Moderator: mgl_300
Юм болгон л бүтэхгүй, дахиад л таргалаад байх юм, ажил нэгэн хэвийн уйтгартай, өөртөө зориулах цаг ч хүрэлцэхгүй яг л мөнгө шиг ,,, За ирэх нэг дэхь өдрөөс л шинээр амьдралаа эхлэнэ дээ! Өглөө эрт босож, ажил хэргээ эртхэн амжуулаад, хаана ч хоцрохгүй, өдөр бүр зардлаа тооцож, мөнгөө зөв зохицуулна даа, зөв хооллож, англи хэлээ үзэж эхлий гэж бодож өөрөө өөртөө хэдэн ч удаа тангарага өгж байсан билээ?-----------
Тойргоос гарах
Миний амьдралд ийм нэгдэхь өдрүүд хэд ч байсныг бүү мэд. Би бүхнийг амжуулахыг хичээж, хийх ажлынхаа жагсаалтыг гаргадаг байлаа... Нэг удаа би төлөвлөгөөний дагуу хоёр долоо хоног явсан ба өөрөөрөө маш ихээр бахархаж билээ: хоолны дэглэм барьж, өглөө эрт босон гүйж, хэлний курс олоод бүр хэд хэдэн хичээлд ч явсан. Гэвч дэглэм маань бага багаар зөрчигдсөөр л байлаа. Эхлээд найз бүсгүйнхээ төрсөн өдөр дээр бялуу ханатлаа идэчхэв, ажил дээр өчнөөн ажил бөөгнөрцөн дахин ажилын төлөвлөгөө гаргах ямарч хүсэл төрхөө больсон байлаа. Тэгээд эцэст нь хэлний курсээ ч хаячихав...’
Бид нэг тойрогтоо л эргэлдээд байдаг ажээ- эхлээд сэтгэл хангалуун бус байгаа бүхнээ дотроо хуримтлуулна тэгээд л өөртөө амьдралаа шинээр эхлэхээр амлалт өгнө бүр шинээр эхэлнэ. Гэвч бүхнийг шинээр эхлэх тоолондоо нэг алдаагаа л давтаад байдаг байна. Учир нь нэг амьсгаагаар маш олон өөрчлөлтийг шууд зэрэг хийхийг хүсдэг байна. Курс, хоолны дэглэм, дасгал гээд л...
Энэ тодорхойгүй тойргоос гарах арга бий юу? Мэдээжийн хэрэг байгаа. Зөвхөн өөрийгөө бага багаар өөрчилхөд л хангалттай. Та цэцэг хэрхэн дэлбээлдгийг төсөөл дөө, эхлээд бага багаар нахиалж дараа нь дэлбээ нь цомирлогоо нээдэг шүү дээ ... Хүн ч бас яг л адилхан: хүний дотоод сэтгэлийг яагаад ч хурдасгах боломжгүй. Гэсэн ч хэзээд ч бага зэргийн эерэг өөрчлөлтийг хийж болох ба энэ өөрчлөлтөө өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэг хэсэг буюу дадал зуршил болгох хэрэгтэй.
Багаас ихрүү
Биднийг бага байхад эцэг эх, багш нар маань яаж зөв, сайн, өдөр тутам шүдээ угаах , ороо дэрээ хураах, хоолны өмнө гараа угааж заншихыг зааж сургадаг. Бид өсөж том болсон ч энэ сургасан бүхэн нь бидэнд дадал болон үлддэг. Сайн дадал зуршилтай байх нь үнэн хэрэгтээ маш их ач тустай зүйл. Хэрвээ өдөр тутам жижигхэн ашигтай зүйл хийгээд байхад хэсэг хугацааны дараа маш том үр дүнд хүрж болно.
Бид таалагдадгүй зүйлээ хийхээс байнга л зугтаж, цааргалж байдаг. Яг энэ үед л бидний дадал зуршил тусалдаг байна. Дадсан үйлдлүүд нь бараг л автоматаар хийгддэг ба энэ үйлдэл нь бидний өөр сонирхолтой чухал зүйл хийж болох юм гэсэн бодлыг тархинаас зайлуулдаг байна. Дадал зуршлыг бий болгосноор, бид дүрэм журмыг өөртөө суулгаж ингэснээрээ зорилгодоо хүрч сурдаг гэнэ шүү ! Тэгэхээр эхлэхдээ маш энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй, жишээ нь: өглөө бүр нэг аяга буцалсан ус ууж дадах . Харин үүний дараа илүүү хэцүү дадлыг өөртөө суулгах хэрэгтэй- дасгал хийх эсвэл өдөр бүр хэд хэдэн англи үг цээжлэх гэх мэтээр...
Өөртөө дадал суулгаж, амжилт гаргаснаар өөрийн үнэлэмж өсөж биднийг илүү их амжилтанд хүрэхэд тусладаг.
Хүн анхнаасаа ялагч болж төрдөггүй, бидний олсон амжилт бүхэн биднийг ялагчид болгодог.
Та ямар нэгэн энгийн үйлдлийг сонгож үүнийгээ өөртөө дадал болгох хэрэгтэй Жишээ нь өглөө эрт босох байж ч болно шүү дээ танд амжилт хүсье