Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Анхны жирэмслэлт

Уншсан 11318 vote 0 2009.05.10 13:35:27
 Эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан бас хамгийн хүнд үеийн нэг нь анхны жирэмслэлт байдаг. Жирэмсний үед бие физиологийн болон сэтгэл зүйн олон өөрчлөлт гардаг. Тэр тусмаа анхны  жирэмслэлтийн үед энэ бүхэн бүгд шинэлэг зүйл байдаг тул бие болон сэтгэл зүйн ихээхэн ачаалалд ордог байна. Энэ бүх өөрчлөлтийн талаар зөв тодорхой мэдлэгтэй байх нь ирээдүйн ээжид ихээхэн тустай байх болно.  

Жирэмсний эхний шинж тэмдгүүд нь хүн бүрт харилцан адилгүй илэрч болох ч нийтлэг шинжүүд бий. Тухайлбал: сэтгэл санаа тогтворгүй, эмзэг болохын зэрэгцээ хөх томорч хөндүүрлэнэ. Дотор муухайран, өтгөн хаагдаж, шээс ойр ойр хүрдэг болно.  

Харин цус алдах, шээх үед өвдөлт мэдрэх, гэдэс орчим өвдөх, толгой өвдөх, турж жин хасах байдал илэрсэн тохиолдолд нэн даруй эмчид хандах шаардлагатай. Өөрийгөө болон ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс бие организмд гарах бага зэргийн өөрчлөлтийг хүртэл ажиж, эмчилгээний хамгийн зөв аюулгүй аргыг сонгож байх хэрэгтэй.
Жирэмсний үед илэрдэг ихэнх өөрчлөлтүүд нь дааврын үйл явцтай  холбоотой юм. Үүнээс гадна хүүхдийн өсөлт бойжилттой холбоотойгоор эмэгтэй хүний сав ердийн хэмжээнээс бараг мянга дахин томордгоос сав орчмын бусад эрхтнүүд, нурууны булчингуудад багагүй даралт, ачаалал ирж бие галбирт өөрчлөлт гарч эхэлнэ.
Жирэмсэн  үед зөвхөн бие физиологийн хувьд төдийгүй сэтгэл санаанд ч өөрчлөлт гарна. Ирээдүйн ээж болох эмэгтэйн биед дааврын түвшин нэмэгдснээс үүдэн илүү цочромтгой болж амархан сэтгэлээр унах ч сэтгэл догдлол нь хувь хүний  онцлогтой холбоотой.

Анхны жирэмслэлтийн үед төрдөг айдсаас салах арга

Жирэмслээд сар ч болоогүй байхад олон асуудалд санаа зовж эхэлдэг. Гарах хүүхэд тань хэнтэй адилхан байх бол? Шоколад идвэл хүүхэд харшилтай болчих болов уу гэхчилэн идэх уух, унтах, явахтай холбоотой болно, боллохгүй гэсэн олон асуудал үүсч, стресст орж эхэлдэг. Анхны  жирэмслэлтийн үед юунд ихэвчлэн санаа зовдог юм бол ?

1. Хүүхэд эрүүл бус төрөх болов уу

Төрөх хүртэлх есөн сарын хугацаанд энэ талаар эмэгтэй хүн илүүтэй санаа зовнидог. Эмч болон ойр дотны  бусад хүмүүсээс авсан элдэв сөрөг мэдээллийг эрүүл саруул ухаанаар ялгаж салгаж хүлээн ав.

2. Юу хийх хэрэгтэй вэ?

Жирэмслэхээс өмнө та “Би залуу тул яасан ч яахав” гэсэн бодолтой амьдардаг байсан  бол харин одоо таны амьдралын хэмнэлд ихээхэн өөрчлөлт гарч, аливаа зүйлд илүү буйртай, болгоомжтой байхыг шаардана.  Үүнээс гадна төрөх хугацаа ойртсон үед туршлагагүйгээс болж гэртээ төрөхгүйн тулд танил эмч, туршлагатай найз нарынхаа утсыг тэмдэглэж авах, гэртээ ганцаар байхгүй байх гээд урьдчилсан арга хэмжээг заавал авсан байх хэрэгтэй.

3. Төрөхөөс айх

Анхны төрөгчид, төрөхөөс илүү их эмээдэг. Тэгвэл энэ айдаст автахын хэрэггүй.  Учир нь төрөх үед эмэгтэй хүний цусанд  “аз жаргалын” даавар эндорфин их хэмжээгээр ялгардаг тул хүүхэд гарах агшинд өвдөлтийг  мэдэрдэггүй байна. Хэрэв ямар нэг хүндрэл гарвал эмч нар хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэсэг газрын мэдээ алдуулалт хийдэг юм. Юутай ч шинээр мэндэлсэн бяцхан үрээ харсан тэр мөчөөс эхлэн эмэгтэй хүн өмнөх бүх таагүй  зүйл, өвдөлтөө мартдаг юм.

4. Урьдын дур булаам дүр төрхөө алдана

Энэ бодол нь хувиа хийчээх үзэлтэй ямар ч холбоогүй. Зарим эмэгтэйчүүд төрснөөр өөрийн гуалиг төрхөө алдана гэж үздэг ч, хэсэг хугацааны дараа багахан хүч гаргахад түүнийг эргүүлээд олж болно. Гол нь айх бус харин тэмцэх хэрэгтэй. 

5. Нөхөр эцэг байхад бэлэн бус байгаа

Анхны хүүхэдтэй болох үед эр хүний айдас эмэгтэй хүнийхээс эрс өөр байдаг. Бяцхан бас эмзэг “үл таних” хүнээс бус харин өрхийн тэргүүн болж буйдаа, өөрт ирж буй үүрэг хариуцлага, өөрөөсөө илүү айдаг. Энэ бүхнийг давч гарахад, өөртөө итгэлтэй байхад нь таны  тусламж хэрэгтэй. Түүнийг сайн эцэг байна гэдэгт итгэлтэй байдгаа ил тод хэлж байгаарай. 

Харин эмэгтэйчүүд, нөхрийнхөө урьдын халамж, урьдын секс байхгүй болчих вий хэмээн эмээдэг. Ийм тохиолдлоос зайлсхийхийн тулд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үүсгэхийг байнга хичээж байх хэрэгтэй.

Анхны жирэмслэлтийн үед:

Жирэмсний хордлогын үед дасгал хийх, ургамлын ханд уух, хоол ундаа зохицуулах хэрэгтэй байдаг. Зарим үед В6 аминдэмийг хэрэглэхэд хордлогоос гарахад тустай байдаг юм.

Жирэмсэн үедээ амархан ядарч, сульдаад байвал энэ нь таны бие организм амрах хэрэгтэйг сануулсан хэрэг. Энэ үед та хөнгөн дасгал хийж, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан йогийн дасгал хийж, явган явах нь ихээхэн тустай. Мөн жирэмсний амралтаа эрт авах эсвэл ажлын цагаа богиносгох хэрэгтэй.

Заримдаа шөрмөс татах үе тохиолддог.  Энэ үед нь магни болон кальцийн нэмэлт бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Мөн кофейн бага хэрэглэ.

Жирэмсний үед долоо хоног тутамд 230- 460 грамм жин нэмдэг нь есөн сарын хугацаанд нийтдээ 11 кг болно гэсэн үг. Үүнд санаа зоволгүй аминдэм, эрдэс баялгаар баялаг чанартай хоол хүнс идэж байх шаардлагатай.

Мөн жирэмсэн үед гэдэс орчмын арьс сунах тул Е аминдэм хэрэглэж, гэдэсний орчим тос түрхэн зөөлөн иллэг хийж арчилах хэрэгтэй. Энэ төрсний  дараа гэдэс орчмын арьсанд язралт үүсэхээс сэргийлдэг юм.

 

 by Энхчимэг

www.mongolhuuhed.com 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1672354/637/trackback

profile

ELGEMSUU

2009.05.10 15:10:31
*.5.101.162

Busgui hund burhnaas ogson  nandin  asar ih huvi zaya hishig buyan l gej oilgodog yum sh dee ih az jargal gaihamshig  ur huuhed ail gert az jargaliin uudiig belegledeg tavilantai emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210452
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
42141 mongol kino [3] tiffani 2011-09-26 11742
42140 Hvnd obchtei eej aabiigaa vngvi emchilvvlhiig hvsbel [3] hospital 2008-06-28 11742
42139 eej naraa zuvulguu uguuch huuhed haluuraad bna [6] tuska 2009-05-11 11740
42138 goeliin daashinz??? [2] [1] LOTUS 2010-11-19 11717
42137 SaiXaH Ugs [7] Manaach01 2009-03-04 11716
42136 jiremsen emegteichuudee setgegdelee huvaaltsaarai [12] manuka 2009-02-28 11634
42135 baitsaanii oroomog asuuj bsan eejid,,,,,,,,,,,,,,,,,,,, [2] tengis999 2010-03-14 11629
42134 VS ARCHILGAA ZUW UGAAHAS EHELDEG file LG~O HUI 2012-05-18 11621
42133 БИ ТАНСАГ СЭКСИ ЭРХЭМСЭГ ДУР БУЛААМ СЭТГЭЛ ТАТАМ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-29 11620
42132 YU BOLCHIHSON YUM BE [7] ooooops 2008-06-27 11593
42131 eejuudees asuuya [4] top help 2008-07-29 11573
42130 hoolnii hachir???? [1] kooko 2009-07-16 11544
42129 Элэгний цирроз [1] bluest 2009-01-27 11511
42128 Unsh Manaach01 2009-03-04 11460
42127 "Оддын гэрт" №9: СТА, Жүжигчин Г.Ундармаагийн гэрт [42 зураг] [5] Энхрийхэн 2010-12-16 11459
42126 URILGA BATLAN DAALT XIINE XELNII KUST ZUUCHILNA XIL DEER TOSNO [4] INVEST 2008-06-27 11426
42125 ♣♣ Бүсгүйчүүлдээ баярын мэндчилгээ ♣♣ [15] [1] ***Энxзaяa*** 2009-03-05 11416
42124 Одуудын дунд ийм үсний засалт мода болж байгаa юм байхдаа.......... Маралгоо 2009-03-28 11396
42123 Оросын засгийн газарт эмэгтэйчүүдийг түлхүү ажиллуулахыг уриалжээ Manaach01 2009-03-08 11378
42122 Мэргэ төлөг [1] 사랑 ХАЙР 2009-06-25 11365
42121 huuhed urgelj holrood baih yumaa. D vitamin dutagdahaar ingedeg yum uu? [7] marujin 2009-10-14 11346
» Анхны жирэмслэлт [1] bolor2 2009-05-10 11318
42119 jiremsen emegtein horigloh zuilsuudiin talaar zovlooch [3] honey_0203 2009-09-23 11290
42118 Batganaas salah naidwartai emchilgee [2] yaagii444 2008-07-18 11116
42117 Gertee boortsog hiiv... kkkk file [12] women99 2011-10-20 11103
42116 ХҮҮХДЭД НЭР ХАЙРЛАХ УХААН [1] [2] Маралгоо 2010-03-22 11090
42115 MARY KAY ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ! [1] MARYKAYSH 2012-12-17 11085
42114 nadad zuvulguu uguuch busguichuudee zaaval unshaarai [5] smoot 2008-08-09 11076
42113 jiremsen haniad hurchlee [5] tsomo123 2010-06-01 11073
42112 hurimiin bugj? [1] teko 2011-07-23 11067
42111 Хийсвэрээр хүүхэд ингэж төрдөг юм байна. [8] [1] ***Энxзaяa*** 2009-12-04 11049
42110 nz zaluugiinhaa pass iig olooroi [3] nugu 2012-01-04 11047
42109 Oros mongol toli ???? [1] hee 2011-07-15 11045
42108 Хүүхдэд Д витамин хэрэгтэй юу [2] [2] ***Энxзaяa*** 2009-12-03 11035
42107 TORSON ORDOOR ZAN AASHIIG TODORHOILOH ZURHAI [5] hvn 2009-10-27 11001
42106 baitsaanii salat yaj xiix ve? [5] dulgn 2010-11-07 10980
42105 zuunii emegtei goo saihanch uuchil 2012-06-28 10966
42104 Bvsgvichvvddee herhen nvvrniihee arisiig tsairuulah zovolgoo. [1] soko2006 2009-09-03 10940
42103 HOLLYWOODiin oddin goo saihnii mes zasluud Маралгоо 2009-03-28 10922
42102 ЧИ ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛД ОРОХ ГЭЖ БАЙГАА БОЛ АЗНА .. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-13 10910
42101 oduud yagaad eej bolchood heveereei l bdagiin boloo [7] [1] jeonju-s 2010-04-12 10868
42100 Шар айраг үсний уналтыг зогсоодог [4] baagii111 2009-03-01 10857
42099 hi busguichuud ee helj ogch tuslaach [4] 980707 2008-06-28 10840
42098 Hamriin mes zasal [11] [3] hee 2011-02-23 10834
42097 ipl aar nuuree? [4] girl21 2011-11-01 10820
배너신청
자생병원

배너신청