Moderator: mgl_300
1. Нуруун дээрээ хэвтээд цээжин дээрээ гараа салаалж хөлөө хоёр тийш болгоно. Цээжин биеээ өргөж зүүн хөл рүүгээ тжмүүлэх хэрэгтэй. Дараа нь буцан нуруун дээрээ хэвтээд баруун хөл рүүгээ тэмүүлнэ.Энэ дасгалыг нэг тал руугаа 12 удаа хийнэ.
2. Нуруугаараа хэвтээд хоёр гараа хоёр тийш байрлуулна. Хөлөө тэгш байдалтайгаар өргөөд өвдгөн хэсгээрээ нугалж баруун тал руугаа тавина, дараа нь зүүн тал руугаа гээд тал бүр лүү 10 удаа хийнэ.
3. Доошоо харан хэвтээд гараа хоёр тийш, хөлөө нийлүүлж хэвтэнэ. Цээжээ өргөх ба гараа хоёр тийш байрлалтайгаар өргөнө. Дараа нь хөлөө дээш өргөнө. Үүнийг 20 удаа хийнэ.
4. Шалан дээр суугаад гараа ардаа байрлуулна. Хөлөө тэгш байдалтайгаар дээш өргөн зүүн тал руугаа тавина. Дараа нь баруун тал руугаа. Тал тус бүр лүү 12 удаа хийнэ.
5. Хажуугаараа хэвтээд нэг гараа толгойн дор, нөгөө гараа бүсэлхий хэсэгт байрлуулна. Дугуй унаж буй хөдөлгөөн хийнэ. Нэг хажуугаараа 30 удаа хийнэ.
6. Завилж суугаад гараа бүсэлхийндээ авна. Ээлжлэн зүүн, баруун өвдөг рүүгээ хазайж духаа өвдгөндөө хүргэх хэрэгтэй.
7. Нуруугаараа хэвтээд гараа дээш, хөлөө тэгшлэнэ. Нэгэн зэрэг хөл цээжээ шалнаас хөндийрүүлнэ. Энэ дасгалыг 0-12 удаа хийнэ.
8. Өвдөглөж дөрвөн хөллөөд нэг хөлөө тэнийлгэн дээш өргөнгөө баруун гараа нуглана. Дараа нь баруун хөлөө өргөнгөө зүүн гараа нуглана. Тус бүр 10 удаа хийнэ.
9. Дороо алхах дасгал. 10 удаа өлмий дээрээ, 10 удаа өсгий дээрээ алхах хэрэгтэй...
buselhiinii dasgal ih haij blaa. bayrlalaa.sain hun sanaagaaraa^^