Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, Монголын сайхан бүсгүй Г.Отгонцэцэг


Төрсөн газар: Улаанбаатар хот

Багын мөрөөдөл: Би багаасаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан. Ямартаа ч өөрийнхөө мөрөөдлийг захаас нь биелүүлж, урлагийн салбарт ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Ажил, бүтээл:

“Чамайгаа алдмааргүй байна”, “Зургаадугаао сар минь баяртай”, “Нэг л уучлая”, “Би хүсэхгүй байна”, “Миний хайрыг хүлээ”, “Парисын Дарь Эхийн сүм”, “Хайрын домог”, “Диваажингийн хаалга”, “Дурлахыг хориглоно”, “Чи минийх”, “Мэлмий,” “Боолын гэрээ”, “Амьдралын амт”, “Орхидос 1, Орхидос 2”, “Дурсамж дүүрэн шинэ жил” зохиомжит мюзикл

Бахархал: Миний бахархал бол миний аав ээж хоёр.

1. Төрийн болон төр засгийн ямар тодорхой бодлого, төслийн үр дүнг та хамгийн түрүүнд мэдэхийг хүсч байна вэ, яагаад?

Төр засаг маань соёл урлагийн салбарыг дэмжих хуулийн төсөл хэрэгжүүлж байгаа эсэх, БСШУЯ маань энэ тал дээр анхаарал хандуулж байгаа талаар, МУ-ын соёл урлагийг дэлхийд түгээх арга хэмжээг яаж авч байгаа бол гэдгийг мэдэхийг хүсч байна.

2. Биширдэг түүхэн хүн тань?

Монгол Улсын Ардын жүжигчин Жамсранжав,

3. Уншсан номнуудаасаа гурвыг магтвал…

Хамгийн сүүлд уншсан Г.Аюурзаны “Цэц мэргэний толь”, УДЭТ-аас гаргасан алдартай “Саран хөхөө”, болон “Эрчүүд бол загас”.

4. Та багадаа хэн шиг болохыг хүсдэг байсан бэ?

Яг тогтсон нэг хүнийг хараад би энэ хүн шиг болно гэж байнга үлгэр жишээ авч байгаагүй. Зурагтаар гарч байгаа алдартай, сайхан дуучин, жүжигчдийг хараад, бас сэтгүүл дээр гарсан гоё гоё загвар өмсөгчдийг хараад ийм болно гэж дандаа ярьдаг байсан.

5. Өөрийнхөө юунд дургүй вэ?

Хүн өөртөө хэзээ ч 100% сэтгэл хангалуун байдаггүй байх. Ямар нэгэн байдлаар өөрийгөө голдог шүү дээ. /инээв/

6. Та юугаараа бусдаас онцгой санагддаг вэ?

Мөн чанар маань онцгой болов уу.

7. Таныг чухам юу урагшлуулж байдаг вэ?

Хүн болгон бие биедээ үгийн сайхныг бэлэглэснээр сэтгэлийн дэм, эрч хүчийг өгдөг. Тиймдээ ч би хүнд сайхан үг хэлж, өөрөө ч сайхан үгийг сонсох дуртай байдаг.

8. Өөрийнхөө ямар амжилтаар бахархдаг вэ?

“Монголын сайхан бүсгүй” мөнгөн эрдэнийн титмээр шагнуулсанаараа. Мөн СУИС-ын түүхэнд анх удаа театр урлагийн факультетад бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт хийж сургуулиа төгссөндөө өөрөөрөө бахархдаг.Түүнчлэн “Парисын дарь эхийн сүм” жүжгийн гол дүр Исмеральдаагийн дүрд тоглосондоо бахархдаг.

9. Алжаалаа яаж хамгийн сайн тайлдаг вэ?

Бид маш их ачаалалтай ажилладаг учраас цаг зав бага гардаг. Зуны улиралд амралтынхаа цагийг салхинд гарч өнгөрөөх дуртай. Сайхан тал газарт морь унаж давхих, галд мах шарж идэх, найз нөхөдтэйгөө гал тойрч суугаад гитар тоглоод дуулцгаах дуртай. Ажлын их ачаалалтай үедээ тодорхой хэмжээгээр зав гарвал унтаж амрах дуртай.

10. Ямар дуу дуулах дуртай вэ?

Рок, поп, сонгодог, альтернатив болон Монгол ардын дуу гээд бүхий л урсгал жанарын дууг сонсож, дуулах дуртай. Тэр дундаасаа сайхан аялгуу, хэмнэлтэй сонгодог дуунуудад их дуртай. “Love store”, “Memory” гэх дуртай дуунуудаа өөрөө дуулж бичүүлсэн байгаа. Мөн сүүлийн үед ардын дуунууддаа их дуртай болоод байгаа.

11. Амьдралд сургамжтай үг хэлээч…

“Хаантай бол энгүүн харьц, харцтай бол эелдэг харьц”

12. Чармайлт гэж юу вэ?

Зорилгоо хэдий чинээ тодорхойлж, хүсэл зорилгынхоо төлөө хэдий чинээ хөдөлмөрлөж, зүтгэж чадна тэр бүхний дунд үүсэх саад бэрхшээлийг давх нь чармайлт юм болов уу.

13. Хоёр дахь оршин суух газраа сонго гэвэл…

Би Европын улсуудад очих их дуртай. Тэр дундаа Австри улсыг сонгох байх.

14. Өөрийгөө хэн нэгэнтэй нэг сар соль гэвэл…

Хэрвээ тэгэхээр болвол ямар Anthony Banderos ч юм уу тиймэрхүү сайхан залуутай солих байсан байх. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ мэддэг, харин эрэгтэй хүнийг ямар байдгийг мэддэггүй учраас эрэгтэй хүн байж үзнэ байх.

15. Таны хамгийн сайн хийж чадах хоол?

Хүн сэтгэлээсээ хийвэл ямар ч хоол амттай болдог юм шиг санагддаг. Миний хувьд цуйван, бантан хийх дуртай. /инээв/

16. Хэзээ хийсэн, ямар наймаанд сэтгэл тань хангалуун байдаг вэ?

Хамгийн сүүлд худалдаж авсан нүдний шилэндээ сэтгэл хангалуун байгаа.

17. Алгасалгүй үзмээр нэвтрүүлэг…

MTV, Fashion Tv-г байнга үздэг.

18. Зохиолч, яруу найрагчдын ухаарал хайрласан шүлэг, бүтээлээс алийг нь санаж явдаг вэ?

Яруу найрагч н.Энхтуяа-гийн “Охин үрээ хайрла” шүлэгт их дуртай. Надад их үнэн үгтэй юм шиг санагддаг юм. Ээж минь намайг яг л энэ шүлэгт гардаг шиг хайрладаг. Охинтой болвол яг ингэж хайрлана даа гэж би дотроо байнга бодож явдаг юм.

19. Та ямар нэгэн юмнаас залхаж байна уу. Тийм бол юунаас?

Одоо ганцаараа байхаас бага зэрэг залхаж эхлээд байгаа. /инээв/

20. Хүмүүс таны талаар юу гэж ярьдаг бол?

Хүмүүс өөр өөрийн гэсэн ухамсар, сэтгэхүйгээрээ л хүлээж авдаг байх л даа. Нэг хэсэг нь намайг сайлж, магтаж байхад, нөгөө хэсэг нь муулж, атаархаж ярина. Энэ болгоныг би үгүйсгэхгүй. Би амьдралдаа зоригтой алхам хийх дуртай учраас хүмүүсийн ярианы талаар аль болох бодохгүйг хичээдэг.

21. Таалдаг жүжигчин (гадаад байсан ч болно)

“Хатан хаан Сиси” киноны хатны дүрд тоглодог Австри улсын жүжигчин Rami Schneider надад их таалагддаг. Гайхамшигтай ээж, охин хоёр болох Ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа, түүний охин Ардын жүжигчин Н.Сувд гуайг маш их хүндэтгэдэг.

22. Уран бүтээлийн ямар тоглолтыг мөнгө гамналгүй үзэх вэ ?

Дэлхийд хамгийн алдартай “Broadway”-ын театрт очиж мюзикл үзнэ.

23. Мөрөөдлийн тань машин?

Би бага байхдаа цагаан даашинз өмсөөд, үсэндээ цагаан алчуур ороогоод, цагаан нүдний шил зүүгээд цав цагаан машин дотроос бууж байна гэж төсөөлж их мөрөөддөг байсан. Тэр машиныхаа маркийг болон том, жижиг байх эсэхийг нь бодож байгаагүй. Магадгүй миний мөрөөдлийн машин цагаан морьтой ханхүү гэдэг шиг цав цагаан өнгөтэй байх аа.

24. Хэн нэгнийг шагнах болбол хэнийг ямар үндэслэлээр шагнах вэ?

Эцэг эхийн хайр халамжаар дутсан, туслаж дэмжих хүнгүй, өнчин өрөөсөн, ядуу хүүхдүүдийн дунд маш их авьяас, чадвартай хүүхэд маш олон байдаг. Тийм учраас тэндээс төрж буй авьяастныг шагнах болно.

25. Гадаадын хүнд эх орныхоо сайхны тухай хамгийн товчоор яаж ойлгуулах вэ?

Эх орныхоо өв соёл болох үндэсний соёл урлагийг сурталчилна.Монгол улсын үндэсний урлаг бол дэлхийд гайхагдаж чадах маш онцгой.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3715682/a4e/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.09.29 13:39:38
*.251.203.18

Хүн болгонд өөрийн гэсэн идэх дуртай зүйл, амттан гэж байдаг шүү дээ. Харин идэх дуртай зүйлийг нь хорино гэдэг хэцүү.

Үнэхээр хорихоос өөр аргагүй тохиолдолд нэн ялангуяа эрүүл мэндтэй холбоотой асуудлаар бол бас нэг өөр хэрэг. Харин ямар ч шалтгаангүйгээр өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн хайртынхаа "дуртай зүйлээ идэх" гэсэн хүслийг нь бүү хориорой.

Ер нь эрчүүд:
- Хурц, эсгэлэн,
- Махан хоол тэр дундаа загас, тарваганы мах, утсан мах, тахианы маханд,
- Давсалсан самар,
- Шарсан төмс,
- Бяслаг,
- Халуун ногоо,
- Хийжүүлсэн ундаа,
- Цагаан идээ, нэн ялангуяа айрганд дуртай байдаг.

Харин эмэгтэйчүүд:
- Чихэрлэг, нялуун
- Амттаны төрлийн бүх зүйлд нэн ялангуяа шоколад, зайрмаг, амтат бялуу, чихэр гэх мэт.
- Жимс жимсгэнэ,
- Жимсний бүх төрлийн жүүс,
- Гахай болон тахианы мах,
- Шарсан зайдас,
- Йогурт,
- Давсалсан самарт мөн адил нугасгүй байдаг.

Дашрамд хэлэхэд хэрэв та хэн нэгэн залуу, бүсгүйд ухаангүй дурлаад түүнийгээ ходоодоор нь ч болов өөртөө татаж, нэг алхам ч гэсэн урагшаа шат ахихыг хүсч байгаа бол дээр нэр дурьдсан хүнсний бүтээгдэхүүнээс болзсон үедээ эсвэл санаандгүй тааралдсан үедээ авч өгвөл тэрбээр их баярлаж, та ч гэсэн түүнийг баярлуулсандаа сэтгэл хангалуун байх болно.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210425
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365881
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523312
42141 MADE IN KOREA.. '32'-47' LCD, LED, SMART TV HYAMDARLAA!!!!!!!!!! **MGL гишүүн* 2011-04-11 435
42140 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-04-13 435
42139 NiKON DIGITAL HAMGIIN HYAMDAAR 450000, TA YARAGTUN.... **MGL гишүүн* 2011-04-29 435
42138 Итали улсад үйлдвэрлэгдсэн электрөн даралт хэмжигч аппаратыг таньд санал болгоход таатай байна shinesoel 2011-05-02 435
42137 MONGOLRUU HVVHED AWCH YAWNA....... gerlee_egch 2011-05-24 435
42136 eejuudees asuuya jiremsenii talaar jeonju-s 2011-06-28 435
42135 banknii batalgaa hiideg humuusees asuuy tsetsetse 2011-11-14 435
42134 hi buyanhur 2010-12-21 436
42133 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-03-22 436
42132 gereenii bichig emnelgiin bichgeer sungaj ogno,,ajilaas garsan hynd,,010-9821-3721 mgltaun604 2011-03-04 436
42131 2011onii 4sariin shine model SAMSUNG ZIPEL 2011 NEW **MGL гишүүн* 2011-04-10 436
42130 hariulj tusalna uu [1] 02020202 2010-06-09 436
42129 NiKON DIGITAL HAMGIIN HYAMDAAR 450000, TA YARAGTUN.... **MGL гишүүн* 2011-04-15 436
42128 2011onii 4sariin shine model SAMSUNG ZIPEL 2011 NEW **MGL гишүүн* 2011-04-26 436
42127 сургалт. be 2011-06-23 436
42126 **УРГАЦЫН БАЯРААР ** ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 9/11 -9/14 ХҮРТЭЛ **010-7566-7074**xanatour ***5- CAP** 2011-08-09 436
42125 эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмнэлэг Medi 2019-10-18 436
42124 **ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО 010-5153-3853** file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-12 437
42123 ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ eruulmend 2010-12-15 437
42122 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-11-21 437
42121 швед улсад үйлдвэрлэгдсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн ОРИФЛЭМ компаний гоо сайхны бараа борлуулалт 2011,4,03-2011,4,23 shinesoel 2011-04-11 437
42120 herbalife companyiin buteegdehuuniig haymdraltai hudaldaalj bn korea001 2010-12-29 437
42119 Chunchonnamdu Hunson guntei oiroltsoo amidardag mongol bna u busguichuudee enkh___1021 2011-03-04 437
42118 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA dabaa1 2010-06-14 437
42117 2011onii 4sariin shine model SAMSUNG ZIPEL 2011 NEW **MGL гишүүн* 2011-04-22 437
42116 32",37",42",47" LCD, LED TV+SHARAH SHUUGEE BELGEND SHUU, YARAARAI... **MGL гишүүн* 2011-04-26 437
42115 MASH HYAMD HELNII KURS uyanga16 2011-07-03 437
42114 gazarii achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-24 438
42113 DUSAL HIIJ BNA vazilnik 2010-07-26 438
42112 EREGTEI HVVHDIIN HOSLOL&BOGINO SHORT EMEGTEI HVVHDIIN BOONOOR BOLON SHIRHEGERZARJ BNA file 수정_0220 2011-06-24 438
42111 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-04-12 438
42110 ***БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН*** tsasaahai 2011-04-14 438
42109 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-04-25 438
42108 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-04-28 438
42107 Бариа засал хийж байна МонголТв 2011-05-01 438
42106 MONGOLRUU HVVHED AWCH YAWNA....... gerlee_egch 2011-05-23 438
42105 2 өрөө байр байна bi_naraa 2011-06-20 438
42104 Бариа засал хийж байна Baria zasal 2011-05-29 438
42103 iphone3 zarii teko 2011-08-17 438
42102 5r shugam deer hyamdhan bair bna bambar bambar 2011-06-16 438
42101 Эрээн, Замын-Үүдийн галт тэрэг гурван өдөр явахгүй manaa 2011-07-05 438
42100 hi busguichuudee file gunj5 2011-07-13 438
42099 ЖИ10-ЫН ЖИЛИЙН СУНГАЛТ 70000ВОН БОЛЛОО 10-САРЫН 17 ХҮРТЭЛ gnew1 2011-09-30 438
42098 $37-ãîîð ýëñýí îðæ $100 àâíà energydisk 2010-10-21 439
42097 ЭРЧҮҮДЭД ЗААВАЛ ТААЛАГДАХ АЛБАТАЙ ЮУ ?? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-26 439
배너신청
자생병원

배너신청