Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Тарвасны гайхамшиг

Уншсан 3852 vote 0 2010.10.03 02:10:49
 

Найм, есдүгээр сар бол шинэхэн тарвас худалдаалдаг ид үе. Тарвас нь хамгийн амттай жимс гэдэгтэй санал нэгдэх хүн ч олон бий. Тарвас бол жимс. Гэхдээ ургамал судлаачид үүнтэй тэр бүр санал нийлдэггүй. Учир нь тарвас нь хулууны төрөлд багтдаг бөгөөд үр жимсийг нь шинжлэх ухааны хэллэгээр хулуу хэмээн нэрлэдэг байна. Үнэндээ бол тарвас нь 200 – 300 грамм жинтэй африкийн зэрлэг жимснээс үүсэлтэй бөгөөд цэвэр селекцийн аргаар томруулж Хятад, Дундад Азид тариалдаг юм. Амтны хувьд ч тэр хүмүүс хэдэн мянган жилийн турш тариалахдаа хамгийн амттай шүүслэг сортыг нь сонгон үлдээжээ.

Анхны “өвөг” тарвас бол гашуун исгэлэн амттай байсан гэх.
“Судалтай” эмийн сан
Тарвасанд хүний биед тустай эрдэс бодис баялаг агуулагддаг гэдгийг бараг бүгд л мэднэ. Өдөрт хэдэн зүсмийг идэхэд л хэрэгцээт магни болон калигаа нөхөөд авчихна. Төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалтын үед идэхэд сайн. Мөн энэхүү судалт жимс нь  фосфор, С, В1, В2 болон РР аминдэмүүд, селен, цинк, марганц, цаашилбал  бета-каротин, ликопен зэрэг байгалийн хүчтэй антиоксидантаар тун баялаг. Тарвасанд бас ирээдүйн ээжүүдэд хамгийн хэрэгтэй фолиевын хүчил агуулагддаг.

Тарвасыг хэрхэн сонгож авах вэ
1.    Тарвасны гадна хальсны судлууд нь илүү тод контрастны байх ёстой. Учир нь хурц тод судлуудтай тарвас нь гэрэл болон дулааныг сайн шингээсэн, сахарозтой фруктоз нь жимсэнд хангалттай байгаагийн илрэл.
2.    Гүйцэд болсон чихэрлэг тарвас нь хэзээ ч живдэггүй. Хоёр адилхан хэмжээтэй тарвасны аль хөнгөн нь илүү сайн болсон гэсэн үг. Иймд боломж байвал усанд хийж хөвөх эсэхийг нь шалгаж үзэх хэрэгтэй.
3.    Тарвасны хажуу талд байгаа толбонууд нь шар эсвэл улбар шар өнгөтэй байна. Цагаан өнгөтэй бол гүйцэд боловсроогүй гэсэн үг.  
4.    Гүйцэд болсон тарвасны хальсыг хутгаар хатгахад хэцүү. Яагаад гэвэл хальс нь чангарч, хатуурсан байдаг.  
5.    Тарвасны иш нь хатсан байх ёстой. Гэхдээ энэ хатсан иш нь жимс гүйцэт боловсорсон гэдгийн бүрэн баталгаа болж чадахгүй. Учир нь тээвэрлэх явцад хатсан байж болно.                                                                                                                                                                         Тарвасанд хүний бие организмд тустай аминдэм, эрдэс бодис элбэг байхаас гадна бөөрнөөс давс болон элсыг гадагшлуулж, хорыг зайлуулдаг.

Гал тогоонд
Энэ аварга жимсээр шүүс, квас, хөнгөн зууш, салат, десерт хийхээс гадна бүр шарж идсэн ч болно.  Гахайн давсалсан  мах болон хонины сүүн бяслагтай тарвас . 200-300 грамм тарвасны үр, 100 грамм хонины сүүн бяслаг эсвэл дунд зэргийн хэмжээтэй, шоо дөрвөлжин хэрчсэн гашуун алим, 150 – 200 грамм урт нарийн зүссэн гахайн давсалсан мах, улаан сонгино нэг ширхэг эсвэл 1 – 2 ногоон салатны томхон навч орно. Амтлагчаар оливын тос, уксус, бага зэрэг хар перец сонго.   
Шарсан тарвас . Ер бусын өвөрмөц амттай  десерт. Тарвасаа хоёр см зузаантай саваа хэлбэртэй зүс. Дараа нь гуриланд өнхөрүүлж, хутгасан өндөгний шаранд  дүрээд дахин гурилд өнхөрүүлж, өндөгний шараар бүрээд ургамлын тосонд шарна. Дараа нь шарсан тарвасаа таваглаж дээрээс нь сахарны нунтаг цацаарай. Халуунаар нь өгөх хэрэгтэй шүү. 

Судалтай жимсний тураах хоолны дэглэм
Тарвасны 100 грамм үр нь гэхэд 30 - 40  килокалор илчлэгтэй байдаг. Эрч хүч, гоо сайхны их тэмүүлэл бүхий  өнөө цагт бага илчлэг, элбэг эрдэс бодис, аминдэмийг агуулагч тарвас жимсний диет нь хамгийн ашигтай  хувилбар. Тэр тусмаа бэлтгэхэд тун бага хугацаа зарцуулагдах энэ дэглэмийг сахихын тулд өдөрт ердөө 5 – 6 удаа тарвас идэх л хэрэгтэй. 

Тарвас бүхий  тураах хоолны дэглэм сахих үед анхаарах зүйл :
1. Сөрөг үйлчлэл үзүүлдэг тохиолдлуудыг мэдэх хэрэгтэй. Үүнд: цөс болон бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдсан үе, бөөр болон цөсний чулуутай байх, цистит, түрүү булчирхайн өвчлөл, даралт ихсэх өвчний үед заавал эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.
2. Таван өдрөөс илүү хугацаагаар тарвас идэж хэрэггүй. Энэ бол нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж богино хугацаанд турах аргыг хэрэглэж буй хүмүүсийн хувьд зайлшгүй мөрдөх ёстой алтан дүрэм юм. Учир нь таван өдөр бие организмыг цэвэрлэсний дараа эргээд тэжээлийн дутагдалд орж, хямрах аюултай.
3. Тарвасны  тураах хоолны  дэглэм сахих хамгийн тохиромжтой  үе нь найм болон есдүгээр сар. Энэ үед тарвас нь хамгийн шинэ, аминдэмээ алдаагүй байдаг. Харин тарвасны хальсыг нь хүртэл идэж болохгүй. Учир нь энэ үед хальсанд нь хортой бодис хуримтлагдсан байдаг юм.
4. Тарвасыг их хэмжээгээр хэтрүүлж идэж болохгүй. Таны биеийн арван кг жин бүрт нэг кг тарвас оногдохоор тооцох хэрэгтэй. Тарвасны 80 хувь нь ус байдаг тул тураах дэглэм сахих үед бөөр болон зүрх судасны үйл ажиллагаа хоёроос гурав дахин нэмэгддэг. Хоногт арван кг биеийн жинд 600 – 700 грамм үр бүхий хүнс хэрэглэхэд аюулгүйд тооцогдоно.
5. Энэ дэглэмийг сахих үедээ өлсч болохгүй. Ингэхдээ өдөрт 5 – 6 удаа тарвас иднэ. Тарвасны хоолны дэглэм сахих үед бага зэрэг нүүрс ус нэмж хэрэглэ.
6. Мони диет сахисны  дараа  7 – 10 хоног оройн хоолны оронд тарвас ид. Ингэвэл, тураах хоолны  дэглэм сахисны  дараа түргэн жин нэмэхээс сэргийлж өгдөг.   
Гоо сайханд :
Тарвас жимсний гайхамшиг нь гоо сайхны арчилгааны үеэр ч илэрдэг. Арьсыг цэвэрлэх, чангаруулах зорилгоор тарвасыг гоо сайхны олон нэр төрлийн бүтээгдэхүүнд өргөн ашигладаг юм. Найрлагандаа тарвасны шүүс болон тарвасны үрийг багтаасан гоо сайхны бүтээгдэхүүн нь арьсыг уян зөөлөн болгон, өнгийг сэргээж сэвх, толбыг арилгахад эерэг үйлчлэл үзүүлдэг. 

Нүүр арчилгаанд :
- Хуурай болон хэвийн арьсанд нэг цайны халбага тарвасны шүүс, хоёр цайны халбага тарвасны үрийг нунтаглан өндөгний шартай хутгаж нэг өнгийн зуурмаг болтол хутгах хэрэгтэй. 15 минут нүүрэндээ түрхээд бүлээн усаар угааж арилгана. Харин тослог арьсанд бол хэдэн дусал нимбэгний шүүс дусаа.
- Сэвх болон нүүрэндээ пигмент толботой хүмүүст зориулсан нүүрний  маскийг бэлтгэхдээ нэг ширхэг өндөгний цагааныг авч хорин дусал нимбэгний шүүсээс дусаан цайны нэг халбага тарвасны шүүстэй хольж бэлтгэнэ. Бэлэн болсон маскаа нүүрэндээ 15 – 20 минут байлгаад угааж арилгана.
-Хэрвээ та тослог арьстай бол хөлдөөсөн тарвасны шүүсээр өглөө бүр нүүрээ арчиж байгаарай. 15 минут хэртэй болсны дараа хүйтэн усаар нүүрээ шавших хэрэгтэй.
- Түргэн хугацаанд нүүрний арьсыг цэвэршүүлж, чангаруулахын тулд тарвас болон перкес жимсний холимог шүүсээр нүүрээ шавш. Гэхдээ та хуурай болон хэвийн арьстай байх хэрэгтэй. Харин тослог арьстай бол тарвас болон өргөст хэмхийн шүүсээр нүүрээ арчина шүү.

Үс арчилгаанд :
Тарвасны бигнүүрийн тусламжтайгаар үсний өнгийг сэргээж, торгомсог зөөлөн болгоно. Үүний  тулд 2- 3 зүсэм тарвасыг яснаас нь цэвэрлэж, зуурмаг болгоод түүнийгээ үсэндээ түрхээд алчуураар битүү ороох хэрэгтэй. Дараа нь ердийн шампуниар үсээ угааж, усаар зайлах хэрэгтэй.

Хөл арчилгаанд :
Хөлийн улыг зөөлрүүлж, таагүй үнэрийг нь арилгахын тулд нэг хоолны  халбага шинэхэн эсвэл хатаасан тарвасны үрийг авч нухаад, буцалсан усанд хийж зуурмаг хэлбэртэй болгоно. Түүнийгээ хөлийн хурууныхаа  завсраар түрхэн полиэтилен уутаар ороон 15 минут байлгасны дараа бүлээн эсвэл халуувтар усаар угаана.

</link></link></link></meta></meta></meta>
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3728606/8e9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238689
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523337
40926 eejuudee hariulj uguuch [7] ***Энxзaяa*** 2008-11-11 3860
40925 ene emegteig olj ogch tusalna uu? file [13] amen111 2008-12-08 3855
40924 Мөөгөнцөр [2] [4] 157359 2010-03-21 3854
40923 Монгол Хатад Debora 2011-02-05 3853
40922 LIN-D HIISVEREER TORSON EEJUUDEES??????? [5] hiall 2008-08-14 3853
» Тарвасны гайхамшиг mgldevushka 2010-10-03 3852
40920 tsagaan mah ergeh talaar zovolgoo ogson hvmvvsee [3] jangum 2009-07-14 3847
40919 ervvl mendiin daatgal [2] taaznii shohoi 2008-07-26 3847
40918 eejuude asuuya [5] Bi Eej 2011-02-25 3846
40917 solongos gargana haraar [2] mis 2008-07-16 3843
40916 kaktus tsetsgiig yaj archildag yumbe? [4] chbr 2010-04-10 3842
40915 nayrai huuhdiin hool [2] manuka 2009-11-02 3841
40914 Vaktsin? [7] jeonju-s 2009-12-24 3838
40913 xvvxnvvde beleg erhtenii vs asuuya [5] sxan_bvhen 2012-03-31 3837
40912 Sevhnii lazer asuya [3] svren_456 2012-01-29 3834
40911 boortsog hiih [3] Anarhan 2011-11-24 3834
40910 Жирэмсний хяналтын явцад хийгдэх шинжилгээ [2] mgldevochka 2009-12-20 3834
40909 zardag hvn bnuu go saihan [2] 5959 2009-11-29 3833
40908 20-25tai em mgl butsaan 7sard [1] chueon 2008-07-18 3830
40907 4sartai huuhedtei eej naraa hariulj tuslana uu [6] Bi Eej 2010-10-08 3829
40906 Япон турах арга [1] nikes 2009-02-02 3828
40905 8sartai huuhdiin nemelt hool [1] nymka0125 2011-09-21 3824
40904 Нүдний цагаан шар бол цөсний өвчтэйн шинж [1] 사랑이 뭔지 2009-04-04 3823
40903 OSAND EMCHILGEENII GOO-SAIHAN. file bamanai 2012-03-12 3821
40902 ANGEL SALON GOO SAIHANII SHIWEES ID-tai hvnd bolon busad zar tavij baigaa xvmvvst helehed; Ta nar naad zaruudaa hvn bolgonii bichsen zvilsiin door oruulaad baidag ni yamar uchirtai yum be.Zariin buland yumuu Bvsgvichvvd bulangiin deer tusad ni oruulc file [4] Энхрийхэн 2010-03-17 3816
40901 TOLBO YAJ ARILGAH VE? [3] kkkkkkbt 2008-10-14 3815
40900 huuhdiin diatiz asuuh gesen yumaa? [7] xvnnv 2010-05-05 3814
40899 eejuudee zarna [1] MGL22 2008-09-02 3814
40898 halamjiin mongo [6] tenkhlen 2011-09-07 3812
40897 huuhnuudee korea duu haanas tatdag ym be ? [3] misheeeeeeeeeeeeee 2010-02-01 3809
40896 Биеийн галбир ухааныг нь илтгэнэ [1] tuul_0724 2010-01-09 3806
40895 barigdsan hvn [3] elbenhen 2008-08-31 3802
40894 Хатиг юунаас үүсдэг вэ? Ээж минь 2011-04-01 3799
40893 ХАЙР ДУРЛАЛД АЗ АВЧИРДАГ 5 БЭЛГЭДЭЛ ЗАЯА 2010-08-05 3798
40892 Huuhed zuuldelvel yu gesen ug ve? [2] zepir 2010-11-30 3795
40891 hi odoo yah ve zovlooch naizuudaa [5] namjil 2009-06-26 3794
40890 delguur [4] 0033 2012-04-10 3793
40889 goo saihnii mes zasal.......? [3] [4] girls_mgl 2010-01-14 3793
40888 Хэрэгтэй ч юм бил үү... [1] 사랑 ХАЙР 2009-06-09 3793
40887 er huniig hairlahaas aij bna [12] shinmu 2008-10-27 3793
40886 huuheddee zugiin baltai tatlaga hj uguh gesen yma. Meddeg hun bwl zuwlugu uguuch??? [2] Bi Eej 2011-02-22 3792
40885 hi medeh hvn baiwal hariulj uguch [5] hi yu hij bna 2008-07-25 3792
40884 gerleltiin batalgaanii talaar asuuya [2] babyma 2010-02-06 3791
40883 Joriig n heleed uguuchee nzuudaa???? [3] badlady 2009-04-16 3790
40882 eejuudees asuuya,hariulj ogooch......... [6] Ojanaa 2008-12-09 3788
배너신청
자생병원

배너신청