Бичлэгийн тоо 497

Мотоциклоо унтраан буугаад хана налан суув. Дуулгаа аван бяцхан сэрүүцэв. Яах вэ? Ямар ч гэсэн мотоцоклоо хаяад эндээс холдох хэрэгтэй нь тодорхой гэвч хаачих билээ. Харанхуйд бөртөлзөх мотоциклийг харамсан харав. Морьгүй хүн мохдог гэдэг. Гэхдээ энэ бол эртний ойлголт. Орчин үед бол толгой нь ажилладаг хүн л хүчтэй. Тэр өөрийгөө муугүй толгойтой гэж үргэлж дотроо өөрийгөө хөөргөдөгсөн. Үнэн л байх болтугай...

Япон айлууд шөнөөр танихгүй хүн гэртээ оруулахгүй. Шууд цагдаа дуудах биз . Будааны талбайн усанд Тэмүүжин шиг нуугдвал... тулсан үед л юу юм гэхээс цаг ч тэсэхгүй. Хэсэг амсгээд босох гэтэл бие нь даагдсангүй. Бүх бие нь буларчээ. Хөлөө жийн суутал гутал дотор нь нойтон оргин шалчигнав. Тайлан үзтэл дотор нь шал ус бололтой. Цусны нялуун үнэр хамар цоргиход цочин хуруугаараа тэмтрэн имэрвээс үнэхээр цус ажээ. Өмдөө тайлан үзэв. Зүүн өвдөгнийх нь арьс 2 хуруу хэртэй зад тавьжээ. Ширэн өмдийг нэвтэлж чадалгүй доош урссан байж. Ашгүй тойгны яс нь бүтэн бололтой. Цамцныхаа хормойноос цуу татан чанга боолоо.

Хөдөлгөөнгүй удвал хамаг бие нь хүндрэн хөших янзтай тул ёолон байж .босоод гар хөлөө хөдөлгөв. Хувцсаа өмсөөд ганц найдвар болсон жи-пи-эсээ салгаж аваад мотоциклоо хана налуулан дээр нь гарч хананы ирмэгээс зууран авирлаа. Ноцолдсоор байж эрэг дээр арайхийн гараад амьсгаа даран хэсэг хэвтэв.

Түүнд ямарч төлөвлөгөө байсангүй. Нөгөө 2 машин хоёр талын зам дээр амдаж зогсоо нь лавтай тул одоо байгаа цагаа ашиглан хөндлөн явж аль болох холдох хэрэгтэй байлаа.

Гэнэт сэрхийв. Ач хүү бас дайсан биш гэж үү. Энэ үнэт бөгжний төлөө үхэж буй эмээгээс урвах нь тиймч сүртэй юм бишээ. Бүх хувцсаа сканердсан атал... тэр 2 машин ач хүүгийн хөлсөлсөн хүмүүс ч байж мэднэ.

Хантай өвчнөө мартан ухасхийн өндийгээд буцаж эрэг рүү буув. Жи-пи-эс ээ бяц гишгэн голын ус руу шидээд мотоциклдоо мордон асаалгүйгээр голын уруу аажуухан шааригдлаа.

Хөлөөрөө жийн байж чадлаараа хурдалсаар баримжаагаар 30 км хэртэй яваад дахин эрэг рүү гарч хөндлөн нарийн далан дээгүүр хазганан алхлаа. Алсад хэдэн гэрэл сүүмэлзэн харагдах тосгоноос эсрэг зүг, харанхуй уул руу зөнгөөрөө чиглэн явж байв. Одоо дөнгөж шөнийн 12 болж байх ёстой. Гэгээ ортол түүнд 5 цаг байна.

Задарсан өвдөгнөөс цус шүүрсээр буй бололтой толгой нь эргэн нүд нь харанхуйлж, хамаг бие нь янгинаж байлаа. Хантай шүд зуун алхсаар байлаа. Будааны талбай дуусч газар мэдэгдэхүйц өгсүүр болж ирэхэд урам орон зүтгэнэ. Бүлээн бороо асгарч эхлэв. Тэр үүнийг хүлээж байсан билээ. 10 сард долоо хоногт дор хаяж 2 удаа бороо ордог. Энэ бороо түүний бүх мөрийг баллана. Нохой тавьсан ч... одоо уулнаас түүнийг тэд олохгүй. Сэтгэлд нь гэгээ татах шиг, хүч орох шиг болж цаг хэртэй шамдан алхасаар ой руу орж ирлээ. Одоо бол санаа амарч болно. Дахиад цаг хэртэй ойн гүн рүү мацав. Хэтэрхий гүн орж бас болохгүй. Баавгай таарч мэднэ. Энэ хавьд л зогсоёдоо гэж шийдэх үес тэртэй тэргүй мань эрийн чадал шавхагдсан байв. Нэгэн бүдүүн модыг налан суугаад өвдгөө гаргаж боолтыг аван үзэв. Өвдөгний тойгны нимгэн арьс л язарсан учир цус нь тэгсгээд тогтжээ. Чийглэг энэ газар халдвар орно гэж нэг аюул бий. Борооны усанд угааж үзэв. Цүнхээ уудлав. Замдаа хэрхэхээ бодсоор явсан бөгөөд өөр арга нэгэнт алга. Олон жил хөдөө гадаа явсаар заншсан, цүнхэндээ ойр зуурд хэрэглэнэ хэмээн элдэв юм авч явдаг зан нь энэ удаа түүний аминд орох болж байна. Юун түрүүн спрэй дездорант гаргаж шархаа нэвт шүршив угаав. Шархаа ангайлган дотуур нь шүрлээ. Шарх нь чим чим өвдөвч тэсч болохоор ажээ. Үргэлж авч явдаг викториноксийн жижиг тонгоргоо гаргалаа. Японд ирснээс хойш ганц ч удаа хэрэглээгүй боловч сурсан заншлаараа цүнхнийхээ ёроолд хийгээд бараг мартсан гэхэд болно. Энэ л өдөр ганц л удаа хэрэглэх гэж бүтэн 3 жил авч явсан юм шиг санагдана.

Монголчууд швецарь хутга хэмээн нэрлэдэг энэ тонгоргонд үзүүртээ нүхтэй шөвөг шиг зүйл байдаг ба үүүгээр таар шуудай л үдэж торгодог боловуу хэмээн харж байснаас биш ийнхүү арьсаа үдэж суух юм гэж хэн саналаа

Цамцныхаа цуурхайнаас утас хөвөн тасдаж авсаар овоо хэдийг салгаад имэрч эхлэв. Багадаа эмээдээ утас имрэхэд нь тусладаг байснаа санан сэтгэл нь уярав. Барагцаагаар нолийн утасны хэртэй бүдүүн, төө хэр урттай болгоод дездорантаараа нэвт шүршив. Одоо хамгийн хэцүү нь... утсаа шөвөгнийхээ үзүүрт сүвлээд арьсаа зүүн гарынхаа хуруугаа чанга чимхэн татаж байгаад хатгалаа... гол тасрам өвдөн часхийсэн авч цоорсонгүй. Шүд зуун огцом түлхэвээс нүд нь харанхуйлах шиг болж пүрхийн нэвт гарах нь сонсогдох шиг болов. Одоо бол гар нь салгалан бүх бие нь чичирнэ. Дахин арьсаа цоолох зориг нэгэнт үгүй болжээ. Модоо налан дээшээ харав. Харанхуй тэнгэрээс бороо нүүр рүү нь цутгана.  Гэвч өвдөгөө заавал оёх хэрэгтэй, тэгэхгүй бол цаашаа явж чадахгүйгээр үл барам хөлгүй ч болж мэднэ гэдгийг тэр ойлгож байлаа. “Чи ийм арчаагүй эр байсан юм гэжүү. Хэрэгтэй цагт хатан зориг гаргаж чадна гэж өөрийгөө дөвийлгөдөг байсан бус уу? Агуу их үйлс бүтээхээр төрсөн байх ёстой гэж өөрийгөө итгүүлэхийг хичээж, үмх талхны булан хөөцөлдсөн өчүүхэн амьдралаа жигшдэг байсан биш гэжүү? Май тэгвэл, чиний тэр агуу үүрэг чинь энэ байна. Бүх насаараа бие сэтгэлээ бэлдэн хүлээж байсан үүрэг чинь энэ байна. Ганцхан муу бөгж хүргээд өгчихөж чадахгүй юм бол чи юу юм бэ?” ингэж бодогдоход хор шар нь гозойгоод ирэв. Энэ муу арьсыг цооллоо гээд үхэхгүй нь тодорхой.

.

Шүд зуун байж пүр пүрхийтэл арьсаа цоо цоо хатгав. Швецарь хутганы дөрвөлжин мохоо үзүүртэй шөвөг арьсыг нь биш голыг нь сэмлэн зад зад татах шиг болон, цоолох бүрд нүд нь харанхуйлан ухаан алдах шахна. Нэг амьсгаагаар өвдгөндөө 3 оёдол тавиад бүх бие нь салгалан гийнаж гэдрэг харан ойчлоо. Гэвч бас тайвшрах болоогүй. Намрын ойн битүү унасан навчсыг хонхойлон ухлаа. Санасныг бодвол их зузаан юм... метр хэртэй хонхойлоод дотор нь орж бүх бие толгойгоо битүү навчаар хучаад сэтгэл амрав. Одоо түүнийг баавгайнаас өөр хэн ч олохгүй. Харин баавгай хоттой ойр газар ирэхгүй биз.

Түүнд одоо ямарч эм тариа, хоол унд байхгүй. Нойр л түүний ганц аврал. Унтаж амрах л ганц эм болно гэдгийг тэр мэдэж байлаа. Эцэг эхээс заяасан эрүүл чийрэг бие нь өөрөө өөрийгөө эмчлэх болно.

              Усны ширүүн урсгал ам хамар руу нь цутган цохих тул мань эр үе үе усны мандалд цухуйх мөчийг ашиглан урт амьсгал авч, дахин ус руу орох үедээ амьсгалаа түгжинэ. Нүдээ хагас анин хагас нээж явах ба хурдан хул мориныхоо сүүлнээс чанга зуурч, ширүүн урсгал мориноос нь салган хамж явчих гээд хамаг хүчээ шавхан  гараараа сүүлний туг үсийг ороон базжээ. Өргөн сэлэнгэ мөрний дундах бяцхан арал хэдийн усанд автаж өндөрхөн бүдүүн хайлаасны мөчир дээр гарсан Мичид юу ч юм хашгиран гараараа даллах нь үе үе үзэгдэн далд орно. Хул морь минь л тэсээсэй гэсэн ганцхан бодол тархийг нь өрөмдөх мэт цоонох бөгөөд хөлөөрөө саван сэлэх гэж оролдох боловч ширүүн урсгалын хүчинд автан хичнээн хичээвч үл хөдөлнө. Гэнэт мориных нь хөл газарт хүрэх шиг болон хүч аван ухас ухас хийхэд баярлан өөрөө ч ухасхийн гараараа татаж толгойгоо уснаас цухуйлгаад... сэрлээ.

              Ой дотор унтаж байгаагаа санав. Бороо зогсоогүй л байгаа бололтой өөрийнхөө дээрээс битүү овоолсон навчин завсраар бүлээн ус цутган орж ирээд хацар нүүр бүх биеийг нь угаан доош өнгөрч хаашаа ч юм урсан алга болно. Бие нь мэдэгдэхүйц хөнгөрчээ. Гэвч тэр яарахгүй байлаа. Навчсын завсраар бүдэгхэн гэгээ татахыг үзвээс өдөр болсон байх агаад одоо л энэ хавиар түүнийг хайж байх учиртай. Энэ ойн хаа ч нуугдсан адилхан, яг дээр нь гишгичихгүй л бол түүнийг олохгүй. Харин ч хөдөлгөөн үүсгэвэл анхаарал татан баригдах аюултай гэж бодно.

Дахиад нэг өдөр тэсчихвэл тэд эндээс явцгаах болно, яагаад гэвэл тэд түүний шархдсаныг мэдэхгүй. Мотоцикл бүтнээр барахгүй тавь гаруй км-ийн цаанаас олдох тул тэд үүгээр хайгаад олохгүй бол түүний азтайг гайхаад бүслэлтийн хүрээгээ тэлж ойр орчмын аль нэг хотоос түүнийг гарч ирэхийг хүлээх нь дамжиггүй.

Мань эр өөрөө ч өөрийгөө энд баригдахгүй гэдгээ тов мэдэрж байх шиг, хэзээд өөрийн зөн совин аз хийморьт эргэлзэж байгаагүй бөгөөд хар бага наснаас нь өдий хүртэл ямар нэгэн үл үзэгдэх хүчин түүнд туслан байх шиг санагдах үе олон тохиолдсон билээ.

Тэр айхтар өлсөж байв. Гэдэс өлсөх ч харин гайгүй хэрэг. Энэ бүлээн бороо түүнд хангалттай эрч хүч өгч чадна. Харин ч цагаа олон бороо орж түүнийг аврав. Японы тэнгэр савдаг түүнийг ивээлдээ авсан юм шиг..

Зүүдээ эргэн санахыг оролдов. Тэр хэдийгээр хотод төрж өссөн ч зуныхаа амралтаар эмээ өвөөгийнхөө нутагт очиж нагац өвгийхөө гэрт, морь унан сэлэнгийн хөвөөгөөр наадаж амралтаа өнгөрөөдөг байв. Зүүдэнд үзэгдсэн тэр арал дээр морьтойгоо сэлэн очиж түүүхий мойл амаа заваартал иддэг байсан нь өчнөөн удаа.

.

Харин Мичид..., тэр тэнд хэзээ ч очиж байгаагүй. Арван жилийх нь анхны хайрын эзэн. Хайрлаж дурлаж, санаж мөрөөдөж, гомдож тунин, салж нийлж цадиггүй 18 насандаа цаг хугацааг хязгааргүй мэт огтхон ч тоолгүй явж билээ. Нэг л мэдэхэд хорь гарч хэн хэн нь амьдралын давалгаан дунд төөрсөөр, Мичид тэр хооронд хүнтэй суун хүүхэдтэй болоод салсан гэж нэг тааралдаж билээ. Одоо тэр минь хаана явдаг юм болдоо, бүсгүй заяатай түүнийгээ нөмөртөө авч амьдралын давалгаанаас цээжээрээ халхалж чадаагүй юм. Хайртай л гэж бодож явсан, хайртайд нь итгэсэнгүй гэж туниж явснаас  биш хайртынхаа төлөө, хайрынхаа төлөө юу ч хийгээгүй.

” Хайр гэдэг бол нэр үг биш, үйл үг юм” гэж Ковигийн нэгэн номон дээрээс хэдэн жилийн өмнө уншаад орой руу нь орох шиг болж байж билээ. Ээждээ хайртай л гэж бодож явдаг, ээжийнхээ төлөө юу хийсэн юм. Эх орондоо хайртай л гэж ярьдаг, эх нутаг элгэн садныхаа төлөө өдий хүртэл юу хийсэн юм бэ? Хайртай бүхнийхээ төлөө яг юу хийсэн, яаж хайрласан юм бэ? Гэсэн асуултанд тоймтой хариу олдохгүй байлаа.

Харин энэ удаа тэр эх орондоо хайртай гэдгээ нотлох болно, хийх болно. Эх нутаг нь Мичидийнх нь дүрээр түүнийг даллан дуудаж байна. Түүнд хэрэг болох тэр зүйлийг аваад, япон тэнгисийг улаан гараараа сэлээд ч болов гаталж нутагтаа тэр очих болно.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3523698/004/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청