Moderator: mgl_300
| |||||
Умайн ерөндөг Хуванцар, жижигхэн уян хэрэгслийг ерөндөг гэнэ. Үүнийг жирэмслэхээс хамгаалах зорилгоор эмэгтэйн умайн хөндийд тавьдаг. Ерөндөг нь хэлбэр, хэмжээ, төрлийн хувьд олон янз байх бөгөөд манайд зэсээр ороосон TCu-380A маркийн ерөндөгийг өргөн хэрэглэж байна. Ерөндөг ихэнхдээ утастай байх ба умайн хөндийд тавьсан ерөндгийн утас нь эмэгтэйн үтрээнд сул унжиж байдаг. Хэрхэн хамгаалдаг вэ? Зэстэй ерөндөг нь умай болон үр дамжуулах хоолойд эр бэлгийн эсийн амьдрах ба хөдлөх орчныг өөрчилж, улмаар үр тогтох явцыг саатуулдаг. Умайн ханын салст бүрхэвчийг цочроосноор тогтсон үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэх, цаашид өсөж хөгжих явцыг саатуулдаг. Үр дүн: Зэстэй ерөндөг нь 98 хувийн үр дүнтэй. Давуу талууд:
Сул талууд:
Хэрэглэж болохгүй тохиолдол:
Хэрэглэх арга: Ерөндгийг тавихад харшлах заалт байгаа эсэхийг ялангуяа эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, БЗХӨ байгаа эсэхийг сайтар шинжилж магадласны үндсэн дээр эсвэл эмчилсний дараа эмнэлгийн нөхцөлд умайн хөндийд тавина. Сарын тэмдэг ирснээс хойш 4-5 дахь хоногт тавиулах нь илүү зохимжтой. Учир нь эмэгтэй жирэмсэн биш байна. Мөн умайн хүзүү зөөлөн, амсар нь бага зэрэг нээлттэй байдаг учир тавихад хялбар, өвдөлт бага байдаг. Анхаарах зүйл: Ерөндөг тавиулснаас хойш эхний сард долоо хоногт 1 удаа, цаашид сард нэг удаа сарын тэмдэг ирснээс хойш 5 дахь хоног дээр шалгах хэрэгтэй. Шалгахдаа гараа сайн угаагаад, дунд хуруугаа үтрээндээ хийж ерөндгийн утсыг шалгана. Ерөндөг тавиулснаас хойш Сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй саатах, эсвэл ердийнхөөс олон хоногоор, их хэмжээтэй ирэх Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, ухаан балартах, сарын тэмдгийн хооронд цусархаг зүйл гарах Бэлгийн хавьтлын үед өвдөх трээнээс ялгадас гарч, халуурах, чичрэх зэргээр халдварын шинж илрэх Ерөндгийн утас нь тэмтрэгдэхгүй байх, утас нь уртассан эсвэл богиноссон байх зэрэг шинжүүдийн аль нэг нь илэрсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. | |||||
| |||||