Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Цагаан бар жилд 12 жилтэн тус бүрийн зурхай

 

ХУЛГАНА: Жилийн сүүлээр байдал дээрдэнэ

Ерөнхийдөө үхэр жилд байсан шигээ хэвийн тогтоон өнгөрнө. Нэг их зүтгээд амжилт олохгүй тул өөрийгөө зовоолгүй зөнгөөрөө л бай. Жилийн турш бүх зүйл санаснаар болохгүй ч сэтгэлээр унахгүй урагшил. Гариг эрхэс таныг op mac орхиогүйг санаж одоогийн байдалдаа эвлэрээд явж байтал жилийн сүүлээр байдал дээрдэнэ. Хулгана жилтнүүдийг өөрөө өөртэйгөө ажиллах, ялангуяа залуусыг өөрийгөө нээх, хөгжүүлэх, хөгшдийг нь биеэ асрах, эрүүл мэнддээ анхаарахыг гойд шаардаж байна. Харин хайр дурлалын амьдрал жаргалтай сэтгэл хангалуун байна. Ганц бие хулгануудын хувьд гадуур дэлгүүр хэсэх маягаар цагийг зугаатай өнгөрөөж болно. Харин хосуудын хувьд аль болох романтик байдлыг бий болгож хамтдаа салхилах, бие биедээ гэнэтийн бэлэг барих зэргээр аз жаргал дүүрэн байх болно. Жилийн турш мөнгө сайн хуримтлуулж байгаад жилийн сүүлээр удаан хугацаанд хүсч байсан эд зүйлсээ худалдан авах боломж гарна. Санхүүдээ тооцоотой хандвал гараг эрхэс таныг ивээж, жилийн эцсээр дуртай зүйлдээ гар татахааргүй боломжинд хүргэнэ. Ер нь бар жил таныг ямар нэгэн санхүүгийн баримт бичиг, тооцооны хуудас дээр гарын үсэг зурах мэт зүйлд маш болгоомжтой хандахыг анхааруулж байна. Бар жилд уушгиа анхаарч, агаар салхинд гарахыг бодоорой. Apxи дapc yyx шаардлага их гарна, тэр тусмаа эдгээрээс хол байгаарай.

Хулгана жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Хулгана жилтнүүд олон найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүлэх дуртай ч тэднээс нь жинхэнэ үнэнч сайн найз гарын таван хуруунд л багтдаг. Ерөнхийдөө ашигч хүмүүс. Гэхдээ энэ нь муу зүйл биш ээ, харин суусан газраасаа шороо атгадаг гүйлгээ ухаан сайтай гэж хэлж болно. Байнгын сэтгэлийн шаналал, хурц зан авир сэтгэлийн гүнд нь нуугдаж байдаг ч тэр бүгдийгээ нууж төлөв даруу, тайван, бас хөгжилтэй байж чаддаг. Үүнийг нь мэдэхэд өнгөцхөн харах, шинэхэн танилын хүрээ ер тус болохгүй. Харин удаан үөрхэж найзалсан, хамт амьдарсан хүмүүс л энэ бүгдийг нь ойлгоно. Тэд ихэнхдээ эмх замбараагүй байдлыг үүсгэж, хэрүүл шуугианыг дэгдээгчид. Өөрөө хов зөөх дуртай ч бусдын хов яриаг нэг их тоож үздэггүй. Тэдний хий хоосон дүрсэлж ярих, мөрөөдөх, бусдыг итгүүлэх чадвар нь өндөр хөгжсөн. Энэ чанараараа сайн гэж магтагддаг ч, шүүмжлэлд өртөх нь бий. Бусдын зөвлөмж, шүүмжлэлийг ойшоож үзээгүйгээс том алдаа гаргах нь тэдний дунд элбэг. Хулганууд улс төрч, жүжигчин болбол амжилт олно.

Хулгана жилтнүүдийн сайн тал нь нэг юманд маш үнэнч байж чаддаг, зорьсон зүйлийнхээ эцсийг нь үзэхийг хичээдэг. Тэр нь бүтэлгүйтсэн ч өөдрөг бодолтойгоор урагш тэмүүлсээр байдаг. Өөрийн бодож санасан бүхнээ юугаар ч хязгаарлахыг хүсдэггүй. Өнөөгийн бодит байдалдаа дасан зохицож, байгаадаа сэтгэл хангалуун байж чадвал амьдралаа сайн авч явахад тань төвөг учрахгүй.

Эр, эм ямар ч хулгана жилтэн шударга, шаргуу хөдөлмөрөөр биш өөртөө амар хялбар аргаар, заримдаа бүр заль мэхээр амьдрахыг эрмэлздэг. Тэд биеийн хүчнийхээс илүү оюун ухаан шаардсан ажил хийх дуртай. Мөнгийг олсныхоо хэрээр үрж, бусдад зээлдүүлэх үедээ хайр найргүй цацдаг.
Гэр бүл төлөвлөж байгаа бол луу жилтэнтэй хувь заяагаа холбовол хоёулаа бие биедээ эрч, хүч ухаан хайрлана. Үхэр жилтэн түүнийг тайвшруулж, түүнтэй хамт байхад айх аюулгүй тайван байх бол бич жилтэн танд ихээр татагддаг. Харин морь жилтэнтэй жинхэнэ зөрчилдөх болно. Эмэгтэй морь, эрэгтэй хулгануудтай таарахгүй гэдгийг зөвлөе.

Төмөр хулгана жилтнүүд
/1960.02.27-ноос хойш төрөгсөд/
Цагаан /төмөр/ хулгана жилд төрсөн хүн урьд ноён хүн байж, хүн их доромжилсноос эдүгээ энгийн хүн болсон. Санаа их. Алдар нэр, зэрэг олно. Хөвгүүн цөөн. Хатуу зоригтой, багадаа зовно. Эд мал өснө. Нас өндөр. Идээ, хувцасны хишиг байвч эд мал өвсний шүүдэр мэт. Өөр бусдад өчүүхэн, үргэлж зовж, алиа наргиан дагалдана. 79 насанд төгсөх аюултай.

Усан хулгана жилтнүүд
/1912.02.19, 1972.02.15-наас хойш төрөгсөд/
Усан /хар/ хулгана жил төрсөн хүн урьд насандаа үхэр байсан, зодох саваадуулах нүглийн туйлыг амссан тул эдүгээ хүн болж төрсөн. Зургаан сард төрсөн бол сайн. Гаднаа шударга, дотроо хорлолтой, нэгэн насандаа идэх өмсөхийн тулд зовж чармайна. Эдтэй боловч үр цөөн, эд мал нь эцэг, эхэд харш. Сэтгэлийг засаж эргэл мөргөл хийж явбал сайн. Архи, маханд дуртай. Эрдэм сурна. 2 хөвгүүнтэй, зүүн талдаа мэнгэтэй бол сайн. 81 насанд төгсөх аюултай.

Модон хулгана жилтнүүд
/1924.02.05, 1984.02.02-ноос хойш төрөгсөд/
Модон /хөх/ хулгана жилд төрсөн хүн урьд төрөлдөө сүсэг бишрэлтэй нэгэн байсан, Эдүгээ сэтгэл уужим, төв шударга. Хоёр хөвгүүнтэй. Мөр гуянд мэнгэтэй бол 12 насанд гай барцад тохионо. Намар төрсөн бол буян их, заяа дээд сайн. Насан туршдаа идээ, хувцасны сайныг сонгон, эд малын хишигтэй боловч тогтох нь бага. Эцэг эхтэйгээ удаан амьдрахгүй. Элбэрэл өчүүхэн, насан туршид лусын ад хорлож, амгалан амьдралыг бусниулна. Үхээрийн газар очвол өвчин хүрнэ. 70 нас, 7 cap 13 хоногийн луу цагт гай буй тул цээрлэ.

Гал хулгана жилтнүүд
/1936.02.23, 1996.02.19-нөөс хойш төрөгсөд/

Гал /улаан/ хулгана жилд төрсөн хүн урьд насандаа баян хүний хөвгүүн байж, лам болоод бурханы биеийг сахиж эс чадсан тул энгийн хүн болж төрсөн. Зан ааш түргэн, идэж өмсөх элбэг, багадаа зовж том болоод жаргана. Хөвгүүний хишиг их. Эх болон сайн нөхөр, ах нартайгаа эв найргүй. Атаа хүслийг тэвчиж явбал сайн. 3 насанд гай буй. 9 насанд аюулаас сэргийл. 19 насанд мориноос унах тул болгоомжил. Амь таслахыг цээрлэвэл 40 насанд амьдрал сайжирна.

Шороон хулгана жилтнүүд
/1948.02.10-наас хойш төрөгсөд/

Шороон /шар/ хулгана жилд төрсөн хүн урьд насандаа санаа түргэн, алиа зантай, илжиг унах дуртай нэгэн явсан. Заяа дунд сайн ба идээ, хувцасны хишиг дунд. Юуг ч хийх нарийн ухаантай. Дайсан олон, үр хүүхэдтэй ч ганцаар хүчлэн явж хөрөнгийг бүтээнэ. Эд малын гарз арвин. Лус тахиж, сүсэгтэй явбал сайн. Галын аюулаас сэргийл. 39 насанд хичээ. Баруун гартаа мэнгэтэй бол эр эм үл зохилдох тул мөргөл хий. Эрлэгийн тэнгэрийг сахиваас сайн. 76 насанд төгсөх аюултай.

ҮХЭР: Шинэ санаагаар дүүрэн жил

Үхэр жилтнүүдийн хувьд бүх зүйл нээлттэй, маш сайхан жил тохиож байна. Шинэ санаагаар дүүрэн жил. Энэхүү шинэ санаагаа өөрийн дургүй хүмүүстээ хэлж болохгүй, харин удирдах албаны болон даргадаа танилцуулж, хэрэгжүүлэхэд нь байнга сануулга өгвөл амжилт олно. Олсон санаануудаа дотроо сайн тунгаан бодож алийг нь ажил хэрэг болгохоо сайтар нягталсны дараа шийдвэр гаргаж алхам хийгээрэй. Энэ жилийн онцгой анхаарах бас нэг зүйл бол гадаад хэл сурахад тань гараг эрхэс маш сайн дэмжинэ. Жилийн турш сюрпризээр дүүрэн байх болно. Хань ижил, гэр бүлтэй үхрүүд маш аз жаргалтай байна.

Харин ганц бие хүмүүсийн тухайд жаахан уйтгартай байх боловч хэн нэгнийг олох гэж өөрийгөө хүчилж дайчлах хэрэггүй, заяаны хань зам дээр гэгчээр нэг л өдөр та аз жаргалтайгаа учирна. Жилийн дундуур ажлын талбар дээр ямар нэг ойлгомжгүй асуудалд орооцолдож болзошгүй тул сэрэмжтэй байгаарай. Гэхдээ л ажил дээрх элдэв асуудлыг хөнгөхөөн давна. Эрүүл мэнд хэвийн байх боловч жилийн дунд үеэс даралт ихдэх хандлагатай. Давсархаг хоол унднаас татгалз. Хүнсний ногоо, жимс түлхүү хэрэглэ. Жилийн сүүл саруудад хоол боловсруулалтандаа анхаараарай. Жилийн эхээр гайгүй байсан санхүүгийн амьдрал дунд үеэс хүндэрч болзошгүй, энэ богинохон үеийг гарзгүй давчихвал 3-р улирлаас санхүүгийн таатай боломж гарч ирнэ. Энэ жил мөнгө зээлэхээс татгалз. Мөрийтэй тоглоом хааяа тоглодог бол энэ жил хожих магадлал өндөр байна. Материаллаг зүйлст мөнгө зарцуулж болно. Харин жилийн сүүл, ялангуяа 12 сарын зарлагаа өмнөх сараасаа хэтрүүлвэл нэлээд эрсдэл хүлээх болно.

Үхэр жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Үхэр жилтнүүд олон үггүй, дуугүй, тэвчээртэй, аливаа зүйлд хандахдаа биеэ барьж тайван хандаж чаддаг. Тэр бүр хүнд анзаарагддаггүй, төлөв даруу. Удаандуу хөдөлгөөнтэй хүмүүс. Аливаад хандахдаа нягт нямбай, арга зүй сайтай. Түүний хурц хаан нь ил харагддаггүй далд оршдог онцлогтой. Бусдыг өөртөө илэн далангүй байлгаж чадах авъяастай, хүмүүс ч түүнд бүхнээ ярих дуртай байдаг. Эргэн тойрноо сайн ажиглаж, тэр талаараа ганцаараа эргэцүүлж бодож суух дуртай. Зарим зүйлд дээрэнгүй ханддагаасаа болж шүүмжлэлд их өртдөг. Ямар ч үед түүнтэй аль болох зөрчилдөхгүй байх нь дээр, учир нь үхэр жилтнүүд хэнийг ч, яаж ч магадгүй хүмүүс. Түүний зам дээр хөндөлсөхийг оролдсон хүн хэзээ ч сайнаа үзэхгүй. Тэд толгойлогч, удирдагч хүмүүс байдаг. Үхэр жилтнүүд ерөнхийдөө хаалттай, оньсого шиг байдаг ч нээж ярих хүндээ маш илэн далангүй байж чаддаг.

Түүний ердийн тайван байдлыг алдагдуулах аливаа шинэ өөрчлөлтөнд туйлын дургүй. Ёс заншил, уламжлалыг дээд зэргээр баримтлагч. Мөн нэлээн эзэрхэг зантай. Гэр бүлийнхээ сайн сайхны төлөөх үйлсэд маш хичээл зүтгэлтэй ажилладаг. Тэднийхээ төлөө юугаа ч зориулахад бэлэн. Үхэр жилтэнд аль болох чөлөөт мэргэжил тохирно. Оюун ухаан, биеийн хүч алиныг нь ч шаардсан ажлыг шаламгай, арга зүй сайтай хийж чадна. Тиймээс тэд сайн удирдагч байж чадна. Хөдөө аж ахуйн салбар танд чамгүй үр өгөөж авчирна. Харин худалдаа, олон нийттэй харьцах, байнга аялж явдаг ажил түүнд тохиромжгүй. Эмэгтэй үхэр жилтнүүд гэр орон, ахуй амьдралаа хэнээс ч илүү сайн авч явдаг. Харин эрчүүд нь гэр бүлдээ маш хайртай, халамж сайтай, тэднийхээ төлөө бүхнээ зориулдаг хүмүүс. Тэдний хардах нь ховор байдаг ба хайр дурлалдаа үнэнч байх нь нэгдүгээрт тавигддаг бөгөөд үүнийгээ хэзээ ч зөрчдөггүй. Амьдралаа тахиа жилтэнтэй хамт өнгөрөөвөл гайхамшигтай сайхан, аз жаргалтай байна.

Бүх зүйл тэдэнд инээмсэглэх болно. Хулгана жилтэнтэй мөн дажгүй санаа нийлж сайхан амьдарна. Тэр танд үхэн үхтлээ үнэнч хэвээрээ хайрлах болно. Могой жилтэй хүнтэй мөн муугүй тохирох ч тэр таныг олон дахин хуурах болно. Гэхдээ үргэлж ухаалаг байж таныг хэзээ ч хаяхгүй. Бич жилтэн үхэр жилтэнд ухаангүй татагдах болно. Түүнтэй харьцаагаа сайхан чигээр нь хадгалахыг хүсвэл үхэр жилтнээс уран сэтгэмж их шаардагдана.

Төмөр үхэр жилтнүүд
/1900 ба 1961.02.16-наас хойш төрөгсөд/
Төмөр /цагаагчин/ үхэр жилд төрсөн хүн урьд насандаа ноён хүний нохой байсан. Архи мах их олдоно. Буян хишиг нь сайн. Идээ хувцасны хишиг буй боловч хишигтэй эд үгүй. Эр, эм ба эцэг эх, дүүдээ харш заяат. Хоёр хөвгүүнтэй, 35, 53 насанд хичээвэл зохино. 61 насанд гай буй тул сайн залбир.

Усан үхэр жилтнүүд
/1913.02.07, 1973.02.04-нөөс хойш төрөгсөд/
Харагчин /усан/ үхэр жилд төрсөн хүн урьд төрөлдөө их хүзүүт бөх байж, сайн ерөөл тавьснаар хүн болж төрсөн. Язгуурт идээ хувцасны хишиг их, эд малын хишиг хөвгүүн үр дэлгэрнэ. Насны зэтгэр бага, гэм нь хураасан эд мал өсөх өөрийн сайныг өөрөө эвдэнэ. Уршигт хэргээс зайлбал сайн. Гурван хөвгүүнтэй, 37 насанд хичээвэл зохино. 40 насанд сэтгэл зовох шалтгаан буй. 73 насанд төгсөх аюултай.

Модон үхэр жилтнүүд
/1925.02.24, 1985.02.20-ноос хойш төрөгсөд/
Модон /хөхөгчин/ үхэр жилд төрсөн хүн урьд төрөлдөө шударга сайн хүн байжээ. Эдүгээ сэтгэл цагаан, заяа нь дундаас дээш, сайн. Идээ хувцас сайн олох, эд малын хишигтэй. Шударга амьдарна. Дайсан олон, насан өндөр болоход үр буурай, ах дүүсийн тус үгүй, ганцаар хүчлэж хөрөнгө хураана, газрын эзэд хорлож, эд мал тогтворгүй болно. Хишиг даллавал сайн. Сүсэг бишрэлтэй бол тэнгэр ивээнэ. 4-40 насанд өлзийтэй сайн боловч 5-6 насандаа хичээ. 80 насандаа гай тохиолдох тул залбир.

Гал үхэр жилтнүүд
/1937.02.12, 1997.02.08-наас хойш төрөгсөд/
Улаагчин /гал/ үхэр жилд төрсөн хүн урьд насандаа тэнгэрийн хар нохой байв. Ноён дээдэст хайрлагдана. Заяа нь дундаас дорд хувьтай. Идээ хувцасны хишиг байх боловч эд мал нь дайсан мэт, өсөх буурах нь олон. Язгуурын таван бурханыг насан турш шүтэж явбал сайн. Хортой сэтгэлийг тэвчин, сайн нөхөрт шүтэгдвээс өтлөх насандаа жаргана. Хөвгүүн олон. 24, 40 насанд өлзийтэй. 80 наслах тавилантай.

Шороон үхэр жилтнүүд
/1949.01.29-нөөс хойш төрөгсөд/
Шороон /шарагчин/ үхэр жилд төрсөн хүн урьд төрөлдөө хүний зовлон мэддэггүй нэгэн байсан тул энэ насанд бие өвчтэй. Заяа нь дээд, дунд сайн. Эд малын өсөх буурах нь үерийн ус мэт түргэн, шударга хувьтай, үр нас дунд зэрэг бөгөөд өөр бусдад тус хор хүргэх нь өчүүхэн бага. Үхэгсдийн газар бүү оч. Ам муутай, санаа сайн. Нэг хөвгүүнтэй байх заяатай. 37, 47 насанд хичээвэл зохино, гай буй. 70 насанд төгсөх аюултай.

БАР: Амьдралынхаа ханьтай танилцана

Жил нь орж буй хүчирхэг барууд та бүхний гарт бүх зүйл байна. Тэр бүгдийг хэрэгжүүлэхэд нэг их хүч шаардагдахгүй тул аливаад ядартлаа ач холбогдол өгөх хэрэггүй. Тэрний оронд ажил амьдралаа сайн сайхнаар төсөөлж сайн төлөвлөж чадваас жилийн эцэст хүссэн бүхэн тань хэрэгжин том амжилт олно. Гэр бүлтэй баруудын хувьд хоёрдогч хүний нөлөөнд автаж ханиа гомдоох, харамсаад барахгүй алдаа гаргах магадлал өндөр байгаа тул хэн нэгний нөлөөнөөс хол байж, гэр бүлдээ өөрийгөө зориул. Ингэснээрээ харин ч их аз жаргалтай байх болно. Харин ганц бие баруудын хувьд жил солигдох мөчид танилцсан хүнээ бүү орхи, магадгүй амьдралын хань тань байх магадлал их байна. Ажил төрлийн хувьд санаанд оромгүй үйл явдлууд тохиох тул зөнгөөрөө хүлээгээд л байж бай. Ажил дээрээ юм болгон руу орохоос зайлсхий. Харин жилийн сүүлээр ажилдаа сэтгэл, цагаа зориулан шамдваас амжилт олно. Гариг эрхэсийн байрлал таныг нервт өртүүлэх тул аль болох тайван бай. Эрүүл мэнд тийм ч сайнгүй байна. Огт өвддөггүй байсан эрхтэн гэнэт өвдөж болзошгүй. Ийм үед өөрийгөө хоёрт тавилгүй даруй эмчид хандаарай. Ялангуяа зүрхээ сайтар анхаарч, сайн унтаж амраарай. Хоол хүнсэндээ ч анхаарч, витаминлаг хүнс түлхүү хэрэглэ. Бар жил таны санхүүгийн асуудлыг ивээж байна. Мөнгө их орж ирнэ. Мөнгийг дураараа ч зарах болно. Гэхдээ энэ мөнгө ямар шугамаар яаж орж ирсэн бэ гэдгийг сайтар нягтал, магадгүй буруу замаар, хар мөнгө орж ирэн сөрөг энергийн нөлөөлөлд орж болзошгүй. Жилийн турш алт, мөнгөн болон үнэт эд эдлэл худалдан авахаас татгалз. Дараа түүнээс ч илүү боломжууд ирэх болно.

Бар жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Түүнийг гүйцэхээр азтай хүн хаа ч байхгүй ч тэд төрөлхийн огцом, цочмог, зөрүүд, шаргуу, заргач зантай. Тун ялихгүй зүйлд өөдгүй зангаа харуулж мэдэх хүмүүс. Зөвхөн өнөөдрөө гэсэн бодолтой, хүнд итгэдэггүй, хүний итгэлийг даах чадваргүй учир түүнийг аливаа үйлсэд ардаа нууж, дарж явахгүй бол бусдыгаа хүнд байдалд оруулж, хохироож болзошгүй. Өөрөөсөө дээгүүр хүмүүсийн өөдөөс үргэлж тэмцэж байдаг. Эрсдэлтэй зүйлд хүчээ үзэх дуртай тэдний зан ямар ч муу үйлдэлд хүргэж мэднэ. Заргач, тэмцэгч байдлаараа аливаа дайныг эхлүүлэгч, бүр гэмт хэрэгтэн ч болж магадгүй. Өөрийгөө эрсдэлтэй бүхий л зүйлд сорих дуртай. Бар жилтэй хүмүүс дэг журам муутайн дээр цочмог ууртай байдаг. Бусдад захирагдах дургүй, өөрөө л захирч байхыг хүсдэг. Хэрэв аливааг хийхээсээ өмнө бодож, бусдын зөвлөгөөг сонсож сурвал томоохон амжилтад хүрнэ. Зайлшгүй шийдвэрлэх ёстой чухал зүйлийг бүр оройтож хэрэггүй болтол нь хойш тавьдаг.

Хайр дурлалын тал дээр бар жилтнүүд маш гүн гүнзгий дурлаж, тэдний дурлал адал явдлаар дүүрэн байдаг ч эмэгтэйчүүд нь азгүйтэх нь их. Амьдралынхаа ханиа сонгоход морь, луу жилтэн танд үнэнч байж, эрч хүчийг бэлэглэх бол нохой жилтэй хүн таны дэргэд байж, та хоёр хамтдаа ихийг хийх болно. Харин могой, бич жилтнүүдээс зайлсхийхгүй бол та байнгын аюул дунд байх болно. Мөн үхэр жилтэнтэй бас ямар ч холбоотой байх хэрэггүй, тэр таныг дандаа дийлж байх болно. Үхэр, бар хэрхэвч нэг гэрт байж болохгүй. Туулай жилтэнтэй мөн тохирохгүй, тэр таны уур хилэнг барна.

Эцэст нь хэлэхэд бар жилтнүүд хэн хүнээс илүү сайхан амьдарч нэг бол нохойноос дор явж ч мэдэх тийм л хүмүүс. Энэ нь мэдээж өөрсдөөс нь бүрэн шалтгаална. Гэрт нэг бар байх нь хулгай, гал түймэр, худал хуурмагаас хамгаалдаг ч нэгээс илүү бар байвал муу. Үргэлж урагш тэмүүлж, тогтоогдсон эрх мэдэл, хууль дүрмийг хүлээн зөвшөөрөх дургүй, хуучинсаг үзлийг тэвчдэггүй хүмүүсийн тод жишээ бол барнууд. Харин тэдний хувьд мөнгө юу ч биш.

Төмөр бар жилнүүд
/1950.02.17-ноос хойш төрөгсөд/
Цагаан /төмөр/ барс жилд төрсөн хүн урьд насандаа ван хүн байж. Эд элбэг. Эр эм алин боловч цөм сайн, үр олон, эд элбэг. Багадаа зовж, өтлөхдөө жаргана. Идээ хувцасыг хүчлэн олно. Оюун хурц, дээдсийн зэрэгт хүрнэ. Аливаад ширүүн, дайсан олон. Манзуширт шүтэж, элбэрэл дээдлэлийг хичээвэл сайн. 80 насанд төгсөх аюултай.

Усан бар жилтнүүд
/1962.02.05-наас хойш төрөгсөд/
Хар /усан/ барс жилд төрсөн хүн урьд төрөлдөө тойн хуварга байсан, эцэг эхдээ сүсэггүй байснаар эгэл хүн болж төрсөн. Эхдээ харш байсан бол одоо эхдээ хайртай болж төрсөн. Багадаа зовж, том болоод жаргана. Сэтгэл хатуу, ухаан гүн бөгөөд уран. Идээ хувцасны хишиг буй боловч эх эцэг, нөхөр, эд агуурсад харш. Эд буй боловч нас богино. Буян сайн хийвэл зохино. Зүүн гуянд мэнгэтэй бол учирсан хүндээ янаг, буян их. 63 насанд хичээ. 73 насанд төгсөх аюултай.

Модон бар жилтнүүд
/1914.02.26,1974.02.23-наас хойш төрөгсөд/
Модон /хөх/ барс жилд төрсөн хүн урьд ядуу байж, сайн ерөөл тавьснаар хүн болж төржээ. Сэтгэл санаа уужим, бусдад өглөг өгөх дуртай, буян заяа дээд сайн. Баатар хүчтэй, хүслээ бүтээж чадна. Идээ хувцасны хишиг буй, эрхмийн сайн үйлсийг олно. Эд мал, буян хишиг өсч, буурна. Дээдэс, эцэг эх, өвгийг шүтэж явбал эд мал, буян хишиг нэмэгдэх сайн. 35, 58 насанд хичээвэл зохино. 73 насанд төгсөх аюултай.

Гал бар жилтнүүд
/1926.02.13, 1996.02.09-нөөс хойш төрөгсөд/
Гал /улаан/ барс жилд төрсөн хүн урьд оточ Манла бурхны шавь байсан. Ууланд дахин сууснаар эдүгээ сайн хүн болсон. Заяа дунд сайн, идээ хувцасны хишиг их. Эр бол эрдэмтэй, сэтгэл их бөгөөд үг ширүүн, эр эмдээ харилцан харш. Насан турш албин, газрын эзэд хорлолоос болгоомжил. Хүчтэнтэй нийлж тэмцэвч айх аюул үгүй. Лам болбол сайн, охин бас сайн, хар хүн бол эрдэм сурвал зэрэг дэв ахих. 60 насыг давбал 80 нас, арван сарын нэг хоногийн бичин цагт гай барцад тохиолдох тул залбир.

Шороон бар жилтнүүд
/1938.02.01, 1998.02.27-ноос хойш төрөгсөд/
Шороон /шар/ бар жилд төрсөн хүн урьд насандаа урвагч дайсан байсан тул эдүгээ муу нүгэлд дуртай. Эд мал элбэг, дээдэст хайртай, заяа дээд сайн. Олон хөвгүүний хишигтэй, идээ хувцасыг сайн олж, насан туршдаа амар жаргах буй. Бусдын төлөө тус их, нас өндөр, үр цөөн, эд малын хишиг өсөх бөгөөд эцэг эхтэйгээ удаан хамт жаргахгүй. Ихэст хайрлагдана. Хавар зун төрсөн бол сайн. Цээжинд мэнгэтэй бол үр хүүхэд олон. Есөн насанд өвчин буй тул хичээгтүн. 30 насанд зэрэг олно. 72 насанд төгсөх аюултай.

ТУУЛАЙ: Бар жил хүндхэн өнгөрөх болно

Бар жил хүндхэн өнгөрөх болно. Жилийн туршид сэтгэл хямраасан, хэцүүхэн өдрүүд мундахгүй тул тэр болгонд сэтгэлээр унах хэрэггүй, өөрийн шүтдэг шүтээндээ залбирч гуй. Болж өгвөл өөртөө зав өгөхгүй ажилла. Тэгж ажилласныхаа тусыг заавал амсана. Ядарч туйлдвал биеийн тамирын дасгал хийж, эсвэл агаарт тайван алхаарай. Орой унтахдаа намуухан хөгжим сонсож дадваас хүнд үеийг эрүүл мэндээ муутгахгүйгээр давах болно. Энэ жил эрүүл мэнддээ онцгой анхаарч, тэжээллэг хоол хүнсээр эрч хүч авч, цэвэр ус байнга уу. Даршилсан ногооноос татгалзахгүй бол гэдэс, ходоод тань хямарч нэлээд зовооно. Тамхи тaтдaг бол тамхиа шууд хая, хөдөлгөөн сайн хий, сэтгэл тавгүй үедээ жүржийн шүүс, тараг уу.

Орой унтахаас өмнө самар идээрэй. Энэ бүхнийг уншиж байгаа та гараг эрхэс таныг огт орхиогүй гэдгийг сайн санаарай. Жилийн сүүлээр бүх асуудал нааштайгаар эргэж, дараа жилтэй та баяртай золгох болно. Жилийн эхээр санхүүгийн амьдрал хэвийн байх боловч жилийн дундуур мөнгө санхүүтэй холбоотой худал хуурмаг асуудалд орооцолдож магадгүй. Санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурах юм уу хэн нэгний хөрөнгө оруулалт хийнэ гэсэн амлалтанд автах, мөнгө зээлэх зэрэг асуудлыг энэ жилдээ орхи. Ганц бие туулайнуудын найз нөхдийн хүрээнээс дотносох санал ирвэл сэтгэл догдлуулан хүлээн авах хэрэггүй, хариу өгөх гэж яарах хэрэггүй. Гэр бүлтэй туулайнуудын хувьд хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, аль болох хүнд асуудлуудаас өөрийгөө хол байлгахыг хичээ.

Туулай жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Тэдний сул тал нь хэт их ихэмсэг. Заримдаа хов зөөх дуртай ч энийгээ их бодолтой, болгоомжтой хийдэг. Гэвч түүний сайн чанарууд хүний анхаарлыг илүү татдаг. Туулай жилтэн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун аз жаргалтай байж чаддаг бас ч гэж шударга, даруухан, буянтай хүмүүс. Ярианы өндөр чадвартай учир гэртээ зочин хүлээж авч ярьж суух дуртай. Өөрийгөө бодитоор дүгнэж чаддаг. Гэрийн бүх юм нь нарийн мэдрэмжтэйгээр тохижуулагдсан байдаг. Туулай жилтэй хүмүүс хэн хүнээс илүү тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэдэг. Тэд дээдсийн хүрээлэлд байх дуртай бөгөөд заримдаа хэтэрхий ёсорхог, од болон гялалзахын тулд тун ч их тэвчээр гаргаж чадна.

Туулай жилтэй эмэгтэйчүүд бусадтай өөрийн мэдлэг, туршлагаасаа дуртай нь аргагүй хуваалцдаг. Өөрт тохиосон бяцхан таагүй зүйлд бусдын зовлон зүдгүүрээс илүүтэй санаа зовох нь их. Улс оронд болж буй өлсгөлөн, дайн байлдаан өөрт нь нөлөөлөхгүй л бол тэр бүр тоохгүй. Маш жаахан зүйлд уйлж, гомдсон ч амархан тайтгардаг. Туулай жилтэй эмэгтэйчүүд аливаа нэг зүйлд их гүнзгий, сэтгэлээсээ ханддаг нь эргэн тойрныхонд нь ихэд таалагддаг.

Ямар нэг ажлыг эхлүүлэхдээ урдаас сайн, муу талуудыг нь харьцуулж бодолгүйгээр юуг ч хийдэггүй. Амьдралд нь таагүй өөрчлөлт оруулж болохоор юм бүхнийг үзэн яддаг. Найз нөхдөөсөө болж гэрийнхнийгээ ч тоохгүй байж мэднэ. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ муу ухамсарладаг.
Хонь жилтэнтэй амьдарвал түүнийгээ ихэд сайн халамжилж жаргалтай амьдарна. Мөн нохой, бүх зүйлд нямбай ханддаг гахай жилтнүүдтэй амьдрахад бүх юм сайхан явах болно. Харин тахиа, хулгана жилтнээс зайлсхий. Бар жилтэнтэй хайр сэтгэл, ажил хэргийн алинд нь ч тун хөндий харьцаатай байна.
Санхүүгийн хувьд тэд үргэлж азтай байдаг. Тэдэнтэй аливаа ажил хэргийн гэрээ, хэлцэл хийхэд алдах юмгүй. Товчхондоо тэднийг ажил хэрэг дээр “аюултай” хүмүүс гэж хэлж болно. Худалдааны салбарт ялангуяа уран сайхны мэдрэмж сайтай учраас хуучны эдлэлийн дэлгүүр ажиллуулбал их ашиг олно. Мөн сайн өмгөөлөгч, хуульч байж чадна. Туулай жилд төрсөн эмэгтэйчүүд ер нь юм бүхэнд авъяастай хүмүүс байдаг ба улс төрчид ийм эмэгтэйг эхнэрээ болговол хожих болно.

Төмөр туулай жилтнүүд /1951.02.07-ноос хойш төрөгсөд/
Төмөр /цагаагчин/ туулай жилд төрсөн хүн урьд насандаа сайн үйл хийснээр эдүгээ сайн хүн болж төрсөн. Эр эмийн алин боловч сайн, эд мал элбэг, нас урт, үр ач олон, багадаа зовж, өсөөд жаргана. Идээ, хувцсыг эрж олно. Чадвар бага, дайсан олон, эцэг эхдээ тус өчүүхэн, Хураасан өвийг бусад хүн завшина. Хүзүү, өвчүүнд мэнгэтэй бол эмд таалагдана. 44,52 насанд гай буй. 77 насанд төгсөх аюултай.

Усан туулай жилтнүүд
/1963.02.22-ноос хойш төрөгсөд/
Усан /харагчин/ туулай жилд төрсөн хүн урьд төрөлдөө ноён байж, нүглийг бараад эдүгээ хүн болж төржээ. Иймийн тул бусдад таалагдана. Нэр зэрэг олно. Санаа сэтгэл хатуу, ухаан гүн бөгөөд уран. Идээ хувцасны хишиг өчүүхэн, өсөх буурахыг олон үзнэ. Залуу цагт зовлон их, өтлөхдөө жаргах хувьтай. Өглөг сайн хийвэл буян хишиг нэмэгдэнэ. 30 насанд хичээ. 70 насанд төгсөнө.

Модон туулай жилтнүүд
/1915.02.15, 1975.02.12-ноос хойш төрөгсөд/
Модон /хөхөгчин/ туулай жилд төрсөн хүн урьд төрөлдөө бурханы шавь байсан. Сэтгэл уудам, бодлого хөнгөн баримтгүй. Идээ хувцасыг өөрийн чармайлтаар олж амьдарна. Санаа шулуун, нас өндөр бус, сайн залбирвал нас, буян хишиг нэмэгдэнэ. Эцэг, авга талыг шүтэж амьдарвал сайн. Эд малын өсөхөөс буурах нь олон, эр эм хагацах. Архи маханд дуртай, гуяндаа мэнгэтэй бол 37,51,61 насанд хичээ. 80 насанд төгсөнө.

Гал туулай жилтнүүд
/1927.02.03, 1987.01.30-наас хойш төрөгсөд/
Гал /улаагчин/ туулай жил төрсөн хүн урьд төрөлдөө хувраг явсан. Сэтгэл түргэн боловч ааль сайтай байсан тул эдүгээ хүн болж төржээ. Бүтэн сайндаа эрэмшиж, алдах аюулаас сэрэмжил. Эд мал өсөх, хорох бөгөөд үр цөөн, нас урт, заяа дунд сайн. Буян үйлдвэл сайн. 32 наснаас жаргана. Намар, өвөл төрсөн бол хүүхэд цөөн буюу эсвэл дэндүү олон. Өвчүү ба нүүрэнд мэнгэтэй бол бичиг.сурна. 18 насанд нэр зэрэг олно. 30,40,60 насанд гай буй тул залбир. 70 насыг давбал 80 нас, хоёр cap, найм хоногийн нохой цагт хичээ.

Шороон туулай жилтнүүд
/1939.02.20, 1999.02.17- ноос хойш төрөгсөд/
Шороон /шарагчин/ туулай жил төрсөн хүн урьд төрөлдөө ноён байсан. Дээдэст хайртай, өглөг өгөх, төлөг үзэх дуртай. Хавар зун төрсөн бол сайн. 32 наснаас жаргана. Ааш түргэн, заяа нь дунд сайн. Өвчүүнд мэнгэтэй бол лам болвол сайн. Идэх, өмсөх малын хишиг дунд, бусдад тус өчүүхэн, эцэг эх дүү нартайгаа үл зохицон, хураасан эд мал өсөж, буурна Сэтгэл ариун атал гүжир үг сонсоно. Гурван язгууртан бурхань шүтвээс сайн. 40 наснаас гай буй тул анхаар. 85 насанд төгсөх аюултай.

ЛУУ: Мөнгө гэнэтийн бэлэг шиг орж ирнэ

Луу жилтнүүдэд эерэг жил тохиож байна. Гэр бүлдээ маш аз жаргалтай байна. Гэр бүлдээ анхаарал халамж тавьсанаар жилийн туршид ажиллах эрч хүчээ авах болно. Энэ хэрээрээ ажил бизнес өөдрөг байх болно. Гэр бүлийн аз жаргалын дундуур муу санаатай хүний ятгалгаар хэрүүл, хэл ам үүсч болзошгүй тул гаднын хүнд бус бие биедээ л итгэх хэрэгтэй. Жилийн эхээр хэн нэг нь таныг хуурна. Түүнд нэг их ач холбогдол өгөлгүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөд, урагшаа л хар. Жижиг сажиг зүйлээр хөөцөлдвөл нэр төрөө алдаж, сэтгэлээр унах магадлал байгаа тул хэл ам дагуулсан, маргаантай асуудлыг чихнийхээ хажуугаар өнгөрөө.

Бусдын нөлөөнөөс болж ихэд нервтэж болзошгүй тул ажлын талбар дээрээ ажлаас өөр зүйлд анхаарах хэрэггүй, мөн ажлын байрандаа удаан цагаар сууж ажиллахгүй байхыг хичээ. Эрүүл мэнд хэвийн байх боловч архи, тамхины хэрэглээгээ багасгахгүй бол бие тань хямарч эрч хүчээ алдана. Энэ жил иогоор хичээллэвэл үр дүнтэй. Санхүүгийн хувьд дажгүй. Мөнгө гэнэтийн бэлэг шиг л орж ирээд байх болно. Орж ирэхийн хэрээр зарцуулж бас болохгүй. Зарцуулахдаа хамгийн түрүүнд өөртөө хэрэгцээтэй зүйлсийг худалдан ав, нэг ёсондоо хэнээр ч мэдүүлэлгүйгээр өөрөө өөрийгөө шагна. Жилийн турш мөнгөөр дутагдахгүй байх боловч жилийн сүүлээр түүнээс ч илүү боломж, өөрөөр хэлбэл, ихээхэн мөнгөтэй байх аятайхан санал, боломжууд ирнэ. Өөрийн ухаан, чадвараараа тэдгээр боломж, саналуудаас ирээдүйтэй, зөвийг нь сонгож чадваас ирээдүйд баян байх суурь тавигдана.

Луу жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Ер нь луу жилтнийг анхандаа хүмүүс ойлгохгүй ч дараа нь хүн бүр түүнийг хүндэлж, гайхан биширдэг. Луу гэдэг бол тэнгэрийн сүр хүчийг билгэддэг ба эд баялаг, урт удаан нас, буянтай сайн үйлийг авчирдаг байна. Луу жилтэнд эрүүл мэнд, амьдралын эрч хүчийг бурханаас хэтрүүлэн заяасан гэлтэй. Бүхий л амьдралынхаа туршид юугаар ч дутагдахгүй амьдарч, ямар ч ажилд амжилт гаргаж чадна. Түүнд тохирохгүй мэргэжил гэж бараг байхгүй. Хов үг, бялдууч занг үздэггүй. Тэр хэний ч итгэлийг даах найдвартай хүн. Бүхнийг жин тан байлгах хүслээсээ өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг ба түүнээсээ илүүг хийж бүтээж чадна. Хэт нямбай, дэг журамтай.

Нэлээд хэцүү зан ааштайгаасаа болоод ялихгүй зүйл дээр ч ихээр шаналж байдаг. Бас нэлээн бухимдуу болохоор бодсоноосоо түрүүлээд тоогүй үг хэлэх нь ч бий. Барьж боломгүй зоригтой, олон талын авъяас чадвартай ухаалаг, ариухан сэтгэлтэй, олонд хүндлэгддэг учраас хүмүүс түүнийг үргэлж сонсдог. Тэр өмнөө том зорилго тавьсан л бол заавал тэрэндээ хүрдэг. Харамсалтай нь муу үйлсэд ч хэнээс ч илүү байдаг.
Амьдралаа хулгана жилтэнтэй холбовол тэр таны ямар ч үйлдлийг тэвчиж чадна. Хулгана түүнийг их зүйлд өөрчилж чадна. Мөн могой, тахиа жилтнүүдтэй ч сайхан амьдарна. Хайр дурлал, ажил хэрэг аль алинд нь бич жилтэн түүнийг маш олон зүйлд сургана. Тэд хоёулаа бие биедээ хэрэгтэй хүмүүс байх ба харин бич үүнийг гүйцэд үнэлж байх нь чухал. Бар жилтэнтэй холбогдвол хэзээ ч тайван байдалд хүргэхгүй. Гэхдээ түүнээс илүүтэйгээр нохой жилтнээс зайлсхийж байх хэрэгтэй.

Хайр дурлалд бусдад хайрлагдах нь өөрөө хэн нэгнийг хайрлахаас хавьгүй олон. Тэр хайр дурлалаас болж хэзээ ч шаналж зовдоггүй. Тэд насныхаа залууд гэрлэх нь ховор ба зарим нь үргэлж ганц бие чигээрээ үлдэх нь ч бишгүй байдаг. Учир нь тэдний дунд ганцаараа амьдрах нь илүү дээр, тайван гэж үздэг нь маш олон. Түүндээ ч сэтгэл хангалуун байдаг.

Төмөр луу жилтнүүд
/1940.02.09, 2000.02.06-наас хойш төрөгсөд/
Төмөр /цагаан/ луу жилд төрсөн хүн урьд насандаа хүнд доромжлогдож явсан, гэгээн зулны төмөр махбодьтой тул сэцэн ухаан санаа багатай. Ах дүүтэйгээ эв муутай. Санаа муу, сэцэн сэргэлэн, идэх өмсөх элбэг, заяа дээд сайн. Эцэг эх, нөхөртөө өлзийтэй. Цаашдаа лусын ад хорлох тул эр эм нөхрөөс салах зовлон тохиолдоно. 28,38, 60 насанд хичээгтүн. 70 насанд уснаас гэм болж төгсөх аюултай.

Усан луу жилтнүүд
/1952.02.26-наас хойш төрөгсөд/
Усан /хар/ луу жилд төрсөн хүн урьд төрөлдөө хар хүн байсан тул эдүгээ амьтны амь бүү хөнөө. Хүсэл их, буян бага. Санаа түргэн, заяа дунд. Идээ хувцасны хишиг буй, эд малын хишиг дунд, эцэг эх, эр эмдээ харш заяатай. Эд мал өсөх, буурах олныг үзнэ. Үр хөвгүүн олон боловч өвчин тахалтай, эцэг эхийг тахиваас дээд нэр, ашиг олно. Багадаа зовж том болоод жаргана. Мориноос унаж гэмтэх гай буй. Хоёр хөвгүүнтэй, 25 наснаас баяжих. Баруун гар, зүүн суганд мэнгэтэй бол 21, 42 насанд хичээвэл зохино.

Модон луу жилтнүүд
/1964.02.14-нөөс хойш төрөгсөд/
Модон /хөх/ луу жилд төрсөн хүн урьд насандаа буян ихтэй хүн байжээ. Эдүгээ сэцэн ухаантай, хөвгүүн цөөн, хүний гэрийг эзлэх, эцэг эхийн эд мал хэрэггүй. Гэгээн ухаантай, өндөр буян хишиг буй боловч эд тогтворгүй. Идээ хувцасыг хүчлэн явж олно. Эд малын хишиг өчүүхэн, дайснаа дарж үл барна. Ах дүү нартаа тус үгүй. Хоёр гэр заяана, бусдад хортой, нас өндөр. Лусын хааныг шүтэж хичээнгүйлэн сүсэлбэл сайн. 8,11, 49, 57 насанд хичээвэл зохино. 61 насанд залбир.

Гал луу жилтнүүд
/1916.02.04,1976.02.01 -нээс хойш төрөгсөд/
Гал /улаан/ луу жилд төрсөн хүн урьд буян их хийсэн учир эдүгээ хүн болж төрсөн. Үнэнч шударга. Ухаан тодорхой боловч буян өчүүхэн, идээ хувцасны хишиг буй боловч сэтгэл ширүүн тул эд мал нь дайсан мэт. Ах дүү, төрөл төрөгсөддөө харш. Нэгэн насандаа нэмэх буурахыг олон үзнэ. Нэр зэрэг олно. 37,51,63 насанд хичээвэл зохино. 70 насанд гай буй, 80 насанд төгсөнө.

Шороон луу жилтнүүд
/1928.02.22,1988.02.18-наас хойш төрөгсөд/
Шороон /шар/ луу жил төрсөн хүн урьд их сүсэгтэй хүн байжээ. Амь хөнөөхийг тэвчсээр эдүгээ хүн болж төржээ. Хавар төрсөн бол баян элбэг, намар өвөл төрсөн бол дунд, эмэгтэй бол гурван гал үзэх /гурван удаа гэрлэх/ тул нутгийн мэнгээ тохируул. Төв сэтгэлтэй, насан хишиг өчуухэн, заяа дорд, эцэг эхдээ харш, ах дүү нартаа өчүүхэн хорлол учруулах, эр эм хагацах ёртой. 28 насанд гай буй тул залбир. 80 нас гурван cap нэг хоногт уснаас гэм болж нас төгсөх аюултай.

МОГОЙ: Эрүүл мэнддээ анхаараарай

Могой жилтнүудэд бар тийм ч таатай хандахгүй нь. Жилийн эхнээс л сэтгэл гонсойлгосон үйл явдлууд тохиох болно. Материалаг байдлаас болж сэтгэл санаа тавгүйтэж, ажиллах эрч хүчээ нэлээд алдана. Ийм үед өөрийн итгэлтэй найз нөхөдтэй ойр байж, муу санаатай болон үзэл бодол нийлдэггүй хүмүүсээс аль болох зай барь. Мөн сэтгэл санаагаар унасан үедээ ганцаараа байхаас зайлсхийж дуртай зүйлдээ цаг гарга. Жилийн турш үл ойлгох юм уу, нууцлаг зүйлүүдтэй тулна. Тэр болгоны учрыг олох гээд өөрийгөө зовоох, эрч хүчээ алдах шаардлагагүй, гариг эрхэсийн нөлөөллөөр зарим нь маш энгийн ойлгомжтой зүйл болон хувирч, зарим нь ямар ч ач тусгүй зүйл болоод өнгөрнө. Магадгүй зарим могойнуудад нууцлаг танилууд бий болж, нэлээд гүнзгий холбоо тогтоох болно. Дээрхийн адил шинээр танилцсан хүндээ аль болох татагдахгүй, сэтгэл алдрахгүй, түүнийг ойлгох гэж ядрах хэрэггүй. Таны хүч чармайлтгүйгээр өөрөө өөрийгөө таниулаад өгнө. Жилийн туршид мөнгөний асуудалд маш хянуур хандаарай.

Цаг хугацааг маш сайн ашигла. Гэхдээ эрүүл мэнддээ анхаар, болж өгвөл дасгал хөдөлгөөн хийхгүй бол жилийн дунд үеэр даралт хөдлөх, магадгүй ихдэх хандлагатай. Халуун ногоотой хоол хүнс түлхүү хэрэглэ. Цайны оронд цэвэр ус ихээр уувал сайн. Энэ жил амьдралаа өөрчлөх, том том шийдвэр гаргахаас зайлсхий. Хэтэвчээ бүү хоосло, дансаа бүү улайлга, заавал хэдийг үлдээ. Лото, сугалаанд аз үзэх хэрэггүй, жилийн сүүлээр гараг эрхэс таныг ивээж санхүүгийн амьдрал илт сайжирна. Энэ үед тооцоотой байж, болж өгвөл мөнгөө нам дар. Хэрэв үрээд эхэлвэл данс тань цайж ч мэднэ. Гэр болон ажлын өрөөндөө модон эд эдлэл хэрэглэвэл энерги бэхжиж, ажлын бүтээмж сайжирна.

Могой жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Тэд ерөнхийдөө бага ярьж, их боддог хүмүүс. Маш зөнтэй бөгөөд бодит байдал, бусдын туршлага, зөвлөгөөнөөс илүү өөрт юу гэж санагдана, түүндээ итгэх дуртай. Нэгэнт эхлүүлсэн ажлыг тун шийдэмгийгээр дуусгах авъяастай. Зорилгодоо хүрэхийн төлөө юуг ч тэр хайрлахгүй. Бусдад мөнгө зээлдүүлэх дургүй ч туслах хүндээ сэтгэлээрээ тусалдаг. Заримдаа түүний бусдад туслах гэсэн сэтгэл нь түүнийг бүхлээр нь залгиж орхидог. Эд хөрөнгө, мөнгөний хувьд аз тохиож байдаг. Хэрэг болсон үедээ мөнгийг санаанд оромгүй байдлаар олж чаддаг. Харин насныхаа эцэст их харамч болдог.

Могой жилтэй эрчүүд уян зөөлөн сэтгэлтэй, алиа хошин үгтэй байдаг бол эмэгтэйчүүд нь үзэсгэлэн гоо байдлаараа их амжилтанд хүрдэг хүмүүс юм. Ер нь могой жилтнүүд их тансаг, орчин үеийн байдлаар хувцасладаг. Эмэгтэйчүүд нь гоё чамин чимэглэлд их дуртай. Эрсдэлгүй л бол ямар ч ажилд тэр маш их амжилт гаргаж чадна. Тэр юуг ч хийж чадна.

Могой жилтнүүд амьдралынхаа сүүл хэсэгт анхааралтай байх нь чухал. Өөрийн ааш авираасаа болоод эргэн тойрныхныгоо өөрөөсөө үргээж магадгүй. Хайр дурлалд амьдралын ханиа тэр өөрөө л сонгодог. Тэвчээр муутай, бас их хартай. Хэдийгээр сэтгэл нь хөрж, салсан байсан ч тэр хардаж л байдаг. Түүнтэй холбогдсон хүмүүст энэ нь эрх чөлөөг маш ихээр боогдуулсан хэрэг болдог. Хэдийгээр могой жилтэн өөрөө нэлээд хөнгөмсөг ч ичгүүргүйгээр харддаг хүмүүс. Эр, эм гэлтгүй могой жилтэй нийт хүмүүс түр зуурын янаг амрагийн харьцаанд их дуртай байдаг. Тэдний хувьд энэ нь эмзэг сэдэв гэж хэлж болно.
Үхэр жилтэнтэй тэр аз жаргалтай амьдарна.

Үхэр жилтний дэргэдээс тэр салах дургүй байх болно. Гэрлэх, нөхөрлөх, хамтарч ямар нэг зүйл хийх зэрэгт тахиа жилтэнтэй та үргэлж сөргөлдөх болно. Гахай жилтэн могой жилтний гарт орвол их дарамтанд байна. Тэр үргэлж түүний захиргаан дор хэцүү байдалтай өдөр хоногийг өнгөрөөнө. Харин бар жилтнийг амьдралдаа байлгах ч хэрэггүй, учир нь тэр хэзээд бусниулагч байх болно.

Төмөр могой жилтнүүд
/1941.02.28, 2001.02.24-нөөс хойш төрөгсөд/
Төмөр /цагаагчин/ могой жилд төрсөн хүн урьд сайн буянт хүн байсан тул эдүгээ санаа сайн, эд мал элбэг. Намар, өвөл төрсөн бол сайн. Хоёр хөвгүүнтэй, суганд мэнгэтэй бол гучин насандаа зовно. 61 насанд гай буй. Малаар буян хийж залбирвал зохино.

Усан могой житнүүд
/1953.02.15-наас хойш төрөгсөд/
Харагчин /усан/ могой жилд төрсөн хүн урьд лусын хөвгүүн байсан, санаа сэтгэл түргэн, багадаа зовж, том болоод жаргана. Зориг их, бардам омогтой, ах дүү олонд аятай. Хоёр хөвгүүнтэй 1, 9, 16, 27 насанд сэрэмжил. 77 насанд төгсөх аюултай.

Модон могой жилтнүүд
/1965.02.02-ноос хойш төрөгсөд/
Хөхөгчин /модон/ могой жил төрсөн хүн урьд төрөлдөө ноён хүний эд малыг булаан идсэн тул эдүгээ хар царайтай болжээ. Охинд дуртай, буян дунд, оюун сайн, идэх өмсөх элбэг, гарлага их. Эрэггэй бол дунд наснаас жаргана. Үр хүүхэд цөөн. Буян үйлдвэл 87 нас хүрэх заяатай.

Гал могой жилтнүүд
/1917.02.22,1977.02.19-нөөс хойш төрөгсөд/
Гал /улаагчин/ могой жилд төрсөн хүн урьд насандаа сэтгэл тогтворгүй нэгэн байсан. Эдүгээ сэтгэл түргэн, нойр их. Магнайдаа мэнгэтэй бол ноёнд асрагдах, нэг хөвгүүнтэй, эмдээ харш, идэр насандаа зовох магадлалтай. 52 насанд гай тохионо. 73 насанд төгсөнө.

Шороон могойн жилтнүүд
/1929.02.10,1989.02.07- ноос хойш төрөгсөд/
Шороон /шарагчин/ могой жилд төрсөн хүн урьд төрөлдөө ноён байхдаа хүний хэргийг буруу шүүснээр одоо долоон орны дөрвөн одонд төрсөн. Хавар зун төрсөн бол сайн. Хүзүүнд мэнгэтэй бол үхдэлийн газар бүү оч. Сэцэн сэргэлэн, зан сайн, гурван хөвгүүнтэй болно. 20, 30 насанд өвчин тохиох ба 80 нас, таван сарын шинийн зургаанд нас төгсөх аюултай.

МОРЬ: Ажил сайжирч ашиг орлого нэмэгдэнэ

Бар жил таныг гадаад байдалдаа анхаарч, хувийн зан чанартаа дүгнэлт хийн, өөрийгөө өөрчлөхийг шаардаж байна. Жилийн турш худал хуурмаг зан байдал гаргахыг бар өршөөхгүй, аливаад үнэн сэтгэлээсээ хандахыг ихээхэн анхааруулж байна. Тэр цагт бусдын хайр хүндлэлийг хүлээн, аз жаргалаар дүүрэн байх болно. Жилийн турш ажил амьдралдаа идэдхтэй байваас өөрийгөө бусдад зөвөөр нээн, сайнаар үнэлүүлэх том боломжууд гарч ирнэ. Энэ хэрээрээ ажил тань сайжирч, ашиг орлого нэмэгдэнэ. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй. Ихэнх морь ядарч турах магадлалтай тул хоолоо сайн идэж, витамин С илүүтэй хэрэглэ. Жилийн турш хоол олдож л байвал идэж л байх хэрэгтэй. Биеэ жаахан эвгүйрхсэн ч эмчид хандаж, эмчилгээ сувилгаа хийлгээрэй. Хайр дурлалын асуудлаас болж сэтгэл санаагаар унан, сульдаж болзошгүй тул өөрийгөө аль болох саатуулж, их зүйл бодохгүй байхыг хичээ. Ганц бие хүмүүс шинэхэн танилаасаа их зүйл хүлээх хэрэггүй, энэ үед эхэлсэн холбоо удаан үргэлжлэхгүй байх магадлал өндөр байна. Харин санхүүгийн хувьд гариг эрхэс ивээж байна. Энэ жил ажлаа өөрчлөх гэж байгаа бол өндөр цалинтай ажилд очих боломж байна. Жилийн эхээр мөнгө санхүүгийн жижиг сажиг асуудал үүснэ. Тиймээс бага гэж чамлалгүйгээр жижиг орлогоос зайлсхийх хэрэггүй. Харин жилийн дунд үөэс байдал эрс сайжирч, шаардлагатай байсан зүйлсээ худалдан авах боломж тохионо. Жилийн сүүлээс гадны нөлөөнд автахгүй боловч бүх нөхцөл байдалд эохицож ажиллах, амьдрах шаардлага гарч болзошгүйг анхаараарай.

Морь жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Амиа бодсон хүмүүс ба өөрийнх нь дур хүслийнх нь эсрэг байгаа хэнийг ч ямар ч сэтгэлгүйгээр дарж орхино. Түүнд бусдын хэрэг огт хамаагүй, хэзээд зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовдог. Төрөлхийн өөрийнхөөрөө л байх дуртай, бусдын зөвлөгөөг дагалгүй санаанд нь юу гэж бууна түүгээрээ л бүхнийг хийдэг. Нүдэнд дулаахан төрхтэй, сайхан хувцасладаг хүмүүс. Театр, концерт, янз бүрийн цуглаан, спортын тэмцээн уралдаан зэрэгт тун дуртай. Спортын ямар нэг төрлөөр амжилттай хичээллэдэг, дур булаам дүр төрхтэй, хөгжилтэй, яриа ихтэй хүмүүс. Өөрийг нь үгүйлтэл гэр бүлдээ хэрэгтэй хүн байж бүрэн чадна. Зарим тохиолдолд түүний хувиа хичээсэн зангаас нь үр өгөөж гарах нь ч байдаг ба үүнийг нь хүн бүр хүртдэг. Морь жилтэй хүмүүс ирээдүйдээ сайн сайхан амьдрахын тулд аль болох багаасаа бие даах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд гэр бүлээ их сайн авч явах чадалтай хүн болно. Харин уур хилэнгээ дарж байхгүй бол таны энэ байдлыг хэн нэгэн нэг л харвал та түүний итгэлийг алдах болно. Үүнийг санаж яваарай.

Өөрөө их дур сонирхолтой учраас улс төрд хүчээ үзвэл амжилт олно. Хүмүүсийг удирдах чадвартай ба үүнийгээ ч сайн хийдэг. Оюун ухааны болон биеийн хүчний ажилд хоёуланд нь авъяастай. Аливааг хийхдээ ухаанаар биш арга барилынхаа ачаар давж гардаг. Харамсалтай нь өөртөө итгэх итгэл нэлээн дутмаг байдаг. Эсрэг хүйснийхээ хүнтэй харьцахдаа морь жилтэн үргэлж бууж өгч байдаг. Хайр дурлалынхаа төлөө тэр юугаа ч орхиход бэлэн. Нэр хүндээ алдсан ч хамаагүй. Харэв ухаанаа хүсэл тачаалаасаа дээгүүр тавьж чадвал илүү байх болно. Хувь заяагаа хонь жилтэнтэй холбовол тэд бүхнийг хамтдаа туулж, юм бүхэнд хамтдаа байж чадна. Бар, нохой жилтнүүдтэй мөн тун дажгүй харьцаатай байх бол нохой жилтэн түүнийг юунд ч уучилж өршөөнө. Түүнтэй байхад тэр өөрийнхөөрөө чөлөөтэй байж чадна. Ямар ч тохиолдолд хулгана жилтэй хүнтэй гэрлэж болохгүй, ялангуяа та эмэгтэй бол. Ийм холбоо зөвхөн зовлон зүдгүүрт л хүргэнэ. Морь жилтэй хүмүус насныхаа эцэст их жаргах хүмүүс байдаг. 60 жилд ганц л тохиолдох гал морь жилтэй хүмүүс ямар ч сайн үйлсийг “муутгаж” мэдэх аюултай. Ийм жилд төрсөн хүмүүс энгийн морь жилтэн шигээ зан авиртай ч тэд юу ч хийж мэднэ. Морь жилтнүүд мөнгөнд их нягг нямбай ханддаг. Санхүүгийн талын ажлыг сайн хийж чадна. Харамсалтай нь хувирамтгай зангаасаа болоод эрхэлж буй ажлаасаа амархан залхдаг. Заримдаа энэ нь хайр дурлалд нь ч тохиолдоно. Морь жилтэн аль болох ганцаардахгүй, олны дунд ажиллаж, магтаалын үг сонсож байхыг хүсдэг.

Төмөр морин жилтнүүд
/1930.01.30, 1990.02.26-наас хойш төрөгсөд/
Төмөр /цагаан/ морин жилд төрсөн хүн урьд хаан хүн байсан. Төрөө алдсан тул маш их сэтгэл зовсныг тэнгэр мэдэж, ноён хүн болгож төрүүлсэн. Гурван хөвгүүнээс хоёрыг олох, хаан хүний өмнө явах заяатай. Баруун мөр, зүүн хацарт мэнгэтэй бол ааш түргэн, адгуус малд ээлтэй. 15,18 насанд хичээвэл зохино. 80 хүрч нохой цагт нас төгсөх аюултай.

Усан морин жилтнүүд
/2002.02.13-наас хойш төрөгсөд/
Усан /хар/ морин жилд төрсөн хүн. Урьд хаан хүний хөвгүүн байсан боловч төрийг буруу барьсан тул эдүгээ жирийн хүн болж төрсөн. Баруун мөр, нуруунд мэнгэтэй бол сайн. Ааш түргэн, бялдууч, гурван хөвгүүнтэй. 61 наснаас гарвал 80 юмуу, 83 насанд төгсөнө.

Модон морин жилтнүүд
/1954.02.04-нөөс хойш төрөгсөд/
Модон /хөх/ морин жилд төрсөн хүн урьд лусын хөвгүүн байж, санаа уудам, идэх өмсөх элбэг. Ууртай, олз олно. Гурван хөвгүүнтэй. 19, 27, 56 насанд хичээвэл зохино! Мөргөл хийвэл сайн. 80 насанд төгсөх аюултай.

Гал морин жилтнүүд
/1906.02.25, 1966.02.21-нээс хойш төрөгсөд/
Гал /улаан/ морин жилд төрсөн хүн урьд баян хүн байсан боловч өглөг их өгснөөр эдүгээ төрөөд зовох тавилантай. Ар суганд буюу өвчүүнд мэнгэтэй бол буян сайн. Хоёр хөвгүүнтэй, бурханд сайн залбирвал буян хишиг нэмэгдэнэ. 13,49 насанд гай буй. Лам болвол сайн. 73 насанд төгсөх аюултай.

Шороон морин жилтнүүд
/1978.02.08, 1918.02.11-нээс хойш төрөгсөд/
Шороон /шар/ морин жилд төрсөн хүн урьд хаан язгуурт хүн байжээ. Төр шашныг тэтгэснээр эдүгээ хумүун болж төрсөн. Буян их, санаа түргэн, идэх өмсөх элбэг, ур хуухэд олон. Ар мөрөндөө мэнгэтэй бол сайн. Хүнийг доромжилбол буян хишиг нь буурна. 31, 38 насанд хичээ. 69 насыг давбал 77 насанд төгсөх аюултай.

ХОНЬ: Ганц бие хонинууд гэрлэхээ азна

Хонь жилтнүүдийн хувьд хүндхэн жил тохиож байна. Танаас нэлээд ухаан, хүч, мэдрэмж шаардсан үе иржээ. Муу санаатай, атаач хүмүүсийн өдөөн хатгалганд өртөж болзошгүй, тэдний отолт таныг байнга дагаж байгаа болохоор сонор сэрэмжтэй байхыг гариг эрхэс анхааруулж байна. Бар таныг бага унтаж, өглөө эрт босон нар мандахыг сайтар ажихыг зөвөлжээ. Жилийн турш ямар нэг асуудал тулгарахад бэлэн байхад өөрийгөө бэлдэн зарим нэг сул талаа засаж, дарж байх шаардлагатай. Хайр дурлалын амьдрал хэвийн, сэтгэл догдлуулсан үйл явдлууд тохиохгүй.

Ганц бие хонинуудын хувьд гэр бүл болох асуудлаа хойш тавиарай. Эрүүл мэндийн хувьд ч ямар нэг сөрөг асуудал үүсэхгүй, гэхдээ ажил амралтаа зөв зохицуулж цэвэр ус байнга уун, удсан болон хоносон хоолноос эрс татгалз. Энэ жилийн турш гүзээлзгэнэ, өндөг, далайн гаралтай хоол нэг их идэхгүй байвал зүгээр. Ногооны салат, ялангуяа улаан лооль, бууцай, төмсний салат түлхүү хэрэглэ. Гараг эрхэсийн нөлөөгөөр хөрөнгө оруулагч болон мөнгөтэй хүн таныг сонирхоно. Тийм хүмүүсээс ирэх саналыг шууд л хүлээн аваарай, гэхдээ худал хуурмаг болон ирээдүйтэй эсэхийг сайн нягталж байж хөдлөөрэй. Өөрөөр хэлбэл, ул суурьтай хөдөлвөл дампуурах эрсдэл төдий чинээ бага байх болно. Энэ жил гэнэт өрөнд унах вий. Тиймээс санхүүгийн бичиг баримтанд нямбай хандаарай. Жилийн сүүлээр мөнгөө хадгалж чадахгүй үрмээр санагдаад байвал яахав үрж болно, гэхдээ л хэтэвчээ хааяа ч болов тэмтрээд зузаан нимгэнийг нь шалгаж байгаарай. Жилийн эцэст гэнэт мөнгө шаардлага тулгарах тул хагасыг нь ч гэсэн заавал цааш нь хий.

Хонь жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Хонь жилтний аливаад сэтгэлээсээ ханддаггүй нь ихээхэн замбараагүй байдалд хүргэдэг. Түүнд аливаад хариуцлагатай хандах, санаачилгатай байх сэтгэл үргэлж дутагдаж байдаг. Гэхдээ дуулгавартай байж, ямар ч амжилтанд хүрч чадна. Хонь жилтнүүд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ муу, ойлгоход их хүндрэлтэй ярьдаг. Тэр өөрийн олон аашаараа эргэн тойрныхныгоо залхаадаг. Өөрөө үүнийгээ мэддэггүй ч их эзэрхэг зантай. Сахилга бат муутай, цагаа барьж чаддаггүйгээс нь болж бусад хүмүүсийн тэвчээр нь барагддаг. Тэд эрх танхил, аймхай, хулчгар, их олон дахин гомдоллодог хүмүүс байдаг. Гомдлыг нь сонсож тэр талаар нь ярилцаж, зөвлөж, эааж сургаж байвал тэр баярладаг.

Түүний томоохон нэг сул тал бол маш гутранги үзэл юм. Түүний зан байдал нь ухаалаг, уян зөөлөн ч тэр хэт олон ааштай. Заримдаа хэт мухар сүсэгтэй. Та бүхэнд зөвлөхөд худалдааны салбараас холхон байсан нь бас дээр. Ганган хээнцэр, байгальд хайртай 12 жилтнүүдээс хамгийн дур булаам нь байх байсан. Амьдралын ямар ч нөхцөлд дасан зохицож амьдрах чадвартай, бусдыг ашиглаж чаддагийнхаа хэрээр бусдын төлөө байж чаддаг. Уран сэтгэмжтэй, хийсвэр зүйл, зурхай зэргийг ихээр сонирхдог. Гаднаа мэдэгддэггүй ч цаанаа их өглөгч, өөрт байгаа бүхнээ бусадтай дуртайяа хуваалцдаг. Түүний амьдрал аз жаргалтай байх, эсэх нь өөрөөс нь биш эргэн тойрных нь хүмүүсээс хамаарна. Хэрэв хонь жилтэн туулай, гахай, морь жилтнүүдтэй гэр бүл болбол аз жаргалтай, санаа зовох зүйлгүй амьдрах болно.

Өөр ямар ч жилтэй хүн, ялангуяа үхэр жилтэн түүний дэргэд удаан тэвчиж байх чадахгүй. Нохой жилтэнтэй гэр бүл, ажил хэргийн ямар ч холбоо тогтоох хэрэггүй. Учир нь 2 хувиа хичээсэн амьтан үргэлж бие биедээ сэтгэл дундуур байх болно. Хонь жилтнүүд урлагийн мэдрэмж сайтай хүмүүс ба энэ талын авъяас тэдэнд хангалттай байдаг учраас урлагт хүчээ үзвэл ихээхэн амжилтанд хүрнэ. Ямар ч ажил эрхэлсэн та хэзээ ч гол дүрд байх хэрэггүй, энэ нь ч танд хамаагүй дээр байх болно. Хувцас, хоол унд, тав тухын тал дээр ч түүнд хүндрэл, асуудал гарахгүй. Хайр дурлалыг харин тэнгэрээс түүнд харамгүй хайрладаг ба энэ тал дээр түүнд элбэг адал явдал тохиолдож байдаг.

Төмөр хонь жилтнүүд
/1931.02-18,1991.02.15-наас хойш төрөгсөд/
Төмөр /цагаагчин/ хонь жилд төрсөн хүн урьд хаан хүний хөвгүүн байж, сайн үйлс бүтээгүй тул одоо энгийн хүн болон төрсөн. Багадаа зовно. Малд өлзийтэй хавар зун төрсөн бол сайн. Гурван хөвгүүнээс хоёр нь хүчийг олно. 80 хүрч зургадугаар сарын хорины луу цагт төгсөнө.

Усан хонь жилтнүүд
/2003.02.02-наас хойш төрөгсөд/
Усан /харагчин/ хонь жилд төрсөн хүн урьд ноён хүн байсан, сайн үйлс хийсэн тул эдүгээ хүн болж төрсөн. Эцэг эхдээ ачлалтай, биед өвчин үгүй. Баян сайн гурван хөвгүүнтэй. 18, 25, 36, 42, 72 насанд анхаарвал зохино. 80 насанд төгсөх аюултай.

Модон хонь жилтнүүд
/1955.02.23-наас хойш төрөгсөд/
Модон /хөхөгчин/ хонь жилд төрсөн хүн урьд ноёны баатар явахдаа шулмасыг дарсан тул эдүгээ хүн болж төрсөн. Сэцэн мэргэн, шударга сэтгэлтэй, халуун өвчнөөс хичээвэл зохино. Эрдэм сурах чармайлттай. Долоо 29, 37, 65 насанд хичээвэл зохино. 80 насанд төгсөх аюултай.

Гал хонь жилтнүүд
/1907.02.13,1967.02.10-наас хойш төрөгсөд/
Гал /улаагчин/ хонь жилд төрсөн хүн урьд төрөлдөө лам хүн байжээ, Сэтгэлийг тэвчих, сахилгыг сахиж чадсанаар эдүгээ хүн болж төрсөн. Лам болбол хойд насандаа бурхны хутгыг олно. Хоёр хөвгүүнтэй, бичиг сурвал сайн. Буян өчүүхэн боловч чадал төгс. Өсөх буурахыг олон үзнэ. Сэтгэл ариун бол эцэг эхийн буянаар амьдарна. Өөр бусдад тус үгүй. 25, 41, 58 насанд хичээвэл зохино. 80 насанд төгсөх аюултай.

Шороон хонь жилтнүүд/1919.02.01,1979.01 27-ноос хойш төрөгсөд/
Шороон /шарагчин/ хонь жил төрсөн хүн урьд төрөлдөө хар санаатай хүн байжээ, эдүгээ тэнэг шинжтэй, мухар сүсэггэй хүн болж төржээ. Санаа түргэн, буян их. Заяа дундаас дээш, сайн. Эцэг эх, нөхөртөө тус өлзийтэй. Өр бусдад тус, хор аль нь ч үгүй. Хоёр хөвгүүнтэй 41, 59 насанд хичээвэл зохино. 77 насанд төгсөх аюултай.

БИЧ: Шинэ гарц нээгдэнэ

Бүх зүйл санаснаар тань болохгүй ч шинэ гарц, зам нээлттэй байгаа. Шинэ харилцаа холбоо ч байгаа. Харин энэ холбоо харилцаа, гарцыг алдахгүй, бариад авах хэрэгтэй. Хэрэв алдвал нэлээд харамсалтайгаар барахгүй, дахин ийм боломжийг илгээхгүйг анхаар. Шинэ танилуудтай учирна, тэднийг өөрөөсөө хөөхгүйгээр аль нэгийг нь сонгон нөхөрлөж чадвал бат бөх найзын холбоо байж чадна. Бүх зүйлд өөрийнхөөрөө байх гэж зүтгэх хэрэггүй, тэр ч байтугай шаардлагатай үөд баг өмсөн худал хуурмаг зан гарга. Бар танд өөртөө амралт өгөхгүй байхыг зөвлөж байна. Цаг алдалгүй ажилласны үр дүн жилийн сүүлээр гарч сэтгэл хангалуунаар дараагийн жилтэйгээ золгож дараа дараагийн ажил, бизнес амжилттай байх суурь болно. Жилийн туршид бусдад сайн энерги өгч, бусдаас ч сайн энерги авах болно. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй, жилийн турш хүнд хоолноос татгалзаж, болж өгвөл долоо хоногийн дөрвөн өдөр л махан хоол идэхийг хичээ. Хагас боловсруулсан ногоо, хоол хүнс түлхүү хэрэглэн, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнээс эрс татгалз. Мөнгө санхүүгийн хувьд гариг эрхэс сайнаар нөлөөлж өмнөх жилүүдээс илүү сайн байна. Удаан хугацаанд хүсч байсан зүйлээ худалдан авах боломж гарч, авч чадна. Ер нь хэрэгтэй зүйлдээ гар татах хэрэггүй ч томоохон эд эдлэл худалдан авахдаа үнэхээр өөртөө таалагдсан, сэтгэлдээ хүрсэнийг нь сонгоорой. Жилийн аль ч үед аяллаар явж болох ч зардлаа нөхөхүйц зүйлийг санаж сэдээрэй. Санхүүгийн байдлаа сайн байгаа үедээ ч мөнгө бол салхинд хийсэх мэт алга болдог гэдгийг өөртөө байнга сануулж байхад илүүдэхгүй.

Бич жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Бух 12 жилтнээс хамгийн овилгогүй зантай нь бич жилтэн. Тэд маш нийтэч, хөгжилтэй, алиа хошин байдаг ч хамгийн зальтай хүмүүс байдаг. Харьцаа сайтай учраас бараг бүх төрлийн хүмүүст өөрийнхөө талаар таатай сэтгэгдэл төрүүлдэг. Эелдэг, алиа, найрсаг зангийнх нь цаана бусдын талаарх үнэн бодол нь үргэлж нуугдаж байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ маш олон хүнийг дотроо үл тоон шоовдорлож, өөрийгөө тэд бүгдээс илүү гэж үздэг. Тэд их ухаалаг хүмүүс ба сурч мэдэхийн төлөө тэмүүлэн маш ихийг уншиж, эргэн тойрны амьдралд юу болж байгааг байнга цаг тухайд нь мэдэж байдаг.

Ой ухаан сайтай, урьд өмнө харсан, уншсан, сонссон багахан зүйлийг ч санадаг. Тэр маш бүтээлч, хамгийн хэцүү асуудлыг ч гайхамшигтай хурднаар шийдвэрлэх чадвартай. Өөрийн найрсаг, арга зальтайгаараа ямар ч хүнд нөхцлөөс биеэ аваад гарчихаж чадна. Гэхдээ тэдний дийлэнх нь тийм. Тэд бусдад таалагдах урлагт гарамгай суралцсан байдаг ба үүнийхээ ачаар хялбархан албан тушаал ахиж чаддаг. Томоохон ач холбогдолтой үйлсэд арга барил, заль мэх сайтай байдаг. Төрөл бүрийн мэдлэг, сэтгэн бодох чадвар шаардсан ажилд маш сайн ажилтан байж чадна. Улс төр, олон улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэл зэрэг салбаруудын аль нь ч түүнд тохирно. Өөрийн томоогүй хүсэл тачаалаасаа болоод хайр дурлалын харьцаа олныг тогтоодог ч түүнээсээ өөрөө амархан уйддаг томоохон сул талтай.

Дараа нь дахиад л шинэ хайрыг эрэлхийлэн өөр хүнтэй холбоо тогтоосон ч тэдгээр нь дандаа хий хоосон, түр зуурынх байдаг. Амьдралаа хонь жилтэнтэй холбовол тэдний харьцаа тун хэврэг байх болно. Харин луу жилтэнтэй дажгүй холбоог бий болгож чадна. Тэд ихэнх зүйл дээр “хамтрагчид” байж санаа нийлнэ. хулгана жилтэнтэй гэр бүл болоход удаан жаргалтай амьдарна. Учир нь хулгана жилтэн түүнийг ямар ч тохиолдолд, бүр өөрийнх нь хайр халамжийг үнэлэхгүй байсан ч үнэнчээр удаан хайрлаж чадна. Бар жилтэнтэй ямар ч төрлийн харьцаа тоггоох хэрэггүй. Хэдийгээр та ихэнхдээ түүнийг дийлэх ч гэсэн бар жилтэн танд сайныг авчирч чадахгүй. Амьдралынх нь хань ямар ч жилтэй хүн байсан тэр ихэнхидээ олон хүүхэдтэй болдог.

Төмөр бич жилтнүүд
/1920.02.20, 1980.01.17-ноос хойш төрөгсөд/
Төмөр /цагаан/ бичин жилд төрсөн хүн урьд төрөлдөө номтой лам байж, эдүгээ лам болбол амьтан хүнд тустай. Өглөгт дуртай, насан турш жаргах, хар болбол үр хүүхэд олон, хоёр гэрийн эзэн болно. Ах дүүдээ хүндтэй, эрдэм сурч, нэр зэрэг олно. Заяа дунд. Ааль сайн. Гартаа мэнгэтэй бол ихэст хайртай. Эд агуурс, нөхөртөө харш. 13,19,39,49 насанд гай буй. 75 насанд төгсөх аюултай.

Усан бич жилтнүүд
/1930.02.07,1992.02.04-нөөс хойш төрөгсөд/
Усан /хар/ бичин жилд төрсөн хүн урьд төрөлдөө эцэг эх, садан төрөлдөө сайн ба бурхан тэнгэрт сайн залбирсны ачаар хүн болж төрсөн. Хавар, зун төрсөн бол сайн. Эцэг эх дүү нартаа өлзийтэй. Заяа дээд сайн. Эд малын хишиг их. Өөр бусдад ивээлтэй. Хүний хишгийг хүртэж чадах атал эд малыг барж зовно. 23, 25, 60 насанд гай буй. 80 насанд төгсөх аюул бий.

Модон бич жилтнүүд
/2004.02.21 -наас хойш төрөгсөд/
Модон /хөх/ бичин жилд төрсөн хүн урьд эм хүн байсан. Сүм бурханыг байгуулсанаар эдүгээ хүн болж төрсөн. Эцэг эхдээ ачлалтай ч харш заяатай. Дээдэстээ хайртай, санаа сайн. Заяа дээд сайн. Эд мал, идэх өмсөх элбэг. Гурван хөвгүүнтэй, өвчин үгүй, баян. 25, 36, 72 насанд хичээвэл зохино. 77 насанд төгсөх аюултай.

Гал бич жилтнүүд
/1956.02.12-ноос хойш төрөгсөд/
Гал /улаан/ бичин жилд төрсөн хүн урьд хааны хүү байсан, хүн алж, эрлэгт шийтгэгдээд эдүгээ буян их, ааш номхон, төв сэтгэлтэй хүн болсон. Алдар нэр их. Эд малын хишиг бага, идээ хувцасны хишиг дунд. Сүсэггүй бол эцэг эх, эр эмдээ харш. 80 насанд уснаас гэм болж төгсөх аюултай.

Шороон бич жилтнүүд
/1908.02.02, 1968.01.30-наас хойш төрөгсөд/
Шороон /шар/ бичин жилд төрсөн хүн урьд Майдар гэгээнийг шүтдэг хүн байжээ. Эдүгээ сэтгэл зөөлөн, гэр өргөө их. Бурхан тахиваас сайн. Заяа сайн, омог бардам, баруун мөрөндөө мэнгэтэй бол дунд насанд барцад буй. Эд мал тогтворгүй. Залуу цагтаа зовж, өтлөх насандаа жаргах хувьтай. 61 насыг давбал 73 насанд хичээ.

ТАХИА: Шаргуу хөдөлмөрлөх жил

Бүтээлч хөдөлмөрч зан чанараа орхигдуулахгүй, улам шаргуу ажиллахыг бар танаас шаардаж байна. Цаг хугацаа намайг хүлээхгүй гэдгийг өөртөө байнга хэлж, ажилла. Ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу ажлаа амжуул, төлөвлөгөөт зарим ажлаа орхигдуулж болохгүй. Энэ жилийн ажиллах байдлаас ирээдүйн ажил, бизнесийн суурь, санхүүгийн байдал ихээхэн хамаарах болно. Найз нөхдийн шугамаар бусадтай танилцаж, холбоогоо өргөжүүлж болох ч дотносох гэж өөрийгөө дайчлах хэрэггүй, ялангуяа ганц бие тахианууд. Таны хүнийг mamax сайхан чанарт аяндаа заяаны хань тань татагдаад ирнэ. Эрүүл мэндийн хувьд тийм ч таатай байхгүй нь. Тиймээс биеэ ядраахгүйгээр ажиллах, ажил амралтын дэглэмээ сайн зохицуулахыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаандаа анхаарч, оройн цагаар хүнд хоол идэх, тамхи татахаас эрс татгалз.

Харшлын өвчтэй бол хууч өвчин сэдрэх тул эмчид хандан, ургамлын гаралтай эм бэлдмэл уухыг гариг эрхэс зөвлөж байна. Намуухан хөгжим сонсон, дуртай номоо уншиж амрах нь энэ жилийн хувьд хамгийн сонгодог амралт байх болно. Оройн цагаар нимбэг, нохойн хошууны цай сайн ууж, дасгал хөдөлгөөн байнга хийгээрэй. Мөн хүнд юм өргөхөөс болгоомжлоорой. Мөнгөний төлөө тэгтлээ сэтгэлээ зовоох хэрэггүй. Таныг азын тэнгэр ивээх болно. Сугалаанд хожих ч боломж байгаа. Найз нөхдийн хүрээнээс ч мөнгө орж ирнэ. Түүнийг харин алдаж болохгүй. Гол нь тооцоотой байх хэрэгтэй. Заримд нь цалингаас гадуур орлого орж ирнэ. Жилийн турш хүнд мөнгө зээлэх хэрэггүй, буцаж ирэх магадлал бага байна. Харин хүүхдүүдэд мөнгө сайн зарцуул, үүнээсээ өөрөө аз жаргал авна.

Тахиа жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Тахиа жилтэй хүмүүс хулчгар биш харин ч эсрэгээрээ зоригтой, эрэлхэг байдаг. Зайлшгүй шаардлагатай, чухал зүйлдээ гайхмаар том зориг гаргадаг. Ингэснээр өөрт байгаа олон зүйлээрээ хохирч мэдэх хүмүүс. Тиймээс тэдний дундаас тун сайн, эрэлхэг дайчин хүмүүс төрдөг. Аливаа ажлыг хийхдээ бусдад итгэдэггүй, зөвхөн өөрийн хүчиндээ л найддаг хэцүүхэн хүмүүс. Тэд өөртөө бүрэн итгэлтэй төдийгүй юу хийхээ сайн мэдэж байна гэж үздэг. Тэдний нэг сайн тал нь бусдад дуртайяа зөвлөгөө өгдөг гайхалтай хүмүүс. Тахиа жилтнүүд их мөрөөдөж, бясалгаж, сэтгэл дотроо ямар нэг зүйлийг төсөөлөн бодох дуртай ч тэдэнд алсын хараа байдаггүй нь харамсалтай.

Тахиа гэдэг амьтан нь энэ жилтний тасралтгүй идэвхтэй ажиллахыг билгэддэг. Хэрэв тэд өөрийгөө ялан дийлж залхуугаа дарж чадахгүй бол хэзээ ч сайхан амьдарч чадахгүй. Ер нь тахиа жилтнүүд их идэвхитэй ажиллаж байж сайхан амьдрах хүмүүс. Танд зүгээр сууж байгаад мөнгө орж ирнэ гэдэгт итгэх хэрэггүй. Хэрэв таны эрхлэх ажил, хүрээ нь таатай бол та сайн хөдөлмөрлөснийхөө ачаар нэг л өдөр баяжина шүү. Харамсалтай нь та хэзээ ч эдийн засагч байж чадахгүй. Мөрөөдөлдөө хүрэх гэсэн хоосон эрмэлзлээсээ
болоод хохирол амсдаг.

Түүний амьдралын хамгийн сайн хань нь үхэр жилтэн. Түүнтэй байхад амар тайван жинхэнэ аз жаргалаа олсон байх болно. Луу жилтэнтэй ч мөн сэтгэл хангалуун амьдарч чадах ба ялангуяа та эмэгтэй бол бүр ч гайхалтай сайхан байна. Харин туулай жилтнээс холхон байх хэрэгтэй. Тэд таны дэргэд хэзээ ч үнэнчээр байж чадахгүй.

Эрэгтэй тахиа жилтнүүд олон эмэгтэйчүүдийн дунд байж гялалзан, тэднээр хайрлуулах дуртай. Харин эмэгтэйчүүд нь харилцан бие биенээ хайрлаж ариун харилцааг эрхэмлэдэг. Эцэст нь гэж хэлэхэд тахиа жилтнүүдийн амьдрал муугаасаа сайн руу явж байдаг юм шүү.

Төмөр тахиа жилтнүүд
/1921.02.08,1981.02.05-наас хойш төрөгсөд/
Төмөр /Цагаагчин/ тахиа жилд төрсөн хүн урьд төрөлдөө лам болохоор ерөөл тавьсан тул эдүгээ лам болбол амьтанд тустай. Буян их, өглөгг дуртай. Ааль сайн. Нэр алдар олно. Эцэг эхээ шүтэж, элбэрэлтэй, үнэнч явбал идээ идээ хувцас олно. 9,18,28,39,65 насанд гай буй тул анхаарагтун. 75 насанд төгсөнө.

Усан тахиа жилтнүүд
/1933.02.25,1993.02.22-ноос хойш төрөгсөд/
Усан /харагчин/ тахиа жил төрсөн хүн урьд эм хүн байгаад сайн үйлсийг бүтээснээр эдүгээ хүн болж төрсөн. Намар, өвөл төрсөн бол сайн. Бичиг ном сурна. Өвчүүндээ мэнгэтэй бол баатар хүүтэй, нас урт. Эцэг эх, ах дүүдээ өлзийтэй. Заяа дунд, сайн. Эд малын хишиг дунд. Эцэг эхийг шүтвэл жаргана. Өөрийн сайныг өөрөө эвдэх гэм буй. Арав, арван хоёр насанд хичээвэл зохино. 25 насыг давбал 80 хүрч, есдүгээр сарын шинийн нэгэнд төгсөх аюултай.

Модон тахиа жилтнүүд /2005.02.09-наас хойш төрөгсөд/
Модон /хөхөгчин/ тахиа жилд төрсөн хүн урьд эм хүн байсан. Буян сайн хийснээр эдүгээ сайн хүн болж төрсөн. Санаа сайн. Буян сайн, хувьтай. Заяа дунд. Идээ хувцасны хишиг дунд. Эд малын хишиг өчүүхэн. Бусдыг үл тоох омог их тул эцэг эх, ах дүү нарт тус өчүүхэн. Эд олвоос гаргах нь их. Хичээнгүй, мэргэн. Эх эцэгтээ ачлалтай бол сайн. Үр цөөн. 61 насанд хичээвэл зохино. 82 буюу 83 насанд төгсөнө.

Гал тахиа жилтнүүд
/1957.01.30-наас хойш төрөгсөд/
Гал /улаагчин/ тахиа жилд төрсөн хүн урьд төрөлдөө баян хүн байгаад хүний эд мал идсэн тул эдүгээ эд мал дунд, нас урт, сэцэн ухаантай, хүний охинд хүргэн орно. Баруун гар буюу нуруунд мэнгэтэй. Хуварга болбол сайн. Хулгайч, худалч хүнээс зайлан явах хэрэггэй. Ааш түргэн, сайхан нэр алдартай. Эд малын хишигтэй ч өсөж, буурна. Шударга бөгөөд олон дайсантай. 15,27,36 насанд гай тохиолдох буй. 80 насанд төгсөх аюултай.

Шороон тахиа жилтнүүд
/1909.02.22, 1969.02.17- ноос хойш төрөгсөд/
Шороон /шарагчин/ тахиа жилд төрсөн хүн урьд баян хүн байж, буян хийснээр эдүгээ хүн болж төрсөн. Омог их, зориг чанга, идэх өмсөх элбэг. Санасан зорилгодоо хүрдэг, Ааш зан бардам, омогтой. Зориг их. Заяа дунд, сайн. Эд малын хишиг сайн. Өөр бусдад хортой. Залуудаа зововч, өтлөхдөө жаргана. 61 насанд хичээвэл зохино. 73 насанд төгсөх аюултай.

НОХОЙ: Ганц бие нохойнууд гайхамшигтай харилцаа үүсгэнэ

Энэ жилийн хувьд бүх асуудлаа гараг эрхэст даатгачих. Тэр таны өмнөөс таны талд бүхнийг эергээр зохицуулах болно. Харин энэ жилийн турш та гэр бүл, ойр дотныхондоо анхаарал халамж тавьж, гэр бүлдээ бүхнийг зориулж, тэр хүрээндээ л бай. Ингэснээр нэлээд сайхан амарч, аз жаргалтай байх болно. Гадуур хэсэх болон элдэв зүйлд санаа тавин зүтгэх хэрэггүй. Ажил алба таны санаанд хүрэхгүй байгаа юм шиг санагдавч жилийн эцэст та олдгоо олсон, бүтээдгээ бүтээсэн л байх болно. Томоохон ажлын санал болон гэнэтийн хөрөнгө оруулалт зэрэгт анхааралтай хандаж, боломжийг өөртөө ашигтайгаар шийдээрэй. Ганц бие нохойнуудын хувьд итгэмээргүй холбоо харилцаа үүсч насан туршид хадгалагдах болно. Жилийн турш эрүүл мэнд болон эрч хүч хэвийн байна. Гэсэн ч хоол хүнсэндээ анхаарч эрүүл хүнс хэрэглэхийг эрмэлз. Жилийн сүүлээр хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа хямарч болзошгүй тул элдэв амтлагчаас татгалзан аль болох гадуур хооллохгүй байхыг хичээ.

Энэ жилийн хувьд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх үе мөн бөгөөд эрсдэлүүдийг зөв тооцож хөдлөөрэй. Өмнө нь танд шал дэмий санагддаг байсан ч байж болох ч амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчдийн туршлага, зөвлөгөөг сонсож, судалж хэрэгжүүлвэл улам ах амжилт олох болно. Гариг эрхэс таны санхүүгийн талд баттай зогссон жил тохиож байгаа тул хадгаламжийн данс нээх юм уу, ашигтай хөрөнгө оруулалтаас бүү татгалз. Цаашдын санхүүгийн бие даасан байдал, мөнгө хөрөнгө хуримтлуулах боломжуудыг бар танд олгож байна.

Нохой жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Нохой жилтэй хүмүүс хэзээд сэтгэл санааны зовиуртай бусдын төлөө байнга санаа тавьж явдаг. Энэ жилд төрсөн хүмүүс үргэлж маш сэргэг байдаг. Тэд нэлээн бодолтой хаалттай хүмүүс тиймдээ ч хааяа зөвхөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дотоод санаагаа нээдэг. Нохой жилтнүүдийн нэг дутагдал өөрт нь зөвлөх бусдаас нэлээд зөрүүдэлдэг. Тэд ичиж зовохыг бараг мэддэггүй, хурц, хатуу шулуухан үгтэй. Бодит байдал дээрээ тэд хамгийн гутранги, амьдралаас юуг ч хүлээдэггүй хүмүүс.

Алдартай шударга үнэнийг номлогчид дандаа нохой жилтнүүд байдаг. Ямар нэг зохисгуй үйдлийг тэр анзаарсан бол засч залруулахаас нааш санаа амардаггүй. Өөрт нь хамаагүй байсан ч эргэн тойронд нь болж байгаа дайн дажин, өлсгөлөн, зовлон зүдгуүрийг хэрхэвч зүгээр хараад сууж чаддаггүй. Өөрөө үйл явдлын талбар дээр байхгүй ч гэсэн сэтгэл санаа нь байнга тэнд байж, санаагаа зовооно гээч. Мөнгө түүний хувьд юу ч биш, гаргахдаа гаргаж , бусдад зээлдүүлж, өглөгч зан ихтэй учраас тэдэнд мөнгө тогтдоггүй гэж хэлж болох ч мөнгө гаргасны хэрээр орж ирдэг биз дээ. Тэд ядуу тарчиг, баян тансаг амьдралын алинаар нь ч явж байсан төрөлхийн их ухаалаг хүмүүс учраас хэзээ ч гутрахгүй. Шударга бус явдлын эсрэг нохой жилтнүүд маш зоригтойгоор тэмцдэг. Тэд хэнд ч итгэдэггүй бөгөөд үргэлж хэн нэгнийг ямар нэг зүйлд хардаж, сэрдэж, сэжиглэж байдаг. Гэхдээ энэ нь бусдын төлөө байнга санаа зовдог сэтгэлийнх нь илэрхийлэл юм.

Хайр дурлалын амьдралд тэр маш ухаалаг, жинхэнэ утгаараа үнэнч, шударга байдаг. Тэр хэзээ ч хайртай хүнээ хуурахгүй ч өөрийн байнгын ямар нэг зүйлд санаа зовнисон, өчүүхэн зүйлд ч сэтгэл дундуур байдгаасаа болоод дурлалд азгүйтэх нь их. Морь, үхэр жилтнүүдтэй та аз жаргалтай сайхан амьдарна. Бар жилтэнтэй бол ихэд санаа нийлж, шударга ёсны төлөө хамтдаа тэмцэгчид байна. Нам тайван амьдралыг хүсвэл туулай жилтэн танд тохирно. Луу жилтэн бол үргэлж танаас илүүрхэх гэж оролдоно. Харин хонь жилтэнтэй яасан ч тохирохгүй.

Төмөр нохой жилтнүүд
/1910.02.10, 1970.02.0 7-ноос хойш төрөгсөд/
Төмөр /цагаан/ нохой жилд төрсөн хүн урьд төрөлд сүсэг их байснаар эдүгээ буянтай хүн болон төржээ. Эцэг эх нь сайныг эс үзэх, зүүн гарт мэнгэтэй бол эрдэм сурна. Эд малын хишиг дунд. Урам зориг их. Жаргал, зовлон олон. 17, 20, 40 насанд хичээ. 70 насанд төгсөх аюултай.

Усан нохой жилтнүүд
/1922.01.28,1982.02.24-нөөс хойш төрөгсөд/
Усан /хар/ нохой жилд төрсөн хүн урьд төрөлдөө тэнгэрийн хар нохой байж, эдүгээ санаа уужим, нас урт, ихэс дээдэстээ хайртай, сэцэн сэргэлэн, эд мал элбэг ч өсөх буурах нь их. Заяа дээд сайн. Язгуур сайт, төрсөн эх эрдэнэ. Идээ хувцасны сайныг эдэлнэ. Тачаангуй, уур омог их бол эм шулмас хорлоно. 45 насанд хичээ. 77 насанд төгсөх аюултай.

Модон нохой жилтнүүд
/1934.02.24,1994.02.11-нээс хойш төрөгсөд/
Модон /хөх/ нохой жил төрсөн хүн урьд ноён хүн байжээ. Төрийг шударга барьсанаар сайн хүн болсон. Мөр ба зоонд мэнгэтэй бол сайн. Нэр зэрэг олно. Ааль зан сайн, язгуур сайт, заяа дундаас дээш, хувцас идэш элбэг. Эд малын хишигтэй ч өсөж буурах нь олон. Сүсэг бишрэлтэй явбал сайн. 11,30,38 насанд хичээ. 50 насанд өвчин ба үхэгсдийн газар орж болохгүй. 60 насанд мөргөл сайн хийггүн. 60 насанд төгсөх аюултай.

Гал нохой жилтнүүд
/1946.02.03-наас хойш төрөгсөд/
Улаан нохой жил төрсөн хүн урьд төрөлдөө баян хүн байгаад хүний эд мал идсэн тул эдүгээ эд мал дунд, нас урт, сэцэн ухаантай хүний охинд хүргэн орно. Баруун гар буюу нуруунд мэнгэтэй. Хуварга болбол сайн. Хулгайч, худалч хүнээс зайлан явах хэрэггэй. Буян бага. Эд малын хишиг өчүүхэн, идэх өмсөхийг хүчлэн явж олно. Таван сард төрсөн бол сайн. Залуудаа зовно. Өтлөхдөө сайн. 15,27,36 насанд гай тохиох буй. 80 насанд төгсөх аюултай.

Шороон нохой жилтнүүд
/1958.02.19-нөөс хойш төрөгсөд/
Шороон /шар/ нохой жилд төрсөн хүн урьд хатуу сэтгэлтэй, буянд дуртай хүн байсан бөгөөд эдүгээ өглөгт дуртай. Нас урт, сэтгэл зөөлөн, эд оловч гарз их. 30 наснаас жаргаж, нэр алдар олно. Уур түргэн. Ах дүүгийн тусыг эс олно. 39,75 насанд гай буй. 75 насанд төгсөнө.

ГАХАЙ: Азтай ашигтай боломжууд гарч ирнэ

Гахай жилтнүүдийн аз, од хийморь гийсэн жил тохиож байна. Бүх талаар азтай, ашигтай боломжууд гахайнуудыи өмнө ирсэн байна. Ялангуяа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлвэл маш үр өгөөжтэй, маш аз жаргалтай байх болно. Магадгүй заримд нь ивээн тэтгэгч гарч ирэх болно. Ажил, амьдрал, санхүүгийн амьдралаа сайжруулж, ирээдүйн амжилтын сууриа тавих болно. Ямар нэг сугалаа, мөрийтэй тоглоом хүртэл азтай байх тул боломжийг бүү алдаарай. Ер нь бүх талаар маш азтай, жаргалтай байх нь. Хайр дурлалын амьдралд мөн амжилттай, аз жаргалтай байх болно. Ганц бие олон гахайнууд гэр бүлийн амьдралаа эхлүүлж ганцаардаж шаналж байсан зарим нь насан туршийн ханиа олох боломжийг гараг эрхэс олгож байна. Гэр бүлтэй гахайнуудын хувьд сонирхолтой аялалд гарч болно. Эрүүл мэндийн хувьд ч сайн байна. Энэ байдлаа хадгалахын тулд хүнсэндээ тараг, ногоо түлхүү хэрэглэн, биеийн дасгал хөдөлгөөнийг сайн хий. Өөрийн дуртай, сэтгэлийг тань сэргээдэг ямар нэгэн спортоор заавал хичээллэ. Оройн хоолоо эрт идэж заншаарай. Хоёрдугаар сарын сүүлээр сайн амрах хэрэгтэй, ядарч болзошгүй. Мөнгө санхүүгийн бүх асуудлыг тань гараг эрхэс танд ашигтайгаар зохицуулж, та ихээхэн ашиг орлоготой, хүссэн зүйлээ худалдан авах боломжоор дүүрэн байх болно. Гараг эрхэс гахайнуудад хамгийн ашигтай гарц, боломжуудыг олгож байна. Бар жилд материаллаг байдлаа дээшлүүлэх, бэхжүүлэх боломж тохиож байгааг алдуузай. Харин өөртөө атаархагчдаас болгоомжилж хол байгаарай.

Гахай жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Та бүхий л амьдралынхаа туршид санхүүгийн хувьд хэнээс ч дутахааргүй тусламжийг найз нөхөд төдийгүй ойр дотныхоо хүмүүсээс авч байх болно. Тиймээс материаллаг хэрэгцээндээ санаа зовох шаардлагагүй. Гэхдээ та бусдаас мөнгө зээлэхдээ болгоомжтой бай. Учир нь тэдний багагүй хэсэг нь таныг зөвхөн ашиглах зорилготойгоор туслалцаа үзүүлж байж мэдэх юм.

Гахай жилтнүүд цөөхөн найз нөхөдтэй ч тэдэндээ насан туршдаа үнэнч байж, хамаг байдгаа золиослоход бэлэн байдаг. Ерөнхийдөө үнэнч хүмүүс. Төлөв даруу бүрэг ичимхий зангаасаа болж дээд удирдлага, дарга нартаа болсон үйл явдлыг хэлж чаддаггүй. Өөрийн санаа бодлыг хэлсэн тохиолдолд үнэлэгдэхгүй гэдгээс ихэнх нь эмээдэг. Гахай жилтнүүд өөрт таалагддаг, сайн ханддаг хүмүүстээ их анхаарал халамжтай байдаг. Эмэгтэйчүүд нь их сэтгэлийн хөөрөлтэй. Тэд маш сайн гэрийн эзэггэй.

Гахай жилтнүүдийн сайн тал нь ямар ч ажилд үнэнч, сайн ажилтнууд болохоо харуулдаг. Өөрийн өндөр мэдрэмжийн ачаар уран зохиол, яруу найраг зэрэг оюун ухааны ажил, уран бүтээлийн ажилд амжилт гаргах нь бий. Түүний нэг муу тал нь бохир заваан байдал.
Хайр дурлалын хувьд түүнийг хайрлах хүмүүс маш олон. Туулай жилтэнтэй амьдрахад ямар ч хэрүүл тэмцэлгүй амар амгалан байх болно. Мөн хонь жилтэн таньд ээлтэй гэдгийг санахад илүүдэхгүй. Могой жилтнээс аль болох зайлсхийх хэрэгтэй, Учир нь та түүнээр хайрлуулах биш, харин ч түүний боол болох болно. Түр зуурын харьцааг ч бүү тогтоо. Ер нь гахай жилтнүүд хайр дурлалын тал дээр томхон сул талтай. Хайр дурлалын асуудалд азгүйтвэл үг дуугүй л хүлээн эөвшөөрч, бусдын сул талыг тэвчихээр хүмүүс. Харин эмэгтэй гахай жилтнүүд маш сайн найз охин төдийгүй сайн эхнэр, сайн эх байж чаддаг.

Төмөр гахай жилтнүүд
/1911.01.30, 1971.02.26- нээс хойш төрөгсөд/
Төмөр /цагаагчин/ гахай жил төрсөн хүн урьд ядуу бөгөөд хилс хэрэг их хийсэн боловч нүглийг эдэлж дууссан тул эдүгээ сүсэг их, санаа сайн, өсөх буурах олныг үзнэ. Тэнгэрийн ивээлээр эд олнр. Багадаа зовж, том болоод жаргана. Төрөөд эхдээ харш. Өөр бусдад тус үгүй. 37 насанд хичээ. 87 насанд төгсөх аюултай.

Усан гахай жилтнүүд
/1923.02.13,1983.02.13-наас хойш төрөгсөд/
Усан /харагчин/ гахай жилд төрсөн хүн урьд төрөлдөө үр үгүй ганц хүн байж, эдүгээ сэтгэл дор, буян дунд, эд мал элбэг. Олондоо хайртай, багадаа зовж, том болоод жаргана. Эд малын хишиг байвч өсөх буурах нь элбэг. Эцэг эхдээ элбэрэлтэй бол сайн. 77 насанд төгсөнө.

Модон гахай жилтнүүд
/1935.02.04,1995.01.31-нээс хойш төрөгсөд/
Модон /хөхөгчин/ гахай жилд төрсөн хүн урьд төрөлдөө их сүсэгтэй хүн байж, эд малыг худалдаж хуварга болсон тул эдүгээ хүн болсон. Намар өвөл төрсөн бол сайн. Ес арван насанд эс залбирвал гай буй. Зүүн, баруун мөрөнд мэнгэтэй бол дөрвөн хөвгүүнээс хоёрыг олох Ухаан гүн боловч, лусын ад хорлолоос сэргийл. Багадаа зовж, том болоод жаргана. Хүний өв дээр сууж, 77 нас хүрнэ.

Гал гахай жилтнүүд
/2007.02.19-нээс хойш төрөгсөд/
Гал /улаагчин/ гахай жилд төрсөн хүн урьд төрөлдөө худалдаачны хөвгүүн байсан. Хавар зун төрсөн бол сайн. Тэнгэр ивээсэн тул лам болбол сайн. Багадаа зовж, том болоод жаргана. Баян байгаад эцэстээ үгүйрэх буюу сэтгэл ариун атал гүжрээр хилс хэлэгдэнэ. Эм бол хоёр гал үзэх, үр цөөн, зүүн гарт мэнгэтэй бол дөчин насанд зовно. Хишиг даллага авбаас сайн. 51 насыг давбал 75 насанд төгсөх аюултай.

Шороон гахай жилтнүүд
/1959.02.08-наас хойш төрөгсөд/
Шороон /шарагчин/ гахай жилд төрсөн хүн урьд баян хүн байж, сэтгэл их зовсоноор эдүгээ хүн болж төрсвн. Сэтгэл зөөлөн. Заяа тэгш дунд. Ах дүүдээ тустай, нас урт, эд мал арвин ч гарлага их. Идээ хувцсыг хүчлэн явж олно. Ухаан нарийн бөгөөд гүн, бусдын сэтгэлийг таних чадвартай. Дайсан олонтой. Хамрын үзүүрт мэнгэтэй бол дээсний гай буй. 1, 5, 39 насанд барцадтай. 80 насанд төгсөх аюултай.

Цагаан бар жилд 12 жилтэн тус бүрийн засал хариулга

ХУЛГАНА ЖИЛТЭН

1912 оны усан хулгана жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, Улаан юм, Цэвэгмэдийн чого уншуул. Цагаан өнгийн эд бүү ав. Уушигны өвчнөөс сэрэмжил.

1924 оны модон хулгана жилтэн
Эр, эм: Модонд суусан. Гомбо бурхан тахиулж, даллага авахуул. Юм, Доржнамжил уншуул. Элэгний өвчнөөс сэргийл. Хөх өнгийн эд ээлгүй.

1936 оны гал хулгана жилтан
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж Догсом, Цэнд уншуул. Мэснээс болгоомжил, цагаан өнгийн эд ээлгүй.

1948 оны шороон хулгана жилтэн
Эр, эм: Модонд суусан. Гомбо бурхан тахиулж Цэвэгмэдийн чого уншуул. Газар шороо хөндөхийг тэвч.

1960 оны төмөр хулгана жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, Догсом, Часүм уншуул. Хурим хийгээд улайны газар бүү яв. Цагаан өнгийн эд ээл муутай.

1972 оны усан хулгана жилтэн
Эр, эм: Модонд суусан. Гомбо бурхан тахиулж, Банзрагч, Сундуй уншуул. Хөх өнгийн эд ээл муутай. Мод газар хөндөхийг цээрлэ.

1984 оны модон хулгана жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, Догсүм, Цэвэгмэдийн чого уншуул. Цагаан өнгийн эд эдлэл ээл муутай. Уушигны өвчнөөс сэргийл.

1996 оны гал хулгана жилтэн
Эр, эм: Модонд суусан. Загдзүсэм, Бумчин, Сундуй уншуул. Хөх өнгийн эд эд ээлгүй. Мод таслах, газар хөндөхийг цээрлэ.

2008 оны шороон хулгана жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Загдзүсэм, Бумчин, Сундуй уншуул. Цагаан өнгийн эдлэл ээлгүй. Хутга мэснээс хол байлга.

ҮХЭР ЖИЛТЭН

1913 оны усан үхэр жилтэн
Эр: Намсрай бурхан, тахиулж хишиг даллага авахуулж. Улаан юм, Цэвэгмэдийн чого, Цэдув уншуулж, 1000 сац талби, газрын ад хорлолоос сэрэмжил.
Эм: Жилийн засал нь Чойжоо, Намсрай бурхан тахиулж хишиг даллага авахуул. Улаан юм, Цэвэгмэдийн чого, Алтангэрэл.Цэдүвуншуул.Тархитолгойны өвчнөөс сэргийл.

1925 оны модон үхзр жилтэн
Эр: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж хишгийн даллага авахуул. Алтангэрэл, Юм, Цэвэгмэдийн чого, Гурвангүрэм, Шүхэртийн догжүр уншуул. Махны бузраас цээрлэ.
Эм: Хийд суусан. Лхам бурхан тахиулж Дарь-эх, Жамбал, Зүгдор, Сундуй, Шүхэртийн догжир уншуул. Зүрх, хий өвчнөөс сэрэмжил.

1937 оны гал үхэр жилтэн
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Нити, Дарь-Эх, Сая нинбо, 1000 сац, Шүхэртийн догжир уншуул.
Эм: Оггоргуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэл, Намхай нянбо, Цэдүв уншуул. Толгойн өвчнөөс сэргийл.

1949 оны шороон үхэр жилтэн
Эр: Ууланд суусан. Грмбо бурхан тахиулж, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Ширнэн, Цагаан шүхэрт, Ариунсан уншуул. Уул хаданд явах, мод чулуу хөндөхийг тэвч.
Эм: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, Цэнд, Цагаан шүхэрт, Сундуй, Улаан юм, Ширнэн, Зүгдор уншуул. Бөө хүнээс болгоомжил.

1961 оны төмөр үхэр жилтэн
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Нити, Жамбалцанжид, Цэдүв, 1000 сац уншуул. Амьтны амь бүү тасал.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Додьгалсан, Алтангэрэл, Намхай нянбо, Жамбалцанжид, Цэдүв, Шүхэртийн догжүр уншуул.

1973 оны усан үхэр жилтэн
Эр: Ууланд суусан. Гомбо, Намсрай бурхан тахиулж, Шүхэртийн догжүр уншуул. Ан гөрөө авлахыг тэвч.
Эм: Хийд суусан. Лхам, Намсрай бурхан тахиулж, Дарь эх, Цэнд Сундуй, цэдүв, Цагаан шүхэрт уншуул. Зүрх, хийн өвчнөөс сэргийл.

1985 оны модон үхэр жилтэн
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Нити, Харшүхэрт, Сая нянбо, 1000 сац, Гурван гүрэм, Ширнэн, Шүхэртийн догжүр уншуул, Газар шороо хөндөхийг цээрлэ.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Додьгалсан, Алтангэрэл, Намхай нянбо, Цэвэгмэдийн чого уншуул. Өндөрт мацахыг цээрлэ.

1997 оны гал үхэр жилтэн
Эр: Ууланд суусан. Загдзүсэм, Гомбын нүрзэд, Банзрагч, Сундуй уншуул. Ан гөрөө авлахыг цээрлэ.
Эм: Хийд суусан. Бумчин, Гомбын нүрзэд, Банзрагч, Сундуй уншуул. Эрүүл бус хүнээс болгоомжил.

2009 оны шороон үхэр жилтэн
Эр: Шороонд суусан. Загдзүсэм, Бумчин, Цагааншүхэрт, Сундуй, Дарь эх, Гомбын нүрзэд, Банзрагч уншуул.
Эм: Огторгуйд суусан. Бумчин, Түй мандал уншуул. Cap бурийн эхэнд Дашдондов, Дашзэвэг 8 гэгээн уншуул.

БАР ЖИЛТЭН

1914 оны модон бар жилтэн
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сундуй, Цагаан шухэрт уншуул. Улаан өнгийн эд бүу ав, найранд бүу яв.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж Алтангэрэлийн даллага авахуул. Хар өнгийн эд буу ав.

1926 оны гал бар жилтэн
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Гурвангурэм, Цэнд, Ширнэн уншуул. Хар өнгийн эд ээлгүй. Жил орж байгаа тул Банзрагч, Цэид уншуул.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуулж, Сундуй, Цэнд уншуул. Толгой цээжний өвчнөөс сэргийл.

1938 оны шороон бар жилтэн
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Цэнд уншуул. Газар лусын хорлолоос сэргийл. Улаан өнгийн эд бүу ав.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиул. 73-ны жил орж байгаа тул Найман гагээн, Банзрагч уншуул. Ус лусаас хол бай. Хар өнгийн эд бүү ав.

1950 оны төмөр бар жилтэн
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Жадамба, Лусын сан, Ширнэн уншуул. Хурим найр, хар өнгийн эдээс бузартана.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиул. 61-ний жил орж байгаа тул Цагаан дарь эх уишуул.

1962 оны усан бар жилтэн
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. 49-ний жил орж байгаа тул Юм, Алтангэрэл уншуул.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж Лусын сан, Жадамба уншуул. 49-ний жил орж байгаа тул Алтангэрэл уншуул

1974 оны модон бар жилтэн Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиул. Хар өнгийн эд бүу ав. 37-ны жил орж байгаа тул Нити, Юм Нанжид дүвтэв олонтаа уншуул.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Туй мандал уншуул. 37-ны жил орж байгаа тул Нити, Юм, Нанжид дүвтэв олонтоо уншуул.

1986 оны гал бар жилтэн
Эр: Галд суусан. Лхам бурхан тариул. Улаан өнгийн эдлэл ээлгүй. 25-ны жил орж байгаа тул Банзрагч, Догсүм уншуул.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиул. Хар өнгийн эдлэл ээлгүй. 25-ны жил орж байгаа тул Банзрагч, Цэнд уншуул.

1998 оны шороон бар жилтэн
Эр: Усанд суусан. Загд жүсүм. Бумчин уншуул. Хар өнгийн эд бүу ав. 13-ны жил орж байгаа, Найман гэгээн, усан балин уншуул.
Эм: Галд суусан. Бумчин уншуул. Улаан өнгийн эд буу ав. 13-ны жил орж байгаа тул Найман гэгээн уншуул.

2010 оны төмөр бар жилтэн
Эр: Галд суусан. Бумчин, Банзраг, Сундуй уншуул. Улаан өнгийн эдлэл ээлгүй. Мэнгэний засал Нанжид дувтэв уншуул.
Эм: Усанд суусан. Бумчин, Банзрагч, Сундуй уншуул. Хар өнгийн эдлэл ээлгүй. Мэнгэний засал Нанжид дүвтэв уншуул.

ТУУЛАЙ ЖИЛТЭН

1915 оны модон туулай жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиул. Цагаан шүхэрт, Ширнэн, Дарь-эх уншуул. Зүрх, хийн өвчнөөс сэргийл.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Цагаан шүхэрт, Ширнэн, Цэдүв уншуул. Улаан идээний бузраас сэргийл.

1927 оны гал туулай жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Намхай нянбо, Цагаан шүхэрт, Цэнд уншуул. Толгойн өвчнөөс сэргийл.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Цэнд, Норжүнмансүн, Зүгдор, Шухэртийн догжур уншуулж, 100 сац тавиул.

1939 оны шороон туулай жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, Цагаан шүхэрт, Ширнэн, Цэдүв уншуул, эрүүл бус хүн, бөө хунээс болгоомжил.
Эм: Ууланд суусан. Урд зүгт овоо босго. Гомбо бурхан тахиулж, Алтангэрэл, Ариунсаи, Цагаан шухэрт, Сундуй уншуул. Махны бузраас сэргийл.

1951 оны төмөр туулай жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэл, Цагаан шүхэрт уншуул. Толгой өвчнөөс сэргийл.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Нити, Түй мандал уишуул. Газар шороо хөндөх, улайны үйлээс хол бай.

1963 оны усан туулай жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, Дарь эх, Юм, Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Эрүүл бус болон бөө хүнээс болгоомжил.
Эм: Ууланд суусан. Гомбо, Намсрай бурхан тахиулж, Ариунсан, Жамбалцанжид, Цагаан шүхэрт уншуул. Махны бузраас сэргийл.

1975 оны модон туулай жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэл, Цагаан шүхэрт уншуул. Өндөрт мацахыг цээрлэ.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Нити, Ширнэн уншуул. Газар шороо хөндөх цээртэй.

1987 оны гал туулай жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, Түй мандал, Цагаан шүхэрт уншуул. Бөө хүнээс болгоомжил.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Түй мандал, Ариунсан, Норжүнмасүн уншуул. Ослоос сэргийл.

1999 оны шороон туулай жилтэн
Эр: Огторгуйд суусан. Загдзүсэм, Бумчин, Банзрагч уншуул, Өндөрт мацахыг цээрлэ.
Эм: Ууланд суусан. Түй мандал, Банзрагч, Бумчин, Гомбын нүрзэд уншуул. Газар шороо хөндөхөд цээртэй.

ЛУУ ЖИЛТЭН

1916 оны гал луу жилтэн
Эр, эм: Модонд суусан. Гомбо, Далха бурхан тахиулж, Банзрагч, Сундуй, Лүмбүмгарав уншуул. Хөх өнгийн эдлэл ээлгүй.

1928 оны шороон луу жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Цэнд, Цэдүв уншуул. Цагаан өнгийн эд бүү ав.

1940 оны төмөр луу жилтэн
Эр, эм: модонд суусан. Гомбо бурхан тахиул. Ширнэн 100 саци тавиул. Элэг, дэлүүний өвчнөөс сэргийл. Хөх өнгийн эд ээлгүй .

1952 оны усан луу жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, заслын Найман ном, Наймангэгээн, уншуул. Хутга мэсний үйлээс болгоомжил.

1964 оны модон луу жилтэн
Эр, эм: Модонд суусан. Намсрай бурхан тахиулж, Банзрагч, Нити, Сундуй уншуул. Хөх өнгийн эд ээлгүй. Газар шороо хөндөхийг цээрлэ.

1976 оны гал луу жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, Догсүм, Чогжү мэнсэл, Цэдүв уншуул. Цагаан өнгийн эдлэл ээлгүй. Хутга мэснээс болгоомжил.

1988 оны шороон луу жилтэн
Эр, эм: Модонд суусан. Гомбо тахиулж, Банзрагч, Нити, Сундуй уншуул. Хөх өнгийн эд ээлгүй. Газар шороо хөндөхийг цээрлэ.

2000 оны төмөр луу жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Загдзүсэм, Бумчин , Гомбын нүрзэд, Банзрагч. Цагаан өнгийн эдлэл ээлгүй. Уушиг, цээжний өвчнөөс болгоомжил.

МОГОЙ ЖИЛТЭН

1917 оны гал могой жилтэн
Эр: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Алтангэрэл, Цэнд, Цагаан шүхэрт уншуул. Улаан идээний бузар, хүүрийн газар явахыг тэвч.
Эм: Хийд суусан. Сундуй, Бурхан багшийн налчиг, Алтангэрзл уншуул. Эрүүл бус хүнээс болгоомжил. Зүрхний өвчнөөс сэргийл.

1929 оны шороон могой жилтэн
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Нити, Сая нинбо уншуул. Үхэгсдийн үйлд оролцож болохгүй. Мэнгэ голлосны засал хийлгэ.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэл уншуул. Мэнгэ голлож байгаа тул мэнгэний засал хийлгэ.

1941 оны төмөр могой жилтэн
Эр: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуулж, Ширнэн, Шүхэртийн догжүр уншуул. Махны бузраас сэрэмжил.
Эм: Хийдсуусан. Лхам бурхан тахиулж, Дарь-эх, Юм, Гурван гүрэм, Цэдүв уншуул. Бөө хүнээс сэрэмжил.

1953 оны усан могой жилтэн
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Цагаан шүхэрт, Хамчү нагвү уншуул. Газар хөндөхийг цээрлэ.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо, Намсрай бурхан тахиулж, Цагаан шүхэрт уншуул.

1965 оны модон могой жилтэн
Эр: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Алтангэрэл, Ариун сан уншуул. Ан гөрөө хийхийг тэвч. Мэнгэ голлосны засал хийлгэ.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Намхай нинбо уншуул. Өндөрт мацахыг цээрлэ.

1977 оны гал могой жилтэн
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Нити уншуул. Газар шороо хөндөхийг цээрлэ.
Эм: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Оршуулгын газар бүү оч. Мэнгэ голлосны засал хийлгэ.

1989 оны шороон могой жилтэн
Эр: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, хишиг даллага авахуул. Ариунсан, Юм уншуул. Ан гөрөө хийхийг тэвч.
Эм: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Цэнд, Сундуй уншуул. Эрүүл бус болон бөө хүнээс болгоомжил.

2001 оны төмөр могой жилтэн
Эр: Шороонд суусан. Загд зүсэм, Бумчин, Гомбын нүрзэд уншуул. Газар шороо хөндөхийг цээрлэ. Мэнгэ голлосны засал хийлгэ.
Эм: Огторгуйд суусан. Загдзүсэм, Бумчин, Гомбын нүрзэд уншуул. Мэнгэ голлосон тул мэнгэний засал хийлгэ.

МОРЬ ЖИЛТЭН

1918 оны шороон морь жилтэн
Эр: Усанд суусан. Лхам, Далх бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Жадамба уншуул. Хар өнгийн эд ээл муутай.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиулж хишиг даллага авахуул. Ширнэн, Цэнд уншуул. Улаан өнгийн эд эдлэл ээл муутай.

1930 оны төмөр морь жилтэн
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Сундуй, Ширнэн уншуул. Улаан өнгийн эд бүү ав.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж Алтангэрэлийн даллага авахуул. Жадамба, Цэнд уншуул. Хар өнгийн эд, ус лусаас болгоомжил

1942 оны усан морь жилтэн
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Түй мандал, Шүхэртийн догжүр, Цэдүв уншуул. Хар өнгийн эд болон бөөр бэлхүүсний өвчнөөс сэргийл.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Түй мандал, Шүхэртийн догжүр, Цэдүв уншуул. Толгой цээжний өвчнөөс сэргийл.

1954 оны модон морь жилтэн
Эр: Галд суусан. Лхам, Намсрай бурхан тахиулж, даллага авахуул. Шүхэртийн догжүр, Сундуй, Цэндуншуул.
Эм: Усанд суусан. Лхам, Намсрай бурхан тахиул. Лусын сан. Жадамба уншуул. Бөөр бэлхүүсний өвчин, ус лусаас болгоомжил.

1966 оны гал морь жилтэн
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Жадамба уншуул. Хар өнгийн эд ээл муутай.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиулж, хишиг даллага авахуул. Түй мандал, Жадамба уншуул. Толгой цээжний өвчнөөс сэргийл.

1978 оны шороон морь жилтэн
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Улаан өнгийн эд ээлгүй.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Жадамба, Лусын сан уншуул. Хар өнгийн эд ээлгүй. Бөөр бэлхүүсний өвчнөөс сэргийл.

1990 оны төмөр морь жилтэн
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Лусын сан, Цэнд уншуул. Хар өнгийн эд, ус лусаас болгоомжил.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Жадамба, Цэнд уншуул, улаан өнгийн эд ээл муутай.

2002 оны усан морь жилтэн
Эр: Галд суусан байна. Загдзүсэм, Бумчин уншуул. Толгой цээжний өвчин болон улаан өнгийн эд эдлэл ээл муутай.
Эм: Усанд суусан. Сундуй, Банзрагч уншуул. Хар өнгийн эд эдлэл, бөөр бэлхүүсний өвчнөөс сэргийл. Ус лусаас болгоомжил.

ХОНЬ ЖИЛТЭН

1919 оны шороон хонь жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Тархи толгойны өвчнөөс сэргийл.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиул. Алтангэрэлийн даллага авахуул. Нити, Цэдүв уншуул. Лус савдгийн хорлолоос сэрэмжил.

1931 оны төмөр хонь жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, Дарь-эх, Цагаан шүхэрт, Сундуй уншуул. Зүрх, хийн өвчнөөс сэргийл.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Цагаан шүхэрт, Ширнэн, Ариунсан уншуул. Махны бузраас сэргийл.

1943 оны усан хонь жилтэн
Эр: Огторгуйд суусан. Намсрай бурхан тахиулж, даллага авахуул. Алтангэрэл, Жамбалцанжид уншуул. Толгойн өвчнөөс сэргийл.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, даллага авахуул. Нити, Саянинбо уншуул. Газар шороо хөндөхийг цээрлэ.

1955 оны модон хонь жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж буян хишгийн даллага авахуул. Дарь-эх, Юм уншуул. Зүрхний өвчнөөс сэргийл.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Алтангэрэл, Ариунсан уншуул. Махны бузраас сэргийл.

1967 оны гал хонь жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэл, Намхай нянбо уншуул. Өндөрт мацахыг цээрлэ.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Нити, Ширнэн уншуул. Газар шороо хөндөхийг цээрлэ.

1979 оны шороон хонь жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж буян хишгийн даллага авахуул. Түй мандал, Жамбалцанжод, Цагаан шүхэрт уншуул.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Түй мандал, Сундуй уншуул. Гэнэтийн ослоос сэрэмжил.

1991 оны төмөр хонь жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Өндөрт мацахыг цээрлэ.

2003 оны усан хонь жилтэн
Эр: Хийд суусан. Загдзүсэм, Бумчин, Гомбын нүрзэд уншуул. Зүрх хийн өвчнөөс сэргийл.
Эм: Ууланд суусан. Загдзүсэм, Бумчин уншуул. Гэнэтийн ослоос болон улаан махны бузраас сэргийл.

БИЧ ЖИЛТЭН

1920 оны төмөр бич жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж хишиг даллага авахуул. Заслын 8 ном, Цэнд, Сундуй уншуул. Уушиг зүрхний өвчнөөс болон хутга мэснээс сэрмжил. Хуучин эд, хувцас бүү ав.

1932 оны усан бич жилтэн
Эр, эм: модонд суусан. Гомбо бурхан тахиулж, хишиг даллага авахуул. Банзрагч, усан балин, Цэнд, Цэдүв, Сундуй уншуул. Элэг, дэлүүний өвчнөөс сэргийл. Хөх өнгийн эд эдлэл ээл муутай. Хурим найрны үйлд бүү оролц.

1944 оны модон бич жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо, Намсрай бурхан тахиулж. Заслын 8 ном, 8 гэгээн, Сундуй уншуул. Уушиг цээжний өвчнөөс сэргийлж, хутга мэсний үйлээс болгоомжил.

1956 оны гал бич жилтэн
Эр, эм: Модонд суусан. Гомбо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Хийморийн дарцаг хийсгэ. Мэнгэ голлосны засал хийлгэ.

1968 оны шороон бич жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, 8 заслын ном, 8 гэгээн уншуул. Цагаан өнгийн эд эдлэл, цээжний өвчнөөс сэргийл.

1980 оны төмөр бич жилтэн
Эр, эм: Модонд суусан. Гомбо бурхан тахиулж, Банзрагч, Сундуй уншуул. Хөх өнгийн эд ээл муутай.

1992 оны усан бич жилтэн
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо, Намсрай бурхан тахиулж, Часүм, Юм уншуул. Цагаан өнгийн эд ээлгүй. Мэнгэ голлосны засал хийлгэ.

2004 оны модон бич жилтэн
Эр, эм: Модонд суусан. Загдзүсэм, Бумчин, Гомбын нүрзэд уншуул. Хөх өнгийн эд ээлгүй. Элэгний өвчнөөс сэргийл.

ТАХИА ЖИЛТЭН

1921 оны төмөр тахиа жилтэн
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, даллага авахуул. Нити, Түй мандал уншуул. Лус савдгийн хорлолоос сэрэмжил.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, даллага авахуул. Алтангэрэл, Түй мандал, Ширнэн уншуул.

1933 оны усан тахиа жилтэн
Эр: Ууланд суусан. Гомбо, Намсрай бурхан тахиулж, Алтангэрэл, Цагаан шүхэрт уншуул. Улаан өнгийн идээний бузраас сэргийл.
Эм: Хийд суусан. Лхам, Намсрай бурхан тахиул. Юм., Чогжүмүнсэл, Сундуй Цагааншүхэрт, Ширнэн уншуул.

1945 оны модон тахиа жилтэн
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, даллага авахуул. Сая нинбо, Нити уншуул. Газар шороо хөндөх цээртэй.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, даллага авахуул. Алтангэрэл, Намхайнянбо уншуул. Толгойн өвчнөөс сэргийл.

1957 оны гал тахиа жилтан
Эр: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Цэнд, Сундуй уншуул. Ан авлахыг тэвч. Махны бузраас сэргийл.
Эм: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Дарь-эх, Юм, уншуул. Хурим найр, улайны газар бүү яв.

1969 оны шороон тахиа жилтэн
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Нити уншуул. Газар шороо, мод бут хөндөхийг цээрлэ.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Цэдүв уншуул. Өндөрт мацахыг цээрлэ.

1981 оны төмөр тахиа жилтэн
Эр: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, даллага авахуул. Алтангэрэл, Ариунсан, Ан гөрөө авлахыг цээрлэ.
Эм: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Юм, Түй мандал уншуул. Эрүүл бус хүн, бөө хүнээс болгоомжил

1993 оны усан тахиа жилтэн
Эр: Шороонд суусан. Жамсран, Намсрай бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Нити уншуул. Газар шороо хөндөхийг цээрлэ.
Эм: Огторгуйд суусан. Намсрай бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Өндөрт мацахыг цээрлэ.

2005 оны модон тахиа жилтэн
Эр:Ууланд суусан. Загдзүсэм, Бумчин, Гомбын нүрзэд, Банзрагч уншуул. Уул хаданд авирахыг тэвч.
Эм: Хийд суусан. Загдзүсэм, Бумчин, Гомбын нүрзэд, Сундуй, Банзрагч уншуул. Бөө хүнээс болгоомжил.

НОХОЙ ЖИЛТЭН

1922 оны усан нохой жилтэн
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Цэнд, Сундуй, Жадамба уншуул. Улаан өнгийн эд эдлэл ээл муутай.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Жадамба, Лусын сан, Түймандал уншуул. Хар өнгийн эд, ус лусаас болгоомжил

1934 оны модон нохой жилтэн
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, Жадамба, Лусын сан уншуул. Хар өнгийн эд эдлэл ээл муутай. Ус лусаас болгоомжил.
Эм: Галд суусан. Намсрай бурхан тахиулж, Жадамба, Цэнд уншуул. Улаан өнгийн эд эдлэл ээл муутай.

1946 оны гал нохой жилтэн
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Цэнд уншуул. Улаан өнгийн эд эдлэлээс сэргийл.
Эм: Усанд суусан. Лхам тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Лусын сан, Жадамба уншуул. Хар өнгийн эд эдлэл ээл муутай.

1958 оны шороон нохой жилтэн
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Норжүнмансүн, Цэнд уншуул. Хар өнгийн эд ээл муутай.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Жадамба, Сундуй уншуул. Улаан өнгийн эдээс болгоомжил.

1970 оны төмөр нохой жил
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Цэнд, Жадамба уншуул, Улаан өнгийн эдлэл ээлгүй.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Лусын сан уншуул. Хар өнгийн эдлэл ээлгүй. Ус лусаас болгоомжил

1982 оны усан нохой жилтэн
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Жадамба, Түй мандал уншуул. Бөөрний өвчнөөс сэргийл. Хар өнгийн эд бүү ав.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиул. Түй мандал, Цэнд, Сундуй уншуул. Толгой цээжний өвчнөөс сэргийл. Улаан өнгийн эд бүү ав.

1994 оны модон нохой жилтэн
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Цэнд, Чогжүмүнсэл уншуул. Улаан өнгийн эдлэл ээл муутай.
Эм: Усанд суусан. Намсрай бурхан тахиулж, даллага авахуул. Лүмбүмгарав, Шүхэртийн догжүр уншуул. Хар өнгийн эдлэл ээл муутай.

2006 оны гал нохой жилтэн
Эр: Усанд суусан. Загдзүсэм, Бумчин, Гомбын нүрзэд уншуул. Хар өнгийн эд бүү ав. Бөөрний өвчнөөс сэрэмжил.
Эм: Галд суусан. Загдзүсэм, Бумчин, Гомбын нүрзэд уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Толгойн өвчнөөс сэргийл.

ГАХАЙ ЖИЛТЭН

1911 оны төмөр гахай жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Чогдэн жалва манал, Цэнд уншуул. Хуучин эд бүү ав. Мэнгэ голлосны засал хийлгэ.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Цагаан шүхэрт уншуул. Хуучин эд бүү ав, газар ад хорлолоос сэрэмжил.

1923 оны усан гахай
Эр: Хийд суусан. Лхам тахиулж, даллага авахуул, Ногоон дарь эх, Юм уншуул. Бөө хүнээс болгоомжил. Зүрх хийн өвчнөөс сэргийл.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, даллага авахуул. Алтангэрэл, Цагаан шүхэрт уншуул. Махны бузраас цээрлэ.

1935 оны модон гахай жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Цэнд, Сундуй уншуул. Үхэгсэдийн үйлээс хол бай.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Нити, Сундуй уншуул. Газар лусын хорлолоос сэргийл.

1947 оны гал гахай жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Дарь-эх, Юм уншуул. Хуучин эд бүү ав. Мэнгэ голлосны засал хийлгэ.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, даллага авахуул, Алтангэрэл, Цэнд уншуул. Махны бузар, хүнээо хуучин эд бүү ав.

1959 оны шороон гахай жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэл, Түймандал, Цагаан шүхэрт уншуул.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Алтангэрэл, Цэнд уншуул.

1971 оны төмөр гахай жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Цагаан шүхэрт, Хамчүнагвү уншуул.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Алтангэрэл, 3 гүрэм, Цэнд уншуул. Ууланд авирахыг тэвч. Гэмтэл ослоос сэрэмжил.

1983 оны усан гахай жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Додь галсан, Цэнд уншуул, Мэнгэ голлосон тул мэнгэний засал хийлгэ.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, даллага авахуул. Газар шороо хөндөхийг цээрлэ. Мэнгэ голлосны засал хийлгэ.

1995 оны модон гахай жил
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Зүрхний өвчнөөс сэргийл.
Эм: ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Ариунсан, Цагааншүхэрт уншуул. Гэнэтийн ослоос болон махны бузраас сэргийл.

2007 оны гал гахай жилтэн
Эр: Огторгуйд суусан. Загдзүсэм, Бумчин, Гомбын нүрзэд, Банзрагч, Сундуй уншуул. Өндөрт мацахыг цээрлэ.
Эм: Шороонд суусан. Загдзүсэм, Бумчин, Гомбын нүрзэд, Түй мандал, Банзрагч, Сундуй уншуул.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2792869/f05/trackback

fantasyod

2010.02.15 18:58:06
*.230.103.143

bayrlalaa. dandaa heregtei zuil oruulj baigaarai

profile

하늘

2010.02.15 22:14:29
*.172.174.167

bayrlalaa minii bolon nohriin min talaar saihan ireedvin talaar bichsen bna setgel saihan bolchihloo uram zorig ogsond bayrlalaa amjilt hvsey

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
40926 eejuudee hariulj uguuch [7] ***Энxзaяa*** 2008-11-11 3860
40925 ene emegteig olj ogch tusalna uu? file [13] amen111 2008-12-08 3855
40924 Мөөгөнцөр [2] [4] 157359 2010-03-21 3854
40923 Монгол Хатад Debora 2011-02-05 3853
40922 LIN-D HIISVEREER TORSON EEJUUDEES??????? [5] hiall 2008-08-14 3853
40921 Тарвасны гайхамшиг mgldevushka 2010-10-03 3852
40920 tsagaan mah ergeh talaar zovolgoo ogson hvmvvsee [3] jangum 2009-07-14 3847
40919 eejuude asuuya [5] Bi Eej 2011-02-25 3846
40918 ervvl mendiin daatgal [2] taaznii shohoi 2008-07-26 3846
40917 solongos gargana haraar [2] mis 2008-07-16 3843
40916 kaktus tsetsgiig yaj archildag yumbe? [4] chbr 2010-04-10 3842
40915 nayrai huuhdiin hool [2] manuka 2009-11-02 3841
40914 Vaktsin? [7] jeonju-s 2009-12-24 3838
40913 xvvxnvvde beleg erhtenii vs asuuya [5] sxan_bvhen 2012-03-31 3837
40912 Sevhnii lazer asuya [3] svren_456 2012-01-29 3834
40911 boortsog hiih [3] Anarhan 2011-11-24 3834
40910 Жирэмсний хяналтын явцад хийгдэх шинжилгээ [2] mgldevochka 2009-12-20 3834
40909 zardag hvn bnuu go saihan [2] 5959 2009-11-29 3833
40908 20-25tai em mgl butsaan 7sard [1] chueon 2008-07-18 3830
40907 4sartai huuhedtei eej naraa hariulj tuslana uu [6] Bi Eej 2010-10-08 3829
40906 Япон турах арга [1] nikes 2009-02-02 3828
40905 8sartai huuhdiin nemelt hool [1] nymka0125 2011-09-21 3824
40904 Нүдний цагаан шар бол цөсний өвчтэйн шинж [1] 사랑이 뭔지 2009-04-04 3823
40903 OSAND EMCHILGEENII GOO-SAIHAN. file bamanai 2012-03-12 3821
40902 ANGEL SALON GOO SAIHANII SHIWEES ID-tai hvnd bolon busad zar tavij baigaa xvmvvst helehed; Ta nar naad zaruudaa hvn bolgonii bichsen zvilsiin door oruulaad baidag ni yamar uchirtai yum be.Zariin buland yumuu Bvsgvichvvd bulangiin deer tusad ni oruulc file [4] Энхрийхэн 2010-03-17 3816
40901 TOLBO YAJ ARILGAH VE? [3] kkkkkkbt 2008-10-14 3815
40900 huuhdiin diatiz asuuh gesen yumaa? [7] xvnnv 2010-05-05 3814
40899 eejuudee zarna [1] MGL22 2008-09-02 3814
40898 halamjiin mongo [6] tenkhlen 2011-09-07 3812
40897 huuhnuudee korea duu haanas tatdag ym be ? [3] misheeeeeeeeeeeeee 2010-02-01 3809
40896 Биеийн галбир ухааныг нь илтгэнэ [1] tuul_0724 2010-01-09 3806
40895 barigdsan hvn [3] elbenhen 2008-08-31 3802
40894 Хатиг юунаас үүсдэг вэ? Ээж минь 2011-04-01 3799
40893 ХАЙР ДУРЛАЛД АЗ АВЧИРДАГ 5 БЭЛГЭДЭЛ ЗАЯА 2010-08-05 3798
40892 Huuhed zuuldelvel yu gesen ug ve? [2] zepir 2010-11-30 3795
40891 hi odoo yah ve zovlooch naizuudaa [5] namjil 2009-06-26 3794
40890 delguur [4] 0033 2012-04-10 3793
40889 goo saihnii mes zasal.......? [3] [4] girls_mgl 2010-01-14 3793
40888 Хэрэгтэй ч юм бил үү... [1] 사랑 ХАЙР 2009-06-09 3793
40887 er huniig hairlahaas aij bna [12] shinmu 2008-10-27 3793
40886 huuheddee zugiin baltai tatlaga hj uguh gesen yma. Meddeg hun bwl zuwlugu uguuch??? [2] Bi Eej 2011-02-22 3792
40885 gerleltiin batalgaanii talaar asuuya [2] babyma 2010-02-06 3791
40884 hi medeh hvn baiwal hariulj uguch [5] hi yu hij bna 2008-07-25 3791
40883 Joriig n heleed uguuchee nzuudaa???? [3] badlady 2009-04-16 3790
40882 eejuudees asuuya,hariulj ogooch......... [6] Ojanaa 2008-12-09 3788
배너신청
자생병원

배너신청