Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Нэмэлт хоолыг бага багаар хvvхдэд дасгаж єгнє.: Жишээ нь Хєхний сvvгээр шинэлсэн тємсний нухаш анхны шимтэй нэмэлт хоол юм. Хvvхэд чинь энэ хоолонд дассаны дараа хєхний сvvний оронд буцалсан усаар шингэлж, нэг жижиг халбага наран цэцгийн тос нэмээрэй. Мєн жаахан лууван холивол сайн. Харин 1-ээс доош насны хvvхдэд манжин єгєх хэрэггvй. Д витамин эмчийн заавраар дуслаар єгєєрэй. Хvvхэд єсєхийн хэрээр янз бvрийн хоолыг нэмж єгнє. Жишээ нь 6-8 сартай хvхдэд єдєрт 1 удаа мах, ногоотой, хоол, 1 удаа тємс эсвэл будаатай хоол, 1 удаа сvvтэй кааш, 1 удаа жимсний нухаш ба дуртай vед нь хєхvvлвэл сайн. Хєх чинь цатгахгvй бол, малын сvv єгєх хэрэгтэй. Бантан дангаараа хvvхдэд олигтой шим тэжээл болдоггvй. Харин тємс лууван нэмвэл илvv тэжээллэг болно. Анхаар! Хvvхдэд нэмэлт хоол дэндvv бага єгвєл хvvхдийн єсєлт удааширдгаас гадна єлссєний улмаас ойр ойрхон хєхєх болдог тул эх нь ядрах ба ялангуяа шєнийн цагт чихэртэй хєхний сvv байнга хєхсєн хvvхдийн vvдэн шvд цоордог. Та орой хvvхэддээ шимтэй хоол єгвєл хvvхэд чинь шєний цагт тийм ч амархан єлсєхгvй. 1-ээс дээш нас: Нэг настай хvvхэд гэр бvлийн бусад гишvvдтэй ижил тєрлийн хоол идэж болно. Мах, ногоо, будаа, єндєг, жимс, талх, цагаан идээ шимтэй хоолны тєрєлд ордог. Цагаан идээ их кальцитай учраа хvvхдэд єдєрт нэг аяга малын сvv эсвэл тараг ба нэг ширхэг ааруул нэмж єгвєл сайн. Их давстай хоол ходоод, бєєр, зvрхэнд муу. Хvvхдийг єдєрт 5 удаа хооллож байх нь тvvний бие єсєж хєгжихєд сайн нєлєє vзvvлдэг. Хоёр хоолны хооронд чихэрлэг гурилан бvтээгдэхvvн идvvлэх нь зохимжтой бус. Энэ нь хvvхдийн шvдийг цооролд хvргэхээс гадна тогтмол цаг хооллох дэглэмийг алдагдуулна. |