Moderator: mgl_300
Нүүрний арьс арчилгааны ууж хэрэглэх бэлдмэл
- Коллаген – Коллаген уураг нь усыг арьсны бүх давхаргад барьдаг ба арьсны гуужилтыг түргэсгэж, арьс шинэчлэгдэх хугацааг богиносгож, арьсыг залуужуулна. С витаминтэй хамт хэрэглэвэл үр дүн илүү сайн. Учир нь коллагены нийлэгжилтэнд С витамин оролцоно.
- Нимбэгний биофлавиноид - Ясны сийрэгжилтээс хамгаалагч. Биофлавиноид бүтцийн хувьд эмэгтэйчүүдийн гормон-эстрогентэй маш ойролцоо учир ургамлын эстроген гэж нэрлэдэг тул таны эстрогений дутагдлыг нөхнө.
- Усан үзмийн ханд – ОРС гэдэг хүчтэй антиоксидант агуулдаг. Үйлдлийн хүчээр С витаминаас 20дахин, Е витаминаас 50дахин илүү хэт исэлдэлтийг эсэргүүцнэ. Нөсөө, толбыг бүдэгрүүлж, арилгана. Коллагены нийлэгжилтийг хурдасган, гүний чийглэгийг нөхнө.
- Улаан лоолийн ханд – Хорт хавдрын эсрэг үйлчилдэг цэвэр байгалийн бүтээгдэхүүн. Улаан лооль каротиноид ихтэй, хүчтэй антиоксидант юм. Иймд хөхний хавдар, өндгөвчний хавдар, зүрхний өвчнөөс хамгаалж, хөгшрөлтийг сааруулдаг.
- Нарсны холтосны ханд – ОРС агуулдаг ба эн антиоксидант үйлчилгээтэй.
Хэрэглэхэд гарах үр дүн
- Нүүрний арьс мэдрэгдэхүйц цайрч, сэвх толбо арилж, арьсны туяарсан байдал нэмэгдэнэ.
- Нүүрний арьсны бүх давхарга эрүүлжиж, батга арилна.
- Нүүрний арьсны бүх давхаргын чийгшил нэмэгдэж, арьсыг булбарай зөөлөн болгоно.
- Коллагены нөлөөгөөр чийгшил нэмэгдэж, арьсны үрчлээ багасан арилна.
- Арьсны “ягаан” өнгө илүү тодорч, эрүүл царайг илтгэнэ.
- Арьсны төрөлх өнгийг өөрчлөхгүй.
Эх сурвалж : Инфо сэтгүүл