөл дээрээ тогтож чадахгүй шал согтуу Хантайг нэгэн монголоор муухан ярьдаг солонгос байрын залуу хүргэж ирсэн гэх ба найзуудаараа нэвт шоудаж тас үсэрсэн түүний гэрийг мэдэхгүй тул энд хонуулчихя хэмээгээд хоногийнх нь мөнгийг төлж дээрээс нь гадаад паспортыг нь барьцаалуулж орхижээ. Гадаадынхан мөн ч боловсон шүү гэхчилэн ресепшн охид солонгос залууг магтан ярилцаж байсан тул сайн санаж байлаа. Нэг хоног унтсан, бас өнөөдөр нь чек аут хийх цагаас өнгөрч орой болсон тул 2 хоногийн мөнгө нэхэгдэхэд үлдсэн хорин мянган иенээ өгч хариултаа паспортын хамт аваад такси дуудуулан гарлаа.

Хэл чимээгү йгэнэтхэн хүрээд ирсэн Хантайг элдэв асуултаар булсан хөгшин эхдээ дараа ярья хэмээн тээршаагаад өрөөндөө орж бүгсэн Хантай, дахин гурав хоног орноосоо боссонгүй хэвтэж билээ. Тамир нь тасран сулдсан биенээс нь илүүтэйгээр сэтгэлийн тэнхээ нь алга болж доройтон мохсон байсан. Амьдрах ба амьдрал түүнд утгагүй санагдаж дэмий л санаа нь зовж хоол цай барьж гүйх хөгшин эхийнхээ сэтгэлийг бодон авчирсан хоолыг нь амссан болоод салхивчаар гадагш нь асгаж орхиод унтаа сэрүүний хооронд зүгээр л хэвтдэг байлаа. Тэр үед юу боддог байсан бэ гэвэл юу ч боддогүй байсан... юм бодох хүсэл ч тэнхэл ч байгаагүй юм. Тархи сэтгэл нь мохож хөл доор нь тулах хөрсгүй болсон мэт бодогдож байсан тэр үед харин сэтгэлийнхээ гүнд бүх юм ингээд дуусах ёсгүй, ялагдлаа гээд сэтгэлээр унаж болохгүй гэсэн ганцхан зүйлийг нь өөртөө дахин дахин захиж байсан билээ.

Хэд хоногийн дараа орноосоо босож хоол ундаа иддэг болсон боловч сэтгэл нь хоосорсон тэрбээр бараг гурван сарын турш гэрээсээ гараагүй юм. Найз нөхөдтэйгээ уулзая гэвч тэднийгээ үзэн ядаж дургүй нь хүрнэ. Амьдрах хэрэгтэй, дуусаагүй өрөө төлөх хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй, ажил хийх хэрэгтэй гэдгийг тэрээр мэдэхийн цаагуур мэдэж байсан боловч хөдөлж чадахгүй байлаа. Хантай урьдын Хантай биш болж, тэр өөр хүн болсноо мэдэрч байв. Тэнцвэр алдан ганхсан зүрхэндээ тулах цэг хайн хайсаар тэр юугаа алдсанаа олж мэдэж чадсан юм. Тэр бол итгэл гэсэн ганцхан үг байв. Хантайн сэтгэл зүрх итгэл найдвар гэдэг юмаа алдсанаа ойлгов. Түүнд одоо итгэж найдах хэн ч алга, бас түүнд хэн ч итгэсэнгүй байж.

Хорвоогийн эрээн бараан амьдрал дунд унаж босон яваа хэн бүхэн итгэл найдвар гэж нэрлэгддэг улалзсан гэрлийг харан баримжаалж түүн тийш тэмүүлэн урагшилж байдаг жирийн үнэнийг Хантай сая л ойлгосон боловч түүний нүдэнд харагдах гал ганцаардлын манан дунд бүдгэрэн унтарсан ажээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531575/4f0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청