Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Bodoj l vzeeeeerei ta mini.

Уншсан 3645 vote 0 2009.12.19 15:42:36
Халхын сайхан охид ханхар эрчүүдээ голоод харь засааг шүтэх болсон нь ямар шалтгаан байна? Гадаад хүн гэхээр гархин нүхээ дэлгэдэг зангаа ардчилалын салхи үлээснээс хойшхи энэ олон жил тавих цаг болоогүй гэж үү? Эсвэл Монголын бүх эрчүүд арчаагаа алдан архинд живж, тамхинд ороогдоо юу? Олсон хэдээ омог бардам үрж, олгойдон урсах цусыг чинь үл арчив уу?

Алдааг арчаагаа алдсан гээд байгаа эр хүн таниас асуухаа байгаад үр хүүхдийн ээж болдог, үүрд эрийн цай чанадаг эмэгтэй хүн таниас би асуумаар байна.

Үүрд кимчи идэж, үлбэгэр нохой адил эхнэрээ гөлөлзүүлэн, хань ижилээ хаан адил захирдаг, түмний нүдэнд хүлхсэн чихэр шиг аашлах Хангүг эр хамаг бүхнээ чамд зориулах уу?

Онигор нүдээрээ орчлонгийн тоосыг дижитал төхөөрөмж шиг авч үздэг, огиудас хүргэм далайн хоолоор зоог хийж, хуруун чинээ юмаараа хуймаг хийн гижгийг тань хүргэх Наран улсын намалдаг залуугийн юунд болов?

Амьтны хүрээлэнгийн анааш сармагчин шиг үнэртэй, айлгүй хүүхний хөх бөгсөнд нүдээ унагасан, шар банана жимс иддэг шалдан биеэн дээрээ томдсон хувцас тохдог Хар сармагчны засаа амттай байна уу?

Үүрд бидний дайсан байдаг, үхсэн хүнийг идэж орхидог, шаагилдан шуугилдах тоть аятай навсгар хувцаслан, насаараа сармис сонгино идэж үүрд амнаасаа өмхий үнэртүүлэх Хужаа эрийн өвөр дулаан байна уу?

Би чинь уул нь Монгол юм шүү хэмээн манидаа тал засч, битүүхэндээ Хужаадаа нүүр олж яваа эх орон нэгтнээ ичихгүй энд худалддаг, Монгол соёлыг устгалцсаны төлөө хоолны мөнгөө олж, хонох байраар шагнуулж яваа хорчин Өвөрмонгол хэлгий залуу өөрийг чинь үүрд хайрлах уу?

Паалантай төмпөнг чулуудаж дуудах нэр дурсах алдраа авдаг, томхон төлөгний дайтай тонтгонож гүйсэн тайрдаснууд халуун орондоо аваачаад навчаар барьсан оромжиндоо амьдруулахад аргалын утаа үнэртсэн, айраг сүү бялхсан тал нутгийн бөмбөгөр цагаан гэрээ дурсаад нэг үзээрэй.

Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна

Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй

Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй

Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи

Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй

>

profile

Үнсэx уруулийг чинь санаад
Тэврэx тэврэлтийг чинь үгүйлээд
Зүрx сэтгэл мини өвдөөд
Зүүдүндээ байнга чамайгаа санаx боллоо.
Санаx тусам толгой эргээд  юу ч бодож чадаxгуй,Санаал
Хайрлана дурлана гэж үнэxээр сайхан хэрнээ үнэxээр xэцүү юм бна
Хайрлаад дараа нь салах мочид үнэхээр ч  xэцүү юм бна
Хайр энэ xорвоод намайг зовоон
Xайр энэ хорвоо дээр намайг уяраана
Xайр чи хол байсан ч вргэлж миний хажууд бна гэсэн чинь яаасан
Xайр чи намайг xамгийн сүүлийн хайр мини гэж хэлсэн чин яасан
Хайр чи намайг л жаргаана гэсэн чин яаасан
Xайр чи нүднээс минь нулимс унагааxгуй гэсэн чинь яасан
Xайр чи үргэлж миний хажууд байна гэсэн чинь яасан
Xайр чи минь xаа байна аа намайгаа үргэлж мөнх хамгаалж үргэлж xамт,нүднээс минь нулимс унагааxгуй гэсэн  яасан
Xайр чи xаа бна ааааааа
X..........................................................,
  Би юу ч ойxгуй галзуурч бна толгой эргээд.......ЗСН..өдөр..2010.4.5 ..2011.2.10 By.Shvvder

 
Өдөр шөнөжингөө чинийхээ тухай бодcон

Өнчин зүрхэндээ шаналсныг минь чи мэдэж байгаа болов уу
Өршөөгөөрэй хайрт минь minii buruu baigaa bolvuu

Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой
Нандин энэ хайраа нандигнаж чи минь хадгалж яваарай
Нарт ертөнц дээр хамгийн сайхан аз жаргалыг олж аваарай
Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой

Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй
Бурхан биднийг салгаагүй бол цугтай энэхэн хорвоог элээх байсан
Булбарайхан гарыг нь атгаад хэзээ ч ахин тавимааргүй байна
Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй

Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй
Хун шувууны нэг нь нуураа орхиод нисэн одлоо
Хоргодон байж чамаасаа би үүрд хагацлаа
Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй

Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа
Шивнэн байж хайраа чинийхээ чихэнд хэлье дээ
Шиврээ бороо болон чамдаа би чинь хүрье дээ
Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа

Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ
Алтан нартай цуг чинийхээ дээрээс гийе дээ
Амраг чамдаа үнэн сэтгэлээсээ хайртай шүү
Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдраарай
Сартай тэнгэрлүү харах болгондоо сэмхэн миний тухай бодоорой
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе.      By.Shvvder

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2557526/6b2/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.12.19 18:05:32
*.230.103.112

harin envvnees hoish suuh gej baiga ohid hvvhnvvdiig boliulah heregtei bna!!!энэ  үг  чин  таалагдлаа сонууд их оронч бид л тийм байвал ...удам угсаа цусаа хамгаалж  л үлдэх юмсан амьдралын боломж бол яах бэ дээ түр зуурын л юм монгол хүн монголоороо хичнээн сайхан уужимхан гээч монгол эрчүүд ээ хэдхэн бүсгүйчүүдээ  хайрла харийн хар элэгтэнд битгий өг ..тэд та нарынх ..
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.12.19 18:48:35
*.230.103.112



Үүрд кимчи идэж, үлбэгэр нохой адил эхнэрээ гөлөлзүүлэн, хань ижилээ хаан адил захирдаг, түмний нүдэнд хүлхсэн чихэр шиг аашлах Хангүг эр хамаг бүхнээ чамд зориулах уу?ҮГҮЙ Ш ДЭЭ АСАР  ҮНЭН ҮГ ..ХҮНИЙ ХҮН ХҮНИЙ Л ХҮН ..АМЬДРАЛЫГ  ЗӨВХӨН МӨНГӨӨР ШИЙДНЭ СЭТГЭЛ БОЛ БАЙХГҮЙ Ш ДЭЭӨСӨХИЙН ЖАРГАЛЫГ ЖАРГАЛД  БҮҮ БОД....

profile

jack22

2009.12.19 21:04:08
*.143.156.40

 


“HERA”

                                   Гоо сайхан ертөнцийг аврана!!!

Та хөөрхөн сайхан залуухан харагдая гэвэл

Та туранхай гоолиг болоё гэвэл

Та эрүүл чийрэг болж залуужая гэвэл зөвхөн манайдл ир

Бид гоосайхан эрүүлмэндийн бүх төрлийн үйлчилгээг 1цэгт төвлөрүүллээ!!!!

 Та хэрэглээл үз

 Манайх Дэлхийд алдартай БНСУ-ын Amore-гийн албан ёсны борлуулагч бөгөөд HERA, V=Bprogram, PRIMERA, Sulwhasoo,

(lirikos, O HUI, )болон бусад бүх төрлийн брендийн гоо сайхан, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнийг байнга худалдан борлуулж байна! Мөн гоо сайхан цогц үйлчилгээг түргэн шуурхай чанартай хийж байна!

              Үүнд: Эрэгтэй, Эмэгтэй үс засалт (гоёлын)

     Нүүр ГарҮсний массаж

    Нүүр будалт Хумас засалт

   Бүх төрлийн шивээс хийх арилгах өнгөт хар

  Батга сэвх нүхжилт сорви арилгах

 Зэрэг бүх төрлийн гоо сайхны үйлчилгээ

Жич: Зөвөлгөө Оншилгоо (үнэгүй

                   Байнгийн хямдрал урамшуулал бэлэгтэй

                   Гэрээр үйлчилнэ

                  Хаягаар болон шуудангаар хүргэж өгнө (үнэгүй)

                 100% найдвартай чанартай бүтээгдэхүүн

                 Баталгаа өгнө


Мөн аман болон бичгийн орчуулга, хөтөч зуучилалын ажилыг чанартай түргэн шуурхай хийж үйлчилнэ!!!

                  Манайхаар үйлчилүүлсэн таньд баярлалаа!

Хаяг: Монгол Таун

Утас: 01041579195     01058229624

                                              Энд дарж бүтээгдэхүүн болон үнэтэй танилцана уу!!!

1000 сонсхоор 1 үз!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

MAIIM AMERICAN 100% ийн үйлчилгээ мөн 100% чанарыг зөвхөн танд

AMERICAN 100% ийн үйлчилгээ мөн 100% чанарыг зөвхөн танд Photobucket

Хаяг: Монгол Таун
Утас: 01041579195  01058229624   

 

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.12.20 00:46:21
*.230.103.112

Туркеменастан улс хүүхэн гэхэд л дэлхийн хамгийн үнэтэй бэр гэж байна. Хуулиндаа тэдний эмэгтэйтэй гэрлэхийг хүссэн эрэгтэй тус улсад 50000$ төлдөг гээд л боддоо. үнэхээр суухыг хүссэн нь л төлнө биздээ нээрээ. Гэтэл манайд яаж байна солонгос хужаа нар баахан монгол хүүхний каталоги гаргачихсан 5,10хан мянган доллараар монгол хүүхнээр бизнес хийгээд суужийштэ

 

Солонгос нөхөртэй болох гэж нэт дээр зар тавьж өөрийгөө илчлээд, эсвэл битүүхэн мөрөөдөөд явдаг охид, бүсгүйчүүдээ!!! Нааш ир.

Би Солонгос гэгч энэ хойгт нилээн хэдэн жил амьдарлаа. Солонгос нөхөртэй нутаг нэгтнийхээ гашуун нулимсыг бишгүй л харж дэмий бачимдахаас өөр туслаж чадахгүй юм.

Тэгээд энэхүү бичлэгийг уншаад нэг ч гэсэн бүсгүй бодлоо өөрчилж ухаараасай гэсэндээ чадан ядан эрээчиж сууна.

Та нэг сайн бод доо !!!

Ямар хүн зуучлах албаар дамжуулан зүсийг нь мэдэхгүй, хэлийг нь ч ойлгохгүй эхнэр өөртөө хайх вэ???

Эх орных нь эмэгтэйчүүд "гөлөөөг" ч гэж харахаа байчихсан, ямар нэгэн "но" той гар, өөрөөр хэлбэл хэн ч тоодгүй, борлогддоггүй, хатуухан хэлбэл "хүний шаарууд" л ийм аргаар эхнэрээ хайж байгаам.

Ирээдүйд таны нөхөр болох гэж буй солонгос эрд чинь тахир дутуу, сэтгэцийн гажиг, ядуу, архичин, гаж донтон гэх мэт эдгээр шинжийн аль нэг нь зайлшгүй байх болно.

Энгийн сайхан амьдрах гэж яваа "эрүүл" эрчүүд нь эхнэрээ өөрөө олоод авчихна.

Олон юм нуршиж онолдолгүй би өөрийн нүдээр харж, чихээр сонссон хэдэн бүсгүйн амьдралыг ярьж өгье.

Жишээ 1.

42 настай "Х" бүсгүй нөхрөөсөө салснаас хойш  охин, хүү хоёрыхоо хамт айл айлын карма өрөө дамжин 10аад жил амьдарчээ. Жилээс жилд юмны үнэ нэмэгдэж буй өнөө цагт хоолгүй хонох бол энүүхэнд, Эзэмшсэн мэргэжил байхгүй болохоор ажилд авах газар ч хомс. Сүүлдээ нэг хорооллын орцны жижүүрийн ажлыг хийж умгар өрөөнд нь хоёр хүүхдийн хамт хэсэг амьдарчээ.

Амьдралын хатуу хэцүүг ганцаараа туулхад дэндүү хүнд байсан тул гадаад баян эртэй сууж сайхан амьдрахаар сэтгэл шулуудан энэ шийдвэрийг гаргасан гэдэг.

Нөхөр Ким нь 44 настай, нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахын хамт гэр бүлийн газар тариалан эрхэлж амь зууна.

Эцэг эхийн нас нилээн дээр гарсан тул тэдэнд шинэ бэр хэрэгтэй болж зуучлах албанд 5000 доллар төлсөний эцэст сая л нэг "зарц" бэртэй болж санаа амарцгаажээ.

"Х" бүсгүйг анх ирхэд нь залуу хүн биш хөгшин эхнэр авчирлаа гэж хадмууд нь нилээн дургүй угтлаа.

Мөрөөдлийх нь сайхан амьдрал угтсангүй ээ.

Өдөр болгон өглөө 5 цагт босож будааны усан талбайд борви бохис хийлгүй ажилна. Эхний үед шувт усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч тэнийлгэж чадахгүй хэвтэхэд хөгшин хадам эх, хайртай нөхөр хоёр нь зодож өшиглөж байгаад ч хамаагүй талбай руугаа чирэээд л гаргана. Энэ ч бас гайгүй.

Шөнө болхоор согтуу ах дүү хоёр ээлжилж эдлэн элдвээр зовооно. Учир нь 5000 долларын талыг нь ах нь гаргасан учир хамтран эзэмших эрхтэй аж.

Нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж амьдарсны хүчинд 4 жилийн дараа сая л нэг хүү охин хоёроо дэргэдээ авч чаджээ.

Одоо л нэг сайхан амьдрана даа, хүүхдүүдээ"соёлтой" орны сургуульд сургаж эрдэм чадалтай хүн болгоно гэсэн хүсэл нь ч талаар болов.

Хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй гэсэн шалтгаанаар сургуульд оруулсангүй. Өглөөн нарнаас үдшийн бүрий болтол эх хүү охин гурав тариан талбайд ажиллах болжээ.

"Барын зулзагыг бага дээр нь" гэгчээр том хүүг нь /15 настай/ ах дүү хоёр ээлжлэн зодно. Ердөө л муухай харлаа, удаан хөдөллөө, хоол их идлээ гэсэн шалтгаанаар.

Харин цэцэг цэврүү шиг ургаж яваа нялх охиныг нь /12 настай/ ээж, ах хоёрых нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж айлгаж, ичээнэ.

Энэ бүхнийг хүү нь харж тэвчилгүй нэг өглөө сэрхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд тэр гэрээс оргожээ.

"Бидэнд ийм амьдрал бэлгэлсэн таныг уучилж чадахгүй, Үүрд баяртай" гэсэн зурвас.

/Энэ захиаг бидэнтэй уулзахдаа уншуулж байсан/

Хүүг явсны хэдэн сарын дараа бидний хэсэг нөхөд ээж, охин хоёрыг оргуулах гитлерын төлөвлөгөө боловсруулж амжилттай хэрэгжин тэднийг "Гадаад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах" төвийн байранд хүргүүлсэн юм.

Гэвч "Х" бүсгүй тэнд долоо ч хонолгүй өөрийн хүсэлтээр буцаад будааныхаа талбай руу явсан юм.

"Хэрвээ хүү маань эргэд ирвэл эндээс намайг олохгүй. Тэхээр би хүүгээ тэнд л хүлээе дээ" гээд дэндүү гашуун нулимстай буцаж билээ.

Хүү нь яваад сураггүй одоо яг 2 жил болж байна. Харин "Х" эгч маань охинтойгоо хамт будааны талбайд ажилсаар л байгаа...

Жишээ 2.

"У" охин дөнгөж 19 настай. Бас л амьдралын эрхээр аав ээж, олон нялх дүү нартаа нэмэр болох гэж "баян" солонгос эртэй суужээ.

Сар болгон гэрт нь 500 доллар өгнө, сайн сургуульд сургана гэж сайхан амлалт өгсөн нөхөр нь тахир дутуу хүний тэргэн дээр суусан, халзан толгойтой 52 настай өвгөн Инчеон дээр тосон авчээ.

Бод доо 19, 52 гээд.

Гэрт нь дагаж очвол бүүр аймшиг.

94 настай хэвтэрт байдаг хөгшин эцгийхээ хамт амьдарна.

Ингээд л "У" бүсгүй өтгөн шингэнээ өөрийн мэдэлгүй цувуулах эцэг хүү хоёрын "асрагч" эхнэр болжээ.

Хайран залуу нас.  Өөрийхөө амьдралыг ийм аргаар золиослон аав ээж, ах дүү нараа тэжээх сайхан сэтгэл.

Ямартаа ч дүгнэлт хийхэд миний толгой хүрч ойлгохгүй байгаа юм.

Жишээ 3.

21 настай "Б" бүсгүй нэгэн хувийн дээд сургуулийг нягтлангын мэргэжилээр төгссөн, бас  ч гэж боловсролтой, хэн ч харсан сайхан хүүхэн.

Нөхөр нь 46 натай, жинхэнэ мангас. Амьдрал нь яг аймшгийн кино.

Архичин нөхөр нь аймаар санаатай.

"Б" бүсгүйг онгоцны буудал дээр тосон авч гэртээ ирэнгүүтээ, барьж ирсэн чемодан, өмссөн хувцас, гар цүнх, бичиг баримт тэр байтугай үснийх нь боолтыг хүртэл хурааж аваад хаячихсан гэдэг.

Гадагшаа явахдаа үргэлж гаднаас нь цоожилж явна.

Хэл сурчна гэж айгаад гэрт нь зурагт ч байхгүй, радио ч байхгүй, хөгжим ч байхгүй, утас ч байхгүй.

Байдаг нь нөхрийх нь гар утас, компютер хоёр нь нууц кодтой болхоор асааж унтраахаас хэтэртэл хэрэглэгдэхгүй.

Нөхрийхөө нэрийг ч, ямар ажил хийдэгийг ч мэдэхгүй 3 жил хамт амьдарсан аж.

"Б"-г гадаад ертөнцтэй холбож өгдөг ганц юм нь "Цонх".

Орой болгон согтуу ирэх нөхөр нь элдвээр тамлан зовооно.

Хамгийн аймшигтай нь компютер дээрээ +18 кино тавьчаад, дуурайж хийхийг шаардана.

Элдвээр тамлана, хэлсэнийг нь хийхгүй бол зодуулна. Гар хөлийг нь хүлж байгаад яргална. Зарим үед тэр их өвдөлт шаналалыг тэвчихгүй ухаан алдах үе зөндөө байдаг байсан гэсэн. Яг л аймшигын кинон дээр гардаг шиг.

Сав руу нь савх чихэж байгаад цоолчоод цус алдаад ухаан алдчихаар нь нөхөр нь эмч эгчээ дуудан гэрээрээ эмчилгээ хийлгэн амьд гарсан ч , хэзээ ч хүүхэдтэй болж чадахааргүй болжээ.

Бидэнтэй анх уулзахад 39 хөн кг жинтэй, тамир тэнхээ юу ч байхгүй яаж амьд аваад байгаа юм болоо гэмээр бүсгүй байсан. "Би монголд байхдаа 70 кг жинтэй таргандаа ордог байсан юм. Турахыг маш их хүсэж мөрөөддөг байлаа, харин одоо ийм болчихсон " гээд муухан инээмсэглэж  билээ.

Элчин болон Миатыхантай ярьж байгаад энд тэндээсээ цуглуулж онгоцных нь билетыг авч өгөн нутаг буцаах гэсэн боловч биднээс зугтаад сураггүй алга болсон юм.

Дам сонсохнээ халтарууд, төлөгүүдэд биеэ үнэлж мөнхийн согтуу явдаг болсон сурагтай.

Охидууд минь дээ та нар ийм л амьдрал руу тэмүүлээд байна шүү дээ!!!

Дээр өгүүлсэн 3 бүсгүйн түүх бол бодит жишээ. Би элгээ эмтлэн, нулимсаа дуслуулан өөрсдийх нь амнаас сонссон түүх.20 гаруй орны төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо солилцон, нэн түрүүн хийх ажлын жагсаалтанд хамгийн хэцүү нөхцөлд амьдарч буй солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийг олж тогтоох, тэдэнд тусалж дэмжих асуудал байсан юм.

Тухайн улсын ЭСЯ, сайн дурын нийгэмлэг, холбоодын тусламжтайгаар энэхүү судалгааг хийх болсон юм.

МУ-ын 2400 гаруй эмэгтэй солонгосын бэр болсон юм байна лээ./2008 оны байдлаар/

ЭСЯ  хоёр улсын хоорондын дипломат харилцаанд л анхаарлаа хандууж ажилна уу гэхээс иргэний асуудалд оролцохгүй гээд халгайхгүй, Солонгос тал болхоор та манай улсад түр оршин суугч болохоос биш манай улсын иргэн биш гээд ойртуулахгүй.

Янз бүрийн ТББ, холбоо, нийгэмлэг байдаг ч таныг үсрээл л долоо хоног орогнуулаад эргээд амбаардаал гаргана.

Ингээд таньд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болно.

Хэрвээ энэ бичлэгийг уншиж суугаа солонгос нөхөртэй хүнд хэцүү нөхцөлд амьдардаг бүсгүй байвал таньд бяцхан зөвлөмж өгье.

Таны нөхөр таныг элдвээр зовоон, тамлаж залхаадаг бол та дор дор нь хаа нэгтээ, хэн нэгэнд мэдээлж бай.

Жишээ нь хөрш айлыхандаа хөхөрч няцарсанаа үзүүлээд харуулчих, нөхөр ийм болгосон гэдгийг татаа тунгаадаад ч хамаагүй ойлгуул.

Хорооныоо цагдаад очоод зодуулсан шарх соривоо харуулаад тэмдэглүүлхэд бүүр сайн.

Хэрвээ цохиод зодоод унах л юм бол хөршийхөндөө дуулдахаар сайн хашгир. Ичих хэрэггүй, битгий нэрэлх.

Энэ бүгд чинь эргээд эд  мөрийн баримт болж, шүүх хурал дээр нотлох баримт болно. Үгүй юмаа гэхэд цагдаад хэдэн удаа тэмдэглүүлсэн байхад тэдний хараа хяналтанд орж таныг эргэж тойроод, магадгүй амийг чинь аврах ч юм билүү...

Өмгөөлөгч авна гэж санахын гарз. Дор хаяж 5 сая вон төлжийж хамгийн хямд иргэний өмгөөлөгчийн барааг харна.

Ямар нэгэн асуудал гарвал 24 цагаар ажиллах энэ утас руу утасдаарай. Тэнд  монгол эмэгтэй ажилдаг болохоор таньд заавар зөвөлгөө өгнө

Солонгост суурьшигч гадаад эмэгтэйчүүдийн шуурхай утас 1577-1366

Хүчирхийлэлд өртөх, аюултай байдал тулгарах тохиолдолд төрөлх хэлээрээ мэдээлэл авах боломжтой бөгөөд туслалцаа үзүүлэх, шаардлагатай нөхцөлд эрхийг нь хамгаалах, зөвөлгөө өгөх байгууллага юм.

Заавал солонгос хүнтэй сууж, эсвэл салаад энд үлдэх гээд байлгүй нутагтаа байсан нь эсвэл даруйхан буцсан нь дээр шүү.

Нутгын маань тэнгэр л бидэнд ээлтэй юм шүү дээ.

Жич.

Солонгос хүнтэй гэр бүл болход зуучилдаг хувь хүн, байгууллагууд нь нөхөр болох хүнээс 6000-8000 доллар авна. Бичиг баримт бүрдүүлэх, шаардлагатай бол монголд гэрлэлтээ батлуулах гээд зардалд үсрээл 500-2000 доллар орно.

Аль аль талдаа хэрэгцээ шаардлага их байгаа болохоор энэ хүний наймаа удах тусам улам бүр газар авч байна.

"Эмс садарлавал, төр самуурна" гэдэг дээ.

Хууль дүрмээ чангатгаад, хатуу хараа хяналт тавиад, ял шийтгэлийг нь өндөрсгөвөл энэ бизнес устаж болмоор л юм шиг.

Зөвхөн 2400 эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл болсон гэхэд цаана нь, хятад, герман, америк гээд л өөр орны иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг нэмбэл энэ тоо хэд дахин өсөхийг бүү мэд.

3 сая хүрэхгүй хүн амтай манай улсын тулгамдсан асуудал яах аргагүй мөн юм шиг.

Төрөөс нь арга хэмжээ авдагүй юм аа гэхэд охидууд минь та нар өөрсдөө энэ мөхөл рүү битгий гүйж орооч.

Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!!

margan

2009.12.20 09:20:04
*.200.70.142

zaluuchuud gadaad xuuxnuudtei gerleh zugeer. xarinch tsus saijirna. xarin oxid busguichuud boloxgui. tsus xolildoj aldagdana. ene ugnii uchriig uxaantai neg n l oilgono. sotoi suulgui surguuli soyold suraltsaad ajil xiij tolboroo tolood yavj boldog yum bnlee. tegj yavj boldogui yumuu. tegedl mongotei bolno. tegj zoriglood saixan oortoo xeregtei alxam hiigeerei. minii mongoliin oxid busguichuudee

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.12.20 13:28:52
*.251.203.18

МАРГАН ИХ ҮНЭН ҮГ ХЭЛЛЭЭ ...ХАРИЙН ГОЛОГДЛЫН ДУТУУГ МОНГОЛ ХҮН НӨХӨХ  ЁСГҮЙ ...ТӨР ЗАСАГ ХЭРВЭЭ ГАДААД ХҮН МОНГОЛ ХҮНТЭЙ СУУХ БОЛ ТАТВАР ТӨЛНӨ  МӨН  30000  ДОЛЛАР ТӨЛӨӨД СУУ ГЭДЭГ ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ТЭГВЭЛ ГОЛОГДЛУУД ТӨЛЖ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХООР  ойлгомжтой ....УДАХГҮЙ НЭГ ХУУЛЬ ГАРНА БИЗ ДЭЭ
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210451
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238687
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365897
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364575
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523335
40926 eejuudee hariulj uguuch [7] ***Энxзaяa*** 2008-11-11 3860
40925 ene emegteig olj ogch tusalna uu? file [13] amen111 2008-12-08 3855
40924 Мөөгөнцөр [2] [4] 157359 2010-03-21 3854
40923 Монгол Хатад Debora 2011-02-05 3853
40922 LIN-D HIISVEREER TORSON EEJUUDEES??????? [5] hiall 2008-08-14 3853
40921 Тарвасны гайхамшиг mgldevushka 2010-10-03 3852
40920 tsagaan mah ergeh talaar zovolgoo ogson hvmvvsee [3] jangum 2009-07-14 3847
40919 eejuude asuuya [5] Bi Eej 2011-02-25 3846
40918 ervvl mendiin daatgal [2] taaznii shohoi 2008-07-26 3846
40917 solongos gargana haraar [2] mis 2008-07-16 3843
40916 kaktus tsetsgiig yaj archildag yumbe? [4] chbr 2010-04-10 3842
40915 nayrai huuhdiin hool [2] manuka 2009-11-02 3841
40914 Vaktsin? [7] jeonju-s 2009-12-24 3838
40913 xvvxnvvde beleg erhtenii vs asuuya [5] sxan_bvhen 2012-03-31 3837
40912 Sevhnii lazer asuya [3] svren_456 2012-01-29 3834
40911 boortsog hiih [3] Anarhan 2011-11-24 3834
40910 Жирэмсний хяналтын явцад хийгдэх шинжилгээ [2] mgldevochka 2009-12-20 3834
40909 zardag hvn bnuu go saihan [2] 5959 2009-11-29 3833
40908 20-25tai em mgl butsaan 7sard [1] chueon 2008-07-18 3830
40907 4sartai huuhedtei eej naraa hariulj tuslana uu [6] Bi Eej 2010-10-08 3829
40906 Япон турах арга [1] nikes 2009-02-02 3828
40905 8sartai huuhdiin nemelt hool [1] nymka0125 2011-09-21 3824
40904 Нүдний цагаан шар бол цөсний өвчтэйн шинж [1] 사랑이 뭔지 2009-04-04 3823
40903 OSAND EMCHILGEENII GOO-SAIHAN. file bamanai 2012-03-12 3821
40902 ANGEL SALON GOO SAIHANII SHIWEES ID-tai hvnd bolon busad zar tavij baigaa xvmvvst helehed; Ta nar naad zaruudaa hvn bolgonii bichsen zvilsiin door oruulaad baidag ni yamar uchirtai yum be.Zariin buland yumuu Bvsgvichvvd bulangiin deer tusad ni oruulc file [4] Энхрийхэн 2010-03-17 3816
40901 TOLBO YAJ ARILGAH VE? [3] kkkkkkbt 2008-10-14 3815
40900 huuhdiin diatiz asuuh gesen yumaa? [7] xvnnv 2010-05-05 3814
40899 eejuudee zarna [1] MGL22 2008-09-02 3814
40898 halamjiin mongo [6] tenkhlen 2011-09-07 3812
40897 huuhnuudee korea duu haanas tatdag ym be ? [3] misheeeeeeeeeeeeee 2010-02-01 3809
40896 Биеийн галбир ухааныг нь илтгэнэ [1] tuul_0724 2010-01-09 3806
40895 barigdsan hvn [3] elbenhen 2008-08-31 3802
40894 Хатиг юунаас үүсдэг вэ? Ээж минь 2011-04-01 3799
40893 ХАЙР ДУРЛАЛД АЗ АВЧИРДАГ 5 БЭЛГЭДЭЛ ЗАЯА 2010-08-05 3798
40892 Huuhed zuuldelvel yu gesen ug ve? [2] zepir 2010-11-30 3795
40891 hi odoo yah ve zovlooch naizuudaa [5] namjil 2009-06-26 3794
40890 delguur [4] 0033 2012-04-10 3793
40889 goo saihnii mes zasal.......? [3] [4] girls_mgl 2010-01-14 3793
40888 Хэрэгтэй ч юм бил үү... [1] 사랑 ХАЙР 2009-06-09 3793
40887 er huniig hairlahaas aij bna [12] shinmu 2008-10-27 3793
40886 huuheddee zugiin baltai tatlaga hj uguh gesen yma. Meddeg hun bwl zuwlugu uguuch??? [2] Bi Eej 2011-02-22 3792
40885 gerleltiin batalgaanii talaar asuuya [2] babyma 2010-02-06 3791
40884 hi medeh hvn baiwal hariulj uguch [5] hi yu hij bna 2008-07-25 3791
40883 Joriig n heleed uguuchee nzuudaa???? [3] badlady 2009-04-16 3790
40882 eejuudees asuuya,hariulj ogooch......... [6] Ojanaa 2008-12-09 3788
배너신청
자생병원

배너신청