Moderator: mgl_300
Солонгост байгаа эх орон нэгт ахан дүүстээ - Хоёр дугаар цувралаас
Уншсан 628 vote 0 2014.01.08 11:46:00Сайн байцагаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлэе.
Манай байгууллагаас 2008 онд “Гадаад ажилчид заавал мэдэх хэрэгтэй үйлдвэрлэлийн аюулгүй байдал ба эрүүл мэнд” сэдэвтэй номыг орчуулан, хэвлэн гаргасан билээ.
Солонгос хэл ба зан заншлыг сайн мэдэхгүй гадаад ажилчид үйлдвэрлэлийн талбарт гардаг төрөл бүрийн аюулын өмнө ямар ч хамгаалалтгүй байдаг учраас осолд маш их өртөмтхий байдаг.
Ялангуяа гадаад ажилчдын ажилладаг аж ахуйн нэгжүүдэд жижиг чадал муутай аж ахуйн нэгжүүд, 3D аж ахуйн нэгжүүд, дампуурч буй аж үйлдвэр, орчныг бохирдуулдаг үйлдвэр байдаг нь аюул осолд орох магадлал өндөр байдаг байна.
Солонгост ажиллаж байх хугацаандаа аюулгүй ажиллахын тулд юуг анхаарах болон бэртэл гэмтэл авах үед ямар арга хэмжээ авах, хаашаа хандах талаар дараах номон дээр дурдсан билээ. Та бүхэндээ бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс энэхүү номыг цувруулан тавьж байна.
Анхаарал тавьсан та бүхэндээ баяраллаа.
Доор файл Монгол, Солонгол хэлээр орууллаа.