Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 4
Бүсгүйчүүд бид үргэлж л нэг нийтлэг асуудалтай байдаг. Энэ нь мэдээж жингээ хасах, хэвийн хэмжээний бие галбир жинтэй ч төрөлхийн гэмээр жингээ хасах, гуалиг болох юмсан гэсэн хүсэл далдхан нуугдаж байдаг нь сонирхолтой ч юм шиг.
Магадгүй та олон тураах цай, дэглэм, дасгал гээд л зүйлсүүдийг туршсан байхыг үгүйсгэхгүй. Доор аливаа дэглэмийг эхлэхээсээ өмнөх хувийн болоод сэтгэл санааны бэлтгэлд зориулсан 10 зөвлөмж байгаа болгооно уу бүсгүйчүүдээ!


1. Хамгийн түрүүнд өөртөө тохирох хоолны дэглэмийг мэргэжлийн хүнээс зөвлөгөө аван эхлэх
2. Өдөр бүр 2 л усыг тогмол ууж байх. /туршлагатай та үүнийг аль хэдийн мэдэж байгаа ч хэрэгжүүлэх нь чухал/
3. Тодорхой хэмжээний дасгал хийж байх / ердөө өглөө сэрээд 10хан минутыг өөрийн эрүүл мэнддээ зориулаарай./
4. Өдөрт 6-8 цаг заавал унтаж бай.
5. Дэглэм барих явцдаа тэвчээргүй зан гаргаж хоол бага багаар хэвэх хэрэггүй. /Хэдийгээр та үүнийг хийхийг үнэхээр хүсэж байсан ч/
6. Дэглэмээ эхэлснээр таны бүх асуудал шийдэгдэхгүй гэдгийг санах. Зарим бүсгүйчүүд маань илүүдэл жинтэй байгаагаа бусад өөр зүйлстэй холбож боддог.
7. Төсөөллөө хурцал. Дэглэмийг амжилттай дуусгасны дараа ямар үр дүнтэй байхыг төсөөлөн бод. Ингэж бодсноор сайхан төсөөллийн тань хажууд дэглэм барина гэдэг өчүүхэн болж хувирна.
8. Үр дүнг хэт эрт харах гэж яарах хэрэггүй.Аливаа юм бүхэн өөрийн цаг хугацаатай байдаг.
9. Хүссэн хэмжээндээ хүрсний дараа жингээ тогтмол барих арга хэмжээг аваарай.
10. Дуртай даашинз, удаан хадгалаатай байсан дэгжин өмд зэргээ магадгүй та одоо сэтгэл бахдан өмсөж болно гэдэгт итгэлтэй байна.

Зөвлөмж: Төсөөлөлийн хүчийг та ашиглаж болно. Үүнд: Дуртай шүтдэг сайхан биетэй бүсгүйн зургийг нүдэнд тань өдөр бүр харагдахуйц газар хадаж болно. Ингэснээр таны төссөөлөл хүслийг тань хурцлах болно.


Анхааруулга: Жингээ хасах болон түүнтэй холбоотой маш олон зөвлөгөө байдаг. Энэхүү зөвлөгөө нь жингээ хасах хүслээ хурцлахад тань зориулагдсан. Аливаа зүйлсийн эхлэл их чухал байдаг ч түүнийг үр дүнтэй дуусгах нь түүнээс ч илүү чухал байдаг. Танд тохирох зөв арга замыг мэргэжлийн хүнээс олж аван түүнийгээ тууштай хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Хий эсвэл үгүй, үүнд оролдож үзье гэсэн хувилбар байдаггүй гэдэг зоримог үгээр зөвлөгөөгөө дуусгая. Бүсгүй таньд амжилт хүсье! Та чаднаа Wink

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1248220/1a4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
4 Эмэгтэйчүүд аюулгүй байдалдаа анхаараарай !!! [1] Manaach01 2009-02-13 13437
3 Хэрхэн залхуурлаас салах вэ? (Tsoohon heden hvnd) deanna 2009-02-07 13834
2 Та хүнд баярын мэнд хүргэж чаддаг болов уу? deanna 2009-02-07 12486
» Хоолны дэглэмд бэлдэх 10 зөвлөгөө (Amjilt Zalusaa**) deanna 2009-02-07 13418
배너신청
자생병원

배너신청