Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
www.barilga.mn -ees....

Орон сууцны үнэ ганц сарын дотор 5-15 сая төгрөгөөр буурчээ гэвэл та итгэх үү. Манайх яг гурван долоо хоногийн өмнө байр авах гээд, зарын дагуу утасдаж, зарим байрыг очиж үзэж байлаа. Бид угсармал гурван өрөө байрыг сонирхож байсан юм.

Тэгэхэд байршил, засвар, давхар зэргээсээ хамаараад үнэ нь 80-90 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Аз болоход бидэнд таньдаг эдийн засагч маань байрны үнэ унаж буй талаар мэдээлэл өгсөн. Тухайн үедээ Монголд үнэ өсөхдөө амар боловч буурахдаа муу, юу л шалив гэж дээ хэмээн бодсон хэрнээ түр азнахаар шийдсэн юм. Гэтэл зөвхөн бид ч биш, өөр цөөнгүй гэр бүл ийнхүү худалдаа наймаагаа хойш тавин, байдлыг ажиглаж суусан бололтой. Өчигдөр зар аваад байрны үнэ хартал санаанд оромгүй тоо нүдний өмнө зурайв. Угсармал гурван өрөө байрыг 75 саяас ярина гэнэ. Утасдаад үзвэл үнэхээр ихэнх байрны үнэ ийн унажээ.

Харин одоо хэдэн жилийн өмнөх үеийг эргэн саная. Орон сууцны үнэ сүүлийн дөрвөн жил тасралтгүй өсч ирсэн билээ. Барилгын компаниуд үүнийгээ барилгын материалын үнийн өсөлттэй холбон тайлбарладаг байлаа. Эдийн засагчид харин монгол хүний худалдан авах чадвар сайжирч буй тул орон сууцны үнэ өсч байна хэмээнэ. Миний мэдэхийн дөрвөн жилийн өмнө хотын төвийн нэг өрөө байр ойролцоогоор арван сая төгрөг байсан. Гэтэл энэ оны эхээр нэг өрөө байрны үнэ 50 сая төгрөгт хүрсэн байв. Өнгөрсөн жил байрны үнэ бүр тэнгэрт хадсаныг та бүхэн мэдэж байгаа. Зарим тохилог, шинэ орон сууцны ам метр талбайн үнэ 2200 ам.долларт ч хүрсэн үе бий. Ашигтай салбар руу гадаад, дотоодын бизнес эрхлэгчид хошуурах нь мэдээж. Ингээд манай оронд барилгын салбар цэцэглэж эхэлсэн билээ.

Монголд одоо инфляцын түвшин 34 хувьд хүрчихээд байна. Монголбанк тэр давраад буй инфляцтай тэмцэх аргаа олжээ. Он гарсаар хоёр ч удаа бодлогын хүүгээ өсгөлөө. Энэ нь арилжааны банкуудыг зээлээ зогсоо гэх дохио болов. Өнөөдөр арилжааны 16 банкаас зөвхөн ХААН, Хас банк л орон сууцны зээл олгож байна. Тэгэхдээ шалгуур нь маш өндөр болсон юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкнаас орон сууцны зээл авна гэдэг өнөөдөр далайгаас сувд шүүрэхтэй адил болж. Түүнчлэн инфляц галзуурч буй өнөө үед банкууд зээлийн хүүгээ өсгөх нь зүйн хэрэг. Тэгэхлээр сувд шүүрсэн азтаныг зээлийн хүү нь багагүй дарамтлахаар болжээ. Худалдан авах чадвартай хүний тоо цөөрсөөр.

Монгол хүний хувьд байр худалдан авах чадвар гэдэг нь ердөө банкны зээлээр хэмжигдэж байж. Аргагүй шүү дээ. Өнөөдөр төсвийн ажилчдын дундаж цалин 280 мянган төгрөг. Гэтэл 100 мянган төгрөгийн цалинтай хувийн хэвшлийнхэн ч цөөнгүй. Цалингаас цалингийн хооронд амь залгуулж буй иргэд юугаараа байр авах билээ. Үр хүүхдээ тусдаа гарахад нь байр тусгаарлаад өгөх чадалтай хүн хэд байна вэ. Монголд ажиллаад, байр авна гэдэг мянга нэгэн шөнийн үлгэр болжээ. Тиймээс банкууд орон сууцны зээл олгохоо болимогц худалдан авах чадвартай хүн үлдсэнгүй гэхэд болно. Гэтэл баахан барилгын компани энд тэндгүй орон сууц сүндэрлүүлчихсэн байдаг. Худалдан авагч олддоггүй. Ингээд буухаа мэдэхгүй өндөрт хөөрсөн орон сууцны үнийн хөөс арилах үест үнэ хямдарчээ. Цаашид ч хямдарсаар байх бололтой.
Худалдан авах чадвар дорой бидний хувьд үнэ бууралтын дээрх хандлага мэдээж хэрэг таатай. Гэвч инфляц галзуурч, улс орны эдийн засаг хямралын түвшинд ирээд буй өнөө үед орон сууцны үнэ огцом буурах нь хэр зохистой вэ. АНУ-ын ипотекийн хямрал дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулсныг бид мэднэ. Үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом буурснаар банкуудын найдваргүй зээлдэгчийн тоо өссөн билээ. Барьцааны хөрөнгө нь үнэгүйдээд эхэлмэгц зээлээ өгөхгүй хүн олширсон гэхэд болно. Үүний улмаас банк, санхүүгийн салбар хямралын үүдийг татсан. Өдгөө санхүүгийн хямрал нь дэлхий даяар хэсүүчлэн тэнэж, олон орны Засгийн газар, Төвбанкны толгойны өвчин болоод буй. Тэгэхлээр дээрх байдал манайхыг дайрахгүй гэх баталгаа үгүй билээ. Түүнчлэн орон сууцны үнийн бууралт хэдий хугацаанд үргэлжлэх бол гэдэг сонин.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/765614/3a0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210454
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238690
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365899
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364577
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523342
41016 halamjiin mungu [4] seegii76 2011-11-11 4025
41015 ХИЛЭНЦ БА ИХЭРИЙН ОРД Маралгоо 2009-12-04 4022
41014 busguichuudee zuvulguu uguuch [2] tsdeegii 2008-07-25 4021
41013 hi jiremsen bolon torson eejuudee haruilj ogooch? [9] honey_0203 2009-12-03 4019
41012 tsistit-ii talaar? [1] bomboorei 2008-08-29 4016
41011 Ger buliin talaar zuwluguu ugnu tugsus 2011-05-21 4012
41010 mongol dagi solongosiin elchin [1] beta 2011-03-03 4008
41009 humsug shivuuleh gesiin ma [1] cdkeycrack 2009-12-18 4008
41008 hi naizuudaa [1] narukaa 2008-07-10 4008
41007 Tsairuulah nuurnii tolbo arilgah tos Wheiting serium moncorltd 2012-06-11 4006
41006 huuhdiin tuhai medeelel shine blog [2] bolor2 2008-12-30 4006
41005 Жирэмсний үед таагүй, санаа зовоосон шинж тэмдгүүд илэрдэг Ээж минь 2011-04-21 4005
41004 Хєх сайхан бол [2] Маралгоо 2010-01-15 4005
41003 uchiraa olohgui bna tuslaach [8] tsarai_muut 2010-01-09 4003
41002 huuhnudee yahuu?? [7] honey1111 2012-02-08 4001
41001 buidan [1] duck duck 2010-05-02 3999
41000 ongotsnii bilet file [2] dulmaak 2008-07-27 3999
40999 Нүүрний арьсны нүхжилт [1] mgldevuchika 2009-06-08 3996
40998 eruul mendiin tuhai asuult meddeg bol helj ogch tuslach [2] meeg 2008-08-12 3996
40997 OHUI GOO SAIHNII BVTEEGDEHVVN 702 TOOTOD VVD HAALGAA NEELEE file LG~O HUI 2013-06-18 3992
40996 GOY YUM HELIE. BUSGUICHUUDEE [11] [1] fantasyod 2010-01-31 3992
40995 orchuulaad ogooch yaaraltai [2] puuee 2008-07-18 3991
40994 Арслан ба охины орд Маралгоо 2009-12-04 3990
40993 oroi yamar hool hiidgiin bilee................................ [2] tengis999 2010-03-11 3989
40992 Би чинь нөхөртэй, хүүхэдтэй хүн. Гэтэл 10 жилийн өмнө [1] goch 2010-12-03 3986
40991 Секс гэж юу вэ? [6] 사랑이 뭔지 2009-03-29 3986
40990 NASNAASAA ZALUU HARAGDAH JOR file [2] chonsaa 2009-03-20 3973
40989 goe zurag [12] goch 2010-06-22 3972
40988 Bysalgal [4] vege 2008-11-17 3969
40987 ХУМХ БОЛОН ЗАГАСНЫ ОРД Маралгоо 2009-12-04 3968
40986 СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ МОНГОЛ ИРГЭДЭД !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-03 3963
40985 Боди эмэгтэйчүүд [5] tengis999 2010-03-27 3958
40984 helj ugch tuslaach eejuudee [5] gereltorchlon 2008-09-03 3958
40983 zuvluguu uguuch [7] OBM 2011-02-16 3957
40982 sariin temdeg irdegguiee zuvluuch [6] amyon 2012-02-28 3956
40981 Та жирэмсэн болсоноо яаж мэдэх вэ? Маралгоо 2010-11-16 3956
40980 eejuudee zuvulguu ugch tuslaaaaach [5] [3] amirlan1 2010-06-17 3955
40979 охин эсвэл хүүтэй болмоор байна уу [2] ээж минь 2010-12-17 3954
40978 zuudnii tuhai asuuyaaaaaaaaaaaaa [7] 내사랑 2011-05-06 3952
40977 emegtei xuuxdiin palaj ovliin gutal duck duck 2011-10-18 3949
40976 АЙЛЫН БЭР БОЛОХ ГЭЖ ...КИМЧИТЭЙ .... [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-09 3946
40975 Hi oroin mend [2] maral_maa 2008-08-27 3942
40974 ELGEMSUUG HAIRLAARAI IIM BOLCHIJEE!!! [14] haliungo 2010-03-16 3941
40973 Oriflame buteegdehuun borluulj baina ta oriflame.mn orj catalogoos buteegdehuunee sonirhooroi 010 8409 0721 shinesoel 2011-03-13 3939
40972 Miss mongolia 2009 Badamgerel '' goo saihnii nuutsaa delgejee'' file [1] soko2006 2009-09-28 3937
배너신청
자생병원

배너신청