Эмэгтэй хүний эрүүл мэндэд хамгийн их хохирол учруулдаг ундааг эмч нар тогтоосон байна. Энэ ундаа бол шар айраг гэнэ. Шар айраг эмэгтэй хүний бие махбодод таагүй нөлөөлөл үзүүлдэг аж. Шар айрганд байдаг арвай, зөрөг цэцэг зэрэг нь фитоэстроген гэдэг бодисыг ихээр агуулдаг.  Тэгвэл энэ бодис эмэгтэй хүний дааврын тогтцод аюул учруулдаг байна. Шар айраг их уувал эмэгтэй хүний сарын тэмдэг ирэх мөчлөг зөрчигдөн, үргүйдэлд хүрэх аюултай юм.  Мөн төв мэдрэлийн системийн гажуудал үүсч, илүүдэл жинтэй болох аюултай. Тиймээс хор хөнөөлтэй ундаануудаас татгалзан, хоолны дэглэмээ өөрчилснөөр энэ аюулаас хамгаалагдах боломжтой