Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
                                                                                

Чулууны ид шидийг хүртэхийн тулд юуны өмнө түүнийг таньж мэддэг байх ёстой. Чулуу том тунгалаг байх тусам эрчим хүч ихтэй байдаг байна.

Болор- Эрчим хүчний жинхэнэ сурвалж бөгөөд, зүрхэндээ юмуу биедээ эсвэл ойр байлгах явцад эрчим хүчний тогтолцоог бэхжүүлэх ба цус сорогчийн довтолгоог няцааж чаддаг гайхамшигтай.

Алмаз-Олон төрлийн шидтэй. Эзнээ зоригтой ялан дийлэгч байлгаж чаддаг. Эмэгтэйчүүдийг үр хүүхэдтэй болоход нөлөөлдөг үнэт чулуу.

Анар-Уян зөөлөн, сул дорой хүмүүс зүүхэд тохиромжтой. Хатуу чанга, шийдвэртэй болоход нөлөөлнө. Бие махбодийн хүчийг сэргээнэ. Өөрийгөө үнэлэх чадварыг ихэсгэдэг.

Бадмаараг-Эзнээ бүхний анхаарлын төвд байлгаж, төрөлхийн аугаа байх чадварыг нэмж бие махбодийн энергийг ихэсгэж, муу зүйлс хорон санаанаас хамгаална. Мөн уйтгар гунигийг зайлуулж, алдсан хүчээ нөхөн сэргээхэд тустай.

Барын нүд-Худалдаа наймаа, бизнест тусалж үндэслэлгүй хардалгыг зайлуулж, атаа жөтөөнөөс хамгаална.

Гартаам-Нүдний хор орохоос хамгаалагддаг. Бие махбодийн энерги, амьдрах чадварыг нэмэгдүүлж, анагаах чадварыг ихэсгэнэ.

Гэрэлт чимэд-Эзнийхээ билэг авьяасыг нэмэгдүүлж сэтгэлийн гунигийг арилгана.

Индранил- Эзнээ үнэнч, даруу, зорилго, чиглэлтэй болгож, уур хилэн, түгшүүрээс хамгаална. Шинээр гэр бүл бологсод зүүхэд нэн тохиромжтой. Эерэг хэлбэлзэл, амжилт, хайр дурлал, аз жаргалд нөлөөтэй ажээ. Мөн бие сэтгэлийн гуниг, уур хилэн, түгшүүрээс хамгаална. Гэхдээ зөвхөн маш цэвэр, цэнхэр өнгийн индранилыг зүүх ёстойг санаарай.

Маргад-Цэцэн ухаан, итгэл найдварын чулуу, оюунлаг чадвар, зөн билгийг ихэсгэнэ. Сэтгэлийн хөдөлгөөнийг тэнцвэртэй болгоно. Урт нас, гэр бүлийн аз жаргалыг ихэсгэдэг. Сайхан сэтгэлтэн болгон зүүх ёстой.

Молор-Хүсэл, шунал, уур уцаараас хамгаална. Оюун санааг төгөлдөржүүлэхэд оролцож гоц мэдрэхүйн чадварыг хөгжүүлнэ. Ялангуяа алтлаг шар молор нь үнэнч хайр, найдвартай нөхөрлөл, нэр төрөө эрхэмлэхэд тустай. Нэгдүгээр сард төрөгсдөд илүү тохиромжтой.

Номин-Хайр дурлалын сахиус. Амгалан тайван урт удаан наслахад нөлөөтэй. Нүүр царайны өнгө зүсийг засна. Бодол санааг тогтворжуулж, оюун ухааны өсөлтөд нөлөөлнө гэж үздэг. Мэдрэлийн өвчинд нэн тустай.

Ногоолин-Хүслийг биелүүлж, хүүхдийн өвчин, аюулаас хамгаалж тэдний өсөлт, гоо сайханд нөлөөлдөг. Баяр баясгалан, амар тайван байдал, сэтгэлийн тэнцвэр, эерэг өөрчлөлтүүд, амьдралын зорилгоо олоход тустай.

Оюу-Амар амгалан, хайр дурлалын чулуу. Гэр бүлд амгалан энхийг тогтоож, уур уцаарыг холдуулна. Зүүсэн эзнийхээ эрүүл мэндээс болж өнгө нь хувирдаг.

Сувд-бадмаараг, маргадын өрсөлдөгч. Уян зөөлөн, өгөөмөр зан чанарыг бүрдүүлэхэд тустай. Загас, мэлхийн ордныхонд шүтээн болдог. Харин хумхын ордныхон хар сувд зүүх ёстой. Бусад хүмүүс сувдыг ердийн гоёл байдалтай зүүх ба эмэгтэйчүүдийн өвчинг илааршуулахад тустай.

Саран чулуу-Хүнд нөхцөл байдалд орох, амьдралын саад бэрхшээлээс хамгаалдаг. Урам зориг, аз жаргал, хайр дурлалыг тэтгэнэ. Сэтгэлийн хөдөлгөөн, ухамсарыг тэнцвэржүүлдэг.

Уулын болор-Хүслийг биелүүлж, идэвхи энергийг сэргээнэ. Арьсыг толигор болгодог. Энэ чулуу нь мэдрэмтгий чадварыг нэмэгдүүлнэ. Уулын болроор хийсэн бөмбөлөг буюу пирамид айлд байхад сайн.

Усан биндэръяа-Урам зориг, сурах хүслийг оргилуулж, амьдралын сайн сайхан, гэр бүлийн аз жаргалыг хамгаална. Хайртай хосуудын чулуу.

Ундрам-Аз жаргал, баяр хөөртэй, сэргэлэн цовоо, билэг оюун хурц байхад нөлөөлдөг.

Хаш-Өвчин, хараалаас хамгаалж, залуужуулж, бие махбодийн дотоод нөөцийг нэмэгдүүлж гоо сайхныг хамгаална.

Халтмар-Хараалаас хамгаалж чухал шийдвэр гаргахад тусалдаг. Азгүйдэл, сөрөг энергиэс хамгаалдаг байна.

Хас-Нүдний хор, хараалаас хамгаалж, мэдрэлийн тогтолцоог тайвшруулна. Сэтгэл санааг өргөж, амьдралын баяр баясгаланг сэргээж эзэндээ эерэг энерги өгнө. Улаан хас цус алдахыг зогсоохоос гадна эмэгтэйчүүдийн өвчнийг илааршуулахад тустай.

Хув-Өргөн хүрээтэй эмчилгээний чулуу. Сөрөг энергийг шингээж бие махбодийг эмчлэхэд тусална. Амиа хорлох, сэтгэлээр унахын эсрэг үйлчилгээтэй. Нүдний хор, хараал ховсдуулахаас хамгаална. Шатаж байгаа хувны утаа зөгнөж харах чадварыг нэмэгдүүлдэг байна.

Циркон-Оюуны чадвар, шинжлэх ухаанд тэмүүлэх хүслийг нэмэгдүүлдэг.

Шүр-Хараалаас хамгаална. Зөн билэгтэн далдыг харагчдын чулуу. Хараа, ой ухаан, ой тогтоолтыг бэхжүүлж сөрөг нөлөөнөөс хамгаална. Бас аянгаас хамгаалж, яр шархыг эмчлэхэд тустай.

Ягаан болор-Залуужуулагч, үрчлээг багасгаж, согтуурлаас хамгаална. Бодол санааг цэвэрлэж баяр баясгалан, амьдрах хүчийг өгдөг. Зөн билэг, өөртөө итгэх итгэлийг ихэсгэн, сөрөг долгионоос хамгаалж, оюун ухааныг тайвшруулна. Бясалгалын үед зүүвэл тохиромжтой, билгийн мэлмий нээхэд тустай. Тогтмол ба үе үе зүүнэ.

Ийнхүү орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийн түвшингээс авч үзвэл эрт дээр үеэс эхлэн хүмүүс эрдэнийн чулууны увдис ба эмчлэх чанарт итгэсээр ирсэн нь ердийн нэг мухар сүсýг биш болох нь улам бүр тодорхой болсоор байгаа аж.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4342917/e59/trackback

156

2011.03.22 23:43:09
*.32.164.64

ih taalagdlaa ene zurgandeer bgaa chuluunuudaa ali ni ymar chuluu bolohiigoo

neriig ni oruulaad uguuch...bas tursun ordoor ni chuluunii tailbariig bicheed uguuch...bayrllaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365880
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
42231 Батганы эсрэг юу хэрэглэх вэ [1] ***Enhzaya*** 2008-08-18 15491
42230 <<<ДЭЛХИЙД БОЛОН СОЛОНГОСТ ХАМГИЙН ИХ ХИЙГДДЭГ............ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-26 15456
42229 Жирэмсэн эмэгтэй кофе уух муу [1] bluest 2008-09-15 15340
42228 huuhed yaj shirgeleh ve? [5] minii od 2010-05-27 15323
42227 huuhdiin am gemteh [5] LLC 2011-11-18 15307
42226 Зөвлөгөө өгөөч [3] buwardai 2008-09-04 15172
42225 Монголчуудад зорилусан эмнэлэгийн үйлчилгээ үзүүлнэ. [1] Levi`s 2010-06-18 14989
42224 nyarai huuhdiin gedes duureh [6] jeonju-s 2011-07-15 14987
42223 10sayt xun mgl.d... [18] gjdjddjhkjdgh 2009-07-19 14921
42222 Цус багадалт тєрєх vед хvндрэл vvсгэдэг [1] bluest 2008-09-15 14865
42221 маш олон жоом зүүдлэхээр юу болдог бэ хүмүүсээ [5] erdee* 2009-06-13 14842
» Эрдэнийн чулууны нууц увидас [1] Ээж минь 2011-03-22 14741
42219 6-8sartai huuhdiin hool hiih arga Hairiin bolzoo 2010-11-05 14710
42218 toroh gej bgaa eejuuded [7] offmaa 2008-06-30 14682
42217 GOELIIN DEEL HUWTSAS jewvvn 2010-06-13 14616
42216 Mongol taunii hajuud mongol hoolnii gazar zarna file humuuneee 2010-06-24 14424
42215 erdeniin chuluu heregledeg busguichuuded [7] chelsa 2009-11-20 14397
42214 huh tomruulah arga [3] ghu 2008-08-20 14378
42213 Бүсгүйчүүдийн зүүдний нууц [2] 사랑 ХАЙР 2009-05-18 14267
42212 mgl butsaana [10] tnank 2008-06-27 14222
42211 Сэвх цайруулах арга [1] [1] 사랑 ХАЙР 2009-05-22 14201
42210 Dotor bolon ergetichuud, emegteichuudiin solongos emneleg..... [11] olj 2008-06-28 14163
42209 goyo salat hiij surmaar bnaa? [8] project 2011-10-28 14081
42208 ARIS ARCHILGAA ZUWLUGUU file LG~O HUI 2012-05-29 14075
42207 huuhdiin tsetserleg [6] girl21 2011-10-23 13883
42206 asuuh yum zuudnii talaar [4] ajilsag ohin 2010-04-13 13882
42205 Та бүхэн яарагтун [2] canta 2008-07-01 13847
42204 Хэрхэн залхуурлаас салах вэ? (Tsoohon heden hvnd) deanna 2009-02-07 13834
42203 Монгол Таун 903, @ + кабелаа vнэгүй тавиулаад, давхар БЭЛЭГЭЭ АВААРАЙ INTERNET-KOREA 2012-10-25 13754
42202 zuudnii tailal asuuy minjee_minjee100 2012-09-08 13693
42201 zurhai [1] tsek1234 2011-12-09 13604
42200 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат [2] ***Энxзaяa*** 2008-08-26 13581
42199 hvvhdiin tolgoi hudluh dorgih????? [6] [2] ps4905 2009-09-17 13551
42198 ertuntsiin 3 tsagaan gj yu vE?heleed uguuch??/ [9] maralmaa&MARALMAA 2010-03-02 13545
42197 Эмэгтэйчүүд аюулгүй байдалдаа анхаараарай !!! [1] Manaach01 2009-02-13 13437
42196 jiremsen eejuuded [3] ANTOLKAA 2010-03-26 13421
42195 Хоолны дэглэмд бэлдэх 10 зөвлөгөө (Amjilt Zalusaa**) deanna 2009-02-07 13418
42194 гуйж байна, заавал уншаач. [2] blg 2008-09-03 13367
42193 yawal hurdan hvvhedtei boloh we [9] greentea 2012-09-04 13332
42192 eejuudees asuuh ni [4] gereltugs 2008-07-09 13332
42191 Сарын тэмдгийн үед өвдөлт намдаах аргууд [3] ***Enhzaya*** 2008-08-09 13306
42190 tuslaaraai huudiin us awhad heldeg eorooliin ug hanaas olj unshij boloh we? [3] bs.mask 2009-10-21 13278
42189 Goo Maral Alangua ehees uvlugduj irsen Mongol hee ugalzaar chimeglej goyoson tsamts, daashinzaa avaarai Mongolooroo goyotsogooyo utas: 010-9319-2589; 010-7408-1106 email muunuu2012@yahoo.com file muuujguuu 2011-12-13 13212
42188 Турсны дараа хэрхэн жингээ хадгалах вэ? [1] jjp 2008-08-10 13211
42187 Uraldaand oroltsohiig husej bgaa buh humuust zoriulav . [24] ***Энxзaяa*** 2010-01-27 13187
배너신청
자생병원

배너신청