Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

jaahan ineehuu

Уншсан 8553 vote 0 2010.01.14 21:16:27

Нэг хүү найз охинтой болоод нэг сайн найз дээрээ очоод найз нь найз охинтой болсон шдээ гэхэд хэн гэдгийн юм гэхэд:- Зулаа,
- Аан янхан Зулаа юу гэжээ ихэд уурлаад өөр нэг найз дээрээ очоод найз нь найз охинтой болсон шдээ гэжээ хэн гэдэг юм: Зулаа,
- Аан янхан Зулаа юу гэхэд бас л уурлаад өөр нэг найз дээрээ очоод найзынхаан найз охиныг хүмүүс янхан гээд байх юм гэжээ тэгтэл нөгөө дэх нь аан Зулаа юу гэжээ.

Анка олон улсын тэмцээнээс мєнгєн медальтай ирэв. Василий Иванович Петка хоёр асууна:
- За яагаад алт авч чадсангvй вэ?
- Би франц хvvхэнтэй финалд vлддэг юм байна. Тэр босоогоор, хэвтээгээр хажуугаараа, араас єврєєсєє, би дагаад л хийгээд байсан. Тэгсэн нь нєгєєх чинь амаараа vмхээд авдаг байна ш дээ. Тэрийг нь би чаддаггvй. Тэгээд хоёрт орчихлоо. Василий Иванович, Петька хоёр Анкаг дасгалжуулав. Дараагийн сарын тэмцээнээс Анка алтан медальтай, vзэгчдийн хvндэт шагналтай ирэв! Василий Иванович, Петька хоёр;
- Баяр хvргье. За яриад байгаарай. Анка:
- Бас л нєгєє франц хvvхэнтэй финалд vлдсэн. Тэр босоогоор, хэвтээгээр хажуугаараа, араас єврєєсєє, би дагаад л хийгээд байсан. Тэгсэн нь нєгєєх чинь партнерынхаа нєгєєхийг vмхээд авдаг байна ш дээ. Тэгэхээр нь би та хоёроор заалгасан юм чинь, хоёрыг зэрэг vмхээд авсан
-Vзэгчдийн шагналыг яаж авсан юм?
- Хоёрыг vмхэж байхдаа шvгэлдсэн юм.

1.Оны ТОП дизайнер
Хамгийн олон өрсөлдөгчтэй энэ номинацид дээрэнгүй дуут, дэрсэн толгойт Соёлмааг түрүүлсэн боджийнуу. Үгүй шүү, сумогийн татамигаас парламентын танхим руу шидэгтлээ “цупаридуулсан” шинэхэн амрагтаа зориулж сар шинийн хувцас урласан дуучин Баясгалан дурайтал шалгарчаад байна наана чинь. Хөвчийн баавгай шиг гоёлдоо түүртээд хөлс нь баахан бурзайсан байсан ч мань Хөхөө-шиг-заан “Манай Баясаа миний хувцасны дизайнераар ажилласын... аанхаа” хэмээн тайван өгүүлж хэвлэлийнхэнд тэвчээрийн хатаа гайхуулав.



2. Оны ТОП гутал

Буш руу шидсэн ирак сэтгүүлчийн гутал биш шүү та минь ээ, тэр чинь өнгөрсөн оны явдал. Энэ жил тэр сэтгүүлч нь өөрөө гутал шидүүлж, өөдөө хаясан чулуу өөрийнх нь толгой дээр буусан нь бүр x сонин биш, ямар манай оронд болсон биш. Ямхын чинээ хүзүүтэй ч яруу уран хоолойтой Элбэгээ ерөнхийлөгчийнхээ гутлыг хэлэх гээд байна би. Мань эр сонгуулийн үеэр халз мэтгэлцээнд орохдоо өрсөлдөгчөөсөө тохой намхан байсан атлаа тамгаа гардаад тангарагаа өргөх үеэр бараг л бараадаад ирсэн нь хэдхэн хоногт суга өссөнийх биш, Итали руу захисан дотроо өндөрлөвчтэй гутлынх нь гавьяа гэсэн. Ёслолын дээлнийхээ даавуунаас хэмнэсэн мөнгөөр өвөл зуны өсгийтэй гутал захиалсныг учир мэдэх хүмүүс өөр хоорондоо ярьж явна лээ. Ингээд “Элбэгээ дарга аа элдэв амлалт тань гутлын өсгийд чинь орчоогүй биз?” гэж асууя даа, яаж зүгээр байхав.

3. Оны ТОП сэлэлт

Улирч буй оны зун улаанбаатарчууд шавхайтай усанд шавайгаа ханатал сэлснээ мартаагүй байх гэж найдъя. Арваад хүний амь авч одсон үерийн гамшигт газрын зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдөөс гадна далан дагаж баригдсан байшин барилгууд илүүтэй нэрвэгдсэн нь дан ганц иргэдийн буруу биш, албан тушаалтнуудын авлига шүтсэн хариуцлагагүй үйлдлийн нотолгоо болов. Баар олдож, бассейн цөөдсөн гэлээ ч баастай усандаа дахиж сэлмээргүй л байна шүү, хотын дарга нар аа.

4. Оны ТОП инээмсэглэл

Энэхүү гэгээлэг сайхан номинацид Эрүүл мэндийн хоёр сайд эн тэнцүү өрсөлдөөд бүдүүн сайд нь аргагүй л зангарагаараа түрүүллээ. “ДОХ-ын 52 дахь тохиолдол илэрлээ” хэмээн торомгор нүдээрээ талимааран инээвхийлж суусан дэд сайд Цолмон, “Ерөнхий сайдын бие зөөв зүгээр, маргааш гэхэд л инээгээд ороод ирнэ цаад чинь“ гэх буюу “Сүйдтэй юм алгөө, жаахан ханиад гараа л биз, үсрээл хэдэн хүн үхнэ л биз, сүртэй шд” гэж телевиз дүүрэн инээж байсан Ламбаа сайд хоёрыг харсан хэн хүний цээж уужирч сэтгэл цэлмэсэн нь лавтай. Гахайн ханиад хил давах тэр мөчид хөдөө зугаалж, лааны гэрэлд ламбада бүжиж явсан Ламбаа сайддаа ирэх ондоо санаа нь улам саруулсаж, шанаа нь улам төвийхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье ээ.

5. Оны ТОП хэмжигч

Зиа энэ номинацид экс Ерөнхий сайд С.Баяр тодорч байгаа юм аа. Мань эр эрүүл мэндийн шалтгаанаар албаа өгөхдөө “яг энэ суудлаас тэр индэр хүртэл таван шат байдаг юм байна, буцаад алхахад таван алхам болдог юм байна, за зайгаар хэлбэл таван метр л юм дөө” хэмээн дугуй танхимын хойморийг яс тас тооцоолсноороо гайгүй сайн газар хэмжигч болохоо харууллаа. Таван жил дуншсан Оюутолгойг батлуулчихаад, таван төгөлдөршилөө дутуу үлдээгээд явсан Ерөнхий сайддаа “Биеэ сайн эмчлүүлээд буцаад ирээрэй, тэр хүртлээ Геодизи зурагзүйн газар ажиллаж байна биз” гэсэн чин сэтгэлийн зөвлөгөө өгье өө.

6. Оны ТОП драм

Асуух юу байхав, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах ёслолын сценариас өөр юу орхов энд. Төрийн ордондоо бөөн үзэгч оруулж суулгаад, бүх дарга нараа индэрт ирийлгэчихээд дэлхийд данстай ордоо хэдэн канадад шалихгүй нөхцлөөр өгч байхдаа мэхийн ёсолж “Баярын жавхаа” хангинуулдаг сэтгэлийн тэнхээтэй улс манайхаас өөр хаана байхав. Оюутолгойн араас Тавантолгойгоо тавьж туучихаад, Алагтолгойгоо авч үлдэх дүүрчихсэн толгойнууд Монголоор дүүрэн байна даа. Тэр цагт оюунлаг толгой үгүйлэгдэж, 100 сая ам.долларын чек хөөрцөглөн гардаж байсан сайд нар өөртөө “Гашуудлын хөгжим” захиалах вий. Өмнийн говийн үүц өгөөжийн үүдийг нээгээсэй гээд цаг хугацаанд бүгдийг даатгаж үлдээе.

7. Оны ТОП томуу

Дээр хальт дурдагдсан гахайн томуу ч биш, мэр сэр сонсогдож байгаа ямаан томуу ч биш, энэ бол банкны томуу байлаа. Хямралын сураг сонсов уу үгүй юу монголын төр иргэдийн хадгаламжинд яаран сандран баталгаа гаргасан ч хоёрын хоёр банк дуу дуугаа авалцан дампуурч орхив. Аавын хүүг алагчлах дургүй монголчууд харин “Анод”-ын дампуурлыг дор нь зарлаж дарга нарыг нь хорьчихсон мөртлөө “Зоос”-ыг болохоор тойглож төрийн мэдэлд авсан учрыг төдий л сайн ойлголгүй үлдэв. Банк дампууруулсан эзэн өнөө хэр тодорхойгүй байгаа ч магнат Мянгааг гэх яриа хэсэг тархаад намжив. Нэгэн үе залуухан бүсгүйчүүдэд ДОХ тараасан цууны эзэн болж явсан мань эр томууны гол үүсгэгч мөн эсэхийг тогтоодог газар нь тогтооно биз. Юутай ч, бар жилийн босгон дээр банкны барцад арилсан гэж найдъя.

8. Оны ТОП бөөндөлт

Уул нь энэ шалгаруулалтад геометр прогрессоор үржиж байгаа бөө удганууд түрүүлэх байсан ч ардчиллын ойгоор аадар шиг асгарсан одон медалийн сүрэнд дарагдаад юмгүй хоцров. “Орос манай хоёрт л байдаг олон янзын одонг цөөлж, төрийн шагналын нэр хүндийг тэнгэрт өргөнө” хэмээн бөөлж... бишээ амлаж байсан манай Ерөнхийлөгч одонгийн нөөц дуусч, медаль хийх материалгүй болтол шагнал бөөндлөө. Зөвхөн энэ сард л гэхэд гавьяат, алтангадас, хөдөлмөрийн хүндэт медальтан 1200-аар нэмэгдэж, 30 мянган ардчиллын одон эздийнхээ энгэрт гялалзсанаар манай улс нэг хүнд ногдох одон медалийн тоогоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн сайхан амжилтаар шинэ оноо угтаж байна.

9. Оны ТОП даруу зан

Ганцхан шөний дотор 76 тэрбумтан төрснөөс харахад Монгол Улс яах аргагүй үсрэнгүй хөгжлийн гоьдрилдоо эргэлт буцалтгүй оржээ. Иргэн баяр бол улс баян гэдэг. Бусад оронд хүмүүс нь гүрийтлээ зүтгэж байж ганц нэгээрээ тэрбумтан болдог бол манайд шууд нэг дор хэдэн арваараа, цөцгийн өнгөтэй байшиндаа нэг шөнө нойргүй хуралдаад л төржийншд. Хамгийн бахархууштай нь мөнгө хүнийг эвддэг гэдэг үг шал худлаа болохыг манай түшээд жинхэнэ утгаар нь харуулав. Тэрбумтан болсны маргаашнаасаа л “Өө энэ чинь миний мэдлийн юм биш ээ, тэхх... ард түмэн та нарын л мөнгө шүү дээ” хэмээн төв хоолойгоор төлөвхөн өгүүлэх нь эрдэмтэй хүн дөлгөөн, эдтэй хүн даруу байдгийн тод жишээ болж байна.

10.Оны ТОП реалити шоу

Хорио цээр гээд үзвэр үйлчилгээ багасаж, үзэж харах юм нь цөөдсөн үү яасан, манай төрийн түшээд ард түмнээрээ даажигнаж, амьд хошин шог үзсэн шигээ оны эцэст ганц сайхан кайф авав. Уйдахаараа л сенсааци дэгдээж, сюрприз барих дуртай манай хэд “Хүүхдийн мөнгөө оноос өмнө аваарай, авахгүй бол хохь нь, дахиж өгөхгүй шүү” хэмээн гэнэтхэн зарлаж, эцэг эхчүүдийг сандаргав. Түргэн авсан хүмүүс хөхөө өвлийн хүйтэнд хөх, ягаан дэвтэр барин харьяа дүүрэг, салбар банкиндаа оочерлон, орилолдон чарлалдаж, олзлолдон тэмцэлдэж түшээддээ жинхэнэ реалити шоугаар хариу барьсан нь картын бараанд алалцаж асан тэртээх өдрүүдийг эрхгүй санагдуулав.


 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2654445/e37/trackback

profile

chelsa

2010.01.15 13:52:31
*.122.8.229

kkkkkk ineej bna bi kkkkk
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210449
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238686
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365897
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364575
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523333
42006 solongos hel gertee .... MAMONDE_00 2009-01-23 8997
42005 cheyug? [5] Tiim VV 2011-01-30 8984
42004 Төрөх үед юу тохиолддог вэ? [1] МАРАЛГОО 2011-09-24 8965
42003 huuhdiin chih uvduud asuuya [4] chejv 2010-09-21 8964
42002 Үрчлээ арилгах нууц. ЗАЯА 2010-07-15 8950
42001 " Холливуудын Одод Онгон Биеээ Хэзээ Алдсан Бэ??? [3] Маралгоо 2010-06-15 8949
42000 Huuhdiin nuureer ulaan tuuralt garaad [11] gowi3 2009-05-21 8912
41999 гоогоо амттай [1] goch 2010-12-29 8911
41998 Төрсний дараа хэрхэн турах вэ? [4] Мишээл 2009-11-14 8897
41997 oolhon bichikeen egdvvtei hiijee [5] goch 2010-06-09 8893
41996 Nvvr vrchleetvel.... [6] hulan turaah tov 2008-07-24 8881
41995 www.mglradio.com түмний нэг 2010-01-10 8863
41994 *** Гoо сайхандаа анхаардаг хvн бvхэн, vргэлж vзэсгэлэнтэй сайхан харагддаг***VENERA SALON*** [2] Setgeech ! 2008-07-07 8850
41993 tuslaach... [2] 별247 2008-06-29 8800
41992 Tsochimhoi huuhdiig yaj zugeer bolgoh ve? [2] Æàãàð 2008-06-30 8796
41991 HTML дээр зураг,дуу file [11] daruuhan01 2010-01-28 8776
41990 Xvnd itgel aldrax [9] [4] ruma05 2008-10-02 8776
41989 Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг [1] ☆☆☆ 2008-08-08 8771
41988 hi hatsariin ulaan arilgah ????? [2] rexsa 2012-01-22 8725
41987 НЭМЭГДЭЛ ХООЛЫГ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?( 6-12 сартай хүүхдийн) [4] Маралгоо 2009-10-31 8697
41986 humuusee uruul deer homhoi doloichloo tuslaarai [9] sanata 2011-11-20 8689
41985 gadaadad ajillah huch ilgeeh toviin saitiig heleed ogooch [1] jimbur 2011-01-17 8675
41984 ♣♣..**..Баярын мэндчилгээ... ..**..♣♣ дуугаa чангалаад сонсоорой [9] daruuhan01 2009-03-05 8668
41983 www.mom-baby.bblog.mn Orood uzeerei, ehchuudee. [2] bolor2 2008-12-22 8665
41982 МАХH ард түмнийг ингэж доромжилж болно гэж үү? .Sarnai. 2008-07-03 8665
41981 bvsgvichvvde yaraltai slad buyu bayriin shiree [1] gishuun1 2011-11-05 8656
41980 GURI _D [3] u_sync.mgl 2008-06-28 8635
41979 Арьсны лазерын эмчилгээ хямдарлаа. Суганы үс арилгах 5 удаагийнх 150000, хөмсөгний шивээс 3 удаагийнх 100000 мөн IPL 100000 боллоо file zaaryaa 2013-01-18 8603
41978 EMEGTEICHUUDIIN EMCH ZUVULGUU UGCH BNA [1] [2] vazilnik 2010-06-28 8585
41977 mantuun buuz yaj hiideg ve???? [5] tiffani 2010-03-10 8585
41976 EMEGTEICHUUDIIN SOLONGOS EMNELEGT.... [5] olj 2008-06-29 8585
41975 hi,minii huu odoo ... [5] Ojanaa 2008-12-24 8581
41974 Эрvvл мэндийн асуулт хариулт Ээж минь 2011-01-20 8571
» jaahan ineehuu [1] muu ohin 2010-01-14 8553
41972 МЭНГЭ ТАНЫ ХУВЬ ЗАЯАГ ИЛТГЭНЭ [4] ***Энxзaяa*** 2010-01-07 8552
41971 huh uvduud bn [8] [2] chejv 2009-12-25 8522
41970 huuhed usguh talaar turshlagaa bicheerei, [5] bolor2 2008-11-02 8515
41969 манай компань эрхэм танд баяртайгаар хамтран ажиллах санал дэвшүүлж байна maayaa 2012-10-12 8507
41968 maralgoo bolon eeneegees [4] bawka 2010-07-17 8505
41967 huhund yaj suu oruulah ve? [3] [4] ringoo 2011-02-26 8505
41966 eejuudees asuuya huuhed shirgeleh tuhai [2] 100 2009-11-26 8476
41965 Кимчи дарах арга [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-18 8450
41964 ААВДАА БИ ХАЙРТАЙ [2] ***Энxзaяa*** 2008-08-06 8445
41963 hi eejvvdee helj uguuch [6] hi yu hij bna 2008-06-30 8441
41962 hoh tomruulah talaar [3] xamgaas jargaltai ni 2011-01-05 8425
배너신청
자생병원

배너신청