Moderator: mgl_300
1. Инээмсэглэл: Бүсгүй хүн сайхан инээх нь ямар ч эр хүнийг соронзон мэт татдаг гэнэ. Та хэрэв царайлаг бус эмэгтэй байлаа гэхэд эр хүний сэтгэлд хоногштол сайхан инээж чаддаг байхад л болох нь тэр.
2. Харц чулуудах: Энэ нь сээтэгнэх хамгийн дэлгэрсэн арга юм. Ямар ч ичимтгий эмэгтэй харц чулуудах зэргээр сэтгэлээ илэрхийлж чаддаг гэнэ.
3. Үсээрээ наадах: Сайхан үс гэзэг эр хүнийг татах хэрэгсэл аж. Эмэгтэй хүн үсээрээ тоглоход эрчүүдийн анхаарал шууд түүн дээр тусдаг байна.
4. Уруулаа долоох: Уруулаа долооход “Би үнсэлцэхэд бэлэн байна” гэж өдөж буй мэт харагддаг
5. Анхааралтай харах: Эмэгтэй, эр хүний нүд рүү харах нь түүнтэй уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж буй мэт ойлголтыг эрчүүдэд төрүүлдэг аж.
6. Өөрийгөө харуулах: Зоогийн газарт юмуу бааранд хамт сууж байгаад босч зогсох нааш цааш явах зэргээр биеэ гайхуулах эрчүүдийг маш их өдөөдөг.
7. Өөрийгөө илэх: Гуян дээрээ зөөлөн алгадах юмуу хацраа илэх зэрэг нь эр хүний анхаарлыг гойд сайн татдаг байна.
8. Тас хийтэл инээх: Эр хүний сэтгэлийг гижигдэж, зүрхийг булгилуулдаг нэг чухал зүйл нь эмэгтэй хүн тасхийсэн инээд юм.
9. Ганцаар бүжиглэх: Сууж байхдаа хөгжмийн аянд тохируулан хөл гараа хөдөлгөх нь эрчүүдийг даллаж буй мэт санагддаг байна.
10. Эрхлэх: Энхрий ялдам дуу хоолой нь эрчүүдийг өөртөө соронз мэт татах хамгийн үр дүнтэй сээтэгнэл ажээ.