Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

БЯСАЛГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Уншсан 3469 vote 0 2010.09.19 11:15:03

АРЬЯАБАЛЫН БЯСАЛГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Та бүхэн гэгээрэлд хүрдэг янз янзын арга, бясалгалын тухай сонссон байх. Үнэхээр ч олон янзын арга байдаг. Гэхдээ төгс гэгээрэлд хүргэж өгч чадах цорын ганц арга л бий. Эхэндээ та янз бүрийн зам мөрөөр явж болох л юм. Гэвч та оргилд хүрэхийг хүсч байгаа бол энэ зам мөрт д орох хэрэгтэй болно. Энэ арга бол чанагуухий ертөнцийнх бөгөөд хүний үг хэлээр тодорхойлон гаргах аргагүй юм.

Бясалгалын энэ эгэл жирийн аргатай танилцахаас өмнө би өөрөө олон янзын аргыг туршиж үзсэн. Тухайлбал: Түвдийн Бурхан шашны нууц тарнийн ёс, Тайланд, Бирмийн янз бүрийн бясалгалын сургаал гэх мэт ... энэ бүхэн маш их цаг хугацаа авахаас гадна ийм аргаар бясалгахад өдий төдий багаж хэрэгсэл шаардлагатай болдог. Харин Арьяабалын /Гуан Инь/ бясалгалд ийм зүйл хэрэглэдэггүй. Энэ арга бусдыгаа бодохноо хамгийн энгийн. Та хаана дуртай газраа цэцэрлэг, автобус, галт тэргэнд бясалгал хийж, Бурханы энергитэй нэвтрэлцэж болно. Аврал хамгааллыг мэдрээд зогсохгүй Бурхантай нүүр нүүрээ харалцах болно. Би та бүхнийг надад итгэ гэж гуйж ятгахгүй. Гагцхүү та: өөрөө өдөр бүр бясалгаж, туршлага дээр амсаж мэдэрч үз...

Намайг Арьяабалын бясалгалын аргыг танд уламжлан өгсний дараа та бясалгал хийж, өөрт тань байгаа энэ нь юу гээчийн хүч юм, өөрөө мартаж орхисон юу гээчийн авяас чавдар юм, оюун ухааны ямар хэсгийг ашиглагдаг вэ, та хэн юм бэ, ертөнц дахинд ямар байр суурь эзэлж байна гэдгээ дотоод талаасаа эрэн хайх болно. Та эрэн эрсээр, нэгэн цагт олно...

Энэ ертөнцийн болон чанагуухи ертөнцийн гэсэн хоёр төрлийн дуу авиа байдаг. Энэ ертөнцийнх нь бидний сосгол ба сэтгэцийн ая тухтай байдал чухал. Харин чанагуухи ертөнцийн дуу аялгуу нь биднийг Бурхан луу эргэн очиход хөтөлдөг. Хэрвээ бид энэ Үг ба аялгууны урсгалтай ямар нэг харилцаа холбоо тогтоож чадвал тэр цагт Бурханыг яаж олохоо мэднэ эсвэл холбоо тогтоож чадна. Энэ дуу аялгуутай холбогдож чадсан хүмүүсээс амьдралд нь асар их хувирал өөрчлөлт гарахыг үзээгүй хүн нэг ч үгүй. Үүнийг л бид “гэгээрсэн хүн” гэдэг. Бид зөвхөн оюун санааны хувьд төдийгүй материаллаг болон ер нь бүх талаар хөгжин дэвждэг юм.

ЯАГААД ЗААВАЛ АМЬД БУЙ ГЭГЭЭРСЭН БАГШ ХЭРЭГТЭЙ ВЭ?


Бясалгал хийх хүнд эрхбиш сайн Багшийн удирдамж хэрэгтэй. Шалтгаан нь 2 буй.

1-рт: Багш бидэнд бясалгал хийхийн хамаг үндэс дүрэм юу болох, бясалгалын ёс суртахуун ямар байх, сэтгэл цэвэр ариун, хүсэл эрмэлзлэл нэн өндөр байх хэрэгтэй гэдгийг зааж жолоодно. Ингэвэл бясалгал буруудаж ад оршихгүй, адад мэхлэгдэхгүй.

2-рт: Бид бясалгал хийх үед одоогийн Багшаа олж үзвэл Түүнийг танина. Учир нь бид багшийнхаа гадаад дүрийг таньдаг. Гэтэл одоогийн Багшгүй бол, бясалгал хийж байх үед урьд үеийн Их Багш ирээд биднийг дагуулан аваачих буюуном тайлж сонсговол энэ нь өнгөрсний жинхэнэ Их Багш мөн эсэхийг бид мэдэхийн аргагүй. Учир нь бид ерөөс үзээгүй. Шагжмуни Будда нөгчөөд нэгэнт 2500 жил болж буй, Есүс Христ яваад бас бараг 2000 жил болж буй. Бидний олж үзсэн нь хүмүүст дүрслэн бодсоноороо зурсан зураг эсхүл гэрэл зураг болно. Иймээс бясалгалын үед тэд бидний дотор илэрч үзэгдвэл үнэн худлыг нь бид мэдэх аргагүй. Гагцхүү одоогийн багшаа олж үзвэл сая үнэн худлыг мэднэ.

ЖИНХЭНЭ БАГШИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?


Энэ маш амархан. Бурхан зөвхөн өгөхөөс биш хэзээ ч авдаггүй учраас жинхэнэ Багш бол юуны өмнө өөрийн ашиг тусын төлөө ямар ч өргөл барьц авдаггүй. Багш танд гэгээрлийн ямар нэг нотолгоо баталгаа өгөх ёстой. Тийм биш бол тэр танд ямар нэг зүйл өгөх чадвартай эсэхийг та хэрхэн мэдэх билээ? Хуурамч Багш цаг ямагт өөрийн бага саг ид шидээ зарлан гайхуулдаг бол жинхэнэ Багш хэзээ ч ийм зүйл хийддэггүй. Зөвхөн оюун санааных нь дэвшилд юмуу санаа сэтгэлийн хувьд нь туслах, өвчин эмгэгийг анагаах, аюул осолтой нөхцөл байдлаас мултлан гаргах хэрэгтэй болсон тохиодолд л шавь нь мэддэг. Тэр үед л багшийнхаа учир холбогдлыг, Багш нь үнэн хэрэгтээ хэн гээч болохыг шавь мэднэ. Жинхэнэ багш хэзээ ч авахгүй. Гагцхүү өгч л чадна.

Бясалгал хийгээд ямар нэг хүслэнт ахуйд хүрвэл тэд яг гэрийн дээвэрт тулсан юм шиг болж хичнээн хүчлэвч түүнийг гэтлэн давж чадахгүй болдог. Зөвхөн Багш трээд биднийг татаж, энэ түр зуурын раш саадыг гэтлүүлэхээс өөр аргагүй байдаг. Тэгсний дараа бид үргэлжлэн цааш явна... Багшт тусалж хаалга онгойлгон оруулах болно. Тэр бол орчин тойрны байдлыг замч шиг гэр маань хаана байгааг сайн мэдэх бөгөөд цоожийг онгойлгох түлхүүртэй. Хаалга хаана байгааг Багш мэддэг болохоор хаалгыг онгойлгомогц дээд хүслэнт ахуйн дуу аялгуу болон ахуйн байдлын талаар ойлголттой болно...

Бид угаас гэрэлтэй бөгөөд дотоодын дуутай байдаг. Үүнийг бидний “Уг чанар”, эсвэл “Будда чанар” гэж хэлсэн ч яг адил... Дотоодын Будда чанараа харахад мэс засал хийж харах биш, заавал түлхүүрээр онгойлгох хэрэгтэй. Хэрэв онгойлгож чадахгүй бол Төгс Гэгээрсэн Багш биш. Төгс Гэгээрсэн багшийн удирдлагагүй бол ямар дуу аялгуу нь үнэн бөгөөд хүнийг туулан ангижруулж чадахгүйг бид ялган магадлахын аргагүй.

Багш яагаад хүмүүсийг мацаг хоол идүүлэх гээд байдаг вэ? Гэж олон хүн асуудаг... Мах иддэг бясалгагч 2-р зэргийн гэрлийг олдог бөгөөд боловч жинхэнэ үнэнийг олдоггүй. Тэд яаж бясалгасан ч цөм зургаан му заяаны сансарын хүрдэн дотор байдаг. Учир нь сахилгүй бол жинхэнэ “Самади” байхгүй, жинхэнэ самадигүй бол “Билгүүн ухаан” байхгүй. Хамаг амьтан цөм дотооддоо аялгуутай, билиг ухаантай байтлаа яагаад энэхүү дуу аялгууг “ажиж” чаддаггүй вэ? Учир нь түлхүүргүй болохоор дуу аялгуу хаана байгааг мэддэггүй. Тиймээс хаалгыг онгойлгож өгөх Багшийг эрэх хэрэгтэй байдаг...

ҮЙЛИЙН ҮР ГЭЖ ЮУ ВЭ?


Ертөнцийн ба хүмүүний гэсэн үйл үрийн 2 хэв маяг байдаг. Ойлгоход амаргшй үз\л үздэгдэх хүч хүмүүний хуулиудыг жолоодож байдаг. Авшиг хүртэсэний дараа урьд насны үйлийн үр арилж алга болно. Гэхдээ Багш энэ амьдралын тань үйлийн үрийг хөндөлгүй үлдээдэг юм. Эс тэгвэл та тэр дороо л ангижирчихна шүү дээ. Бидний найз нөхдөдөө тусалж, дэлхийн ертөнцөө адислахын төлөө энд хэсэг хугацаанд үлдэх ёстой юм. Дараа нь бид тэнгэрт гарч болох бөгөөд хэрэв та хүсч байвал дуртай цагтаа эргэн ирж болно. Үйлийн үр гэдэг бол нэн шударга, нэн хүчтэй үл үзэгдэх хүч юм. Хийж үйлдсэн бүхэн мааньэргээд өөрсдөд маань буцаж ирдэг... Энэхүү боисын ертөнцөд болж байгаа бүхнийг бичиж тэмдэглэх зориулалттай уураг тархи, ухаан бодол, энэ компьютер байгаа учраас бидний үйлийн үр байдаг ...

Үйл түйтгэр гэж ... бидний анхныы төрөлдөө хийсэн зүйл бүрийн муу явдал болон төрөл төрөлдөө гаднах үзэгдлээс олсон муу бүхнийг хэлж байгаа юм. Багшаа харах буюу Багштайгаа хамт байхад бүдүүлэг үйл түйтгэр харагдахгүй мөртлөө баригдахгуй, мэдэгдэхгүй болохоор түүнийг заавал харагдахгүй мөртлөө баригдахгүйт нарийг дуу аялгууны урсгалаар угаан цэвэршүүлэх хэрэгтэй. Энэ аялгууны урсгал сэтгэгдэшгүй хүчтэй байдаг...

Хүн бүрийн байдал адилгүй болохоор соронзон талбай нь бас адилгүй байдаг. Бид өөрийн соронзон талбайгаа халах гэдэг бол хялбархан явдал биш. Амьсгалаа боох юму иогийн дасгал хөдөлгөөнөөр халчих явдал биш. Зөвхөн чакрын хүрээгээ ажих, ясаа ажих, ус ажих, амьсгалаа ажих зэрэг болно. .. Чакрын хүртэхүй гэдэг бол урьд үеийн бүх үйлийн үрийг үгүй болгох явдал бөгөөд алив амьтны ирээдүйд эргэж буцаж ирэх боломжийг тасалдаг юм.

ЯАЖ БЯСАЛГАХ ВЭ?


Ердөө л анхаарлаа мөнгө зоос юмуу өөр юм руу биш, Бурхан луу хандуул. Бясалгах чадвар танд угасаа байж байдаг. Тиймээс ердөө д анхаарлаа-Бурхны оронд чиглүүл... Нам гүм газар хөлөө завилж сууснаар ямар нэг зүйл олж чадахгүй. Юуны өмнө та дотоодынхоо хүчтэй харилцаатай болсон байх ёстой. Тэр үед л дотоодын жинхэнэ “Би” тань бясалгал хийж өөрөө өөрийгөө сэргээх болно. Хэрвээ та сэрчихсэн бол таны жинхэнэ “Би” дотоодын тань Бурхан хүч бүхнийг хяналтандаа авна. Жинхэнэ бясалгал гэж юу болохыг гагцхүү жинхэнэ Багш таныг сэргээж арга уламжилж өгсний дараа л та мэдэх болно. Тийм биш бол энэ нь зөвхөн өөрийн бие махбод хийгээд сэтгэл ухамсартайгаа тэмцэлдэж, цаг барсан хэрэг болно.

Бясалгах үедээ өөрийн энергээ нээгээд тэр хэвээр нь орхичихоос болгоомжил. Гэхдээ танд одоо амьд буй Багш тань таныг муу нөлөөнөөс хамгаална.

АВШИГ ХҮРТЭХҮЙ


Авшиг хүртэх гэдэг нь мөн чанартаа сүнсийг нээх гэсэн утгатай. Бид ил далд янз бүрийн саад тотгорт бүрэн авсан байдаг болохоор авшиг гэгддэг зүйл бол бидний “Би” хэмээгчийг болон ертөнцийн адислахын тулд Билгүүн ухааны хаалгыг онгойлгож, сүнсийг ертөнц рүү нэвтрүүлэх үйл явц юм. Авшиг хүртэх нь таны амьдрал шинэ урсгалд орсныг илтгэн харуулна. Тэр нь багш таныг гэгээнтнүүдийн хүрээний нэг хүний хуулиар хүлээн авлаа гэдгийг илэрхийлдэг.

Билгийн нүд бол тэнгэрт хүрэх хаалга бөгөөд та нар үлэмжийн их ертөнцөд нэвтрэн орох болно. Энэ аргын дамжуулах үед бид юу ярьдаггүй байтал та нар хамгийн дээд гэгээрлийг олж авдаг. Та Бурхны дуу хоолойн дотоод хэлбэлзлийг энэ чихнийхээ оролцоогүйгээр сонсоно. Бурхны гэрлийг энэ нүдийнхээ туслалцаагүйгээр олж үзнэ. Энэ тухай би ярьж чадахгүй нь. Үг хэл, ухаан сэтгэлгээ бол матери ба оюун санааны хүрээнд /хязгаарлагдмал зүй/ хамаарахаас шүү дээ. Тийм учраас би түүнийг чимээ аниргүй, нам гүмд л дамжуулж чадна. Тийм болохоор бид түүнийг сэтгэлээс сэтгэлд уламжлах гэж нэрлэдэг юм.

Авшиг хүртэсний дараа биднийг жинхэнэ гэрт маань хүргэж өгөхийн тулд дотоодын гэрэл аялгуу маань Диваажинд хүрэх замыг гэрэлтүүлэн гийгүүлнэ. Тэгмэгц бид энэ ертөнцөд одоог хүртэл хэзээ ч мэдээгүй явсан тийм их аз жаргал, жинхэнэ ахуй амьдралаа олж авна.

 

 

ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙ
/ ”Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ” цоморлогоос /

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3684261/ebf/trackback

profile

ind

2010.09.19 11:47:41
*.230.2.99

Самадид Орох Үеийн Биеийн Мэдрэмж

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Америк. Масачусетс. Бостон. Харвардын Их сургуульд тавьсан лекц 1989 оны 10 сарын 27 (Эх нь Англи хэлээр)


А: Үнэн Мөнийг олох мөчид таны физик мэдрэмж ямар байв? Та юу мэдэрсэн бэ?
Б:Олон арга байдал бий. Заримдаа ямарч физик мэдрэмж байхгүй болдог. Өөр өөр хэмжээсийг үзэж сонирходог болохоор үргэлж физик мэдрэмжтэй байгаад байдаггүй. Диваажингийн жаргалыг эдлэхийн тулд бие махбодийг хэрэглэх шаардлагагүй. Энэ нь заримдаа маш их амар амгаланг мэдэрч, юунд нөлөөлөгдөхгүй: ямарч уур хилэн, үзэн ядалт сэтгэлд тань төрөхгүй, бие тань их хөнгөн сайхан санагдах мэтийн физик мэдрэмжээр илэрдэг өөр төрлийн цэнгэл. Энэ бол хөнгөн хэлбэрийн самади. Илүү гүн самадид ормогц та бие махбодиосоо холбоо тасрана, үүнийг та хэлж чадахгүй. Гэхдээ буцаж ирэхэд тань Гэрлийн илрэл физик түвшинд үлдсэн байдаг. Жишээлбэл, та хүмүүсийг улам их хайрладаг, ажлаа арай хурдан амжуулдаг, нилээн түргэн бодож сэтгэдэг, илүү тэсвэр тэвчээртэй ямарч номыг хараад л нүд ирмэхийн зуур ойлгодог болно. Өөрөөр хэлбэл, та илүү мэргэн ухаантай, хайр энэрэлтэй, амгалан тайван болно гэсэн үг. Гэрэл бие махбодь дээр ингэж хувилдаг юм. Харин өөрөөр бол, их гүн самадид орсон үед ямарч физик мэдрэмжгүй, бие махбодиосоо тасарсан байдаг.

 

Бие Махбодийн Өвчин Үйл Үрийн Өвчнөөс Ялгагдах нь

Куан Инь Элч хариулав (Эх нь Хятад хэлээр)

А: “Биеийн өвчин”, “ Үйл үрийн өвчин “ хоёрыг хооронд нь яаж ялгах вэ?
Э: Ердийн эм тариагаар эмчлэгдэж болж байгаа өвчнийг, “биеийн өвчин” д тооцдог. “Үйл үрийн өвчин “ нь өвчтөний соронзон талбайн гэмтэлтэй холбоотой бөгөөд үүнийг анагаах нь жирийн хэрэг биш. Энэ өвчнийг анагаахад эгэл бус хүний маш цэвэр ариун хүчтэй соронзон талбай хэрэгтэй. Муу соронзон талбайг тэр сорон авч бүрэн уусгадаг. Тийм болохоор, заримдаа бясалгагч хүн дээр очоод дэргэд нь суухын төдийд тэр хүний олон жилийн өвчин хууч ямарч эм тариагүйгээр эдгэдэг. Энэ нь тухайн бясалгагчийн соронзон талбай их ариун энэрэнгүй учир оюун санааны гадны хорт нөлөөнд автаж өөрчлөгдсөн үйл үрийн хүчийг шингээж чаддаг. Иймээс л шинжлэх ухааны энгийн арга хэрэгсэл энэ мэт өвчнийг эдгээж дийлдэггүй. Өвчнөө эмчлэхийн тулд, эхлээд эмчид үзүүл, эмч анагааж дийлэхгүй бол өөрийн үйл үрээ шинжилж, үйлдсэн нүгэл хилэнцээ наминчлаж, соронзон талбайгаа сэргээх арга зам хай. Тухайлбал, буян хий, оюун санааны бясалгагчдийг хүндэл, тэднийг дага, мах идэж архи уухаа багасга мөн сувдаг сэтгэл, өшөө хорсол хийгээд сэтгэлийн хүлээсээ арилгах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө эмчлэхийн тулд өндөр түвшиний бясалгалын аргыг хайж олох нь зүйтэй. Энэ бол өвчин эмгэгийг анагаах хамгийн үндсэн арга зам
 
Бясалгах Үеийн Биеийн Хөдөлгөөн

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Формоса. Шихү Төв.1995 оны 10 сарын 28 (Эх нь Англи хэлээр)

А: Зарим үед Гэрэл дээр бясалгаж байхад энерги давалгаалж байгаа юм шиг нэг зүйл надад хүрдэг: нэгээс нөгөө рүү янз янзын байдлаар намайг дайвалзуулаад байгаа юм шиг. Энэ юу вэ?
Б: Энэ зүгээр ээ. Заримдаа эерэг сөрөг хоёр бие биетэйгээ тэмцэлддэг. Хараахан гүйцэд тогтоогүй, зуун хувь цэвэр ариун биш үед ингэдэг юм. Сүүлдээ намуун болно, санаа зоволтгүй. Энэ мэдрэмжтэйгээ зууралдалгүй, зүгээр л өнгөрүүл. Өөрийгөө Сахил санваар, тэр бүх зүйл дээр цэвэр ариун авч явахаас аргагүйн учир энэ. тэгж гэмээнэ тэр мэт цэвэр ариун, маш хүчтэй энергийг бид хүлээн авч чадах юм. Хоол унд, үг хэл, үйл байдал, бодол санаагаа ариун байлгахын хичээ: бэрхшээл тань улам сайжирч, тэр чигтээ алга болно. Зарим үед маш их чичрээд байвал шалан дээр суу. Унаж магадгүй тул хэт өндөрт бүү суугаарай. Эсвэл модон шалан дээр суу: шал таны энергээс шингээн авахаар та ч эвгүй чичрэхээ болино. Хааяа Куан Инь хийж байхад шатаж байгаа мэт мэдрэмж төрдөг, үүнийг цааш тэвчиж чадахааргүй санагдвал өөр газар суу. Олбог биш модон юм уу хүйтэн шал эсвэл газар хөл дээрээ сууж болно. Энэ нь тэвчиж дийлэхгүй болсон үед хэлбэлзлийн хүчтэй нөлөөллөөс заримыг нь саармагжуулж өгнө. Зөвхөн тэсэхээ болисон тохиолдолд шүү, харин Аялгуугаа үргэлжлүүлэн хийгээрэй. Ялангуяа аялгуу хүчтэй байдаг юм шүү. Цэвэр ариун бус байх хүмүүстэй хутгалдах зэргээс болж заримдаа энэ байдал үүсдэг, заавал таны үйл үр байх албагүй. Тэгэхээр, аливаа юм тохиолдоход өөрийгөө үргэлж битгий буруутгаж бай. Хүмүүстэй холилдоход ариун бус байдал үйл үр нь бидэнд нөлөөлдөг. Цэвэр бусыг нь мэдэлгүй тухайн хоолыг идэхэд, бас ингэнэ. Тэгэхээр ямар ч юм таныг ийм байдалд хүргэсэн бай, ахуйхан л бясалга. Олбогон дээр суугаад тухгүй байвал, энэ халуудсан байж болох юм: модон шал юм уу нүцгэн газар, хөрсөн дээр суу. Хөлөө дээш тавиад бясалгах юм уу татами гудастай шалан дээр суусан ч зүгээр. Энэ нь илүү агаартай, сэрүүн, заримдаа бидний хэрэглэдэг олбогийг пластик хөөсөөр хийсэн байдаг учраас халууныг шингээж авдаггүй, ялангуяа Куан Инь хийж байхад төвөг удаж өвтгөдөг. Суудал, байрлал, олбогоо өөрчлөөд үз, байдал илүү дээрдэнэ
 

Хүүхдийн Өвчин

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Америк. Масечусетс. Бостон Харвардын Их сургуульд тавьсан лекц 1989 оны 10 сарын 27 (Эх нь Англи хэлээр)

А: Би эмнэлэгт ажилладаг: заримдаа их хүнд өвчтэй хүүхдүүдийг асардаг. Ямар ч сонголт байхгүй, алдаж эндэх чавдаргүй тэр бяцхан хүүхдүүд яагаад ингэж их зовох ёстой юм бол гэж гайхдаг?
Б: Таны сэтгэлийг би ойлгож байна. Би ч бас ингэж бодон, “Нас биед хүрсэн бид алдаж онон тэрнийхээ өр төлөөсийг эдлэнэ гэхсэн, гэтэл яагаад ийм гэм зэмгүй хүүхдүүд ингэдэг байна.” гэдэг байлаа. Гэвч одоо би ойлгосон. Энэ бол үхэж төрөхийн хууль. Юу тарина, түүнийгээ хураана. Энэ төрөлдөө хангалттай төлөхгүй бол, дараа төрөлдөө төлнө. Мэндэлсэн цагаасаа л та төлж эхэлдэг: үүнээс өөрөөр Бурханы өршөөл нигүүсэл, ялгаваргүй тэгш сэтгэлийг бид яаж тайлбарлах юм бэ? Үүнд одоо итгэх хэцүү байвч, хэт ертөнцийн зарим нэг аргаар бясалгаад ирвэл ойлгоход хүнд биш болно. Ухамсарын илүү өндөр гариг эрхэс рүү очоод тухайн хүний өнгөрсөн амьдралыг харвал яагаад энэ зүйл тохиолдох болсныг мэдэж чадна. Тэгж гэмээнэ бидний сэтгэл амарч, үнэн учрыг ойлгоно. Зүрх сэтгэлээрээ энэ ажлыг хийж байгаад тань би баяртай байна. Ямарч байсан, ажиллах бүртээ бүр тэр чигээрээ үүнтэй хутгалдахгүй байхыг хичээгээрэй: тэгэхгүй бол та тэр энергит цохииулна. Зүгээр л хамгийн сайнаараа ажилллаад бүхнийг Бурханд даатгачих. Эдгээж эмчилж, таслан зогсоодог нь Бурхан. Бид үүнийг зохицуулдаг юм биш. Үнэндээ, тусламж гуйсан эсвэл өөрөө дэмжихийг хүссэн тэр л хүмүүстээ туслахын тулд Бурхан бидний гарыг ашигладаг. Харин бусад нь дараа төрөлдөө улам аугаа байхын тулд зовлонгоор зарим нэг хичээл сургууль, цэвэрлэх үйл явцыг дамжин гарахаас аргагүй байдаг. Бид үүрд мөнх амьдардаг юм шүү дээ. Цорын ганц удаа төрдөггүй. Тийм байсан бол, дэндүү уйтгартай. Ганцхан зуун жил амьдрах хүнийг бүтээх нь Бурханы хувьд хүчээ гарзадсан хэрэг болно. Тэр бүтээж, бид мөнх амьдардаг. Энэ төрөлдөө юун дээр алдана, тэрийгээ дараа төрөлдөө залруулна, энэ төрөлдөө юуг төлөхгүй үлдээнэ дараа түүнийгээ барагдуулах л болно—яг л барьцаанаас гардагтай энэ адилхан.
 
The Company We Keep

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Америк. Калифорни. Лос Анжелс. 1997 оны 7 сарын 20 (Эх нь Англи хэлээр)

А: Би хэмжээсүүдийн тухай асуух гэсэн юм. Сул хэлбэлзэл байнга илүү өндөр хэлбэлзэл өөд гардаг гэсэн физик хууль байдаг. Энэ үнэн бол, заримдаа авшиг хүртээгүй хүмүүстэй хутгалдах нь бидний бясалгалд нөлөөлдөг хэрэг үү?
Б: Үгүй ээ, өндөр хэлбэлзэл харин сул хэлбэлзэл рүү бууж ирдэг. Сул нь дээш гарч чадахгүй, зөвхөн өндөр нь л доош буудаг. Таны хэлбэлзэл доош унаад байна уу? Та юунд гайхаа вэ? Хэлбэлзэл тань дээшилж байна уу доошилж байна уу гэж эргэлзээд байгаа юм уу?
А: Үгүй ээ, бясалгаж буй, авшиг хүртсэн зэргээс шалтгаалж бидний оршихуй бусдыг дээшэхэд нь туслаж, мөн энэ нь өөрсдийг маань доош унагаадаг юм уу?
Б: Тиймээ, хоёулаа. Тэднийг дээш гарахад нь туслахын тулд та эхлээд доош буух ёстой. А: Заримдаа энэ бясалгалд маань нөлөөлж буйг би мэддэг, гэхдээ энэ үнэхээр дэсийг маань унагаадаг уу эсвэл хүмүүстэй холилдоход үүсдэг үйл үрийн энгийн л нэг солилцоо юм уу?
Б: Бизнесийн хэлээр яривал, та ямар нэг юмаа алджээ. Гэлээ ч хангалттай хүчтэй байх юм бол та дахиад л сэргээд ирнэ. Хангалттай хүчтэй бус үед хүмүүс таныг маш урт удаан хугацааны турш доош чангаадаг. Тэгэхээр усан сан тань байнга хайр адислалаар цалгиж байна уу үгүй юу гэдгээ нягтал. Ийм л учраас бид өдөр бүр бясалгах ёстой юм, түүнээс биш аль хэдийнээ бүрэн гэгээрсэн, угаасаа Бурхан гэдгээ эргээд сануулсан танд энд ирж намайг харах ямарч шаардлага гарахгүй. Хүмүүст ямар нэгэн юм өгөх ёсгүй байсан бол танд юу ч хэрэггүй мэт санагдана. Бидний энд байгаагийн учир шалтгаан энэ. Бид энэ дэлхийд хагартлаа идэж, хүссэн бүхнээ хийн, өсөж торниод, Мастер, багш өөр хэнтэй ч юм уулзчихаад зүгээр л,” За, that is it folks, та өөрийнхөөрөө бай.” гээд байж болохгүй. Та ямар нэг зүйлийн аяндаа хийж байх ёстой. Яг л хэрэглэсэн ус цахилгааны чинь төлбөр банкнаас шууд л гараад ирдэгтэй адил. Угтаа энэ дэлхийгээс авч хэрэглэж байгаа маань материаллаг зүйлс, тэгэхээр одоо бид үүнийг оюун санаагаараа төлөх учиртай. Тэр зүгээр ээ. Бид чинь бүгд ах дүүс шүү дээ. Бид өгдөг: ингэх чинь зүгээр шүү дээ.
А: Тэгэхээр, бага зэрэг доош унасан мэт санагдах зарим үед ахуйхан бясалгачихад л бид яриангүй дээшээ гарах уу?
Б: Тийм ээ, тэгэлгүй яахав. Ахиухан бясалга эсвэл ийм юм байж л байг: зүгээр л орхи. Энэ бол хамгийн сайн тогтолцоо: материаллаг ч бай оюунлаг ч бай хамаагүй, байгаа нь байхгүйдээ өгч байх учиртай. Дэлхий болгон дээр ингэж л амьдрах хэрэгтэй. Манай дэлхий их ядуу тарчиг, хүнийг гутаан доош татдаг, маш их зовлон бэршээлтэй газар, яагаад гэвэл хүмүүс нь хуваалцдаггүй: юмтай нь юмгүйдээ өгдөггүй—бүр материаллаг зүйлээ хүртэл шүү. Тиймээс л бид ингэж зовлож байгаа юм. Тэгэхээр бид өөрчлөгдөх хэрэгтэй, дэлхийг тэр чигээр нь үгүй юм аа гэхэд ядаж өөрсдийгөө, орчин тойрноо шинэчил, тэгж байж бид диваажин хийгээд дотоодын диваажиндаа амьдарч, өөрийн сайн сайхнаа, хийх ёстой юмаа хийдэг гэдгээ мэдэж чадна. Зөвхөн материаллаг зүйлийн хувьд, энэ дэлхий яг одоо бидний байгаа шиг болчих л юм бол дэлхий маань хэзээч өлсгөлөн зовлон, ядуу тарчиг байдал, гай гамшигт цаашид огт нэрвэгдэхгүй болно. Гай гамшиг тохиолоо ч бид нэг нэгэндээ маш хурдан туслах хэрэгтэй. Хэрвээ бидний оюун санааны өв уламжлалтай холбоотой хийж буй энэ автомат тогтолцоог хүмүүс дагах юм бол энэ дэлхий дээр хэн ч өлсөх учиргүй. Дотор маань хайр адислал бий хэдий ч бид энэ тухай бүр боддог ч үгүй. Аяндаа л хүмүүст өгөөд байдаг. Заримдаа эмнэлэг юм уу хаана нэгтээ хэн нэгэн хүн дээр очоод зүгээр юу ч хийлгүй дэргэд нь суухад л тэд эдгэрдэг, учир нь танд адислал байх агаад түүнээс тань тэд хасаж авсан л хэрэг. Байгаа нь байхгүйдээ өгөх ёстой—энэ бол орчлон ертөнцийн тогтолцоо. Бурхан байх чадах цорын ганц арга зам бол энэ. Бурханы ийм л ганц замаар оршидог, учир нь энэ бол хайр. Энэ орчлонд болзол нөхцөлгүй хайраас өөр юу ч байхгүй. Хамгийн чухал хичээл бол энэ, үүнд л суралцаж чадахгүй бол бид хэзээч хаана ч очиж чадахгүй. Хийх ёстойгоо үнэхээр хийдэг болох хүртлээ бид дахин дахин эргэн төрж, харамсаж, шаналах болно. Хийх ёстой юм аа мэдэхгүй бол хамаагүй л дээ. Харин мэдсээр байж хийхгүй бол их зовно.
А: Авшигтануудтайгаа байхад, тэдэнтэй ярьж чадах ч бай үгүй бай хамаагүй, Хятад ч бай, Ау Лак ч бай надад яг л орон гэртээ ам бүлтэйгээ байгаа юм шиг үнэхээр сайхан байдаг. Тэр байдал намайг тэтгэн ургуулж, тэдний дэргэд сүнс минь аяндаа л дээшилж буйг би зөнгөөрөө мэддэг. Харин авшиг хүртээгүй хүмүүсийн хажууд байхад заримдаа үнэхээр даруулж байгаа юм шиг санагддаг. Үүнээс болоод, авшиг хүртээгүй хүмүүстэй зууралдах нь бясалгал дадалд маань хор нөлөөтэй юм болов уу, эсвэл энэ миний бясалгал дадалдаа хамгийн түрүүнд хийх ёстой жам ёсны үйл явц юм уу гэж гайхах боллоо?
Б: Зүгээр л зөнд нь орхи. Та олноос цэрвэж чадахгүй, түүнээс гадна хамаг адис хүчээ өөртөө хураах гэж бид бясалгадагүй юм. Тиймээс зууралдах ёстой хүмүүстэйгээ зууралд. Өөрт тань зөвхөн авшиг хүртээгүй хүмүүс бус бас авшигтанууд байгаад баярла. Үүнийг ингэж л харах хэрэгтэй. Та нар дахиад хамтдаа байна, бие биедээ тав тухыг бэлэглэж туслаж дэмжинэ, тэгээд гарч олонд өгч, өшиглүүлж цохиулж байгаад буцаад ирнэ. Бид азтай, өнөр өтгөн гэр бүлтэй: ижилхэн санаа бодол, хүсэл сонирхолтой түүнийгээ хуваалцаж болох, ойлгож, туслаж, дэмждэг, үнэхээр үнэнч, чин сэтгэлээсээ хандах хүмүүс бидэнд байна. Энэ бол аугаа жаргал. Гадаах бусдад ийм юм байхгүй байна шүү дээ. Тиймээс гадагшаа улам их гарах хэрэгтэй. Тэдэнд ямар сайн хүн болохоо мэдүүл. Итгэж болох хүн байсаар байгаа шүү гэдгийг харуул. Өөрийгөө үлгэр жишээ болго, таныг дагах дагахгүй нь тэдний асуудал. Яагаад нуугдаад байгаа юм бэ? Гадуур яв, зүгээр. Би зөвхөн эндээ л байгаад байдаггүй, газар сайгүй явдаг. (Инээв, алга ташив.) Та нартай уулзах надад сайхан байдаг, гэсэн хэдийч би хаа сайгүй явдаг. Та нар юу гэж бодоов? Би зочид буудлуудаар бууж, Деннигийн зоогийн газар хооллож, ” n’importe quoi ”д кофе уухаар очиж заримдаа Мак Доналдсаар орж шарсан төмс, алимны бялуу иддэг. Үнэндээ би энд тэндгүй зугаалдаг. Ийшээ явбал ингэчих болов уу тэгчих болов уу ч гэж боддогүй, зүгээр л явдаг. Газар бүхэн Бурханы орон, газар бүхэн таны гэр.

Амьд Багш Нас Нөхцөх нь

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Малайз. Каула. Лампур.1993 оны 6 сарын 4 (Эх нь Англи хэлээр
)

А: Багш аа, зөвхөн амьд буй Багш л шавь нараа залан удирдаж чадна гэж та хэлсэн: тэгвэл Таныг өөд болсны дараа шавь нар тань яах болж байна вэ?
Б: Би “үхэхгүй” яагаад гэвэл би угаасаа “төрөөгүй”. Хорин жил хэрэглсэн машинтай чинь адилхан миний энэ физик зэмсэг элэгдэж муудна. Бид сүнсээрээ нэг нэгэнтэйгээ байнга холбоотой байдаг. Би ч та ч, бид бүгдээрээ энэ бие биш: тийм болохоор, энэ биеийг орхисны дараа бие тань тэндээ байж байх атал ямарч хөдөлгөөнгүй үүрэггүй болчихдог. Тэгэхээр та би энэ махан бие биш юм байна аа гэдгийг ус суурьтай ойлгох ёстой. Та нартай оюун санааны Хүчээрээ холбогдох гэж би энэ биеийг зээлж авсан юм. Нэг л удаа бид холбогдсон бол хэзээ ч салахгүй, махан бие маань үгүй болсон тэр. Энэ л чухал.
Гай Гамшиг хийгээд Сүйрэл Мөхлийн Өвчнүүд

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Америк. Техас. Хюстон.1993оны 10сарын 14 (Эх нь Англи хэлээр)

А: Хорин нэгдүгээр зуун гарах гэж байна, та хүн төрөлхтөн болоод энэ дэлхийд юу хүсэх вэ?
Б: Би та нарын хүсдэг—энх тайван, ололт амжилт, ахан дүүсийн хайр элбэрэлийг хүснэ.
А: Бидний харж байгаа хар салхи, үер ус, гал түймэр, газар хөдлөлт гэх мэт ар араа даган нүүрлэх хүн төрөлхтөний эмгэнэлт энэ гай гамшигуудын цаана ямар нэгэн сануулга дохио байна уу?
Б: Тийм ээ, байлгүй яахав. Та ч тэр бид бүгдээрээ мэдэж байгаа гэж би бодож байна.
А:Бид юун дээр алдаж, юуг буруу хийж байна вэ? Бид орчлон ертөнц хийгээд хэн нэгнийг уурлуулах ямар нэгэн зүйл үйлдээд байна уу?
Б: Бид байнга хийж байгаа, хэдэн мянганы турш хийсээр ч ирсэн: нэг нэгэндээ муугаар хандаж, алж хядаж, нухчин дарж байна, үүнд бидний бяцхан ах эгч болох ан амьтад хүртэл багтаж байгаа. Миний ингэж ярьж байгаа олон хүний дургүйцлийг хүргэх хэдий ч нэгэнт та асуусан болохоор би шулуун шудрага байх ёстой. Энэ орчлон ертөнцийн буй бүхэн хаана эхлэж үүсэн түүн рүүгээ буцдаг жамтай. Би нэгэнт Барууны оронд байна, Библьд: Юу тарина, түүнийгээ хураана. Гэсэн байдаг шүү дээ. Хэрэв Библьд итгэдэг бол харамсалтай нь бид аль хэдийнээ өөртөө нүүрлэх өч төчнөөн үйлийг тарьчихаад байна. Заримдаа энэ нь маш өргөн хүрээнд хураимтлагдаж хувь хүнээр нь цэвэрлэн ариулгах нь хангалтгүй хэмжээнд хүрдэг, тэгээд л гай гамшиг, газар хөлдлөлт, гал түймэр, үер ус, хар салхи гэх мэт таны дурдсан нүсэр том цэвэрлэх үйл явц явагдахад хүрдэг юм. Тэгэхээр, үүнээс зугтах цорын ганц арга зам бол үрийг нь тарихгүй байх явдал. Бид улам илүү Бурханыг шүтэж, хайрладаг, Түүнээс айж эмээдэг болох ёстой. Энэ нь сүмд очиж Бурханыг хичнээн их хайрладаг тухайгаа өдөржин да да да гэж чалчина гэсэн үг биш: бид хайрыг үйлдлээрээ үзүүлж Түүнийг болоод Түүний үр хүүхдийг хайрлан энэрэх учиртай. Библьд үүнийг тодоос тод хэлсэн байдаг: Хэн та нарт эм-ямаа, эр үхэр энэ бүхнийг алж, надад тахил өргө гэсэн юм бэ? Энэ нүглээ наминчил учир нь гар чинь гэм зэмгүй цусаар будагдаж. Энэ бүхнээ болихгүй юм бол би залбиралыг чинь хэзээч сонсохгүй. Намайг эрж хайх үед чинь би нүүр буруулна. Өөрт нь өргөл өргөхийн төлөө амь хороох нь битгий хэл түр зуурын энэ махан биенийхээ хүсэл таашаалыг хангах гэж их бага хэмжээгээр амь таслахыг Тэр зөвшөөрөөгүй. Тэгэхээр энэ дэлхий дээрхи буй бүх гай гамшиг өвчин зовлонгийн шалтгаан юм. Шинжлэх ухааны үүднээс ч бид үүнийг батлаж болно. Америкчуудын ихэнх нь улаан маханд дурлаж түүнийг ихээр иддэг бөгөөд хорт хавдараар өвчлөгсөдийнхөө тоогоор дэлхийд нэгдүгээр байранд орж байна. Харин мах их байдаггүй ядуу буурай орнуудад, Америктай харьцуулахад, хорт хавдарын хэмжээ бараг байхгүйтай адилхан байна. Энэ бүхнийг эмч мэргэжилтнүүдийн судалгаа гаргасан: тэгэхээр намайг битгий буруутгаарай. Эндээс, бид шинжлэх ухааны баримт нотолгоо хийгээд шашин судрын тэмдэглэгээ хоёрын хоорондын уялдаа холбоог харж болно. Бүгдээрээ Католик юм уу ямар нэгэн шашинд ор гэж би хэлж байгаа юм биш шүү. Бид ердөө л хайр энэрэлтэй, байх ёстой, энэ бол оришн байх цорын ганц шашин. А: Дох болон хорт хавдар гэх мэт өвчинтэй тэмцэхэд бидний итгэл сүсэг тусладаг уу? Үнэн мөний зам мөр, болоод бие махбодь бус ариун сүнсэн дээрээ төвлөрч түүнийгээ нээж мэдэх үед тань үүнтэй холбоотой ямар нэгэн арга чарга олдов уу? Б: тийм ээ, намайг сонгох юм бол арга чарга ч бий шүү. Урьд шөнө, хэсэг хүмүүс манай бясалгалын арга мөн миний заавар зөвөлгөө хичнээн үр нөлөөтэй болох, тэдний аж амьдрал яаж өөрчлөгдсөн, хичнээн олон өвчин хууч нь алга болсон тухай надад ярьсан. Хэдий тэд өвчтэй байсан ч тэр нь хагас бүр байхгүй болтлоо эдгэсэн байна, зарим тохиолдолд маш хурдан алга болж байжээ. Тэгээд би,” олон хүн намайг сонсдоггүй юм харамсалтай юм даа.” гэж бодсон. Тэд, ”Хэрвээ тэд таныг сонсдог байсан бол, дэлхий аль хэзээний амар амгалан болох байсан.” гэж хэлсэн. Би, ” тийм ээ, зөвхөн тэд сонсох л юм бол эн дэлхийд ямарч зовлонгүй бол бид дэлхийгээ агшин зуур диваажин болгох байсан.” гэж хэлсэн.

Гай Гамшиг ба Сөрөг Инерги

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Америк. Соларода. Баулдер.1991оны 5 сарын 14 (Эх нь Англи хэлээр)

А: Энэ дэлхийн сөрөг энерги болон галт уулын дэлбэрэлт, хар салхи зэрэг байгалийн гай гамшигт зэргийн хооронд ямар нэгэн холбоо бий юу?
Б: Холбоо бий. Дэлхий даяар түгэх бидний муу бодол, муу үйлдэлээс сөрөг энерги үүсдэг бөгөөд энэ нь бидэнд нөлөлөхүйц хүч болон цуглардаг, энэ бол учир шалтгаан, өр төлөөсийн хууль л юм, өөр юу ч биш. Аливаа юманд ямар нэгэн ад чөтгөрийг бүү буруутга. Бид өөрсдөө ад: бүр адаас ч долоон дор. Би хүмүүсийг хэлээд байна. Ад чөтгөрүүд зөвхөн нүгэл хийсэн хүнийг л шийтгэдэг байхад харин хүн төрөлтөн заримдаа хэн нь хэнийг мэдэхгүй хүн болгоныг шийтгэж – сайныг саараар хариулж заримдаа урван тэрслэдэг. Жүд Исүсийг яалаа: Буддагийн үеэл түүнд юу хийснийг хар л даа. Хүн төрөлтөн иймийг та нар мэднэ.. Битгий ад чөтгөрүүдийг буруутга, тэд чинь шүүж тунгаах, сайн муу ялгах, эргэн төлөхүй, ач буяныг хариулах зэргээ сайн мэднэ гэж би боддог. Ад чөтгөр зүгээр, зарим нь бүр сайн. Сайнаар хандвал тэд танай ургамлыг услаж, цэцэрлэгийг чинь манаад өөр ямар нэгэн юм оруулж сүйтгүүлэхгүй, цэцгийг тань үнэрлээд л зогсож байна. Зарим гүрү нар чөтгөрүүдээр гэр орон цэцэг ногоогоо хамгаалуулдаг. Тэд сайн дураараа үүнийг хийдэг. Хэрвээ Багшдаа хайртай, Багш ч өөрт нь сайн бол тэд бүхнийг хийнэ. Ад чөтгөр гэдэг чинь жаахан доогуурхан хөгжилтэй л амьтад, ердөө л энэ.


Зүүд

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Формоса. Шихү Төв.1995 оны 6 сарын 9 ( Эх нь Англи хэлээр)

А: Багш аа, бид ер нь зүүдээ анхаарах ёстой юу?
Б: Тийм ээ, хааяа, анхаарах хэрэгтэй. Зүүд тань сэрэмжлүүлэг дохио шиг санагдвал түүний дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрвээ тийм биш бол зүгээр л мартчих.
А: Ямар нэгэн алдаа хийхэд зүүдэндээ буруутай юм шиг санагдддаг...
Б: Зарим үед өдөр бодсоноо шөнө зүүдэлдэг, энэ зүгээр. Хэвийн л зүйл, унтахынхаа өмнө бясалгаж өөрийгөө хангалттай сайн угаагаагүйгээс ингэдэг. Бас, бидний уншсан сонин сэтгүүл, сонссон, харсан зарим муу юмс, эсвэл өнгөрсөн амьдралын зарим явдал зүүдэнд орж ирдэг. Тийм ч учраас зүүд маш олон янз байдаг. Хамгийн сайн зүйл бол Дотоодын Багшаасаа тусламж гуйн залбирах. Хэрвээ муу юм зүүдэлвэл, энэ таныг хамгаалж байна гэсэн үг, харин өнгөрсөн амьдралын сэтгэгдэл байсан бол үүнийг цэвэрлэж өгөхийг гуйн ахуйхан бясалга. Харин сайн сайхан аз хийморь зүүдлэвэл гэрэлт ирээдүйгээ угтаж, /Багш инээв/ биелэхийг нь хүлээ. Бясалгаж байхдаа бид маш их муу зүйл, муу нөлөөг багасгадаг. Заримдаа бас зүүдээree үйл үрээ төлдөг. Жишээлбэл, урьд төрөлдөө та хэн нэг хүн алж байсан бол энэ төрөлд тэр хүн таныг хөнөөх ёстой. Гэвч сайн бясалгаж, сахилаа чанд сахин, чин сэтгэлтэй байсан учраас дотор буй Багш Хүч тэр үйлийн муу нөлөөг арилган, зөвхөн зүүдэнд тань үхүүлдэг. Бясалгаж байхдаа үзэгдэл олж харагдаг шиг, ихэнх зүүд ахуй ойлголт байдаг.

Муу зүүд

Куан Инь Элч хариулав (Эх нь Хятад хэлээр)

А: Би шөнө байнга хар дарж зүүдлээд айдас түгшүүртэйгээр сэрдэг. Ямар учиртай юм бэ?
Э: Бид өмнө нь маш олон удаа төрсөн, мөн маш олон янзын нөхцөлд байж, сайн муу зүйл ихийг хийсэн. Энэ бүгд бидний дотоод ухамсарт бичигдсэн байдаг. Хэрэв байнга хар дарж зүүдлээд байвал, түүний өнгөрсөн үйл үр нь түүнд нөлөөлж байгаа хэрэг. Мөн өөр нэг шалтгаан нь асурын биес бие болоод оюун санааг нь удирдахаар оролдож байж магадгүй юм. Түүнчлэн өдөр тутмын харилцаж буй хүмүүсээс ч энэ хамаардаг. Хэрвээ хүмүүс бидэн рүү муу хэлбэлзэл ялгаруулсан бол бас хар дарж зүүдэлдэг. Буруу тийшээ хазаах, муу бодол, санаатай байвал амархан хар дардаг. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийн тулд бид үргэлж хянуур байн, бие хэл сэтгэлээ цэнэж байх хэрэгтэй. Бие махбодь маань хамаг амьтанд үйлчилэн тусыг бүтээж, харин үг хэл маань зөвхөн ёс суртахууныг л өгүүлж, бусдыг сайн сайханд дагуулж, сэтгэл маань бусдад сайныг ерөөж, энэ дэлхийн энх амгаланд залбирч байх учиртай. Үүний зэрэгцээ, орой бүр унтахынхаа өмнө духныхаа төвд орших билгийн мэлмий дээрээ анхаарлаа төвлөрүүлэн бясалгаж залбирах хэрэгтэй. Тэгвэл бүхэл өдрийн турш цуглуулсан бохир мэдрэмжээ цэвэрлэж, бүхэл шөнийн турш амар тайван нойрсож чадна.
Хар тамхины аймшиг

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Формоса. Шихү Төв.1995 оны 6 сарын 27 (Эх нь Англи хэлээр)

А: Бясалгалд маань нэг бэрхшээл учираад байна. Хэдэн жилийн өмнө би хар тамхи хэрэглэж байсан юм.
Б: Тэгээд одоо яаж байна? Хэрэглэхгүй байгаа бол танд сайн. Мэдээж, та тархины эд эсээ бага зэрэг гэмтээсэн байна. Гэхдээ зүгээр ээ. Бид засчихна. Бясалгахад тань бэрхшээл байна гэлээ, юу юм вэ?
А: Төвлөрөл
Б: Төвлөрөл— тиймээс л та бясалгах ёстой юм шүү дээ, аргагүй л дээ, гэхдээ би таныг дажгүй гэж бодож байна.Та засарна, үүнд битгий санаа зов. Төвлөрөл бол энэ дэлхийн хүмүүсийн түгээмэл ”өвчин”. Тэгэхээр санаа зоволтгүй: зүгээр л тайвшраад бясалгахдаа /Билгийн мэлмийг Багш заав/ эндээ байнга хайр, сайн сайхныг санаж бай. Тэгвэл энэ дотоод тархинд тань иллэг болж өгнө. Хайр энэрлээ ашигла, дотоодтойгоо холбогд. Хэрэгтэй бүх юм чинь энэ. Хар тамхи хэрэглээгүй удаж байгаа юм чинь, зүгээр, эдгэрнэ. Та Куан Инь хийж байна энэ таныг улам эрүүлжүүлнэ. Куан Инь бол бүх эд эсийг засан сэргээж, шинэ амьдрал, эрч хүчээр дахин цэнэглэдэг. Түүнд бүү санаа зов. Төвлөрөхгүй байлаа ч гэсэн хичээнгүйлэн бясалга. Куан Куан буюу Гэрэл дээр төвлөрөх нь тийм ч амар биш. Харин Куан Инь хийж байхад төвлөрөхгүй байлаа ч энэ тус болно. Куан Инь Арга гэдэг нь “Аялгуу” гэсэн үг: аялгуу бол энэ мэт асуудал бэрхшээлийг хөөн зайлуулахад хамгийн тустай. Таныг тийм олиггүй зуршилыг хаяад өөрийн үзэсгэлэнт Би, хайрын анхилам үнэртээ эргэн ирсэн би их баяртай байна. Ийм сайхан залуу танд энэ л илүү тохирно. Та үнэхээр ухаанлаг, хүчтэй юм. Тийм зуршилаас салах үнэхээр хэцүү. Тэр хэвээрээ үлдсэн бол тэгээд л өнгөрөх байсан байх. Олон ч хүн тэгсэн дээ. Заримдаа хүмүүс энэ талаараа юу ч хийж чаддаггүй учраас амьдралаа ингэж л төгсгөдөг. Хар тамхи үнэхээр муухай, жигшмээр зүйл гэдгийг та мэдэж байгаа. Хар тамхи буюу тэр татдаг ”Хоол”нд ямарч шил тэжээл байдаггүй бөгөөд яг нэхэх цагт нь татахгүй л бол дотроосоо сая сая зүүгээр хатгуулж, бүх л бие нь галд шатаж буй мэт болдог. Аймшигтай, тэд цаг үргэлж айдас түгшүүртэй байдаг: тархи нь дотроосоо нэгэн зэрэг мянга мянган могойд хэдэн талаасаа хатгуулж байгаа мэт зовдог. Ингэж л мансууруулах бодис хүмүүсийн эд эс нервийг гэмтээн аймшигтай, урт удаанаар үхүүлдэг. Тиймээс хар тамхи /мансууруулах бодис/ зардаг хүмүүс энэ дэлхий дээрх хамгийн аймшигтай биес болоод байна. Тэд энэ хорыг зарж, хүмүүсийн уураг тархи, эрч хүч, залуу нас, эрхэм оюун ухааныг нь хөнөөж байна. Тэд бол үнэхээр аймшигтай. Энэ дэлхийд ямар хор хөнөөлтэй зүйл хийж буйгаа мэдвэл тэд зогссоно байх гэж би боддог. Хор хөнөөлийг нь мэддэг болохоор тэд өөрсдөө хэрэглэдэггүй байх. Хэрэв хэрэглэдэг байсан бол хангалттай их хар тамхи байгаа юм чинь тэгж зовохгүй дорхноо үхчихнэ: Хэтрүүлэн хэрэглээд л үхчихнэ, тийм их зовиур шаналгаа мэдрэгддэггүй, тийм болохоор л тэд энэ дэлхийн залуучуудад ямар их хор уршиг тарьж байгаагаа мэддэггүй байх. Энэ бол аймшигтай. Хичнээн аймшигтай болохыг ойлгож байна уу? Ийм зуршлаас хүн салж чадах нь үнэхээр ховор. Энэ үнэхээр аймаар зүйл. Энэ дэлхий маань үргэлж зовлон шаналалд автаж байна. Угтаа хар тамхи нь бидний зайлсхийх зүйлүүдийн нэг: тиймээс л үүнээс хол байх хэрэгтэй. Мөн хар тамхи зарж хүн төрөлхтөнд зовлон учруулах, түүнийг хэрэглэх явдлыг хөхүүлэн дэмжих, худалдаж авдаг зарж борлуулдаг хүмүүсийг хааж бүслэн, санамсаргүйгээр хар тамхинд орох болон тэдний золиос болохоос сэрэмжлэх хэрэгтэй. Хар тамхи, тамхи, архи гэх мэт зүйлсээс бид зайлсхийх хэрэгтэй. Бидний хол байж, зайлсхийвэл зохих гай гамшиг энэ. Мэдээж хэрэг, бид ямар ч үед юунаас болоод ч үхэж болно: харин өөртөө болоод өрөөлд зовлон учруулах юм бол тэр үйлээ өөрөө л үүрнэ. Дайн дажин ч адилхан, түүнийг өдөөж, зохион байгуулдаг хүмүүс хамгийн хүнд үйл үрийг үүрдэг. Нэг өдөр маш их уйдаад там очиж “Дэлгүүр хэсэх ” ийг хүсвэл тэнд янз янзын хүн, нөгөө алдар цуутай алан хядагчид бүгд тамд мөнх зовж буйг харж болно. Амьд ахуйдаа сая сая, түм түмэн хүнийг хохироосон тэр мэдрэмжэрээ тэд зовдог. Там гэж үүнийг хэлдэг юм. Чөтгөр ирээд чичиж хатгаж, нүдэх балбаад байдаг юм биш, тийм шаардлага ч байхгүй: хийсэн үйл тань таныг өдөр бүр тарчлаан хорооход хүрэлцээтэй. Хэдий олон хүнийг амийг хороож, хүчирхийлж, тарчлаана, төдий хирийн их зовлонг, тэр хирийн удаан хугацаагаар эдлэх болно.


Уран Бүтээлчдийн Төөрөгдөл

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Америк. Калифорни. Лос Анжелис.1997 оны 7 сарын 13 (Эх нь Англи хэлээр)

А: Би театрт жүжигчид мөн маш олон бүжигчин, хөгжимчинтэй ажилладаг. Тэд марихуан татан, хувийн бухимдал, ядаргаагаа тайлах гэж янз янзын юм хийж буйтай таардаг. Жүжигчин хүний хувьд би үргэлж нээлттэй байж, олон зүйлийг чадлынхаа хэрээр хийхийг хичээдэг: Гэтэл Куан Инь Аргаар бясалгах болсноос хойш заримдаа ингэж чадахгүй юм шиг санагдах болсон. Мэдээж хийх хэрэггүйг мэддэг ч, “сайн жүжигчин байхын тулд зарим нэг зүйлийг үзээл алд.” гэсэн үзлээ тэд гаргаад байдаг. Заримдаа би бүр будилж гүйцдэг, Танаас зөвлөгөө, тусамжыг авах гэсэн юм.
Б: Тэд төөрөлджээ. Амьдрал тэдэнд хоосон мэт санагдаж байгаа. Хамаг чадлаараа олнийг баярлуулах гэж хичээсний дараа мэдээж тэд хоосон л хоцорно, өөр хаачихаа тэд мэдэхгүй. Буддаг дуудахаар хариулахгүй, Исустэй ярих гэхээр тэр нь өлгөөтэй байдаг. /Инээв/. Мэдээж, доторхи хоосон зайгаа ямар нэгэн юмаар нөхөж дүүргэхийг хичээнэ. Олон нийтийн төлөө хийсэн ямар ч зүйл эцэст нь ийм хоосон мэдрэмжийг төрүүлдэг. Та мэдэж авах хэрэгтэй. Энэ бол уран бүтээлч бүрийн хийх ёстой аугаа зориулал золиос.
А: Би мэргэжлээ солих хэрэгтэй юу?
Б: Үгүй ээ, та Багштай, Куан Инь Аргатай хүн. Бясалгал чинь байна. Энэ бол марихуан татаж дотоодийн сэтгэл ханамж, амар амгаланг олохоос илүү хурдан. Яагаад тэр өчүүхэн орлуулгууд хэрэгтэй гэж? Тэндэнд хэл. Дагахын оронд тэднийг дагуулах хэрэгтэй. Та бол гэрэл: та харанхуйг дагаагүй. А: Заримдаа тэдний дунд би их ганцаардаад байх шиг санагддаг. Б: Үгүй ээ, та ганцаараа биш. Тэднийг дагуулж, адислах гэж та тэнд байгаа юм: байхгүйг нь өгч, хүч чадал нь болох гэж та тэнд байгаа юм, яагаад гэвэл тэд түнэр харанхуйд байна. Та бол зөвхөн гэрэл. Өөрийгөө бохирдуулан, харанхуй сүүдэр рүү унахыг хүсэх үү та? Тэр харанхуйд ганц гэрэл гэгээ нь байг гэж Бурхан таныг тэнд байлгаж байгаа юм. Тэдэнтэй ярилцаж, илүү сайн сайхан, аугаа уужим, эрсдэл багатай, аз жаргалтай зам мөр байдаг гэдгийг хэл. Тэд ганцаардаж байгаа: та тэдэнд хэрэгтэй. Та хүчтэй байх ёстой. Баярлаж таларха. Уран бүтээлч хүний ажил бол үнэхээр эрхэм дээд. Та олон хүний амьдралыг жаргалтай болгож, цаг завыг нь хурдан өнгөрөөж байгаа. Сайхан кино жүжиг, сайхан үзвэр ший үзэхээрээ тэд мэдлэгтэй болж байдаг юм. Хэдийд ч өгсөн, бид хоосорч үлдэх нь гарцаагүй. Тэд улам ганцаардаад байдгийн учир энэ. Үзэгчдээс халуун алга ташилт хүлээн авсныхаа дараа уран бүтээлчид ганцаардаж сэтгэл нь хоосордог. Би үүнийг мэднэ. Бүтэн сайн өдөр болгон үүнийг мэдэрдэг. Хамтын бясалгал болгоны дараа би ингэдэг. Сэтгэл минь ман л хоосон санагддаг. Та нарын сэтгэлийг дүүргэж, аз жаргалтай болгохын тулд би бүх юмаа хоосолдог. Тэднийг хэлэлтгүй би үргэлж ганцаардаж сэтгэл хоосордог. Гэвч би ч, та ч хүчтэй байх ёстой. Хүмүүсийг түшиж залахын тулд бид энд хүчтэй байх ёстой. Зам мөрийг нь үзүүлж, гэрэлт цамхаг нь байх гэж бид энд байгаа юм. Амар хялбар замаар явах өдөөн хатгалганд бүү авт. Та унана, үүндээ харамсаж олон хүнийг өөртэйгээ хамт доош нь татна. Үүрэг даалгавар хийгээд яах гэж энд буйгаа та мэдэж байгаа. Ганц уран бүлээлч ч биш: бас гэгээнтэн шүү дээ та. Энэ танд тус болох гэж найдаж байна. Та гэгээнтэн. Эргээд сана! Уран бүтээлч гэсэн гаднах багаа март. Та бол олныг жаргаахаар зүсээ хувирган ирсэн гэгээнтэн. Илүү аугаа сайхан, утга учиртай зүйлийн тухай тэдэнтэй ярилц. Хэдийгээр тэд эсэргүүцэж байсан ч тархи нь бичээд авчихдаг юм. Төдийгөөс одоог хүртэл бичиж авсан бүхнээс нь илүү сайн бичлэгийг тэдэнд өг. Саяхныг хүртэл сөрөг муу бүхнийг л бичиж авсаар ирсэн болохоор та тэдний сэтгэл оюунд нь илүү сайныг дахин буулгаж өгөх учиртай. Хүлээж авах авахгүй нь огт хамаагүй. Сэтгэл оюун нь үүнийг бичиж л байдаг юм. Дараа энэ нь соёолж дэлгэрнэ, үр жимсээ ч өгнө. Хийж буй ямарч юмандаа бүү гавьяа шагнал бүү хүс, зүгээр л хий. Хэн нэгэнтэй ярилцах юм уу тэдний сэтгэлий засах үед, хэдий энэ сайн зүйл ч гэсэн танаас ямар нэг юм салгаж л байдаг. Энэ зайлшгүй хэрэг. Зөвхөн ингэдэг гэдгийг мэдэж байхад л тэр зүйл тань дараа дахин нөхөгдөнө. Харин мэдэхгүй хүн бол энэ цаг ир авна. Хурдан үр дүнг л хүсдэг тэд өөр дээрээ маш хүнд хэцүү хоосорлыг мэдэрч, будилж, сандарч бас ганцаарддаг. Тэгэхээр нөгөөдүүл нь, “Өө энийг л татчих, диваажинд байгаа юм шиг л санагдана” гэдэг. Сониуч зан, сул дорой байдал, сэтгэлийн хямралаасаа болж нэг туршиж үзээд л ангал руу унаж, дахин дээш гарч чадахааргүй болдог. Үүнд л асуудал байгаа юм. Юуг ч туршаад үзэж болно, гэвч дараа нь амьдрал яах вэ? Тиймээс, сонголт бүхэн маань бидний чөлөөт хүсэл, боловч үр дагавар нь ондоо байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хүссэн бүхнээ хийж үзэхийг Бурхан бидэнд зөвшөөрдөг, гэвч бид билэг ухаантай юм чинь ямар сонголт өөрт минь үр өгөөжтэй вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

 
 
 

Хүүхдийн Өвчин

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Америк. Масечусетс. Бостон Харвардын Их сургуульд тавьсан лекц 1989 оны 10 сарын 27 (Эх нь Англи хэлээр)

А: Би эмнэлэгт ажилладаг: заримдаа их хүнд өвчтэй хүүхдүүдийг асардаг. Ямар ч сонголт байхгүй, алдаж эндэх чавдаргүй тэр бяцхан хүүхдүүд яагаад ингэж их зовох ёстой юм бол гэж гайхдаг?
Б: Таны сэтгэлийг би ойлгож байна. Би ч бас ингэж бодон, “Нас биед хүрсэн бид алдаж онон тэрнийхээ өр төлөөсийг эдлэнэ гэхсэн, гэтэл яагаад ийм гэм зэмгүй хүүхдүүд ингэдэг байна.” гэдэг байлаа. Гэвч одоо би ойлгосон. Энэ бол үхэж төрөхийн хууль. Юу тарина, түүнийгээ хураана. Энэ төрөлдөө хангалттай төлөхгүй бол, дараа төрөлдөө төлнө. Мэндэлсэн цагаасаа л та төлж эхэлдэг: үүнээс өөрөөр Бурханы өршөөл нигүүсэл, ялгаваргүй тэгш сэтгэлийг бид яаж тайлбарлах юм бэ? Үүнд одоо итгэх хэцүү байвч, хэт ертөнцийн зарим нэг аргаар бясалгаад ирвэл ойлгоход хүнд биш болно. Ухамсарын илүү өндөр гариг эрхэс рүү очоод тухайн хүний өнгөрсөн амьдралыг харвал яагаад энэ зүйл тохиолдох болсныг мэдэж чадна. Тэгж гэмээнэ бидний сэтгэл амарч, үнэн учрыг ойлгоно. Зүрх сэтгэлээрээ энэ ажлыг хийж байгаад тань би баяртай байна. Ямарч байсан, ажиллах бүртээ бүр тэр чигээрээ үүнтэй хутгалдахгүй байхыг хичээгээрэй: тэгэхгүй бол та тэр энергит цохииулна. Зүгээр л хамгийн сайнаараа ажилллаад бүхнийг Бурханд даатгачих. Эдгээж эмчилж, таслан зогсоодог нь Бурхан. Бид үүнийг зохицуулдаг юм биш. Үнэндээ, тусламж гуйсан эсвэл өөрөө дэмжихийг хүссэн тэр л хүмүүстээ туслахын тулд Бурхан бидний гарыг ашигладаг. Харин бусад нь дараа төрөлдөө улам аугаа байхын тулд зовлонгоор зарим нэг хичээл сургууль, цэвэрлэх үйл явцыг дамжин гарахаас аргагүй байдаг. Бид үүрд мөнх амьдардаг юм шүү дээ. Цорын ганц удаа төрдөггүй. Тийм байсан бол, дэндүү уйтгартай. Ганцхан зуун жил амьдрах хүнийг бүтээх нь Бурханы хувьд хүчээ гарзадсан хэрэг болно. Тэр бүтээж, бид мөнх амьдардаг. Энэ төрөлдөө юун дээр алдана, тэрийгээ дараа төрөлдөө залруулна, энэ төрөлдөө юуг төлөхгүй үлдээнэ дараа түүнийгээ барагдуулах л болно—яг л барьцаанаас гардагтай энэ адилхан.
 
 

 
profile

ind

2010.09.19 12:48:10
*.230.2.99

Өрсөлдөөн

Куан Инь Элч хариулав (Эх нь Хятад хэлээр)


А: Өнөөгийн энэ нийгэмд амьдрахад бусадтай өрсөлдөхөөс аргагүй байдаг. Тэгвэл, энэ гэгээрсэн Багшийнхаа нигүүлсэнгүй сургаалийг зөрчиж байгаа хэрэг үү?
Э: Хуульд ёсонд нийцсэн, шудрага л бол хүний өрсөлдөх хандлага тийм муу зүйл биш гэж Багш хэлсэн. Жишээлбэл, хоол хийж байгаа бол энэ тань бусдынхаас илүү амттай байх төдийгүй худалдан авагчын мөнгөө зарсны хэрэггийг гаргадаг байх хэрэгтэй. Жинхэнэ өрсөлдөөн юмыг сайхан сав баглаатай байхаас гадна сайн амт чанартай байхыг шаарддаг. Хэрэв хоол нь амтгүй, сайн баглаагүй, идэж болмоорыгүй байхад, Бурхан мөн Багшаас өрсөлдөгчийхөө бизнесийг нураах тусламж гуйвал энэ зөв хандлага биш. Үнэн хэрэгтээ, өрсөлдөх хандлага сайн, учир нь бусдын ололт амжилтаас суралцаж, өөрийн алдаа дутгадлаа харснаар түүнийгээ засаж, бизнесээ сайжруулан улам илүү сэтгэл татахуйц болгож чадна. Ийм нөхцөлд, энэ нь хууль зүйд нийцсэн, ухаалаг, ёс суртахуунтай зүйл учраас бид өрсөлдөх эрхтэй.

 


 

Гэгээрэл ба Хувь Тавилан


 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Америк. Вашингтон. Сийтль. 1993 оны 4 сарын 7 (Эх нь Англи хэлээр)


А: Хүн гэгээрэлд хүрэхээр хувь заяа нь зурагдсан байх ёстой юу?
Б: Хувь тавилан бидний гарт бий. Хэрэв, бүхэл амьдралаа,“ Би энийг ч тэрийг ч хийхээр зурагдсан.” гэж бодоод өнгөрөөх юм бол, бид хэзээ ч ямар нэгэн юм хийж чадахгүй. Бид хүссэн зүйлээ цаг үргэлж хамгийн сайнаараа хичээж хийх хэрэгтэй, тэгээд ямар хувь тавилан агуулахд маань байсныг хар. Тэгж л бид мэднэ, өөрөөр бол яаж мэдэх юм бэ?

 

Бясалгалын үед Дүрсгүй биет Үймүүлэх нь


 

Куан Инь элч хариулав (Эх нь хятад хэлээр)


А: Яагаад бясалгал болон зүүдэнд маань дүрсгүй биетүүд байнга үймүүлээд байна вэ? Би яах вэ?
Б: Тэр дүрсгүй биет та хоёрын хоорондын үйл үрээс энэ байдал үүджээ. Одоо та чөлөөлөлтөнд хүрэх өсөлт хөжлийнхөө төлөө Куан Инь Аргыг бясалгаж байна гэсэн хэдий ч энэ төрөлдөө заавал төлөх ёстой үйл үр бас байна, яг л хүнээс ямар нэг юм аваад эргүүлж өгөх нь зайлшгүйтэй адил. Өргүй болж гэмээнэ бид ямар ч ачаагүйгээр энэ дэлхийг орхино. Өдөр тутмын амьдралд бидний зохицуулж чадахгүй зарим үйлийн өр байдаг, үүнийг Багш зүүдэнд маань шийдэж өгч тусалдаг юм. Хэрэв та Таван сахилыг чандлахгүй, бие, хэл, сэтгэлээ ариусгахгүйгээр өндөр дээд дэсэд хүрчихнэ гэж бодож байгаа бол Маяад чадуулах боломжоо нээж байна л гэсэн үг. Тиймээс энэ аюулаас зайлхийн тулд бид сэтгэлээ энгийн тайван байлгаж, хүрээгүй дэсдээ шунахгүй байх хэрэгтэй. Боломжтой бүх л үедээ Ариун Нэрээ уншиж байхаа сана. Өөрийг тань дүрсгүй биет оролдох үед билгийн мэлмий дээрээ төвлөрч, Ариун Нэрээ уншин, дотоодын Багшаасаа тусламж гуй. Бясалгахаасаа өмнө эргэн тойронд тань авшиг аваагүй хүн байгаа эсэхийг шалгаад, Ариун Нэрээ бүтэн цаг хэртээ унш. Юу бодох тань хамаагүй, зөвхөн сайн сайхан, эрхэм дээдийг л үйлдэж, ярьж, сонсож байна уу гэдгээ нягтал. Эерэг гэгээлэг бодолтой байснаар та зөвхөн сайн сайхныг л өөр рүүгээ татна. Улам ихээр хичээнгүйлэн бясалгавал та доогуур түвшиний нөлөөг төдий хурдан багасгана

 


 

Өнөөдрөөрөө Амьдрахуй


 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Америк. Коларода. Баулдер. 1991 оны 5 сарын 14 (Эх нь Англи хэлээр)


А: Дэлхий энэ зуун буюу энэ ирэний эцэст сөнөнө гэж би маш олон эх сурвалжаас сонссон.
Б: Бумбын ирэн буюу Алтан үе үү?
А: Тийм ээ, тун ойрын болон физик өөрчлөлтүүд. Энэ үйл явдалтай холбоотой ямар нэгэн юм бий уу?
Б: Тийм ээ, та нар өөрчлөгдсөн учраас энэ Алтан Үе ирж байгаа юм. Хувь хүн дээр энэ тохиож байгаа: та өөрчлөгдсөн, авшиг хүртсэн, цагаан хоолтон болсон, бие тань одоо сайжирч, улам билэг ухаантай болж байна. Ийм тохиолдолд бол эн үнэн. Хүн төрөлхтөн тэр аяараа дээшилж, өөрсдийгөө сайн сайхан хийгээд Бурханы зүг хандуулж байна. Тэгэхээр, энэ үүднээс нь авч үзвэл тэр зөгнөл биелжээ.
А: 2000 онд чухал чухал өөрчлөлтүүд болно гэхдээ энэ нь дандаа сайн биш ихэвчлэн сөрөг зүйл байх болно гэж олон хүн зөгнөсөн. Учир нь 2000 жилийн өмнө бидэнд Будда, Христ, гэх мэт багш нар байлаа, үүнээс харахад 2000он түүхийн хувьд тэр чигтээ онцгой үйл явдлаар дүүрэн байна.
Б: Та тэгээд надаар өөр нэгийг зөгнүүлэх гээд байгаа юм уу, тийм үү? Миний зөгнөл бол: хүлээгээд харах. Хамгийн баталгаатай арга бол 2000 он хүртэл амьдраад юу болохыг харах явдал. Ингэх нь илүү зугаатай. Таныг адал явдалд ном уншиж байхад хэн нэгэн төгсгөлийг нь яриад өгчихвөл, энэ сайхан байх уу? Би зугаа цэнгэлийг бусниулах дургүй. Таныг хэлсэн хэлээгүй юу л болох ёстой байна тэр нь болох л болно. Бид хаашаа зугтаж чадах юм бэ? Бурханы гараас бид мултарч чадна гэж үү? Бурхан юу хүснэ түүнийгээ тоглуулаг. Бид харж л байя. Бид юунаас ч айх ёсгүй. Бид тоглож байгаа шүү дээ. Ийм л хандлагатай байцгаая. Ингэх нь ирээдүйд юу тохиолдохыг мэдэж байхаас хавьгүй дээр. “Ирээдүйд юу ч боллоо гэсэн би нүүр тэрэнтэй нүүр тулна.” гэсэн хандлагатай байцгаая. Ирээдүйд юу болохыг мэдэх гэж тэмүүлэн, айж хавчигнаж, эсвэл ямар нэгэн уйтгар гуниг, сэтгэл гонсойлт, харамсал гашуудлыг зөгнөж сууснаас ингэх нь илүү эрэлхэг, зоригтой хэрэг хийгээд нэр хүндэд маань ч арай нийцтэй. Тэгэх нь бидний өсөлт хөгжилтөнд хийгээд гайхшралд нөлөөлөх тул сайн биш. Ирээдүйн тухай ямар нэгэн зүйл мэдэх би дургүй. Хэрвээ надад тийм бэлэг байх аваас Бурханаас буцааж аваач гэж би гуйна. Би гэнэтийн зүйлд дуртай. Та нар дургүй гэж үү? Амьдралынхаа бүх юмыг мэддэг төрнө гэж төсөөлж чадах уу? Тийм байснаас үхсэн нь дээр биз дээ? Энэ та нарт таалагдана гэж үү? Амьдралынхаа алхам бүрийг яг таг мэддэг төрнө: хэдэн үс бууралтаж, хэдэн шүд унах, хичнээн хүнд дурлаж, тэд өөрт чинь яаж хандах гээд л. Бүх л жаргал цэнгэлийг эдлэх атал тэрнээсээ түрүүлж зовно. Энэ таалагдана гэж үү та нарт? Идэж дахин амтлах боловч, тэр нь хуучин, аль хэдийн муудсан хоол. Ямар ч сонин сайхан юмгүй! Надад лав энэ таалагдахгүй. Жинхэнэ билэг ухаан ирээдүйг бус зөвхөн одоог л мэдэж байдаг. Бүхнийг одоо цаг дээр мэдэрч баяс, өнгөрсөн болоод ирээдүйд бүү санаа зов. Хамгийн ухаантай хүн ийм л байдаг, юу ч мэдэхгүй, юу ч хүсэхгүй: ямар ч хүсэл шунал, айдас түгшүүргүй учир нь түүнд ямарч би үзэл байхгүй. Яах гэж аливааг мэдэхийг хүсээд байгаа юм бэ? Юм мэдлээ гээд сайн нь юу юм бэ? Юмтай байх, юм мэдэхийн сайн нь юу юм бэ? Тэр бүхнийг мэдэхийг хүсээд байгаа тэр би үзэл ихтэй хүн байх нь гарцаагүй. 2000 оны талаархи

Зөгнөлүүд

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Америк. Флорида Төв. 1999 оны 2 сарын 15 (Эх нь Англи хэлээр)

А: Нийгмийн болон цахим тооцоолуурын асуудал бэрхшээл зэрэг үймээн самуун ирэх жилд болно гэж шинжээчид хэлсэн. Гэр бүл, төв, нийгмээ энэ бүхэнд бэлтгэлтэй байлгахын тулд бид юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Б: Тийм ээ, ямар ч үед үхэлд л бэлд, энэ миний зөвөлгөө, (Инээв, алга ташив.) учир нь бид аль ч мянганд үхнэ, тийм ээ. Ямарч үед бэлтгэлттэй бай. Хэдхэн хоногийн дараа, хэдхэн мөчийн дараа ч бид үхэж болно. Би цаг үргэлж бэлтгэлтэй байдаг. Гай гамшиг хэдийд, хаана ч, аль ч мянганд нүүрлэж магад. Жишээлбэл, энд байхад чинь цаг агаарын мэдээ шуурга юм уу үер болох гэж буйг мэдээллэнэ, тэгээд та нар үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө хаа нэг газар Ноагийн завь бэлтгэж дээврийн өрөө юм уу таазнаас өлгөх хэрэг гарна. Мэдээж тэдний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй юм чинь хамгийн сайнаараа түүнийг нь бүрдүүлнэ. Тэгээд л тэр. Гай гамшиг хэдийд ч нүүрлэх байлаа гэсэн, одоогийнх шиг муу мянган гэж байхгүй. Тэдгээрийг хэдэн мянган жилийн турш зөгнөсөөр ирсэн, түүгээр бол бид аль хэдийн үгүй болсон байх учиртай. (Инээв.) Зарим зөгнөлөөр, манай дэлхий хэдийнээ сөнөчихсөн. Дуусаа! Гэтэл байж л байна шүү дээ, та нар мэдэж байгаа. Сөнөлөө гэхэд бидэнд өөр гариг бий. Дотоодын тэр гариг маань сөнөж мөхдөггүй. Өөрийгөө материаллаг зүйлстэй битгий их хамааруул. Энэ бүх зөгнөл зөвхөн материаллаг зүйлст л хамаарна. Санаа зовоод байх юм огт байхгүй. Зовлоо гээд, дэлхий маргааш сөнөхийг мэдлээ гээд бид юу хийж чадах юм бэ? Бэлдэж, хэдэн сав суулга тааз энэ тэрнээсээ зүүж байгаад зугтаад гарчихна гэж бодож байна уу? Бурхан биднийг авах юм уу байх газар руу нь буцаах болсон бол, бид явна шүү дээ. Гэвч энэ хооронд Тэр биднийг явуулахыг хүсээд буйг мэдэхгүй бол өөр бусдын адил ямар нэгэн байдлаар бэлдэх байх л даа, учир нь өөр хийх юм байгаа юм уу? Бид яагаад бэлддэгийн учрыг би хэлж өгье. Жишээлбэл, бясалгагч, Бурханд итгэдэг та нар ч гэсэн, “Өө! Бурхан намайг харна, тэр бүхнийг хайрлаж халамжлана. “ гэдэг. Тэгвэл, хоёр гурван сав ус, хэдэн уут будаа талхны чинь төлөө Бурхан яагаад санаа зовох ёстой гэж? Иймэрхүү юмыг та нар өөрсдөө хийж чадна шүү дээ. Та нар яагаад ингээд байдаг юм бэ?— сэтгэлийн амар амгалангийн төлөө юу. Юунд би аюулгүй болов уу үгүй болов уу, Бурхан ирэх нь үү үгүй юу гээд суудаг юм бэ? Үер боллоо гэхэд эхнэр хүүхэд чинь идэх хоол байгаа болов уу үгүй юу гэж санаа зовдог шиг бусдыг яагаад өөрөөсөө хамааралтай болгоод байдаг юм бэ? Ийм л болохоор, та нар бэлдэх ёстой юм. Үер буулаа гэхэд жаахан хоол хүнс базааж аваад хаа нэг аюулгүй газар аваач. Энэ чинь энгийн л нэг хийх зүйл шүү дээ. Би хүнд ямар нэгэн юм, яаж ийгээд хаа нэг газар хойш нь хий гэж зөвлөдөггүй. Хэрэв ингэсэн бол тэдний сэтгэлийг амраах онцгой үе тулгарсан хэрэг. Тийм цаг үед тэднийг хоолноос илүүтээ билэг ухаан дээрээ төвлөрөөсөй гэж би хүсдэг. Хэрэв тэд, “ Өө, бидэнд нэг газар овоохон хоол хүнс байгаа.” гээд мэдчихвэл илүү бясалгана. Тэгээд л тэр. Тэр зүйлд бидэнд хэрэг болохдоо гол нь биш юм. Маш олон хүн энэ мянган хийгээд дэлхийн төгсгөл эн тэрд санаа зовж байна. Энэ яахав ээ. Бид л бясалгалаа хийж, хайрын энергээ түгээж байвал дэлхий маань цэцэглэн хөгжиж, улам улам сайжирна. Харин хүмүүс сайн бясалгахгүй, сайн энерги хүрэлцээтэй биш бол дэлхий үгүй болох нь дамжиггүй, тэглээ ч зүгээр дээ, Бурхан өөр нэгийг бүтээчихнэ.
А: Дэлхий сөнөөгүй нь олон олон хүн бясалгаж эхэлсэнтэй холбоотой гэж та бодож байна уу?
Б: Тийм ээ, тэр бас нөлөөлсөн.
А: Өөр бас шалтгаан бий болов уу?
Б: Үүнийг болиулсан олон шалтгаан бий.
А: Яг одоо маш олон өөрчлөлт болж байх ёстой байсан шүү дээ.
Б: Тийм ээ, тийм юм болох ёстой басан, хэрэв энэ тийм бол, түүнийг зогсоосон шалтгаан нь уур амьсгал хийгээд хүмүүсийн ухамсар сэтгэл өөрчлөгдсөнтэй холбоотой. Хүн Бурханаас эмээж, улам илүү залбирч, дотогшоо хандаж, гэмшиж, зөв тал руугаа арай илүү ойртсон болохоор энерги илүү эерэг, өөдөө болж өөрчлөгдөж байна. Тэгээд л байдал өөр болж байна. Бүх юм өөрчлөгдөж байна. Муу энерги, хорт уур амьсгал гай гамшгийг татдаг юм чинь, хүн бүр сайныг бодож Бурханд залбираад эхэлвэл уур амьсгал тэгээд л өөрчлөгдчихнө. Уур амьсгал өөрчлөгдөхөд, муу энерги болох гай гамшигт шингэх газар олдохгүй өөр биет рүү шилжих эсвэл тэнгэрийн уудам юм уу агаар мандалд уусан алга болдог. Тэгэхээр юунд ч санаа зовохгүй, амар тайван байвал хүн өөртөө аз хийморь, баяр жаргалыг улам их татаж байдаг. Энэ бол ердийн л зүйл. Сүйрэл болоогүйн өөр нэг шалтгаан бол тухайн хүн буруу зөгнөсөн байж болно. (Инээв.) Далдыг харах юм уу асурын жаахан хүч чадалтай байсан тэрээр өөр газар болох юмыг харсан эсвэл тэр хий хуурмаг юм үзсэн байх. Гурав дахь шалтгаан нь өнгөрсөнд эсвэл өөр гариг эрхэст тохиолдсон зүйлийг харчихаад түүнийгээ энэ гариг гэж андуурсан байж магадгүй. Энэ дэлхийд л амьдарч байгаа юм чинь эндэхийг л гэж бодно шүү дээ. Энэ цаг үед амьдарч байгаа юм шиг одоог л гэж бодно, гэтэл зүүдний цаг хугацаа заримдаа бодит цаг хугацаатай тохирдоггүй. Сүйрэл дараа жил болно гэж бодтол, өөр хэмжээст цагийг нь буруу тооцоолсон байж болно. Цаг хугацаа чинь өөр шүү дээ. Магадгүй тэнд нь цаг хугацаа гэж юм байдаггүй байсан байх, тэгээд эргэж ирээд энэ жилийг гэж боджээ. Бүгдийг л энэ жил болно гэж бодсон ч тэгсэнгүй. Тэгэхээр шалтгаан олон байгаа биз. Энэ бүх метафизик болон физик үзэгдлүүдэд санаа зовох хэрэггүй. Хэдий их бясалгана, сайн мэдээг төдий их түгээж, улам жаргалтай болно. Жаргахгүйгээр явах ёстой болсон ч бид явж л орхино. Эцсийн эцэст бид явна. Бясалгадаг ч бай үгүй бай, бид энд үүрд мөнх үлдэхгүй.

 

~Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Бусдад Туслахуй

Куан Инь элч хариулав (Эх нь Хятад хэлээр)

А: Бусдын үйл үртэй орооцолдох нь маш ноцтой асуудал гэж би Багшийн номноос ойлгосон юм, тэгвэл хүмүүсийг зовж байхад нь тусалвал энэ тэдний үйл үртэй орооцолдож байгаа явдал уу?
Э: Бясалгаж эхлэхээсээ өмнө юм уу сайн бясалгадаггүй бол бид тухайн үйл үрийн учир шалтгааныг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй: тийм юм чинь мэдээж холбоо хамааралтай хүмүүсийн маань үйл үр бидэнд нөлөөлөх бөгөөд энэ нь өөрөө сэлж чадахгүй байж живж байгаа хүнийг аврах гэж оролдохтой адил. Ингэх нь аль алинд нь аюултай. Гэсэн хэдий ч бусдын зовлонг хараад тэдний үйл үр өөрт нөлөөлөх үгүйг үл тоон тусламжийн сунгах хэрэгтэй. “Би” биш харин Бүхнийг Чадагч Бурханы надаар зэмсэг хийн туслаж байгаа юм гэсэн сэтгэлээр, ямарч би үзэлгүй, магтаал шагнал горилохгүй туслаж байгаа бол ямарч асуудалгүй.

Аз жаргал

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
АНУ. Техас. Хюьстон. 1993 оны 11 сарын 14 (Эх нь Англи хэлээр)

А: Бид энэ дэлхий дээр сайн хүн байж, хүн төрөлтөн хийгээд хамаг амьтныг хайрлах гэж амьдардаг юм уу?
Б: Тийм ээ, гэхдээ үүнд бас сөрөг тал байна. Хамгийн чухал нь хүн дотроо жаргалтай байж өөртөө сэтгэл хангалуун болох явдал юм. Өөрөө сэтгэл хангалуун болсон үедээ л хүн бусдыг сэтгэл хангалуун болгож чадна. Өөрийгөө яаж хайрлах, хичнээн аугаа болохоо мэдсэн үедээ л хүн бусдыг аугаа болгож, аугаа байдлыг нь хүндлэдэг. Тиймээс л бүх Багш, “Өөрийгөө таньж мэд.”, “Дотор буй Бурханы орноо хамгийн эхлээд ол.” гэж хэлдэг юм. Энэ нь таны Жинхэнэ Мөн Чанарыг хэлж буй юм. “Дотроо орших Ариун Сүнсийг хай.”, “та бол Бурханы сүм , Ариун сүнс дотор тань бий.”, “Бурхан чанар, хамгийн дээд Будда дүрээ хай.” гээд байдаг шүү дээ. Энэ бүхэн чинь адилхан юм.
 

Агшин Зуурын Гэгээрэл

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
АНУ. Техас. Хюьстон. 1993 оны 11 сарын 14 (Эх нь Англи хэлээр)

А: “Агшин зуурын гэгээрэл” гэж юу вэ?
Б: Гэгээрэл гэдэг нь гэрэл гэсэн үг. Хэн нэгэн танд агшин зуур диваажингийн Гэрлийг харахад тань туслах тэр мөчийг гэгээрэл гэдэг. Бидний хүмүүст туслахдаа хийдэг зүйл энэ. Хүн диваажингийн Гэрэл харж, Аялгуу сонсож чадаж байна Бурханаас дохио санаа хүлээн авч чадаж байна гэсэн үг. Аялгууг Библид, ”Үг” гэдэг ба… “Үг нь Бурхан мөн бөгөөд Бурхантай хамт байсан…” гэсэн бий. Санаж байна уу? Бурханаас сонсоод байгаа тэр зүйл бол үг юм. Үүнийг сонсож чадаж буй тэр мөчийг Гэгээрэх агшин гэж нэрлэдэг. Бурханаас Үг сонсох буюу дохио авах, Гэрэл үзэх нь амар бус. Гэвч зарим хүмүүс гүн залбирсан, маш ихээр зовж шаналсан болон ухаан алдах үеийн нөхцөл байдалд энэ физик дэлхий бус илүү дээд дэлхийтэй холбогдож гэрэл хардагг гэхдээ энэ ховор. Тиймээс, өөрөө гэрэл харж Бурханаас илгээмж сонсож чадахгүй байгаа бол, танд үүнийг хурдан үзүүлж харуулж чадах хэн нэгнийг олох шаардлагатай. Үүнийг Үнэн Мөн хийгээд Багшийг хайх үйл явц гэж хэлдэг юм. Агшин зуур тэр Гэрлийг харж, Аялгууг сонсоход тань туслаж чадах хүнийг сүнсний багш гэдэг юм.
 
Хосуудын үйл үр

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Бразил. Сан Пауло. 1989 оны 6 сарын18 (Эх нь Англи хэлээр)

А: Эхнэр нөхрийн үйл үрийг яаж ойлгох вэ?
Б: Хосууд эв түнжинтэй бол энэ нь тэд сайн үйлийн үртэй гэсэн үг. Хэрэв өдөр бүр хэрүүл тэмцэл хийгээд байдаг бол энэ ямар үйл үр болохыг та нар мэдэж байгаа. Үүнийг ойлгох амархан биш үү? Хоорондоо таарамжтай байдаг бол тэгээд жаргалтай бай. Харин таарамжгүй бол дараа төрөлдөө хүсээд байхааргүй үйл үрээр холбоотой хүнтэйгээ буцаад нийлчихгүйн тулд тэвчээртэй байж тараач тохирохыг хичээ. Толстой их аймшигтай эхнэртэй байсан. “Дайн ба Энх”-ийг бичсэн Лев Толстойг мэдэх үү? Эхнэр нь өдөр бүр үглэж, түүнийг харааж зандарна заримдаа бүр цохиж, юмаар хүртэл шиддэг байж. Нэгэн өдөр найз нь бүр тэвчиж чадахаа болиод, “Чи яагаад энэ чөтгөрийг гэрээсээ өшиглөөд гаргачихдаггүй юм бэ? Тэгвэл амар болох юм биш үү?” гэхэд, Толстой “Чшш, битгий чанга ярь, урьд төрөлдөө би аль хэдийнээ ингэчихсэн юм тэгээд л одоо бүр дордсон байхгүй юу. Одоо би тэгж зүрхлэхгүй.” гэжээ. Хэдий их тэрсэлдэнэ, нөхцөл байдал төдий чинээ дордоно. Бурханы өгсөн юуг ч зүгээр л хүлээн зөвшөөрч, давж туулахыг хичээн, дайснаа хүлцэн тэвчиж, хайрлаж энэрэхэд өөрийгөө сурга. Тийм ухаантай хүн Толстой хүртэл эхнэрээ яаж ч чадахгүй байхад эгэл жирийн бид дуугүй байсан нь л дээр. “Дуугүй л байж бай!”.
Үйл Үр ба Залбирал

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
АНУ. Масачусетс. Бостон. Харвардын Их сургууль. 1991 оны 2 сарын 24 (Эх нь Англи хэлээр)

А: Залбиралаар үйл үрийг багасгаж болох уу?
Б:Болно оо, хангалттай чин сэтгэлтэй байвал чадна. Учир нь чин үнэн, гүн гүнзгий залбирал нь нэг төрлийн бясалгал. Бид бясалгалын сэтгэлтэй байгаа учраас тухайн залбирал буян хийгээд адислалын аугаа нөөцийн маань бүр гүнд нь хүрч үйл үрд нөлөөлж түүнийг цэвэрлэдэг юм. Уучлал нигүүслийг үнэхээр чин сэтгэлээсээ, гүн гүнзгий хүсэх юм бол л залбирал тус болно.
Хайр Дурлал ба Сэтгэлийн Хүлээсийн Ялгаа

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Малайз. 1992 оны 2 сарын 25 (Эх нь Англи хэлээр)

А. Би заримдаа хайр дурлал, сэтгэлийн хүлээс хоёрыг андуураад байх юм. Нэг хүнийг хайрлахаар тэр нь сэтгэлийн хүлээс болчихно, сэтгэлийн хүлээс нь зовлонг дагуулна гэж би ойлгосон тэгээд заримдаа надад хайрлаж дурлах хэрэггүй юм шиг санагдах боллоо.
Б: Сэтгэлийн хүлээсээс эмээж байгаа бол хайрлаж дурлах хэрэггүй. Хэн нэгнийг хайрлаж байгаа бол та үнийг нь төлөх ёстой. Хичнээн үүнийг үгүйсгэж, “Үгүй, би түүнд хүлэгдээгүй, зүгээр л хайртай.” гэж далдаллаа ч, сэтгэлийн хүлээс хайр дурлалд яах аргагүй оршиж байдаг. Энэ бас л нэг төрлийн сэтгэлийн хүлээс: тийм биш юм бол, танд түүнийг хайрлах хэрэг юу байна вэ? Тухайн зүйлд хайртай учраас л та сэтгэл хүлэгдэж байгаа хэрэг. Хүмүүс сэтгэлийн хүлээсээ багасгаж, бие биедээ илүү эрх чөлөө өг, нэг нэгнийгээ захиргаадах биш харин болзол нөхцөлгүй хайрлаж, таарч тохирохыг хичээ гэдэг. Энэ бол хүлээсгүй биш харин хүлээсээ багасгасан хайр. Ямартаа ч энэ дэлхий дээр маш олон төрлийн хайр байна. Дэлхий дээрх хамгийн сайхан нь гэгдэх эх үрийн хайранд хүртэл сэтгэлийн хүлээс байж л байдаг. Хэн ч өөрөөс нь хүүхдийг нь булааж, хор хүргэж, хэдий үнэн ч хэн хүүг нь муулж зүрхлэх юм бэ? Өөрийнх нь хүү л хамгийн сайн, хөршийн хүүхдүүдээс ч илүү, энэ худлаа гэдгийг мэдсэн хэрнэ л эх нь ингэж боддог. Энэ бол бас л сэтгэлийн хүлээс. Эх хүн хүүхдээ орхиж чадахгүй: ихэнх эхчүүд чадна л даа гэхдээ сайн дураар биш. Бурханыг хайрлахыг эс тооцвол, юм бүхэнд сэтгэлийн хүлээс бий. Бурханыг та ямарч сэтгэлийн хүлээсгүйгээр хайрлана, учир нь тэнд хүлэгдээд байх юм үгүй. Тэндээс та энэ дэлхийгээс олдог материаллаг зүйл бус харин зөвхөн хайр энэрэл, аз жаргал, сэтгэл ханамжийг л авна. Тэнд нь юу ч байхгүй байхад хүн ямар нэгэн юманд сэтгэл хүлэгдэж чадахгүй. Та Бурханыг хэдий их хайрлана төдий чинээ амар амгалан, сэтгэлийн хүлээсгүй болно. Гэхдээ та энэ дэлхий дээр хэн нэгнийг хайрлаж болно яагаад гэвэл таны сэтгэл уужим. Сэтгэл зүрх бол хэнийг ч, бүр дайснаас багтааж чадах тэнүүн: өөрөөр бол, өстнөө хайрлана гэдэг хэцүү.
 
Бусдыг Бүх л Зүрх Сэтгэлээрээ Хайрла

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Сингапур. 1994 оны 9 сарын 27 (Эх нь Англи хэлээр)

А: Эрхэм Багш аа, бусдыг хэрхэн хамаг сэтгэлээрээ хайрлаж, мөн адилхан тэгж хайрлуулах вэ гэж би дандаа гайхдаг?
Б: Тйимээ, та бусдыг хайрлаж чадлаа ч тэд таныг хайрлахгүй байж магад. Тэгэхээр хамгийн сайн зүйл бол тэднээс юу ч горьдож хүлээлгүй зүгээр л хайрлах явдал. Ингэвэл та гомдож зовохгүй. Гэрлэсэн хүмүүсийн хувьд бол энэ хэцүү. Таниж мэдэхгүй хүнээ хайрлах амаргүй, тэгэхээр өөрийнхөө мэддэг хүмүүсийг л хамаг зүрх сэтгэлээсээ, зориулалтай, хамгийн сайнаараа чин сэтгэлээсээ хайрла. Хэн нэгнийг хайрлаж байгаа бол нэг их дүр үзүүлээд байх шаардлагагүй, зүгээр хайртайгаа хэл. Үйлдлээрээ харуул. Яагаад гэвэл, зарим хүн, “Өө, би түүнд хайртай, үүнийг хэлэх албагүй, тэр мэднэ, мэдрэнэ.” гэдэг. Мэдрэх, сонсох хоёр чинь ондоо зүйл. Үнэрлэх, харах, сонсох гээд олон эрхтэнтэй болохоор бид харж бас сонсох дуртай байдаг. Ихэнх эрчүүд сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй, энэ нь заримдаа гэрлэлт удаан үргэлжлэхгүй, бат бэх байдалаа хурдан алдах шалтгаан болдог: эрчүүд сэтгэлийн хөдлөлөө үзүүлдэггүй.Тэгэхээр хэтэрхий оройтохоосоо өмнө бид бие биенээ хайрлаж, дээдлэн хүндлэх нь зүйтэй. Гэрийнхнийгээ хамаг сэтгэл зүрхээрээ хайрла: хэдий ч тэднийхээ төлөө өөрийгөө золиосло: туслаж дэмшин, хайртайгаа харуулахын тулд хамаг хүч чадлаа дайчилж чадах бүхнээ хий. Бусад хүмүүсийг хайрлаж, орчлон ертөнц даяар хайраа түгээ, өөрийн тань тус дэмийг хүссэн хэнд ч болов гараа сунга. Энэ л хайрын зам. Танд гудамжинд таарсан хүн бүрийг тэвэрч авах шаардлага байхгүй, зүгээр л арвин хайраа үзүүл. Би тийм амархан хүнийг тэвэрч аваад байдаггүй. Шавь нар юм уу ядуу зүдүү хүмүүстэй уулзаад тэврэхийг эс тооцвол би бараг тэгдэггүй. тэднийг илүү тэврэх хэрэгтэй болдог юм. Яагаад гэдгийг би мэдэхгүй: ямар нэгэн юм түлхэж, дотроос тань үүнийг хиймээр болгодог биз дээ. Та нар бүр боддог ч үгүй, тухайн мөчид тэгэх сөхөө ч байдаггүй. Ядуу хүмүүсийг харахаар, тэдэнд мөнгө өгмөөр санагдах төдийгүй, тэдний хувь тавилан, хүнд хэцүү нөхцөл, гээд ер юуг нь ч үл хайхран үнсэж, өдөржин тэвэрдэг, ямарч асуудалгүй. Эсвэл шоронгийн хоригдлууд юм уу бүр аймаар болсон хүмүүсийг, юу ч бодолгүй, “Тэдэнд ямар нэг юм хэрэгтэй, миний хайр хэрэгтэй” гэж мэдрээд л дотроос ямар нэгэн юм яаруулж яандаа л хайрладаг. Тэр л таны хайрлаа түгээх ёстой мөч: тэр агшин бол үнэхээр жинхэнэ хайр ундарч буй үе. Танд ямарч шалтаг шалтгаан хэрэггүй, та өөрийгөө зогсоож дийлэхгүй, бүр боль, яагаад би тэврэхийг хүсээд байна гэж хэлж ч чадахгүй: ямарч шалтгаан, бодолгүй, зүгээр л та хайрлана. Хэрэв танд ийм зүйл тохиолдвол, энэ жинхэнэ, аяндаа ундрач буй хайр байна гэж мэдээрэй. Яриад байх юм ч байхгүй. Өөрөөр бол, энд суугаад л яаж хүнийг хайрлах вэ хэмээн учирлах нь утгагүй хэрэг. Хүнд хүнийг яаж хайрлахыг та зааж чадахгүй
 

Урьдын Багш

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
АНУ. Вашингтон. Сийтль. 1993 оны 4 сарын 7 (Эх нь Англи хэлээр)

А: Би жинхэнэ багшдаа үнэхээр хайртай тэгээд нэрийг нь байнга хэлж явдаг. Цаашид би ингээд байвал Таны хайр адислалыг алдах уу? Би та хоёрт хоёуланд нь хайртай. Үүнд ямар ч ялгаа байхгүй учир нь тэр Багш минь байгаагүй бол би энд амьд мэнд суугаад Таны лекцийг сонсож байхгүй байсан.
Б: Би хэнтэй ч өрсөлддөггүй. Хүсвэл та дахиад арван багш ч хайрлаж болно. Асуудалгүй. Зүгээр л гэгээр. Тэр бол урьдны багшдаа барьж буй хамгийн сайн талархал. Та надад бүр талархах ч хэрэггүй, ер яах ч хэрэггүй. Таныг юу ч хийж байсан, би адилхан л хайрлана. Харин та л, “ Би ч онцгүй юм хийж байна даа: эвгүй л юм хийж байна даа.” гэж бодоод өөрийгөө хайрлахгүй байж магад. Хайрлуулж буйгаа мэдрэхээ больж буй хүн бол та өөрөө.

Биеэ Орхих: Үхлийн Хонгил

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Солонгос. Ёндон Төв. 1998 оны 5 сарын 6 (Эх нь Англи хэлээр)

А:Хэдэн долоо хоногийн өмнө бясалгаж байхдаа би нэг ахуй ойлголт үзсэн юм. Би дээшилж, тэр аугаа Хүчинд умбах шиг санагдсан. Өөрийнхөө биеэсээ гарч байгааг харсан гэхдээ тэр нь ийм доошоо замаар явж байсан. Ингэж биеэсээ гараад дээшээ биш доошоо явах нь намайг нилээн доод ертөнцөд аваачих уу?
Б: Энэ бол зүгээр таны л мэдрэмж. Тэр хэмжээст дээшээ доошоо гэсэн юм байдаггүй. Тэгээд танд дараа нь сайхан санагдав уу?
А: Тийм ээ, гэхдээ тэр үед жаахан аймаар байсан. Маш их хурдтайгаар нэг хонгилоор явж байгаа юм шиг.
А:Та үхлийн хонгилоор явжээ. Тэр үед та үхэж байж: тиймээс л үүнийг үзсэн байна. Амьдралд та буцааж ирж. Үүнийг л жинхэнэ дахин амьлал гэдэг юм. Сайн байна. Ямар ч асуудалгүй. Үүнд бүү санаа зов.

Биеэ Орхих: Өдөр Бүр Үхэх

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
АНУ. Калифорни. Лос Анжелс.1998 оны 6 сарын 7 (Эх нь Англи хэлээр)
А: Би нэг жигтэй ахуй ойлголт үзлээ. Шөнө дунд би унтаж байлаа л даа. Гэтэл гэнэт тэнгэрийн элчүүдийг сонссон: хэдэн мянган тэнгэр элч. Тэд яг л, “Аах” гэж байгаа юм шиг, мянга мянгараа томорч харагдсан. Тэгээд би биеэ орхин хашаанаас гарч, тэдэнтэй хамт ниссэн. Тэд үнэхээр, үнэхээр том байсан. Маргааш нь миний ах ширээ тойрон сууж байгаад, /Би энэ ахуй ойлголтоо түүнд яриагүй байсан./ “Юу гээч! Өнгөрсөн шөнө, би тэнгэр элчүүдийг харсан, тэд хэдэн мянгаараа байсан” гэв.
Б: Ах тань бас сонссон хэрэг үү?
А: Тэр сонссон гэхдээ нисэж тэдэндтэй хамт дээшээ яваагүй. Би өмнө нь хэзээ ч ийм юманд итгэж байгаагүй л дээ, харин бол одоо итгэж байна. Би танаас юу асуух гээд байна вэ гэхээр, тэр бодит зүйл мөн үү? Тийм тэнгэр элчүүд байдаг ертөнц бий юу?
Б: Байлгүй яах вэ, тэр үед та үхэж байж: та өдөр бүр үхдэг. Биеэ орхиж яваад буцаад ирсэн байна. Энэ бол жинхэнэ “Дахин Амьлал”. Хүн зөвхөн үхэхдээ л тэнгэр элчүүдийг хардаг, тэд ирж хүнийг илүү дээд ертөнцөд аваачдаг. Харин та байнга ингэж үхээд эргээд ирж болно. Үүнийг л бид энэ насны чөлөөлөлт гээд байгаа юм: диваажин гарт тань байна. Та одоо Библь юун тухай яриад байдгийг ойлголоо. Хэдийгээр ах чинь таньтай адилхан авшиг хүртсэн хүн биш ч гэсэн, тэднийг сонссон байна учир нь та хоёрын хооронд эгч дүүсийн холбоо бий. Таны хэлбэлзэл түүнийг бас дээш татжээ. Бидний хийдэг юм чинь энэ шүү дээ: Куан Инь бясалгагч, сайн бясалгагч нар хаа явсан газраа, уулзсан учирсан, бодсон санасан хүн амьтан, сүг сүнс, тэнгэр элч гээд бүгдийг адислаж байдаг. Бид мэдэхгүйгээр тэднийг адисладаг. Танд зүгээр л түүнийгээ мэдэх боломж таарч. Тэр үед ах тань ч бас адислагдсан байна, учир нь та түүний түвшинг дээш өргөжээ. Харин тэр арай мэдрэмтгий болохоороо үүнийг өөрөө шүүрээд авч, түүнээс биш гэрийнхэн тань бүгд адислагдсан: ердөө л тэд үүнийгээ мэдээгүй хэрэг.
 
Алдаагаа Залруулахуй

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Австраль. Мелбурнь. 1993 оны 3 сарын 13 (Эх нь Англи хэлээр)

А: Буруу юм хийхэд энэ нь муу үйл үрийн шалтгаан болдог юм бол үүнээс хэрхэн зайлж үйдэхгүй байх вэ?
Б: Эсрэгээр нь хий. Засахыг хичээ. Бурууг хийхээ болиод зогсохгүй зөвийг үргэлжлүүлэн хий, эсвэл сайныг хийж эхэл. Хулгайлахаа болихыг сацуу гадна ядуу зүдүү хүмүүст тусла. Тэр бол жинхэнэ үйлдсэнээ залруулж буй явдал. Жишээлбэл, та эр нөхөртэй хэрнээ өөр хүнтэй сүйлэрч, уучлаарай жишээ шүү. /Инээв/. Одоо үүндээ гэмшиж байна гэж бодёо. Тэгвэл энэ нөхөрт тань энэ таалагдахгүй учир тэр хүнтэй явалдахаа зогсоох төдийгүй нөхрөө улам илүү хайрлаж халамжлан сэтгэл санааг нь дээрдэхэд туслах ёстой. Эр нөхөр, үр хүүхэддээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж улам аз жаргалтай байлгахыг хичээ. Энэ бол нүглээ намаинчлах эерэг арга. Нүгэл үйлдэхгүй байхаас гадна та зөв сайныг хийх учиртай. Нэгэн удаа Гандид, Хиндү шашинтэй нэг хүн, “Би тамд очих нь, нэг Муслам хүүхдийг минь хороочихоор нь би өөр нэг Муслимыг алчихсан. Одоо би яавал таарна вэ?, Яалаа ч гэсэн там руу явах нь ээ” гэжээ. Ганди түүнд, “Би тамаас гарах нэг арга мэднэ, хэрэв та нэг өнчин хүүхэд өргөж аваад Муслим шашинтан болгон өсгөвөл хийсэн нүглээ засаж чадна. Там руу явах магад ч ядаж л ухамсар тань цэвэр байна. Буруугаа засаж, өөр нэгэн хүнийг жаргалтай байлгах гэж хамаг сайнаараа хичээсэн гэдгээ та мөн мэдэх боно. Ядаж там руу жаргалтай явна шүү дээ.” гэжээ.
 
Хэвлэх
Урьд Төрөл

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Сингапур. 1993 оны 3 сарын 9 (Эх нь Англи хэлээр)

А: Багш аа, аль хэдийн сурчихсан мэдлэгээ буцаан авахын тулд урьд төрлүүдээ яаж эргэн санах вэ?
Б: Энэ амьдралдаа суралцахад л хангалттай учир нь бид одоогийн энэ амьдралдаа ч хараахан хангалттай сурч амжаагүй байна. Урьд төрөл өнгөрсөн, Бурхан өнгөрсөн одоо хоёрын хооронд хөшиг татчихсан. Бидний л тусын тулд тэр шүү дээ. Тиймээс урьдахаа эрэн санах үргэлж шаардлагатай байдаггүй. Хэрэв түүнийг зохицуулах хангалттай хүч чадалгүй байж өнгөрсний тухай дэндүү их юм мэдэх эсвэл одоог сайжруулахын тулд түүнтэй хамаарах зүйлийг харах зэрэг нь биднийг асуудалд оруулна. Ийм л учраас хүмүүс заримдаа өөр сүнсэнд эзлэгдсэн мэт байдалд ордог. Эсвэл өнгөрсний тухай дэндүү ихийг мэдсэнээр одоогийн амьдрал нь зовлонтой болно. Та урьд нэг төрөлдөө тийм тийм улсын хаан байснаа мэдлээ гэж бодёо тэгвэл одоо такси жолоодож байгаа та үүндээ дуртай байх уу? Эсвэл өмнө төрөлдөө та эхнэртэйгээ цус урсгаж байснаа мэдэж. Нэгэнт түүнд алуулж байсан болохоор одоо түүнийг харах болгондоо айхгүй гэж үү? Түүнийг цаашид хайрлаж чадна гэж үү? Энэ нь гэр бүлийн тань эв найр, хороондын харьцаа түүнчлэн таны аз жаргалд нөлөөлөхгүй гэж үү? Тиймээс өнгөрснөө мэдэх шаардлага бидэнд байхгүй. Одоогоо л сайн тордоод байхад ирээдүй сайхан болно. Дотоодын Мөн Чанар дээрээ бясалга эсвэл өөрт таалагдах бясалгалын аргыг сонго. Гэвч би танд зөвхөн Куан Инь Аргыг л санал болгох байна, учир нь тэр бүхнийг сурч судласаны дараа энэ л хамгийн сайн, хамгийн дээд, хамгийн түргэн нь болохыг би мэдсэн. Тэгэхээр, таныг одоо болон ирээдүйнхээ төлөө улам илүү мэдлэг олж авахыг хүсвэл бид танд үүнийг өргөн барьж байна. Өнгөрсөн өнгөрснөө зохицуулчихна. Тэр болоод өнгөрчихсөн, түүнийг бид зөвхөн мартаж л чадна.
 

Залбирал: Бурханаас Хэрхэн Гуйх вэ
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
АНУ. Колорадо. Баулдер. 1991 оны 5 сарын 14 (Эх нь Англи хэлээр)

А: Би бүхнийг орхихыг нэг бол хүсэж, нэг бол болиж Бурханаас юм гуймаар санагдаад байна, гэхдээ гуйчихвал энэ нь Бурханд байгаа ямар нэгэн аугаа зүйлийг хязгаарлачих юм шиг бодогдоод байх юм Би яавал зохилтой вэ?
Б: Ийм ухаалаг асуулт тависан тань сайн байна. Гуймаар байгаа бол гуй. Хэр ихийг өгөхөө Бурхан мэднэ. Тэр Бурхан л юм бол, таны бус Өөрийн өгч чадах хэмжээгээр л өгнө. Тийм юм чинь юунд санаа зовох билээ? Танд хэрэгтэй байгаа бол гуй. Нялх хүүхэд том хүн болж сүү уухыг хүсэхгүй байгаа дүр эсгэж чадахгүй шүү дээ. Сүү уумаар байгаа бол гуй. Дараа өсөж том болохоороо ингэхээ болино. Санаа зоволтгүй.
Сексийн Энерги

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
АНУ. Калифорни. Лос Анжелс. 1998 оны 1 сарын 16 (Эх нь Англи хэлээр)
А: Сексийн энерги асуудал авчирдаг тухай Таны дээр нэг ярьж байсантай холбогдуулан би үүнийг асууж байна. Сексийн энерги хэрхэн асуудал учруулдаг, мөн түүнийг зохицуулахын тулд бид яавал зохихыг Та тайлбарлаж өгнө үү?
Б: Бид өөр өөр түвшний маш олон янзын энергийг өөртөө аугуулж байдаг. Сексийн энерги нь бидний самади орох үеийн жаргалтай хамгийн төстэй нь. Зарим хүн самадид ороод тэр жаргалыг мэдэрдэг, тиймээс тэд сексийн энергийг хянаж чаддаг. Харин тэр түвшинд хүрээгүй ихэнх хүмүүст сексийн энергийг эдлэхэд сайхан байдаг ч тэнцвэрт байдлаа алддаг. Биеийнх нь эд эс өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг юм л даа. Яг л авшиг хүртэх юм уу самадид орсны дараа, заримдаа бие тань эвгүй болж чичирдэгтэй адил. Ингэж л нөлөөлдөг. Тиймээс хүн хайрлаж дурлахаараа үүлэн дээгүүр явж буй мэт болдог, заримдаа тэнэг юм шиг болох нь бий. Химийн урвалын гэнэтийн өөрчлөлт буюу түүний сөрөг нөлөөнөөс болж хүний оюун ухаан тэнцвэрт байдлаа алддаг. Тэд хэт их баяр хөөртэй болох юм уу ямар ч шалтгаангүйгээр шаналж, өөрийгөө болон дурласан хүнээ ятгаж сэнхрүүлэх ямарч сэхээгүй болдог. Тиймээс л дээр үед хүмүүс гэрлэх хүртлээ юу ч битгий хий гэж зөвлөдөг байсан юм. Энэ нь онгоноороо байх энэ тэр гэсэн хуучны үзэл баримтлалтай огт хамаагүй бөгөөд ердөө л хоёр хүнд бие биенийхээ эд эсэд дасан зохицох хугацааг олгож ингэснээр эцсийн дүнд дур тавилтын цэгт орших хамгийн дээд мэдрэмжийг тэнцвэрт байдлаа алдахгүйгээр амсаж мэдрэх боломжийг олгодог юм. Тэгээд үргэлжлүүлэн найз нөхөд хэвээр байн, секс хийхийн өмнөх байдлаас ч илүү нэг нэгэндээ дасдаг. Хэтэрхий эрт бэлгийн харьцаанд орвол сэтгэлд ижилсэж дотносох, бие биенээ таниж мэдэх цаг хугацаа гарахгүй: нэг бие хийгээд түүний эд эсийн урвал нөгөө хүний өөр урвал, ондоо программ, ДНХ тэр бүхэнтэй зохицоход бэлтгэгдэхгүй. Тиймээс яаран дотно харьцаанд ороход сексийн энерги нь нэг төрлийн тэсрэлт болж хоёул тэнцвэрт байдлаа алддаг. Ийм учраас хэт эрт бэлгийн харьцаанд орвол гэр бүл тань тийм сайн сайхан байхгүй хэмээн хүмүүс ярьдаг юм. Секс муу, нүгэлтэй гэсэн бус харин эд эс болоод сэтгэл санаа үүнд дасан зохицдоггүйд л асуудал байгаа юм: сүнслэг бие тань тийм эрт дотно харьцаанд орохоор программчлагдаагүй. Тэгээд хоёр хүний хүчтэй энерги нийлэхэд тэр нь яг л бөмбөг адил байдаг. Түүнээс биш, бэлгийн харьцаанд муу юм байхгүй: та ингэж л үүнийг зохицуул. Ихэнх хүн сексийг зохицуулан авч явах талд дээр гэгээрээгүй үедээ, сэтгэл зүйн талаас авахуулаад, бие махбодь, оюун санаа, сэтгэл зүйн түвшин хүртэл нийгэм тэр чигээрээ сексийг нүгэл хэмээн сургаж байгаад автаж, үүнийг гэм хийсэн мэт хүлээж авдаг. Ингэх нь таны холбоо харилцаанд муугаар нөлөөлнө, ингэж боддог учраас л харьцаа мууддаг юм. Нийгэмд хүмүүс сексийг дэндүү их буруушааж байна, нөгөө талаар тэд сексийг тайлбарлахгүй, амьдралын нэг хэсэг, хүний харьцааны нэг тал болгож хүмүүст програмчлахгүй байна. Тэгээд дан ганц нийгмээс ирэх сэтгэл зүй нөлөө, гарал угсаанаас үүсэх ёс суртахууны хэм хэмжээнээс болоод та нар аль хэдийнээ тэнцвэрт байдлаа алдаж өөрийгөө гэм буруутай мэтээр бодох болжээ, тэгээд л та дотроо тэмцэлдээд байгаа юм. Та нар үүнийг зохицуулж чадахгүй. Дээр нь бэлгийн энерги маш хүчтэй: бараг л самадитай адилхан. Эгэл хүмүүний хувьд энэ ердөө л дэндүү хүчтэй зүйл.
А: Сексийн энерги дэндүүү их санагдах үед бид тэгээд яахав зохих вэ?
Б: Та нар бэлгийн энергийн мөн чанарыг ойлгох ёстой. Гэвч ойлгох нэг хэрэг, тэрнийг хүлээн авах гэдэг өөр нэг хэрэг, учир нь бид хэдэн мянган жилийн турш бэлгийн харьцаа бол муу гээд суулгачихсан. Би тэрийг хүртэл өөрчилж чадахгүй. Хэрэв би гадагш гараад бэлгийн харьцаа сайн, энэ зүгээр гээд номловол, тэд намайг хорооно.( Инээв) Тэгэхээр таныг тайвшир, түүнийгээ багасга гэж хэлэх л миний хийж чадах ганц юм байна: чадвал, хүсвэл, ингэх танд аятайхан байвал бэлгийн харьцаагаа удаашруул, харин зохицуулж дийлэхгүй бол багасга эсвэл хангалттай хүчтэй болтлоо хорь, тэгээд дараа нь яахаа шийдэж болно. Галаар тоглохыг хүсэж байгаа бол та үр дагаварыг нь амсах л болно. Би энд суугаад бэлгийн харьцаа нүгэл биш эсвэл бэлгийн харьцаа зүгээр гэж хэллээ ч та үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй л байна шүү дээ. Хэдий та надад итгэж байвч, сэтгэл тань үүнийг тийм амархан хүлээж авахгүй. Ойлгож байна уу, үнэхээр муу юм гэж огт байдаггүй: ердөө л бид муу гээд ойлгочихсон хэрэг. Жишээлбэл, би та нарт, “ битгий мөрийтэй тогло.” гэвэл, ихэнх чинь, “Яагаад болохгүй гэж? Энэ чинь хор нөлөөгүй. Ердөө л хэдэн цаасан хөзрөөр тоглож, ганц хоёр доллар л алдана, юу нь аюултай байгаа юм бэ?” гэж гайхна. Энэ аюулгүй ч гэсэн үүнд сөрөг нөлөө бас бий. Заримдаа хожигдоно, азгүй амьтан болно эсвэл нөгөө хүн чинь хожигдож, тэр азгүй амьтан болно, ингэх нь та хоёрын хооронд муу энергийг үүсгэдэг. Та анд найзаа алдаж бие биенээ үзэн ядах гэх мэтчилэн сөрөг энергийг бий болгож үүнийг тэвчихээс аргагүйд хүрнэ. Та choked, дарамт мэдрэнэ. Нилээн муу нь, хожлоо гэхэд та үүнд автчихсан байна. Алдвал дахиад олж авахыг хүснэ, хожвол үргэлжлүүлж тоглох гэнэ. Энэ бол хүмүүний араншин. Суралцсаар суралцсаар, хэсэг хугацааны дараа донтой болж үүнд улам автана. Илүү томхон газар очиж, нилээн их цаг хугацаагаа алдаж магад. Тэгээд өөрийгөө ч зовоож—ажил төрөл, гэр бүлээ алдаж, магадгүй бүр эхнэр хүүхдээ худалдахад хүрэх байх. Зарим хүмүүс ингэдэг. Ойлгож байна уу, үүнд сөрөг нөлөө бий тэр л муу. Мөрийтэй тоглох үнэхээр муу юм биш л дээ. Намайг энд суугад мөрийтэй тоглож байна гээд бодёо— та нар намайг их муу хүн, нүгэлтэй амьтан гэж бодох уу? Үгүй. Тийм байхгүй л болов уу, учир нь энэ миний хувьд юу ч биш. Би бүтэн шөнөжин тоглосон ч чадна, хамаг амьдралынхаа турш тоглосон ч энэ миний хувьд юу ч биш. Энэ над ер нөлөөлөхгүй. Ахуйхан мөнгө олох гэж би та нарыг худалдахгүй. Гэвч ихэнх хүн үүнийг зохицуулж дийлдэггүй юм. Энэ мэт хүчтэй дадал зуршлийн өмнө тэд хүчин мөхөс. Тамхи байна— нэгийг татлаа, маргааш хоёр, нөгөөдөр бүтэн хайрцаг, тэгээд л хаяж чадахгүй болно. Эсвэл архи— хичээн хүн ганц хундагнаас эхэлсэн бол? Тэд үүнээс, бүр тал хундага эсвэл бүр ганц шимэлтээс эхэлдэг. Кокайн, ер юу ч адилхан. Иймхэнээс эхлээд тийм болтол нь даамжируулж асуудалд ордог. Би хэдийгээр ямар нэгэн юмыг буруутгадаггүй ч, тэднээс хол бай гэж хэлдэгийн учир энэ. Сүнс өөрийн замаа сонгодоггийг би мэднэ, гэхдээ юуч сонгосон, юу ч хүссэн түүнийхээ үр дагаварыг мэдэж байх ёстой, тэгж л ухаалгаар сонго. Гэртээ хурдан харихыг мөрөөсч, энэ удааг Гэртээ харих цаг хэмээн үзэж буй бол тэдгээр зугаа цэнгэлээс хол бай. Уураг тархины хувьд, тэр та нарт дэндүү үнэтэй.
Бурхан .

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Австраль. Брисбан.1993 оны 3 сарын 20 (Эх нь Англи хэлээр)

А: Чин Хай Багшаа, Та Бурханыг харсан уу?
Б: Тиймээ, би яг л та нарыг харж байгаа шиг Бурханыг байнга хардаг. Миний бүх шавь Бурханыг ямар нэгэн хэмжээгээр үздэг: тэд Исүс, Будда, Энэтхэгийн Гэгээнтнүүдийг харахаас гадна бусад Гэгээнтнүүдийг харж ярилцаж, тэднээс суралцдаг. Тэд бол Бурханы төлөөлөл гэхдээ бид бас шууд Бурханыг мэдэж болно.
 
 


 
 
 
 
 
 


 


 

 




 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
40926 eejuudee hariulj uguuch [7] ***Энxзaяa*** 2008-11-11 3860
40925 ene emegteig olj ogch tusalna uu? file [13] amen111 2008-12-08 3855
40924 Мөөгөнцөр [2] [4] 157359 2010-03-21 3854
40923 Монгол Хатад Debora 2011-02-05 3853
40922 LIN-D HIISVEREER TORSON EEJUUDEES??????? [5] hiall 2008-08-14 3853
40921 Тарвасны гайхамшиг mgldevushka 2010-10-03 3852
40920 tsagaan mah ergeh talaar zovolgoo ogson hvmvvsee [3] jangum 2009-07-14 3847
40919 ervvl mendiin daatgal [2] taaznii shohoi 2008-07-26 3847
40918 eejuude asuuya [5] Bi Eej 2011-02-25 3846
40917 solongos gargana haraar [2] mis 2008-07-16 3843
40916 kaktus tsetsgiig yaj archildag yumbe? [4] chbr 2010-04-10 3842
40915 nayrai huuhdiin hool [2] manuka 2009-11-02 3841
40914 Vaktsin? [7] jeonju-s 2009-12-24 3838
40913 xvvxnvvde beleg erhtenii vs asuuya [5] sxan_bvhen 2012-03-31 3837
40912 Sevhnii lazer asuya [3] svren_456 2012-01-29 3834
40911 boortsog hiih [3] Anarhan 2011-11-24 3834
40910 Жирэмсний хяналтын явцад хийгдэх шинжилгээ [2] mgldevochka 2009-12-20 3834
40909 zardag hvn bnuu go saihan [2] 5959 2009-11-29 3833
40908 20-25tai em mgl butsaan 7sard [1] chueon 2008-07-18 3830
40907 4sartai huuhedtei eej naraa hariulj tuslana uu [6] Bi Eej 2010-10-08 3829
40906 Япон турах арга [1] nikes 2009-02-02 3828
40905 8sartai huuhdiin nemelt hool [1] nymka0125 2011-09-21 3824
40904 Нүдний цагаан шар бол цөсний өвчтэйн шинж [1] 사랑이 뭔지 2009-04-04 3823
40903 OSAND EMCHILGEENII GOO-SAIHAN. file bamanai 2012-03-12 3821
40902 ANGEL SALON GOO SAIHANII SHIWEES ID-tai hvnd bolon busad zar tavij baigaa xvmvvst helehed; Ta nar naad zaruudaa hvn bolgonii bichsen zvilsiin door oruulaad baidag ni yamar uchirtai yum be.Zariin buland yumuu Bvsgvichvvd bulangiin deer tusad ni oruulc file [4] Энхрийхэн 2010-03-17 3816
40901 TOLBO YAJ ARILGAH VE? [3] kkkkkkbt 2008-10-14 3815
40900 huuhdiin diatiz asuuh gesen yumaa? [7] xvnnv 2010-05-05 3814
40899 eejuudee zarna [1] MGL22 2008-09-02 3814
40898 halamjiin mongo [6] tenkhlen 2011-09-07 3812
40897 huuhnuudee korea duu haanas tatdag ym be ? [3] misheeeeeeeeeeeeee 2010-02-01 3809
40896 Биеийн галбир ухааныг нь илтгэнэ [1] tuul_0724 2010-01-09 3806
40895 barigdsan hvn [3] elbenhen 2008-08-31 3802
40894 Хатиг юунаас үүсдэг вэ? Ээж минь 2011-04-01 3799
40893 ХАЙР ДУРЛАЛД АЗ АВЧИРДАГ 5 БЭЛГЭДЭЛ ЗАЯА 2010-08-05 3798
40892 Huuhed zuuldelvel yu gesen ug ve? [2] zepir 2010-11-30 3795
40891 hi odoo yah ve zovlooch naizuudaa [5] namjil 2009-06-26 3794
40890 delguur [4] 0033 2012-04-10 3793
40889 goo saihnii mes zasal.......? [3] [4] girls_mgl 2010-01-14 3793
40888 Хэрэгтэй ч юм бил үү... [1] 사랑 ХАЙР 2009-06-09 3793
40887 er huniig hairlahaas aij bna [12] shinmu 2008-10-27 3793
40886 huuheddee zugiin baltai tatlaga hj uguh gesen yma. Meddeg hun bwl zuwlugu uguuch??? [2] Bi Eej 2011-02-22 3792
40885 hi medeh hvn baiwal hariulj uguch [5] hi yu hij bna 2008-07-25 3792
40884 gerleltiin batalgaanii talaar asuuya [2] babyma 2010-02-06 3791
40883 Joriig n heleed uguuchee nzuudaa???? [3] badlady 2009-04-16 3790
40882 eejuudees asuuya,hariulj ogooch......... [6] Ojanaa 2008-12-09 3788
배너신청
자생병원

배너신청