Бичлэгийн тоо 497

“Hi Hantai bn. Nad tuslamj heregtei bn. Ene togloom bishee. Minii gart deer uyed mongoloos aldagdsan asar unetei bugj sanamsargui baidlaar orj irsen. Uuniig bi hurgej ochno. Oiriin udruuded japan, korea, beejingiin aly neg ongots, esvel galt tergeer mongold ochih bolno. Tsagdaa, tagnuuliin baiguullagad ene tuhai medegdej namaig hil deer tosullj hamgaalaltad awahuulna uu. Esvel zugeer barivchlisan ch bolno. Guiya, tuslaarai”

              Хантайн толгойд өөр юм орж ирсэнгүй. Энэ хэдэн үгийг бичээд контакт лист дээрх бүх хаягийг оруулж сэнд хийгээд хаягаа хаалаа.

Ач хүү түүнийг мэйл явуулахыг хажууд нь зогсон харж байснаа уртаар санаа алдаад

-          Уг нь би эмч болох хүсэлтэй байсан. Гэвч эмэг эх надад эцгийн, бас өвөөгийн амьдралыг ярьсан. Бөгжийг хамгаалахын тулд хуульч болох замыг сонгосон. Японд энэ бөгж ямарч татвар төлж бүртгүүлээгүй тул чи бас л хууль бус эзэмшигч. Монголд чухам яахыг би мэдэхгүй энэ бол та нарын учрыг нь олох асуудал. Чиний үүрэг бол үүнийг ямарч засгийн газар, элдэв асуудалгүйнээр монголд хүргэх явдал. Хэрэв бөгж монголын албан ёсны өмч болчихвол хэн ч чамайг ахиж оролдохгүй болно. Харин энд үүссэн чиний асуудлыг би бүрэн зохицуулна.

Хантай бугуйндаа зүүсэн бандана-гаа тайлж ширээн дээрхх бөгжийг боогоод биеэсээ хэзээ ч салгадаггүй аяны жижиг хар цүнхэндээ хийгээд бэлэн болсноо илтгэн ач хүү гий өөдөөс харлаа. Ач хүү:

-Одоо эндээс онгоцны билет шууд захиалан авч болох боловч тайваныхан ойр хавийн бүх онгоц, галт тэрэгийг анхааралдаа авсан байгаа. Яг одоо чи явж, өглөө гэхэд  хаа нэгтэйгээс онгоцонд сууж амжвал тэд чамайг эндээс хөдлөөгүй байгаа гэж тооцоолж байх үед бултаж амжина.

Ач хүү ингэж хэлээд хойноосоо дагахыг дохиод лифтэнд орлоо. Тэд шууд газар доорхи гаражид буулаа. Хов хоосон гаражны буланд цоо шинэ хүчирхэг Хонда-Баха сойлгоотой байлаа.

-Хэт том хөдөлгүүртэй бол омтгойтон хурд хэтрүүлж цагдаагийн эргүүлд баригдан хугацаа алдах байх гэж болгоомжилсон юм гэж Ач хүү товчхон тайлбарлаад,

-Үүнийг дуртай газраа хаяж болно, ямар ч бүртгэлгүй эд хэмээгээд

-Болгоомжтой яваарай гэж зөөлнөөр өгүүлээд толгой дохин салах ёс гүйцэтгэв.

Хантай жижиг хар цүнхээ нуруундаа бат бүслэн, шинэхэн дуулгыг углаад мордож ганцхан тийрч асаагаад ач хүүгийн зүг толгой дохиж,

-Хэзээ нэгэн цагт бид уулзалдах тэр өдрийн төлөө... хэмээн аяархан хэлээд алгуурхан онгойж буй хаалгыг чиглэн ухасхийлээ.

Аоморигийн төв хот Мориока оролгүйгээр орон нутгийн замаар явж аоморигийн төв засмалд нийлбэл бүтэн цаг хожно. Оройн 17 цаг болж гадаа харанхуй болсон байв. Мотоциклийн хянах самбарын хажууд Жи-пи-эс байрлуулсан байх нь тод гэрэлтэн харагдана. Бүх зам чөлөөтэй ажээ. Цагдаагийн эргүүлүүдийн анхаарлыг татахгүйн тулд яг 100км.цагийн хурд барилаа.

Хараанд өртөлгүй нисчихэж болох хамгийн найдвартай газар бол Нийгатагийн нисэх буудал. Өглөө бүр 2 онгоц Сеүл рүү гарч байгаа. Ганц суудал олдохгүй байна гэж тийм заяа нь хаясан юм байхгүй байлгүй гэж өөрийгөө тайтгаруулан зоригоо хөвчлөв. Гэвч Нийгата хүртэл 7 цаг давхих хэрэгтэй байв. Энэ аялалыг бие нь тэвчих боловуу гэж санаа зовсонгүй. Тэр хэзээний л шөнө болохоор сэргэж үдээс өмнө үүргэлж явдаг билээ. Энэ муу зан нь түүний аминд орох юм гэж хэзээ ч бодож явсангүйгээ санаад инээвхийлэв.

Цагийн дараа хурдны замд орж хурдаа 150 хүртэл нэмсэн боловч байн байн хурд хэмжигчийн байрлал илрүүлэгчийн улаан гэрэл анивчин асах тул хурдаа саасаар их л болгоомжтой явлаа. Шөнийн бүлээн агаарыг зүсэн ийнхүү давхихад хийморь нь дахин сэргэж удтал эргэлзэн хулчийж байж нэгэнт шийдсэн сэтгэл нь улам бүр шулуудаж байгаагаа мэдэрч байлаа. Эзнээс ийнхүү зугтсан тул одоо буцах зам байхгүй. Баригдвал чухам юу болохыг гагц тэнгэр бурхан л мэдэх байх.

Яг 2 цаг давхиад бензин түгээгүүр орохоор замаас буух эргэлт хайж эхлэв. Жи-пи-эс дээр 1км-ийн цаана ганцхан л гарц байгааг зааж байх тул өнгөрчихгүй хичээн хурдаа саалаа. Мотоциклийг хэдийгээр том банкаар тоноглосон боловч, үүгээр 300 км л давхина.

Ийм банкийг монголд манжин банк гэж нэрлэдгийг яагаад ч юм гэнэт санаж дотроо инээд алдав. Амь амьдрал нь дээсэн дөрөөн дээр явах энэ мөчид ийнхүү тайван байгаадаа өөрөө гайхлаа. Замаас бууж түгээгүүр рүү очлоо.

-Дүүрэн... гэж товчхон хэлээд дуулгаа тайлахыг хүсээгүй тул мордоостой хэвээр хүлээлээ. Эргэн тойрноо сэмхэн ажвал сэжигтэй зүйл үгүй шиг. Күнико одоо юу хийж байгаа бол? Бодвол сайн дурын бүлгийн ажлаар англи явах бэлтгэлээ хийж хувцас хунараа янзлан жижигхэн өрөөндөө байгаа байхдаа. Тэр хоёр тодорхой зүйл ярилцаагүй боловч сүүлчийн удаа уулзаж байгаагаа хоёулаа мэдэрч байсан. Өглөө салахдаа түүнийхээ хонгорхон үсийг зөөлөн үнэрлэхдээ зүрх нь шимширч байж билээ.

Банкаа таглан цоожлоод мотоциклоо асааж алгуурхан хөдлөн замруу орох үед түргэн хоолны газрын зогсоолоос 2 гялгар хар краун зэрэг хөдлөхийг толиндоо гэнэт хараад зүрх нь базлах шиг болов. Түүний совин хэзээ ч түүнийг хуурч байгаагүй бөгөөд энэ удаа бүр зүрх рүү нь зүүгээр хатгах мэт өвдлөө. Гэлээ ч тэр итгэхийг хүссэнгүй түүнийг таних учиргүйсэн. Юмыг яаж мэдхэв... 10 км-ийн цаана хурдны замруу гарах ахин нэг гарц байна. Гэмгүй царайлан орон нутгийн зам руу орлоо. Толь руугаа хялалзсаар хэсэг давхив. Нөгөө 2 краун шууд түүнийг даган хурдаа нэмэхийг үзээд бүр сандрав. Ямар азаар хурдны зам руу орсонгүй вэ. 4800си-си хөдөлгүүртэй энэ машинууд түүнийг дор нь арчина. Гар нь салгалсан боловч огцом эргэлт бүр дээр хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй даран давхисаар байлаа. Огцом эргэлт дээр машинуудын дугуй чяхран хоцрох боловч хэдхэн секундэд өсгий даран орж ирнэ. Хэзээ ч билээ дээр үед ийм гялгар хар машины цонхоор нэгэн мотоциклтой залууг зам дээр нам буудахыг харсан гэж хэн нэг нь хуучилж байсан нь санагдахуй гэдэс нь мушгирах шиг болов.

Монголд байсан ч болоосой... шууд замаас гараад бултахгүй юу гэж бухимдан бодлоо. Жижигхэн хотын зах руу гарч ирсэн бололтой, будааны талбайны далангууд харанхуйд ярайн харагдахуй хойд тормосоо огцом гишгэн шарваад нэгэн нарийн далан руу эргэн орлоо. 2 машин эргэлзэх зүйлгүй салж нэг нь байрандаа үлдээд нөгөөх нь талбай тойрсон замаар чигээрээ гулган одох нь хальт харагдав.

Одоо яах билээ. Энэ далангууд дээгүүр сүлжсээр байтал 2 талаас нь амдаад шууд буудах байхдаа. Талбай руу буувал усан намагт шууд шигдэнэ. Энэ ашгүй том талбай бололтой. Гэнэт өөдөөс нь хөндлөн өндөр далан яах иихийн зуургүй харлан тулж ирэхэд урд тормосоо хальт атгаад харайлаа. Нисч байх шиг санагдана. Хөл доор нь хав харанхуй тул газар үл харагдах бөгөөд дөрөөн дээрээ босч амжвуу үгүй юу доороос нь хүчтэй цохилт орж ирж толгой дээрээс нь 5 тонны уурын алхаар няц дарах мэт хөл  гар нь хэдий хүчлэвч арчаагүй нугаран бөхийсөөр дуулганыхаа шилэн нүүрээр мотоциклийнхээ хянах руу гэрлийн хурдаар ойртож байгаагаа харж амжлаа. Мотоцикл нь резинээр хийгдсэн мэт гулжисхийн гараас нь мулт үсрэн одоод, мөрөөрөө хатуу зүйл түсхийтэл мөргөн уналаа.

 Нүдээ нээхэд бүрхэг харанхуй тэнгэр харагдана. Бүх бие нь битүү өвдөж арайхийн өндиийж моторын хүржигнэх дуу гарах зүг рүү харвал арваад метрийн цаана хажуулдан хэвтсэн мотоциклийн гэрэлд цементэн хана харагдана.

Гол байжээ. Японы жижиг голууд ихэвчлэн 2 м орчим өндөр, 5-6м орчим өргөн битүү цемэнтэлсэн сувагийн ёроолд татсан нарийн ховилоор урсдагийг анх хараад их л хачирхаж байж билээ.

Хүчлэн бослоо... бүх бие нь хүнийх болсон мэт дуулгавар муутай бөгөөд лантуураар цохиулсан мэт өвдөнө. Амьсгаа аваад доороо дэвхэрлээ. Нүд нь харанхуйлсан болвч нуруу нь тэнийх шиг санагдав. Хугарсан барьсан юм үгүй шиг байх тул дахин нэг дэвхэртэл гол нь харлан эвхэрэн уналаа. Гэвч ухаан алдсангүй... хөл гараа хөдөлгөж үзтэл овоо мэдээ оржээ. Энд хэвтээд хэр удсанаа мэдэхгүй тул сандран мотоцикл руугаа мөлхлөө. Замдаа овоо хүч орж дөрвөн хөллөснөө, улмаар босч найган алхсаар унаандаа хүрэв. Сэхээ орон үзвэл дуулганы нүүрний хуванцар шилэн хаалт, хянах самбар 2 бяц үсэрчээ. Бусдаар гайгүй мэт, хамгийн гол нь жи-пи-эс бүтэн байв. Харвал зүүн талд зам 200гаад метр ойрхон байх тул тэвдэн гэрлээ унтраав.

Мотоциклоо өргөн босгох гэтэл даагдсангүй. Хэсэг амсхийгээд амьсгалаа түгжин бүх хүчээ дайчлан босгоод амьсгаадан хэсэг зогсов. Цаг алдаж болохгүй байсан тул мордон хөдөллөө... баруун алд лав ойрийн арваад км-д зам харагдахгүй байсан тул голын ёроолыг даган хөдөллөө. Гэрлээ асааж болохгүй... гэвч голын ёроол битүү цемэнтэлсэн тул санаа зовох зүйлгүй. Нимгэн үүлний цаанаас сүүмиих сарны бүдэг гэрэлд яг хажуугийн хана бүдэг харагдах тул түүнийг даган аль болох хурдан явахыг хичээн 3-р араагаар явж байлаа. Эндээс холдох хэрэгтэй. Өглөө болтол яваад хаа хүрэхээ үзнэ гэж бодно. Өвдсөндөө тэр уур нь хүрчээ. Эцэх ядрах нойр хоол бүгд ор тас мартагдаж, замд нь хэн нэгэн саад хийвэл нүцгэн гараараа тасдаж хаяхаас буцахгүй хилэгнэн давхиж байлаа. Хурдаа нэмэв. Энэ бөгжийг тэр заавал нутагтаа хүргэнэ. Хэргийг нь гаргаж чадах хүмүүс гаргадаг юм байгаа биз... түүний үүрэг бол бөгжийг тэдний гарт л хүргэж өгөх. Тэгээд л гүйцээ. Үхэлтэй нүүр тулсан нь Хантайд их зүйлийг ойлгуулав. Утсан чинээ улаан амь гэж ямар үнэн хэлээ вэ? Төгсгөлгүй мэт санагдаж байсан амьдрал ингээд л ганцхан секундэд тас үсэрдэг юм байна. Мөнгө хөрөнгө, зугаа цэнгэл, алдар нэр, агуу ихийг бүтээх хүсэл... түүний хүсч тэмүүлж байсан зүйл бүгд хоосон ажээ. Гялсгээд л өнгөрөх энэ амьдралдаа ямар нэг утга учиртай зүйл хийгээд үхвэл л харамсах зүйлгүй болохыг тэр ухаарав. Одоо түүний хувьд энэ утга учир нь бөгжийг хүргэх. Өдий хүртэл тэрээр энэ үүргийг хүлээх болсондоо сэтгэлийнхээ мухарт дурамжхан байсан билээ

Монголын хэдэн луйварчин дарга нар хуваагаад залгичих юмны төлөө өөрийн арай гэж орсон токиогийн их сургууль, олон залуучуудын мөрөөддөг япон дахь амьдрал, өдий хүртэл хар хөлсөө гарган цуглуулсан бүхнээ орхих хэрэгтэй болсондоо харамсаж байсан.

Тэгсэн дорхноо бөгжийг бултуулж, эзнийг жаахан айлгаж байгаад бөгжнөөс хүртэх хувиа ахиухан нэмүүлчихвэл монголдоо л толгой баян болж насаараа тансаг сайхан амьдрах боломжтой гэж нууцхан сэтгэж байсансан.

Яагаад Хархулан таних танихгүй хэдэн монгол цэргийн нэгэнт үхэх тавилантай амийг үлдээх гэж өөрийгөө болон багын анд долоон нөхрийнхөө амийг дэнчинд тавин байж дайсны харуулын хамар доор өмхийрсөн адууны гэдсэнд чичирэн хэвтэж байсныг, яагаад Төгс тайж самуун хулгайгаараа цоллуулан эх нутгаасаа ял сонссон байж эцсийн амьсгалаа тасартал хар хятадтай тулалдсаныг, яагаад үе үеийн өвөг дээдэс нь бэлэн сайхан амьдрал байсаар байтал буудуулан, хорлуулан, зоосны нүхээр сүвлүүлэн байж юуны төлөө тэмцэж байсныг тэр ойлгох шиг болов. Тэд арай өөр том зүйлийн төлөө амьдралаа өгөхийг хүсдэг байж.

Хүчтэй нь хүчгүйгээ дарладаг энэ орчлонд хэний ч доор орохгүй эх орноо, үндсэн хүчээ, хойч үеэ авч үлдэхийн төлөө тэгдэг байж.

Энэ бөгж үнэхээр тийм их үнэтэй юм бол дор хаяж л дэлхийн банкинд барьцаалахад л нөгөө толгойны өвчин болоод байгаа зам, дэд бүтцийг бараг барьчих юм бишүү. Учрыг нь тодорхой ойлгохгүй байгаа ч үүнд бодсоноос хавьгүй илүү үнэ цэнэтэй зүйл бас байх шиг санагдана. Тийм биш бол яалаа гэж хэдэн чулууны төлөө толгой эргэм үнэ хаян хөөцөлдөх билээ.

Ямар дэлхий дээр байгаа ганц монгол хүн тэр байгаа биш, түүнээс илүү ухаантай, эмгэний хэлснээр энэ эрдэнийн ид шидийг гаргаж чадах хүмүүс мэдээж байгаа.

Их үйл хэргийн төлөө Үхсэн ч гомдолгүй гэж үг байдаг, харин мань эрийн хувьд үхэж болохгүй бөгөөд амьд байж үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үүний төлөө толгойгоо ажиллуулах хэрэгтэй байлаа.

Энэ голын дагуу бүх хотуудад ажиглалт хийж байгаа байгаа. Ойр хавийн хотуудаар тарсан бусдыгаа дуудмагц голыг нэгжиж эхэлнэ. Тэднээс яаж бултах вэ? Хамгийн хяслантай нь албан ёсоор цагдаад хандаж болохгүй байдаг. Тэгвэл ялгаагүй бөгжөө алдана.

.

Жи-пи-эс ийн дэлгэцэн дээр ахиад 10 км-ийн цаана зам гарч ирмэгц тэр зогслоо.

Хантай ингээд хавханд орлоо гэжүү?

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3523673/c3a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청