Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Халдварт суулгалт, шингэн алдах өвчин нь хүүхдэд тохиолддог хамгийн нийтлэг өвчний нэг юм. Олон шалтгааны улмаас шингэн алдалт үүсэх боловч онцгой эмчилгээ байдаггүй. Бидний идсэн тэжээллэг бодисыг шингээдэг эсийг устгах замаар гэдэсний дотор тал болон нарийн гэдсийг халдварлуулдаг Ротавирус нэртэй вирус байдаг. Энэ өвчний далд үе нь хоёроос дөрөв хоног байдаг бөгөөд бохир гар, хэн нэгэн өвдсөн хүний аяганаас уух болон өвдсөн хүүхдийн тоглосон тоглоомноос халдварлана. Энэ вирус нь амь бөхтэй бөгөөд арьсны гадна талд хэдэн өдрөөр ч байж байна. Вирусээр халдсан хүүхдэд эхний 24-48 цагт тууралт гарах, халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илрэх ба мөн 14 хоног цусгүй шингэн алдаж болно. Үүнийг эмээр эмчлэх арга байхгүй учраас шинж тэмдэгийг нь баримтлан эмчлэх нь эмчилгээний гол арга болно. Шингэн алдаж байгаа шинж тэмдгийг голлон барьж эмчилнэ. Шингэн алдах үед биеийн шингэн болон давс ихээр алдагддаг тул үүнийг нь нөхөх хэрэгтэй. Ингэхдээ дараах 3 зүйлийг анхаарвал зохино. Эмчилгээ нь шингэн алдалтыг дор нь зогсоохгүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс шингэн алдалт нь уг эмчилгээг хэрэглэснээс хойших хэдэн хоногт зогсохгүй байгаад нь санаа зовох хэрэггүй. Хоёр долоо хоног хүртэл үргэлжилж болно. • Ус давс хоёр агуулсан бодисоор шингэнийг нөхөх хэрэгтэй. Хамгийн үр дүнтэй зүйл бол хэвийн хооллолтын дэглэмээ баримтлах бөгөөд хэрвээ бөөлжөөд байвал давс агуулсан уусмал өгөх нь зүйтэй. Үүнд pedialyte, ricelyte (хросол) байдаг. Иймэрхүү уусмалууд нь давс агуулсан байдаг ч их хэмжээний чихэртэй байдаг тул шингэн алдалтыг улам муутгаж болох юм. Зарим хүүхэд ийм уусмал уух дургүй байдаг тул өөр дуртай давс агуулсан шингэнийг нь уулгаж үзээрэй. • Эцэст нь хуучин хэвийн үедээ идэж байсан хоолыг нь идүүлж эхлэх нь шингэн алдалтыг эмчлэх хамгийн сайн арга юм. хэвийн хоолонд орж эхлэхдээ бөөлжөөд байвал хэцүү байж болох талтай. Гэхдээ бөөлжилт нь багасаад ирвэл хэвийн хоолыг нь идүүлэх хэрэгтэй. Хэвийн хооллоод эхлэх нь биеэс алдагдсан давсыг нөхөхөөс гадна вируст өртсөн эд эсийг тэтгэж өгдөг юм. судалгаанаас үзэхэд хэвийн хооллолт руу хурдан орох нь шингэн алдалтын үргэлжлэх хугацааг богиносгодог байна
EO ENE EOSTOI BUZAR OWCHIN SHDEE OHIN MINE ODOO L EDGEJ GAIGUI BOLJ BN GEREES GARAHAAS AIJ BNA SHUU KKKKKKKK........... GAHAIN HANAID BAS DELGERTSEN GARAAD IRTSEN TOMCHUUD BOLON HUUHDUUD-NHEE GD GARAA L SAIN UGAAJ BGARAI!!!!!!!!!!!!!!!!!!