Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж-5/

Уншсан 11716 vote 0 2010.08.02 19:10:55

            Ийнхүү зүүрмэглэх зүүдлэхийн завсар бодолхийлсээр явтал Аоморид хэдийн ороод ирсэн бололтой цонхоор мэдэх хотуудын нэрс бүхий пайзууд жирэлзэн өнгөрч эхлэв. Шинкансэн танил эки дээр зогсоход тэрээр сая л нэг юм зөөлөн суудлаас хөндийрч хөшсөн биеэ тэнийлгэн суниагаад жижиг цүнхээ аван буулаа. Эмгэний жолооч тосохоор иржээ. Жижигхэн биетэй, сайхан ааштай энэ өвгөн түүнд хэзээ ч уурлаж үзээгүй юм шиг санагдах бөгөөд хөнгөн алхаагаар урд нь орж зогсоол тавьсан машиныхаа зүг замчилна. Өвгөн жолоочийн үндсэн ажил нь цэцэрлэгч бололтой, түүний гараар арчилсан нива хэмээх цэцэрлэгээр зугаалахдаа амгаланг мэдрэн, тансагийг шохоорхож бас л нэгэн төрлийн сэтгэлийн цэнгэл эдэлдгээ санагалзан яагаад ч юм Эмгэний эдлэнд хурдхан очихыг учиргүй яарах мэт болов.

Эдлэн хүртэл машинаар ахиад нэг цаг явна. Японы намрын онцлог болсон галын дөл мэт улаан болон шар өнгийн навчсаар алагласан үзэсгэлэнт уулсын бэлээр шуудран давхих хөнгөн тэрэгний арын суудалд хагас хэвтээд, 2 жилийн өмнө анх ирэхдээ шагширан шохоорхож асан үзэмжит байгалийг хайхрамжгүй ширтэн явахдаа ахиж эмгэнтэй уулзахгүй болно, түүгээр ч зогсохгүй бүх нууц задарсны дараа тэр нэгэн гэр бүл түүнийг үзэн ядах болно, магадгүй хэзээнээс түүнд ёозгүй ханддаг ач хүү нь түүнээс хариугаа авахаар юу ч хийж магадгүй гэж бодохоос дотор нь муухайрах шиг болов. Гэвч нууцыг задруулахгүй гэсэн эзний өчгийг санан бяцхан тайвширна. Харин тэр өөрийгөө уучлах болвуу. Гэмт сэтгэлээр насаараа шаналах юм биш байгаа. Гэлээ ч одоо бүх юм өнгөрсөн. Түүнд мөнгө хэрэгтэй байсан. Мөнгөний төлөө тэр Фауст шиг сэтгэлээ худалдсан юм.

Анх эзэн түүнийг танилцуулахад Эмгэн түүний нүүрнээс эрт цагт алдсан ямар нэг үнэт зүйлээ хайх мэт шимтэн ажиглахад гэмгүй номхон царайлан зогсохдоо, өөрийнхөө жүжиглэх авьяасаар бахархаж байснаас биш ийм том хэрэгт орооцолдох юм чинээ санаагүйсэн. Эзэн түүнийг товчхондоо монгол хүн бөгөөд Монгол улсын иргэн, уг удмыг нь хөөвөл хуучнаар дайчин вангийн хошууны нөлөө бүхий тайж асан Төгс тайж хэмээх өвөг эцэг нь дайчин ван Ханддоржийн зараалаар анх Манжуурт очсон бөгөөд Төгс тайжийн охин буюу түүний эх нь1945 онд баргуудын их нүүдлийн хамтаар монголд орж ирсэн гэж танилцуулсан байжээ.

Энэ бол эзэний найруулсан жүжигийн эхний үзэгдэл байсан юм. Эзэн түүнд анх хэлэхдээ, эмгэний залуу цагт Төгс тайжийнхан манжуурт байхдаа их тус болсон бөгөөд эмгэн тэднийхнийг байнга дурсаж, ачийг нь хариулах юмсан гэж ярьдаг тул чи Төгс тайжийн удмын хүн болж очвол чамд заавал туслах болно, чи түүх сайн мэддэг тул Төгс тайжийнхны талаар сайн мэднэ үүнийгээ л ашигла хэмээсэн бөлгөө.

Тэр үед тэрээр Эзнийг өөрийнх нь төлөө л санаа тавьж байна гэж бодож байсан. Түүнд үнэхээр хэн нэгний тусламж хэрэгтэй байлаа. Судлаач оюутны хувьд тэрээр түүхийн хүрээлэнгийн материалыг төлбөргүй ашиглах эрхтэй байснаас биш цалин орлого байхгүй байсан юм. Эзэнтэй хийж буй хар ажил нь амьдралын зарлагыг дарахад хүрэлцээтэй байсан ч судалгааны ажлаа хийхэд нь саадтай байв. Бас түүнд монголд тавьсан өр шир зөндөө. Япон явлаа л бол бүх хэрэг нь бүтэх юм шиг санаж өчнөөн зардал гаргасан бөгөөд мөн түүний урьдын бүтэл муутайхан амьдралаас үлдсэн өр ч хангалттай бий. Байраа хүртэл зараад ирсэн атал одоо монголд байрны үнэ өдрөөс өдөрт өсч байгаа сурагтай тул ядахдаа ганц өрөө байрны мөнгө хийгээд буцах нь амин чухал асуудал байв.

Зүүдлэх мэт бодлоосоо сэргэж нүдээ нээгээд машины цонхоор харвал танил болсон жижиг хотын гудамжаар хэдийн орж иржээ. Голын хажуугийн далан дээгүүр тавьсан нарийн замаар намалзан давхих бөгөөд Эмгэний эдлэн руу төдхөн орж явчихав. 200гаад метр хэртэй яваад гол байшингийн үүдэнд зогсоход өвгөн жолооч буун хаалгыг онгойлгож өгөөд байшин руу орохыг удирдан алхав. Чулуун шатаар өгсөж Оширо хэмээх эртний шилтгээний үүдний барилгыг нэвт өнгөрөөд өвгөн жолоочийн нөр хөдөлмөрийн гэрч болон гайхуулах нива хэмээх бяцхан цэцэрлэгийг туулахдаа сэтгэлийг амирлуулах үзэсгэлэнт тэр цэцэрлэгт энэ үдшийг өнгөрөөсүгэй хэмээн дотроо шийдээд Эмгэний өрөө байрлах жигүүрийн байшин руу өвгөн жолоочийг даган гутлаа тайлаад орлоо. Нимгэн цаасан цонхтой хаалгыг хажуу тийш гүйлгэн онгойлгоод өвгөн жолооч түүнийг өрөө рүү орохыг урин дохиод өөрөө үүдний өрөөнд сөхрөн сууж үлдлээ.

Өрөөнд үдшийн бүдэгхэн гэрэлтүүлгэтэй чийдэн үнэт хүрэн модон хана дагуу эгнүүлэн тавьсан нь энэ өрөөнд буй ганцхан орчин үеийн зүйл бөгөөд татами хэмээх зузаан сүрлэн олбогоор хулдсан шалан дээр футон хэмээх зөөлөн дэвсэр хөнжлийн завсраар эмгэний буурал толгой цухуйх эд бүгд шилтгээний нэг хэсэг болон харагдана.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3470344/984/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청