Moderator: mgl_300
Замын цагдаа нар бүсгүйчүүдээ баярлуулна !! HooPXHiiH BoLjiL BHA.
Уншсан 11993 vote 0 2009.03.08 09:01:25
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний шилдэг 88 эмэгтэйд өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд хүндэтгэл үзүүлэх аж. Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагууд ажил үйлсээрээ хамт олноо хошуучилсан шилдэг эмэгтэйчүүдийг анги байгууллагаас нь тодорхойлж, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын комисс шалгаруулах ажээ.
Энэ ажил нь Зэвсэгт хүчний 88 жилийн ой угтсан ажлын нэг хэсэг бөгөөд тэргүүний хүмүүсээ алдаршуулах, тэднээс суралцах, ажил үйлсийг нь дэмжих зэрэг ач холбогдолтойг дээрх байгууллагуудын удирдлагууд цохон тэмдэглэж байна.
Мөн үүнээс гадна Замын цагдаагийн газраас 1000 эмэгтэйг баярлуулахаар төлөвлөж байгаа гэсэн. Хэрэв бүсгүй таныг өнөөдөр цагдаа зогсоох юм бол нэг их гайхах хэрэггүй шүү. Магадгүй эмэгтэйчүүдийн баярын анхны сарнайгаа замын цагдаагаас ч авах юм билүү.
.gif)
.gif)
.gif)