Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

"2009 оны Оросын мисс" тэмцээнд Петербургийн загвар өмсөгч 18 настай София Рудьева түрүүлэв. Москвагийн Манежид болсон шувтаргын тэмцээний төгсгөлд түүний нэрийг зарлалаа гэж AFP агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
Краснодарын хязгаарын Светлана Спепанковсая тэргүүн дэд, Иваново мужийн Кохм хотын Ксения Шепилова хоёрдугаар дэд мисс болсон байна. "Үзэгчдийн талархал хүлээсэн мисс"-ээр Тольятти хотын Анастасия Богушевская тодорчээ.
Тэмцээнд түрүүлсэн бүсгүй цол, титмээс гадна 100 мянган ам. доллар авна. Үүнээс гадна, түүнд гоо сайхны барааны нэг пүүсийн рекламын каталогт зориулсан зураг авахад оролцох боломж олгох ажээ.
Тэмцээний дүрэмд өөрчлөлт оруулснаар Рудвева түрүүлэх боломжтой болсон байна. Түрүүнд нь шувтаргын тэмцээнд бүс нутгийн тэмцээнд түрүүлсэн бүсгүйчүүд л оролцдог байсан юм. 2009 оноос шууд шалгаруулахаар болсон юм. РИА Новости агентлагийн тэмдэглэснээр, Юлия Караман "Петербургийн мисс" болсон ч, тэр шалгаруулах шүүгчдийн давааг давж чадаагүй байна.