Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
sh.JPG Хүн төрөлхтөн нэн эрт цагаас шээсийг эмчилгээ, оношлогоонд ашиглаж ирсэн билээ. Шээсийг уух, угаах, шавших, зайлах, бигнэх, жигнэх, арчих, туулгах, дусаах, ороох тэр ч байтугай ариутган тарилгын уусмал болгож бэлтгээд булчинд тарих зэрэг элдэв аргаар хэрэглэдэг байжээ. Шээсээр эмчлэх уламжлал, шинэчлэлийн талаар өгүүлсэн “Шээсээр эмчлэх монгол ухаан” хэмээх сонирхолтой номыг уншигчиддаа хүргэсэн отогч овогт Д.Төмөртогоотой ярилцлаа. Тэрбээр эмийн бус эмчилгээний чиглэлээр “Зайнаас эмчлэхүй”, “Тарниар эмчлэхүй” номуудыг бичиж, Ж.Армстронгийн “Амьд ус” номыг орчуулж олны хүртээл болгожээ. Түүнчлэн эдийн засаг, гоц мэдрэхүй, шидийн чадвар, буддын гүн ухааны билиг барамидийн онолын талаар бүтээл туурвисан аж. Бидний яриа энэ удаа зөвхөн шээс хэмээх ид шидтэй “эм”-ийн талаар өрнөсөн юм.

-Юуны өмнө Танд “Шээсээр эмчлэх монгол ухаан” ном бичиж хүмүүсийн эрүүл мэндэд хувь нэмрээ оруулж байгаад баяр хүргэе. Энэ ном өнгөрсөн оны шилдэг номоор шалгарсан байсан?

-Энгийн бус эмчилгээний “мартагдсан” аргыг дахин сэргээх зорилгоор орос, англи номоос зарим баримт оруулж бичсэн энэ ном маань 2009 оны шилдэг 100 номын жагсаалтад багтсанд сэтгэл өндөр байна. Түүнчлэн дэлхийн олон оронд хэрэглэж тус өгөөжөө өгсөн зөвлөмжүүд олноор багтсан гэдгийг онцолъё. Шээсний талаар яриа өрнүүлэхэд магадгүй гайхаж, үл итгэх хүмүүс гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Таны саналыг хүндэтгэх нь миний хэрэг.

-Уучлаарай Төмөртогоо гуай шээсээ уугаад л бүх өвчин эдгэрдэг байсан бол хүн төрөлхтөн эмч, эм, эмнэлэг гээч зүйлүүдийг бий болгох хэрэг байсан юм уу. Яриад байгаа зүйлтэй тань зөрчилддөг асуудлуудын нэг энэ байх, тийм үү?

-Яг тийм. Хүн төрөлхтөнд түргэн хөгжиж, орчин цагийн анагаах ухаан гайхам амжилт олж үй түмэн эм, тариа, эмчилгээний багаж хэрэгсэл бий болж, эмч нарын мэдлэг, мэргэжил өндөр хэмжээнд хүрч, заримыг нь огт үүсэхгүй болтол нь устгаж чадаж байхад яагаад шээс хэрэглэх ёстой юм гэсэн үгтэй энэ асуулт утга нэг сонсогдож байна. Өнөөгийн соёлт хүн яагаад заавал нэн эртний, балар цагийн анхны хүмүүс шиг шээсээ ууна гэж. Өвдвөл зүгээр л эм ууж, эмнэлэгт очих хэрэгтэй.

Улирсан, мартагдсан зүйл ярьж, бичиж мөнгө олох арга сэдлээ гэж биднийг буруутгах хүн тааралдахыг үгүйсгэхгүй. Шээсээ уухыг зөвшөөрөх нэг ч эмч манайд байхгүй. Манай анагаах ухаан одоогооор бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмжээнд байгаа нь үнэн. Анагаахын аль ч сургуулийн ямар ч сурах бичигт шээсээр эмчлэх тухай ганц үг, үсэг байхгүйгээс гадна багш энэ улирч баларсан суртлаар хичээл заадаггүй. Тиймээс шээсээр бага дээр нь эмчлээд дарчихаар байсан элдэв зовиурыг элдэвчлэн сэдрээсээр ужгируулдаг нь гэм биш зан гэмээр санагддаг. Юуны өмнө бид мөнгө олох арга сэдэж шээсээ уухыг сурталчлаагүй.

-”Гурван ам шээс” гэдэг домог байсан гэдэг. Энэ нь ямар учиртай болох талаар ярьж өгөхгүй юу?

-Хууччуул өглөө бүр “гурван ам шээс” гэж ярьж мөрдлөг болгодог домтой байсан нь бидний дунд домог болон үлджээ. Нэг балга шээсээр ам, хоолойгоо зайлж, нөгөө балгаар нь нүдээ угаагаад үлдсэнийг нь уудаг байсан гэдэг. Монголчууд эхийнхээ усыг хэрэглэж заншсан. “Ээжтэй хүн өвчилдөггүй “Ээжтэй хүн үхдэггүй” гэх. Ээж гэдэг амьд эрдэнийн нэг иш шид нь эхийн өлөн. Багаасаа эхийнхээ өлөн усыг өглөө бүр хэрэглэж дадсан хэн боловч хамрын шуухинаа ч тусахгүй байх бүрэн магадлалтай. Ээжийнхээ усыг хэчнээн олон хэрэглэнэ, төдий чинээ урт насалж эрүүл чийрэг байж чадна хэмээн үздэг. Өөрийн болон өөр хүний шээс хэрэглэхийн зэрэгцээ амьтны шээс ач тустай. Манай Өвөрхангайхан шүдээ өвдөхөөр цагаан тэмээний шээс дусааж, зайлдаг байв. Шээсийг амьд ус гэж ярьж бас болно.

-Шээсээр биеэ эмчилбэл бие дотроосоо эрүүлжинэ. Энэчлэн өөр ямар тустай юм бэ?

-Үнэнийг хэлэхэд миний бие шээсийг “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэж хэлмээр санагддагаа нуух юун. Шээсээр эмчлэх аргад хэдэн давуу тал бий. Нэгд, өртөг зардал, төлбөргүй. Хоёрт, хоргүй. Гуравт, хэрэглэхэд эхлээд өвчнийг оношлох гэж цаг алдахгүй. Ямар ч өвчинд хэрэглэж болдог. Дөрөвт, шээсээр эмчлэхэд Таны хэлсэнчлэн хүний биеийг дотроос нь цэвэршүүлэх, эрүүлжүүлэх, өвчин халдахааргүй дархлаажуулна. Хөгшрөлтийг сааруулж, урт наслах нөхцөл болдог олон талын ач холбогдолтой. Хохирол, чирэгдэл, эрэлгүй, хямд төсөр. Тавд, шээсээ хэрэглэхийн тулд даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, харъяалал гэх мэт албан төвөгшөөл, хүнд суртал чирэгдэлгүй дөхөм арга юм. Шээсээр эмчлээд хохирол амссан хүн үгүй биз.

-Таны хэлснийг дуулаад шээс хортой гэж боддог хүмүүсийн санаа бага ч гэсэн амарч байгаа байх?

-Хэрэв шээс хортой байсан бол бөөрөнд үүсч бүрэлдэх, давсганд хуримтлах явцдаа л хүнийг хордуулж эхэлнэ биз дээ. Шээс нь цуснаас бөөр гэгч олон давхраат цулам эрхтний үй олон түүдгэнцэрүүдээр дамжин
шүүгдэж үүсдэг шингэн. Цусны бүтээгдэхүүн учраас шээс ямар ч хоргүй. Тэр байтугай шээс бол хүнийг эхээс төрөхөөс өмнө бүх биеийг нь булхаж байдаг ургийн шингэн. Хэвлий дэх ургийн ус бол үнэн хэрэгтээ түүний бөөр ажиллаж эхлэх үеэс аажим аажмаар ялгаран гарсан өөрийнх нь шээс гэдэг нь тодорхой. Нярай хүүхдийн арьс булбарай байхын нэгэн үүдэл нь түүнийг байнга шээсээр булхаж байсных. Тэгээд ч шээсээр гap нүүрээ угаахад арьс зөөлөрч, сэвх, батга арилж царай сайхан болдог. Бүсгүйчүүдийн гоо сайхны үнэт тосон түрхлэгүүдийг тусгай бэлчээрт хариулсан хээлтэй үнээний шээснээс ялган авсан чухаг даавраар найруулж хийдэг гэнэ лээ. Тиймээс шээс хортой биш гэдэгт итгэж болно.

-Шээс эрүүл мэндийн толь гэдэг. Шээсээр эрүүл мэндээ хэрхэн шинжиж болох вэ?

-Анагаах ухааны зарим номонд хүний бие, сэтгэлийн бодит төрхийг тодорхойлогч хэдэн чухал толь бий гэж бичсэн байдаг. Жишээлбэл, хэлийг дотор эрхтний толь гээд хэлний өнгө, өнгөр өвчнийг оношилдог. Нөгөөтэйгүүр бүсгүйчүүдийн сарын тэмдгийг эмэгтэйчүүдийн өвчний толь, нүдийг сэтгэлийн толь мэтээр бичсэн байдаг шиг шээсийг бас нэгэн толь гэжээ. Шээсний хэмжээ, өнгө үнэр, хөөс, цэврүү, тунадас, өрөм, булингар, язмаг, хугацаа, эрч нь хэвийн байх эсэх нь хоол хүнс, хэвтэр, ажил амралт, өвчин эмгэг гэх мэт бүхнийг тольдон харуулах болно. Шээсэнд чинь том хөөс цэврүүтэж эргэлдэн хөвж буй бол Та хийдэж, хоол унд тань хүйтдэж, илчлэгийг нэмэх, хүйтэн унд уухгүй байх, хөл улнаасаа даарахгүй, ажил амралтаа зохицуулах нь чухал. Хэрэв шээсний чинь дээгүүр хөвсгөр цагаан хөөс бамбайж буй ахул бөөрний ажиллагаанд алдаа байгаагийн дохио. Архаг өвчин, үрэвслээс үүдэн хаван сууж байна, даруй эмчлүүлээрэй. Шээс нь хулсан шаравтар өнгөтэй, элдэв хурц үнэргүй, тунгалаг байвал Тa эрүүл бөгөөд тэнхлүүн байгаагийн шинж. Харин хэтэрхий шар бол цөсний ажиллагаанд алдаа байна. Үүнтэй зэрэгцээд өтгөн шингэрч, аарц шиг цайвар болж, нуруу загатнаж байвал хугацаа алдахгүй даруйхан эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэхэд гэмгүй. Элэг цөсний өвчний шинж иймэрхүү байдлаар илэрнэ. Шээсний шар өнгө ихдээд ногоовтор болох, улмаар арьс шарлаж, бүр ногоорох шинж орвол цөсний суваг бөглөрөх хөндлөнгийн шалтгаан үүссэний дохио. Үүнийг манайхан механик шар гэдэг. Нойр булчирхай томорч цөсийг шахах, бусад эрхтнүүдийн үрэвслээс цөсний суваг боогдох гэх мэт ноцтой шалтгаан байж болдог. Элэгний өвчин угжирвал эхүүн үнэртэй цавуулаг, бараг жонхуу гэмээр хүрэн улаан шээс гарна. Шээсэнд үнэр орж улбар өнгөтэй болоод байвал шээсээр уураг алдагдаж, бие тамирдаж буй. Шээсний хэмжээ хэвийн байгаа бол хоногт бүтэн хагас литр орчим шээс гарч энэ нь жилдээ 540 илүү литр буюу xaгac тонн шээс гэсэн үг. Шээсний хэмжээ хэтэрхий ихсэж хоногт 8-10 литр хүртэл шээж, өнгө нь ус шиг тунгалаг болж байнга ам хатаж эхэлбэл чихрийн биш шижин өвчин үү байж болох тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй. Хэмжээгүй их ууж, аргаа баран цаг алдах хэрэггүй. Бас хэтэрхий бага шээж эхэлбэл төдөлгүй хавагнах тул даруй эмчлүүлэх шаардлагатай. Энэчлэн шээж байх үедээ шээсээ зориуд анхааран ажих нь чухал. Хэрэв шээсний эх, эцэс хоёр нь булингартай гарч байвал хоолондоо элдэв хачир амтлагч хийхээ багасга. Биед шингэц муутай зохимжгүй хачир, амтлагч, халуун ногоо зэргийг хэтрүүлж байгааг шээс тань хэлээд байна.

-Цистит өвчний үед шээхэд зовиуртай байдаг болохоор зарим хүмүүс шингэн зүйл уухаа зогсоодог. Энэ нь хэр зөв арга вэ?

-Цистит нь зөвхөн давсаг ч биш, шээсний сүв, суваг, гуурсыг цочроож шээхэд хэцүү болгодог. Учир мэдэхгүй хүмүүс шээхэд бэрх байна гэж бодоод уух зүйлээ хасч алдаа гаргадаг. Зүй нь уухаа багасгах биш харин ч давсгүй халуун шингэн юм улам их ууж хөлрөн, шээсээ эрсдэлгүй, их болговол хорсож өвдөх нь багасч зовиур нь хөнгөрдөг учиртай. Тиймээс давсгүй хярам, аньсны шүүс, аньсны навчны ханд, чацарганы шүүс зэргийг халуунаар нь сайн ууж шээсийг ихэсгэх хэрэгтэй. Ам ангаж байна гээд хүйтэн юм yyx зохимжгүй.
Мөн өөрийн шээсийг бага зэрэг халааж уувал шээс ихэснэ. Шээсний сүвийн ам, давсаг, ууц нуруундаа бүлээн жин тавих, халуун усыг задгай амтай саванд хийж нунтаг эмийг усандаа цацаад ууран дээр нь
хормойгоо битүүлж суух, хөлөө бүлээн усанд дүрэх, боломжтой бол шүршүүрт ор. Эрчтэй бүлээн устай шүршүүрээр ууц, нуруу, хэвлийг шүршиж усан иллэг хийх, ууранд сууж хөлрөх зэргээр биеэ асрах ёстой. Бид асрахыг умартан эмчлэх арга pyy шууд ордог. Асрахгүй, сувилахгүй эмчлэхэд тэр бүр үр дүнгүй шүү.

-Бид гэнэ үү. Эрэгтэй хүн циститдэг юм уу?

-Эрчүүд цистит туссан бол үүнээс илүү зутарна. Эр хүний шээсний суваг урт, үрэвсэл нь цаана, эмзэглэх нь их. Эрэгтэйчүүдийг харахад гүжирмэг мэт боловч өвдөхөөрөө тэсвэр муутай, өвчин даахдаа хүүхнүүдийг гүйцэхгүй, ялангуяа боор давсгаараа өвчилбөл оношлох эмчлэхэд зовиур ихтэй хэцүү байдаг. Давсаг угаах хэцүү эмчилгээнээс халшраад, эмнэлгээс үдэш оргож гараад, намайг зорин уйлж ирсэн өвгөн тааралдаж байсан. Тиймээс хэн хэн нь дороосоо дулаалж, цаг улирал, ахуй нөхцөлдөө тохируулан хувцаслаж, эрүүл чийрэг явахыг аминчлан захья.

-Шээс гэж ярьсных асуухгүй өнгөрч боломгүй нэгэн асуулт байна. Бага насны хүүхэд орондоо шээх нь ямар учиртай юм бэ. Зарим нь өвчтэйн шинж гэх?

-Бага насны хүүхэд орондоо шээх нь зүдгүүр мөн. Үүнийг мэдрэлийн болон тухайн өвчний сулрал гэж тайлбарлах тохиолдол бий. Цус багадалт, тамирдалт зэргээс үүсэлтэй гэх. Олонхидоо 3-5 насанд элбэг байх боловч цаашдаа том болсон ч зарим хүүхэд орондоо шээдэг. Ялангуяа эцэнгэр чөргөр хөвгүүд ийм зүдгүүртэй байх нь охидоос хоёр дахин элбэг байдгийг дуулсан боловч хүний гэргий, хүүхдийн эх болсон хойноо ч өөрийгөө хуурайлж явдаг бүсгүй тааралдаж л байв. Мэдрэлийн буюу ерөнхий ядаргаа, сулралаас үүдсэн ийм зовиурыг гипноз хийхэд засал авдаг удаатай.
Тэгэхдээ огт орондоо шээхээ болих сэтгэхүйн хориг тогтооxoop ховсдох биш шээсээ хүрээд давсгаа чинэрэнгүүт сэрдэг болгож ховсдох нь илүү үр дүнтэй юм билээ. Гэрийн нөхцөлд ууц, нуруунд нь бүлээн жин тавих, чухал цэгүүдэд нь цочроох иллэг хийх, эмнэлэгт хандаж зүү тавиулж, шарлага хийлгэх, эм уух зэрэг янз бүрийн apгa бий. Орондоо шээлээ гэж зэмлээд, ичиж зовоогоод гойд үр дүнд хүрэхгүй. Харин ч сэтгэхүйд сөрөг нөлөө үзүүлж бүрэг, биеэ барьсан, гутранги болгож хохироож магадгүй. Хүйтэн бас нойтон дэвсгэрт байнга шахам унтдаг хүүхэд яаж амгалан унтаж амрах билээ. Тийм хүүхэд аажимдаа турж цочромхой болж ядардаг. Зүү эмчилгээний номуудад үүнийг арилгах олон янзын жор байдаг. Шээсээр эмчлэх тухай номуудад өөрийнх нь шээсийг уулгаж биеийг нь чийрэгжүүлэн орондоо шөнө шээдгийг болиулсан тухай нэг бус удаа бичсэн байв.

-Ямар үед шээсийг ууж үл болох вэ?

-Эм тан уусны дараа шээсийг ууж болохгүй. Олонхи эм шээсээр гадагш ялгарч гардаг. Шээс их төлөв уусан эмний өнгө, үнэртэй байдаг. Олонхи витамин, антибиотик эмүүд шээсээр ялгардаг. Витамин С уусны дараа төдөлгүй шар шээс гарах, пенициллин, ампициллин тариулсны дараа шээсээр ихээхэн үнэр ялгарч гарах нь хэвийн үзэгдэл. Эм, тариаг хэрэглэж байх үед өөрөө төдийгүй хүүхэддээ шээс битгий өг. Ойноосоо өнгөрч байгаа хөхүүл хүүхэд аспирин нэг боодлыг ууж цус алдан эмнэлэгт ирээд сэхээн амьдруулахад орж
арайхийн сэхэж тасагт шилжээд байхад эх нь цитромон ууж байсан атлаа хүүхэддээ өлөн усаа уулгаснаас дахин цус алдаж хүндэрч байсан тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, эм ууж буй үед шээсээ уувал уул эмийг
дахин уусан мэт болно. Шээсээр гарч буй эмийг буцаан хэрэглэснээр тун хэтрүүлсэн мэт болох талтай. Архи уусан үед ч мөн адил ууж, хүүхдэд ч өгч болохгүй. Түүнчлэн сарын тэмдэг тохиосон үед зохимжгүй.

-Шээс уух зохимжтой цаг байдаг гэсэн үг үү?

-Байлгүй яахав. Уурлаж хэрэлдсэний дараахь шээс сөрөг цэнэгтэй болох тул эмчилгээнд хэрэглэхгүй байсан нь дээр. Ялангуяа бага насны хүүхдэд битгий өг. Уурлах үед цусны даралт эрс нэмэгддэг. Эмчилгээний чухал хэрэгсэл гэгддэг баавгайн цөсийг доньт гэх бөгөөд доньтыг аль болох том болгож авахын тулд баавгайг уурлуулж байж алдаг гэдэг. Иймээс уурласан хүний цөс томорч шээсэн дэх цөсний
хэмжээ хэмээс хэтэрсэн байх нь ойлгомжтой. Шээсээр эмчлэхээр завдаж буй бол сэтгэлээ тайван байлгах төдийгүй өөдрөг сэтгэлтэй, баяр хөөртэй байвал хүний биед эндорфин буюу дотоод морфин хэмээх өвдөлт
намжаах нөлөөтэй бодис ялгардаг.

-Өлөнг уухдаа тарни уншдаг гэж сонссон?

-Шээсийг эмчилгээнд хэрэглэхдээ тарни унш гэсэн байдаг. Ум хрим амритодхэв амрита гуру но суухаа гэдэг тарни. Тарни унших нь эмчилгээний нэгэн бүрдэл болдог. Надаас асууж шээсээр эмчилгээ хийсэн хүмүүст энэ тарнийг их төлөв хэлж өгдөг боловч цөөвтөр хүн уншиж хэрэглэж байх шиг санагддаг. Уг нь тарни хүний сэтгэхүйг эмчилгээнд чиглүүлж эмийг хүртэхээр эдгэх сэтгэлийг төрүүлдэг. Тиймээс үнэн сэтгэлээр шээсээ эмчилгээнд хэрэглэх ахул энэхүү тарнийг уншиж байхад буруудахгүй. Хэрэв итгээд энэ тарнийг уншвал сондгой тоогоор уншихад тустай.

profile

Бага юм мэддэгээ ухаарахын тулд

маш ихийг сурах хэрэгтэй. /М.Монтень/

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2653088/872/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365880
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
42321 청식 buyu astamiin talaar [4] SteelIron 2011-03-05 25566
42320 bayariin zuush salat yaj hiih ve [2] ezengui aral 2009-12-30 24449
42319 Монгол бүсгүйн порно бичлэг яагаад устгагдах болсон бэ? [6] Tengerlegbvsgvi 2010-03-17 24047
42318 elge avgaid [5] ssainaa 2010-06-28 24036
42317 zagas herhen goe sharah be zubluuch [1] anar od 2009-09-10 23944
42316 menge 3000 aar tyyne, shivees hiine.viz sungana,(gereenii,c-3angilal)010-9821-3721 minee147 2011-10-02 23931
42315 Shuleg ***Энxзaяa*** 2008-08-24 23851
42314 ЖИЛ БА ОРД Ээж минь 2011-01-20 23781
42313 3 охин хамтлагийн Ану -гийн зургуудаас [2] Маралгоо 2010-06-21 23653
42312 hi hurdan turah arga bna uu? [12] [2] svjon_0220 2010-04-05 23591
42311 belgiin zamiin xaldvart uwchin [5] sulpumaa 2010-01-30 23532
42310 Яаж аарц хийх [3] Маралгоо 2009-08-26 23095
42309 ♣♣**“Өөрийгөө хайрлаж яваарай”**♣♣ [2] 아야야 2008-07-09 23037
42308 Үйжонбү хотын гадаад иргэдийн төвөөр үйлчлүүлнэ үү 070-8679-7204 UFC-Харилцан туслан хамтдаа 2013-02-19 23026
42307 Mongol undestnii huvtsas ,deeliig solongosiin zagvariinhan sonirhoj bna. file moncorltd 2010-12-24 22494
42306 Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал Мишээл 2010-02-02 22406
42305 yaj jingee hasah we? [10] ariuka0211 2010-01-18 22149
42304 БИ СЭКС ХИЙХ ҮҮ ???БОЛИХ УУ ??? ХҮСЭЭД БАЙНА ..ЯАХ УУ ?? [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-27 22148
42303 Иммигрэйшний Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх төв [1] sterling 2008-08-31 22070
42302 ali odor untbal jiremsen boloh be? [10] 반지 2010-02-23 21775
42301 turuh duhuud irehleer yaaj uvddug we? [9] tuul_0724 2009-11-30 21743
42300 Амьдрал бэлэглэe залуусаа file [1] Levi`s 2009-05-26 21646
42299 Enduurel (hoshin uguulleg) [1] jaalhuu 2008-08-26 21577
42298 hoolnii jor [1] [1] eonvn 2008-12-23 21483
42297 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-27 21463
42296 ХҮҮХЭД НОГООНООР БААХ [11] bolor2 2008-12-18 21393
42295 Huuhed shiregleh arga [2] Маралгоо 2009-05-19 20527
42294 ~Хамгаас хайртай ханьдаа~ Уралдаанд [45] МАРАЛГОО 2010-01-31 20525
» Д.Төмөртогоо: Шээс “экологийн цэвэр бүтээгдэхүүн file mbmmbm 2010-01-14 20350
42292 Christian Doir, Chanal, Burberry, Kenzo, Dune, Polo sport, Eternity, SK free, GIORGIO ARMANI ANN SUI LANCOME honey.honey 2012-03-23 20246
42291 САРЫН ТЭМДЭГ ....ЖИРЭМСЛЭЛТ.... [2] ЗАЯА 2010-04-25 19942
42290 Hoolnii jor [4] kisu 2009-04-01 19809
42289 turaah dasgal hiigeed uzeerei [6] goch 2010-04-11 19807
42288 Hatsariin ulaan yaj arilgah we? [2] ireedui99 2010-01-06 19718
42287 Бүсгүй та эр нөхрөө хэн болохыг нь мэдэх үү [2] 행복해 2008-07-17 19649
42286 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-30 19501
42285 GAR URLAL [1] [2] sots 2010-01-07 19499
42284 AGAGAG-d alag salat hiih arga [5] bawka 2009-06-27 19339
42283 ХЯМД ГАР УТАС КАРТ КОМПьЮТЕР NOTEBOOK ҮНЭГҮЙ ИНТЕРНЕТ,TV ХЭРЭГТЭЙ БОЛ БИДЭНД ХАНДАНА УУ!!!!!........... УРАМШУУЛАЛТАЙ.................... [4] MGL ãèøvví 2008-06-27 19097
42282 ____Xүүxдээ гэж хөөрхөн Шүү___ [11] ***Энxзaяa*** 2008-07-07 18912
42281 Фото модель Мөнхжаргал -ын зургуудаас [2] Маралгоо 2010-05-20 18800
42280 sariin temdeg irsen udruur mergeldeg zurhaig oruulaad uguuch [1] u12345 2010-04-19 18663
42279 Баярын ширээний амтат зууш file [2] ***12-р***сар 2013-12-16 18628
42278 Нийт хууль бусаар амьдарч буй монгол иргэдэд анхааруулах нь !! [2] anuuka 2011-02-22 18535
42277 Хүүхнүүдийн заавал мэдэх таван зүйл буюу эрчүүдийн амьдралын мөчлөгүүд [2] 행복해 2008-07-17 18507
배너신청
자생병원

배너신청