Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


 


   

Зөвлөгөө1

Хүүхэд-гэр бүл

 

Шинэ зуунд эцэг эхчүүд үр хүүхдээ хэрхэн олох, тэрээр олсноо эхийн хэвлийд байхад хэрхэн анхны мэдлэг, харилцаанд төлөвшүүлэх, нэгээс арван найман насанд нь яаж зан байдлыг нь зөв төлөвшүүлж, амьдрах ухаан өвлүүлэх талаар ахмад аав багш, ээж багшийн өгч байгаа зөвлөгөөг таны оюун ухаанд толилуулъя:  

 

Хүүхэд бүр өөрийн хувьд өвөрмөц бөгөөд хүчирхэг ертөнц юм шүү...

 

            Хүүхэд бүр юугаар ч үнэлэх аргагүй, энэ хорвоод ганцхан хувь бүтээгдсэн давтагдашгүй гайхамшигт бүтээл билээ. Хүүхэд болгон өөртөө асар их нөөц бололцоо агуулж байдаг бөгөөд аливааг хүсэх л юм бол хүсэлдээ заавал хүрч чадах хүчирхэг ертөнц юм. Харин эцэг эхчүүд бидний үүрэг нь хүүхдэд байгаа гайхамшиг бүрийг хөгжүүлэхэд нь туслах, түүнийг хүндлэх, тэдэнд дээд зэргээр тэвчээртэй хандах явдал байдаг.

            Бидний дадал зуршил, бүр хэлсэн үг, өгүүлбэр бүхэн бяцхан хүүхдүүдийн маань ухамсарт сийлэгдэж байдаг. Улмаар тэдний ирээдүйн амьдралд маш хүчтэй нөлөөлдөг байна.

            Хэрэв та бид хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг аз жаргалтай болгох, нэр алдартай хүн болгох, амьдрах ухаанд суралцсан чадварлаг нэгэн болгох, хүний гараар бүтээж болох бүх баялагын эзэн болгохыг хүсч байгаа бол хүүхдийн дэргэд ярих үг, үйлдэл бүхнээ хоёр дахин анхааралтай цэгнэх хэрэгтэй болж  байна.

            Өөрөөр хэлбэл ирээдүйд танай удмыг авч явах тэр гайхамшигт хүн ертөнцийг бий болгохын тулд одооноос та мэрийж, юуны өмнө хүүхдийнхээ талаарх бодол санаа бүхэндээ анхааралтай, цэгцтэй итгэлтэй хандах ёстой боллоо.

            Таны бие өвдөж байсан ч хүүхдэд энэ тухай ёолж, ёхлон хэлэх хэрэггүй. Хүнд өвчин туссан ч үргэлж “би эдгэрч байна”, “өдөр бүр сайжирч байна” гэх мэтээр бусдад ярьж сурах хэрэгтэй. Энэ бүхэн нь хүүхдэд өөдрөг сэтгэл суулгах зорилготой ба ирээдүйн жинхэнэ чадварлаг хүний хамгийн гол зэвсэг нь ”өөдрөг сэтгэл” байдаг юм.

“Амны билэгээс ашдын билэг” гэж монголчуудын ярьдаг нь юутай үнэн. Өөдрөг, эелдэг үг яриа, сайн сайхан санаа бодлыг дагуулдаг гэдгийг мэднэ. Харин ийм санаа бодол нь цэцэглэлт хөгжил, эд баялаг ба азыг дагуулдаг байна. Гэтэл бүтэлгүй муу үг яриа гутранги үзлийг дагуулдаг. Өөрөөр хэлбэл гутранги үгс нь хүүхдийг огт хөдлөх, үйлдэх хүсэлгүй нэгэн болгодог аюултай.

            Та хүүхдээ өнөөдрөөс эхээд завшаан гарах бүрт далимдуулан магтаж заншаарай. Байнга бахархуулдаг хүүхэд өөрийгөө авъяаслаг, хүчирхэг, давтагдашгүй гэдэгт итгэж эхэлдэг. Энэ итгэл насан турш түүний зүрхэнд бадарч, өндөр оргилд хүргэх болно. Бидний тархи толгойд ээж аав нарын минь үг яриа, үзэл бодол нэвт суужээ бид яг л ээж аав нарынхаа хуулбар нь юм. Харин хүүхдээ муу хуулбар болгож хувиргахгүйн тулд та өөрийгөө эхлээд өөрчлөх ёстой болж байна. Бүдүүлэг үг хэл, хараалын үгс, бусдыг доромжлох, дайрч давшлах, хардаж сэрдэх хэрэггүй. Учир нь энэ бүхэн танд болоод таны хүүхдийн ирээдүйд тун хортой. Ялангуяа та хүүхдийнхээ дэргэд иймэрхүү зан авир гаргах хэрэггүй шүү.

            Хэрэв та өөртөө хайртай л юм бол хэнтэй ч бүү хэрэлдэж маргалдахын түрүү болгоорой. Гэтэл өөрийгөө хайрлах нь ирээдүйн жинхэнэ хүний анхны алхам мөн байдаг. Хүн бүр л сайхан гэр орон, чадалтай унаа унаш, чанартай хувцас хунар, эрүүл хоол унд, зугаатай амралтыг хүсдэг. Хэрэв та энэ бүхэнд өөрөө хүрч чадаагүй бол өөрийн хүүхдээ хүргэх боломж байгаа. Хэрэв хүүхэд зөв хүмүүжээд энэ бүх амьдрах чадварт хүрч чадвал та өндөр настан болсон хойноо жаргаж суух болно.

            Энэ бүхэнд хүрэх анхны алхам нь үг ярианы жагсаалтаасаа бүдүүлэг, сөрөг, гутранги  хэллэгүүдийг бүрэн хасах явдал юм.

 

Цаг хугацааны үнэ цэнийг нялх балчираас нь баримтлуулж, хэвшүүлдэг юм шүү


   

 

Зөвлөгөө №2

 

Томчууд бид өөрийн амьдралаас гадна хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг зохиож яваа гэдгээ үргэлж сана. Үүнийг тогтож ухамсарлах хэрэгтэй. Хэрэв ухамсарлаж чадвал танд үүрэг хариуцлага шинээр бий болно. Харин үүрэг хариуцлагатай хүн эр зориг, хүч чадалтай байдаг. Хүч чадалтай, тэмүүлэлтэй болсон тохиолдолд мөрөөдөл тань биелэлээ олно.

            Хүний амьдралын цаг мөч бүхэн өндөр үнэ цэнэтэй. Энэ хорвоод амьдрах цагийг хүн бүрт өөр өөрөөр бурхан хэмжиж өгчээ. Бид бүх юмны төлбөрт цаг хугацааг эн түрүүнд барьж байдаг. Хүн цагийг янз бүрээр ашиглана. Хэрхэн ашигласнаас хамаараад эзэмших эд баялгийн хэмжээ нь өөр өөр. Зарим хүн зогсоо чөлөөгүй зурагтын суваг солино. Гэтэл цөөн хүн ном уншиж өөрийн тархиа цэнэглэнэ. Энэ хоёр хүн аг хугацаа өнгөрөхөд  шал өөр өөр хувь заяаны эзэн байх нь тодорхой.

            Эхний замаар явсан хүн амьдралдаа юу ч сурч чадаагүй, залхуу хойрго,бэлэнчлэгч, маш ядуу тарчиг амьдралтай хүн болдог. Харин хоёрдугаар замаар явсан хүмүүс тэс ондоо хувь заяа тосно. Ер нь цагийн үнэ цэнийг ухамсарласан хэнбугай ч ирээдүйн амьдрал нь асар гэрэл гэгээтэй болж ирдэг. Хүн амьдралын цаг мөч бүртээ ирээдүйгээ сийлж байдаг. Тиймээс хүүхдийг цагийн хуваариар ажлаа амжуулдаг болгож сургах хэрэгтэй. Цаг хугацаа бүү хэл минутын үнэ цэнийг ойлгодог болсон тэр цагт л мөнгө, баялаг, ухаан түүн рүү урсаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл их цагаа зориулсан уйгагүй үйл хэргийг их мөнгө, баялаг дагадаг. Их үйлс бүтээхэд их цаг хэрэгтэй юм шүү. Бид аливаа ажлыг үдээс өмнө, үдээс хойш гэж бүдүүн баараг баримжаалан ярьдаг. Цагийн үнэ цэнийг ойлгоогүй өсч амьдарч буйн шагнал бол манай орны буурай хөгжил юм. Сүүлийн хорин жилд байшин баялаг хөгжлийг хэмжиж байгаа мэт яригддаг болсон ч хүмүүсийн оюун ухаан дах гэгээрэл, амьдралын утга учир бүрхэг явцуу болсоор байна. Тиймээс үр хүүхдээ улс үндэстнийхээ, өрх гэрийнхээ жинхэнэ эзэн хүн байлгах хөгжлийг бүтээх нь иргэн ээж, аав бүрийн сэтгэлдээ, амьдралдаа баримтлах  боловсрол байх хэрэгтэй байна.

            Даалгавраа нэг цагт багтааж хийнэ, гадаа яг гучин минут тоглоод орж ирнэ, зурагтаа хоёр цаг үзээд унтраана гэж төлөвлөсөн бол түүндээ хүрэх гэж тэмүүлэхэд нь эцэг эх бид туслаад өгөх хэрэгтэй. Томчууд тусалж дэмжээд байвал хүүхэд маш хурдан, цагтаа бүхнийг амжуулдаг хэвшил, дадал зуршилтай болдог. Төлөвлөснөө цагтаа амжуулах гэж зүтгэдэг яг энэ зуршлаараа том болоод их үйлс бүтээж эхэлдэг. Тэгээд ч өрх гэрийн болоод албан ажлаа ч цаг тухайд нь амжуулж чаддаг хүн болчихвол зөвхөн эд мөнгөөр арвин биш оюун ухаан, сэтгэл санааны өөдрөг байдал ч хүнд давхар үүсдэг учиртай.

 

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8064221/e3a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210459
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238693
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364580
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
42096 Имплант хатуурах эрсдлийг хамгийн ихээр бууруулж чадсан, хамгийн сүүлийн үеийн “Майкро тексчо” (мicro-texture) хөхний имплантын тухай OPERA emneleg 2016-04-01 6110
42095 외국인이주노동자인권을위한센터- Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2016-03-24 1273
42094 Busguichuudee tuslah hun baina uu ? [1] saihansetgelt 2016-03-21 1627
42093 Унжсан зовхио янзлуулан 10 насаар залуу харагдацгаая! OPERA emneleg 2016-03-18 6167
42092 YONSEI SLIM LINE гоо сайхны мэс заслын эмнэлэг Slimline 2016-03-16 1554
42091 ТАНЫ СЭТГЭЛД ХVРТЭЛ ~~ ГАННАМ дvvрэг ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ ~~ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ~ МОНГОЛЧУУДДАА ҮЙЛЧИЛЖ БАЙНА. ЭНХ-БАРИА-ЗАСАЛ 2016-03-15 1334
42090 ***** УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ .***"ЭНХ -МӨНХ"*** БАРИА ЗАСАЛ, ИЛЛЭГ**** ЭНХ-БАРИА-ЗАСАЛ 2016-03-15 1285
42089 EZ LIFT (утсан татлага) гэж юу вэ? OPERA emneleg 2016-03-14 6166
42088 건강검진- Хямдралтай эрүүл мэндийн үзлэгт оруулж байна. file Гадаад ажилчдын... 2016-03-14 1300
42087 MIATIIN HYAMD BILET zaya1126 2016-03-12 1400
42086 yag odoo isa hiine ajil hel sain taunaas ochino 010 5963 24 78 Khuu11 2016-03-12 1200
42085 МОНГОЛ ТАУН B-9 ТООТ ЭХ БЭЛТГЭЛ, ЦААСАН, ДААВУУН, ХУЛДААСАН ХЭВЛЭЛ ХЭВЛЭХ, БҮХ ТӨРЛИЙН ӨНГӨТ ХЭВЛЭЛ "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2016-03-11 1222
42084 외국인이주노동자인권을위한센터- Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2016-03-10 1308
42083 <ТУСЛААЧ>БАНКНЫ БАТАЛГАА ХИЙЖ ӨГӨХ ХҮН БАЙНА УУ ? GanaTugs 2016-03-09 1312
42082 Өөрт байгаа зүйлээрээ хөөрхөн болъё! OPERA emneleg 2016-03-07 6520
42081 Seould hajuu oroo bna ajilsag ger bvl 2016-03-07 1252
42080 Та бүхэн Операгаас гоо сайхнаа гэрэлтүүлэн чимээрэй. ХАМГИЙН БОЛОМЖИЙН ӨРТГИЙГ ТАНЬД АМЛАЖ БАЙНА. OPERA emneleg 2016-03-05 1305
42079 Эмэгтэйчүүдэд ажил арбайт байна 02020202 2016-02-26 1366
42078 MGL TOWN 503TOOT MERGEJLIIN MANICURE PEDICURE BUH TURLIIN GEL SHILEN HUMS HYMDRALTAI HIIJ BNA 01057799887 ajilsag ger bvl 2016-02-26 1349
42077 MGL TOWN 503TOOT MERGEJLIIN MANICURE PEDICURE BUH TURLIIN GEL SHILEN HUMS HYMDRALTAI HIIJ BNA 01057799887 ajilsag ger bvl 2016-02-26 1367
42076 외국인이주노동자인권을위한센터 - Солонгос хэлний үнэгүй сургалтанд урьж байна. Гадаад ажилчдын... 2016-02-22 1253
42075 외국인이주노동자인권을위한센터- Банкнд дансгүй хүмүүст данс нээж өгөх юм байна. Гадаад ажилчдын... 2016-02-22 1294
42074 외국이이주노동자인권을위한모임- Эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хямдралтай орох боломж. file Гадаад ажилчдын... 2016-02-22 1277
42073 ажил хайж байна unen99 2016-02-21 1191
42072 tolgoi sain baridag hvn baina uu asfire 2016-02-19 1283
42071 Эмэгтэйчүүдэд ажил арбайт байна 02020202 2016-02-19 1198
42070 3САРД ЭХЛЭХ ХЯМД ТӨЛБӨРТЭЙ ХЭЛНИЙ КУРСТ БҮРТГЭЖ БАЙНА. С3-1, С3-9, Д-2, F-1, F-3, F-4 ВИЗТЭЙ ХҮМҮҮС ЯАРАГТУН. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2016-02-18 1287
42069 МОНГОЛ ТАУН ПОДВАЛ 9ТООТ "EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГА, УРИЛГА, ОЮУТАН, ЭМНЭЛЭГ ЗУУЧЛАХ ТӨВ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2016-02-18 1242
42068 Эрүү нүүрний мэс заслын бодит түүх-Энэ бүсгүй маань хэрхэн өөрчлөгдсөн болоо? Манай эмнэлэгт мэс засал хийлгэн үзэсгэлэнтэй болсон бүсгүйн түүхийг сонирхоно уу. OPERA emneleg 2016-02-18 1376
42067 Эмэгтэй буудлын ажил байна. esc 2016-02-17 1295
42066 계좌번호 만들기 - Визгүй хүмүүс өөрийн гэсэн дансны дугаартай болох боломж олдлоо. Гадаад ажилчдын... 2016-02-17 1308
42065 Гадаад ажилчдын хүний эрхийн төв - Эрүүл мэндийн хямдралтай үзлэгт орох боломжтой боллоо. file Гадаад ажилчдын... 2016-02-17 1308
42064 외국인이주노동자인권을위한센터 - Солонгос хэлний үнэгүй сургалтанд урьж байна. Гадаад ажилчдын... 2016-02-17 1201
42063 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-02-16 1292
42062 AMERIK LUU MUNGU SHILJUULEH huuli707 2016-02-16 1258
42061 ВИЗ болон ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ huuli707 2016-02-16 1238
42060 Гадаад ажилчдын хүний эрхийн төв - Эрүүл мэндийн хямдралтай үзлэгт орох боломжтой боллоо. file Гадаад ажилчдын... 2016-02-14 1319
42059 OHUI COSMETICS ohui 2016-02-12 1258
42058 OHUI COSMETICS ohui 2016-02-12 1271
42057 АЖЛЫН БАЙРНЫ САНАЛУУД БАЙНА. Ertontsiin hyzgaar 2016-02-11 1254
42056 huuhdiin or zarna dunjka 2016-02-04 1331
42055 цагаан сарын амралт file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2016-02-01 1274
42054 Yum asuuya huuhnuude tenger. 2016-01-31 1393
42053 Rezzo mashin zarna. Bichig barimttai... honey.honey 2016-01-30 1344
42052 Mongold BZD 15~r horoolold 2 oroo ovoldoo dulaahan bair idaan hugatsaagaar tureesluuleh yumuu belen mongoor zah zeeliin unees hyamd zarna. Darhanbaatar63 2016-01-29 1312
배너신청
자생병원

배너신청