Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,"Отолт",5

Уншсан 10478 vote 0 2010.08.16 22:49:12

              Онгоцны таазнаас эгнээ эгнээгээр унжсан дэлгэцүүд үе үе солигдон нислэгийн маршрутыг үзүүлэх нь буух газар ойртсон бололтой. Ногоон зураас шарыгаа идэн уртассаар юу юугүй буух газар ойртож байгааг харуулж байх тэр үеэр Хантай сэтгэлийн хөөрлөө дарж бодит байдалд буцаж ирэхээс өөр аргагүй боллоо. Уг нь бодсоноор болдог бол Хантайг буухад монгол улсын тагнуулын төв газрын бие төлөөлөгчид тусгайгийхан гэж хар ярианд нэрлэгддэг лаг гаруудаар хүрээлүүлэн онгоцны хаалган дээр тосон авч эх орныхоо үнэт баялгийг эргүүлэн авчирсан түүнд баяр хүргэн хүндэтгэл дүүрэн тосон авч, төрийн хамгаалалтын хар машинуудаар гупердүүлсэн цагаан лимузингээр гэрт нь хүргэж өгөхөөр явж, замд нь утас дуугаран ерөнхийлөгч өөрийн биеэр амар мэндийг нь мэдэж, амьд мэнд буцаж ирсэнд нь талархал илэрхийлэх ёстой мэт. Гэвч тэр ийм явдал болохгүй гэдгийг яагаад ч юм тов мэдрээд  байх шиг байлаа. Түүний и-мэйл явуулж тусламж гуйсан найзууд нь янз бүрийн ажил хийдэг ч ТТГ-тай холбоотой хүн байгаа чуу үгүй чүү. 2-рт тэд бас түүний орон гаран ч юм шиг гэнэтийн сонин мэдээнд итгээ чүү гүй чүү, итгээд хэл сураг өглөө гэхэд цаадуул нь бас юу ч гэж хүлээж аваа билээ. Нэг л сонин санагдаад явчлаа. Хэн ч түүнийг тоохгүй бол яах вэ. Азны юм гэж бодоод заръя гэж үзлээ гэхэд хэн авахав мэдээж хятадууд л биз. Парадокс гэдэг үгийг орчуулах гэж ядаж яваа хүмүүс байдаг бол үүнийг л хэлдэг байх.

Гаалийнханд шууд тушаачихая гэхэд хурааж аваад алтан бөгж гэж хаяг зүүгээд зуун доллараар үнэлээд агуулахдаа хийнэ биз. Түүний ярианд үнэмших сүйхэйтэй эр гарч ирлээ гэж бодоход хуримын бөгжөөрөө сольж тавиад  цааш нь зарж байшин аваад... мэдээж худалдаж авах тал нь хятадууд л биз. Чанарын ялгаа алга.

За засгийн газрын ч юм уу, тайвуухан шиг хайж байгаад найдвартай газарт хүлээлгэж өгье гэж бодъё... цаашдын зам нь мөн л өмнөхтэй адил төсөөлөгдөх аж.

Буруугаар эргэх юм бол, тэр чинь ийм учиртай юм гээд хөөцөлдөх юм бол буруугаар эргэж өөрөө хэрэгт унах аюул бас байна. Контрбанд хийсэн гээд шоронд орж ч магадгүй нь.

Үүлэн дээрээс бууж ноцтой бодож үзэхээс өөр аргагүй санагдана.

Ямарч гэсэн нисэх дээр түүнийг тосохгүй бол гаалийнханд шууд мэдэгдэх нь болгоомжгүй бөгөөд харалган явдал болох нь тодорхой ажээ.

Тэгэхээр яах вэ? Гэртээ харьж байгаад найзууд болон энэ талаар зөвлөж болох итгэл даах хүмүүстэ холбоо барьж уулзаж зөвлөж байгаад нягт нямбай шийдвэр гаргах хэрэгтэй нь тодорхой.

Жишээ нь хээрээс олсон үнэт эрдэнэ хэмээн улсад тушааж болох нэг боломж наад зах нь байна. Гэлээ ч үүнийг хийхэд бэлтгэл хэрэгтэй. Наад зах нь эрдэнэ олдсон гэж хэлэх газраа явж үзэж олох, үнэхээр урьд нь хэн нэг нь олох боломжгүй онгон зэлүүд газар олох хэрэгтэй, бас болж өгвөл булш бунхантай бол бүр зүгээр байдаг.

За тэгээд түүнийг бас луйвардуулчихгүй найдвартай хүлээлгэж өгөх хэрэгтэй байдаг. Дор хаяж хэвлэл мэдээлэлд мэдэгдэх аягүй бол өмгөөлөгч хэрэгтэй болно.

Бас тэр хүртэл бөгжийг найдвартай банкинд сэйф авч хадгалах хэрэгтэй байдаг. Мөнгө асар их хэрэгтэй ажээ.

                     Гэтэл нөгөө тайваны наймаачид маань монголын холбогдох бүх албан тушаалтнуудыг маань аль хэдийн хахуульдчихаад ороод ирэнгүүт нь хоп гээд үмхээд авахаар бэлдчихээд ч байж магадгүй юм. Тэдэнд мөнгө хангалттай бий гэтэл Хантайд одоо хэдий хэрийн юм үлдсэн байгаа билээ. Мөнгө гэснээс Күрихара түүнээс мөнгөө нэхвэл юугаа хэлж хуйхаа маажих билээ.

                     Ингэхэд монголын хууль дүрэм юу болж ямар багааг хэн мэдэхэв. Японтой адил үнэт эрдэнэсээс татвараа авсны дараа улсын хамгаалалтад авна гэсэн юм байдаг болов уу яадаг бол.

 

Бас үнэт эрдэнээ нэг л гэрэл цохиулбал түүнийг хулгайлах, дээрэмдэх, луйвардах гээд зүсэн зүйлийг аргаар авах сонирхолтой хичнээн бүлэг гарч ирэх нь тодорхойгүй байдаг.

Хэрвээ бөгжийг ямар ч үнээр хамаагүй гартаа оруулах хүсэлтэй хүчтэй бүлэг бодитойгоор байвал Хантайг замаасаа зайлуулахын тулд ямар ч гэмт хэрэг тохож, газар доогуур хийж, бүх нийтээрээ түүнийг үзэн ядаж хэнч итгэхгүй өмгөөлөхгүй болгож чадна.

                     Бодох тусам саад бэрхшээл ихтэй, бас хэнд ч үл итгэх ийм сонин дүр зураг төсөөлөгдөж эхлэв.

Эмгэн яахав үеэ өнгөрөөсөн коммунизмаас айдаг хөгшин гэж бодоход орчин үеийн хуулийн мэрэгжилтэй өндөр боловсролтой ач хүү хүртэл монголын засгийн газартай харьцахаас зайлсхийж байсан нь цаанаа нарийн учиртай байжээ. Тэд тэнэг хүмүүс биш монголын байдлыг судалж л байсан байж таараа.

Яах вэ? Яавал дээр вэ? Бөгжийг хүргэж ирэх нэг хэрэг, хэрэгтэй газар нь хүлээлгэж өгнө гэдэг огт өөр хэрэг ажээ.

“Монголын эрдэнийг яахаа монгол хүн л мэднэ”. Энэ үг цаанаа маш их учир утга агуулсан үг байсан болохыг мань эр одоо л бүүр түүр гадарлаж эхлэв.

Тиймээс Хантайгийн одоогийн байдалд бол бүхнийг нарийн төлөвлөж бүгдийг судалж үзэхээс нааш бөгжийг гаргаж болохгүй нь, Нууц байлгах хэрэгтэй. Магадгүй тэр эмгэн шиг бүх насаараа хадгалах хэрэг ч гарах юм бил үү. Монгол улс минь монголчууд минь бид яагаад бие биедээ итгэх итгэлгүй болчивоо?

 Би яагаад өөрийн эх орондоо элэг нэгтнүүдээсээ болгоомжлон хардах сэтгэл дүүрэн байна вэ? Бид бүгд хэн юм бэ?

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3530914/a28/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107127
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12717
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10924
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11672
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11037
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12168
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12348
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15665
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10880
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11419
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11208
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10857
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11489
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11313
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11017
배너신청
자생병원

배너신청