Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Монголд элдэв янзын болсон болоогүй өвчин, хорт хавдарын тохиолдол нэмэгдсэн хамгийн аюултай нь залуужсан мэт санагдсан бөгөөд хорт хавдарын үүсэл, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд анхаарвал зохих зүйлсийн талаар Стамбулын их сургуулийн (Европд хамгийн анх нээгдсэн их сургууль) Онкологийн институтын захирал Док.Проф Эркан Топузын мэдэгдэлийг олж уншисанаа хуваалцах нь зөв гэж бодлоо. .

Хорт хавдар юунаас үүсдэг вэ? Түүний хэлж буйгаар хорт хавдарын дархлаа үрийг хэвлийдээ байхад нь тогтож эхэлдэг бөгөөд ийм л учраас жирэмсэн эмэгтэйчүүд, ээжүүд доорх зөвлөгөөнүүдийг анхааран сонсоод чандлан сахивал алдрайхан жаахан үрээ хорт хавдрын бүрэн дархлаатай болгох боломжтой гэнэ.

* Гэртээ орж ирээд юун түрүүнд гутлаа солих хэрэгтэй. Учир нь гадуур өмсдөг гутал тодорхой хэмжээний perticide (тариа тариалан, химийн бодис зэргээс гардаг хий) агуулдаг бөгөөд энэ нь гол хорт хавдар үүсгэгчдийн нэг аж.
* Жирэмсэн эхчүүдэд хэрэгтэйгээс их хэмжээний витамин уух нь зохисгүй. Витамин ч гэсэн ихэдвэл хор бөгөөд эм тариа, витаминийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
* Солонгийн долоон өнгөтэй ногоо, жимс зэргээс өдөрт хамгийн багадаа 3-5г (өнгө) идэх хэрэгтэй.
* Эхийн хоолны дэглэмд загас зонхилох (долоо хоногт 1 орчим кг загас идэх хэрэгтэй.) ёстой бөгөөд жирэмсэн эхчүүд долоо хоногт 2 удаа улаан мах идэх хэрэгтэй.
* Гэр дотор хамгийн их perticide цуглардаг газар бол хивс бөгөөд хивсээ угаалгын нунтагтай усаар бус уксустай усаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.
* Угаалгын нунтаг зайлашгүй хэрэглэх бол заавал бээлий өмсөх хэрэгтэй. Резинен бээлийн дотроо нимгэн даавуун бээлий давхарлан өмсөх хэрэгтэй. Учир нь эх жирэмсэн байхдаа их мэдрэмтгий байдаг бөгөөд (аllergic) олон дахин давтагдвал хорт хавдар үүсгэх магадлалтай гэнэ.
* Аяга таваг угаадаг машин зориулсан угаалгын нунтгуудыг мөн газрын тосноос гаргаж авдаг бөгөөд мэдээж хорт хавдар үүсгэх потенцалтай. Эрүүл мэндээ чухалчилдаг бол угаасан таваг аяга уксустай эсвэл лимонтой усаар арчиж ариутгаж болно.
* Бүх төрлийн вокноос татгалзах хэрэгтэй. Угаалгын нунтгыг чидун жимсний, лаврын модны саван зэргээр орлуулж болно. Угаалгын нунтаг зайлшгүй хэрэглэсэн тохиолдолд их хэмжээний усаар зайлна.
* Шинээр худалдаж авсан дотуур хувцаснуудаа хээглэхээсээ өмнө хамгийн багадаа 2 удаа буцалах хэрэгтэй. Учир нь вагаан бүхий улам
цагааруулахын тулд carcinogen (хорт хавдар үүсгэгч бодис) бодисоор угаадаг байна.
* Өрөөний үнэр дарагч спрэйүүдийг мөн газрын тосноос гаргаж авдаг. Тиймээс аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.
* Боломжтой бол жимс ногоог шинэ (ургац) дээр нь хөлдөөж хадгалах хэрэгтэй. Мэдээж нэг удаа гэсгээсэн бол дахин хөлдөөлгүй тэр дор нь хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Дахин гэсгээхгүйн хууль бүх төрлийн маханд бас хамаатай.
* Цацраг туяа хорт хавдар үүсгэгч бөгөөд бидний өдөр дутам хэрэглэдэг телевиз их хэмжээний цацраг туяа ялгаруулдаг тул аль болох бага үзэх, үзэхдээ холоос үзэх хэрэгтэй.
* Хүүхдүүддээ долоо хонот 2 удаа Turmeric, сонгино, сармисаар амталсан загасны шөл уулгаж байх хэрэгтэй. Мэдээж улирлын ногоотой.
* Жимс, ногоо, загас жараахай шарах бол канола тос хэрэгтэх хэрэгтэй. Хэрвээ канола тос байхгүй бол чидун жимсний тос хэрэглэж болно.
* Хүүхдүүддээ fastfood төрлийн хоолыг 2 долоо хоногт 1 удаа өгөх хэрэгтэй. Долоо хоногт 3 түүнээс илүү удаа түргэн төрлийн хоол иддэг бол хүүхэд тань идэр насандаа тархины хорт хавдар, цусны хорт хавар зэрэг өвчинөөр өвдөх магадлал 3 дахин ихсэнэ.
* Хүүхдүүдээ бүх төрлийн жимс, тараг (пробиотик байвал сайн) ахиухан идүүлэх хэрэгтэй. Бүх төрлийн бяслаг мөн ахиухан идүүлэх хэрэгтэй. Төвөгшөөхгүй бол таргаа гэртээ бүрэх хэрэгтэй.
* Хүүхдүүдээ цагаан гурил, савс, сахарнаас хол байлгах хэрэгтэй.
* Өдөр бүр нэг атга хушига идэх, идүүлэх хэрэгтэй. Хушиганы оронд алмонд, самар идэж болно. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг аль болох хальстай нь авах хэрэгтэй. Учир нь хорхоо шавижнаас хамгаалахын тулд элдэв хор цацдаг байна.
* Алим идэх, идүүлэх хэрэгтэй. Алим магадгүй дэлхий дээрх хамгийн ашигтай жимс. Өдөрт нэгийг заавал ид.
* Хуванцар, хөнгөн цагаан, зэс сав хэрэглэхгүй байх хэрэгтэй. Аль болох шилэн сав хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоог шилэн саванд хийж угаана. 1 л усанд 9-10 амны халбага уксус тооцож хийн уксустай усанд жимс ногоогоо (салат зэрэг шууд, түхийгээр нь идэх ногоонууд) хийж 30 орчим минут байгаад гаргаж зайлалгүйгээр хэрэглэх хэрэгтэй.
* Жимснүүдийг илүү гялтгар харагдуулахын тулд лааны тос түрхдэг. Тиймээс жимс ногоог идэхээсээ өмнө чидун жимсний савангаар савандаж угаагаад алимны цуутай усанд 30 орчим минут байлгаар идэх хэрэгэй. Дээрх маягаар цэвэрлэсэн жимс ногоог хальстай нь эс бөгөөс халислаж идвэл зохилтой.
* Бүх төрлийн байцааны хамгийн гаднах 4 навчийг хаях хэрэгтэй. Бордоо зэргээс наалдсан perticide-г хичнээн ч угаагаад арилгах боломжгүй.
* Хуванцар аяга, таваг, халбага, сэрээ гээд хуванцар бүхнээс (үүнд шар, хар thank you торнууд бас орно) зайлсхийх хэрэгтэй. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд чанартайг нь сонгох хэрэгтэй.
* Жимсийг аль болох шүүслэлгүйгээр (шүүсийг нь шахаж бус) бүтнээр нь идэх хэрэгтэй.
* Зэс тархины хорт хавдарыг өдөөдөг байна. Тиймээс зэсээр хийсэн ээмэг ч байсан бүү зүү.
* Хүүхдүүдээ хиймэл зүлэгтэй талбайд бүү тоглуул.
* Усан сангаа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Озоноор цэвэрлэх нь хамгийн найдвартай арга. Хэт их хлортой бол хорт хавдарт урилга өгч байгаагаас ялгаагүй.
* Бүх төрлийн цагаанаас зайлсхийх хэрэгтэй. Үүнд цагаан дэвтэр ч хамаатай. Цагаан дэвтрийг мөн хлороор угаадаг аж.

** perticide-тариа тариалан, химийн бодис зэргээс гардаг хий (гэж ойлгов)

 

Хүүхдийн цагаан эсийн хорт хавдар
 
15 наснаас доош насны хүүхдүүдэд хорт хавдар нь үхлийн гол шалтгаан болдог. Энэхүү насанд хорт хавдрыг оношлож, эмчлэх нь түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал байр суурь эзэлдэг. Хорт хавдар нь хүүхдийн үхэлд дөрөвт орох өвчний нэг ба 19 тохиолдлоос нэг нь нас барахад хүргэдэг. Хүүхдэд тохиолдох хорт хавдар нь насанд хүрэгсдийнхээс хурдан явцтай байдаг бөгөөд оношлох, эмчлэхэд илүү боломжтой, үр дүнтэй байдаг. Сүүлийн үед хорт хавдрыг хүний генетиктэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд түүнийг оношлож, эмчлэхэд ахиц гарсаар байна. Цагаан эсийн хавдар буюу Ликомиа нь чөмөгт ясанд явагдах цус ба түүний эмгэг боловсролтын хорт хавдар юм. Чөмөгт яс нь дархлааны цагаан эс, хүчил төрөгч зөөвөрлөгч улаан эс ба цус алдалтыг зогсоогч, цусны урсгалыг тохируулагч хавтгай эсийг үйлдвэрлэдэг. Лакомиатай хүүхдийн чөмөгт яснаас боловсрох цагаан эсэнд өөрчлөлт орсон байдгаас үүргээ гүйцэтгэж чаддагүй. Хэвийн үед цагаан эс нь биед хэзээ хэрэгтэй болсон үедээ илүү боловсорч, бие махбодийг хангалттай гэсэн сигналь өгмөгц боловсролт нь зогсдог. Харин цагаан эсийн хорт хавдрын үед тухайн сигналыг хүлээн авч чаддаггүйгээс цагаан эс нь маш хурдан боловсрогдож, гадны биетэй тэмцэн дархлааг тогтоох чадвараа алддаг. Энэхүү цагаан эс нь чөмөгт ясан дотор бусад эсийн дунд бөөгнөрснөөс цагаан эсийн хорт хавдрын шинж болох халдвар, цус алдалт, цус багадалтын шинжүүдээр илрэн гардаг. Цагаан эсийн хорт хавдар нь хүүхдийн хорт хавдруудаас нийтлэг тохиолддог өвчин юм. Энэхүү хорт хавдар нь аль ч насанд тохиолдож болдог. Гэхдээ ихэвчлэн 2-6 насныханд элбэг үзэгддэг. Дархлааны систем нь элдэв өвчлөлтэй тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэх бөгөөд хорт хавдрын үед ч адил байдаг. Гэсэн хэдий ч цагаан эсийн хорт хавдрын үед дархлаа алдагдсанаас өвчлөлөөс сэргийлж чаддаггүй. Гурван төрлийн цагаан эсийн хорт хавдар байна. Цагаан эсийн хорт хавдрын үед гарах шинж тэмдгүүд нь өөр өөр байх боловч доорх шинж тэмдгүүд нийтлэг илэрнэ.

 

Хүүхдийн өвчин маш хурдан хүндэрч, илааршихдаа ч хурдан байдаг учраас өвчний шинж тэмдэг хэдийд илэрснээс эмчилгээ авах эсэх нь хамаардаг байна. Дашрамд сонирхуулвал, Америк, Германы эмч нарын судалгаагаар бол 0-4 хүртэлх насныхан болон ялангуяа эрэгтэй хүүхдүүд илүү энэ өвчинд өртөмтгий байдаг байна. Тэгвэл манай улсын хувьд 36 хувь 0-4 настнууд, тэдгээрийн 56 хувь нь эрэгтэй хүүхэд эзэлдэг юм байна. Под гарчиг: Чухам ямар өвчин бэ? Тунгалгийн эд болон цус төлжүүлэх эдээс гаралтай хорт хавдруудын гуравны нэгийг нь цусны хорт хавдар буюу анагаахын хэллэгээр нь лейкоз эзэлж байна. Энэ бол нялх балчир үрсийн амь насанд аюул учруулдаг маш хэцүү өвчин. Ясны хэм дэх цус төлжүүлэх эсүүдээс үүдэлтэй хорт хавдрыг лейкоз буюу цусны хорт хавдар гэдэг. Өөрөөр хэлбэл, өндөгний гэх мэт захын цусанд боловсорч гүйцээд орж ирэх ёстой боловсроогүй залуу эсүүд хэт олширсноос цусны хорт хавдар үүсдэг. Под гарчиг: Шалтгаан: Олон шалтгаантай боловч одоогоор гүйцэд судлан тоочиж гаргаагүй байгаа. Манай нөхцөлд юуны түрүүнд агаарын бохирдол, стандартын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнүүд, янз бүрийн химийн бодисууд ахуй амьдрал болон үйлдвэрлэлүүдэд их хэрэглэснээс үүсч байна. Энэ өвчнөөр балчир хүүхдүүд хүндхэн ханиад туссаны дараа ч өвчлөх боломжтой ажээ. Ханиад хүрч хүүхдийн биеийн дархлаа суларч уг өвчин үүсэх суурь бий болдог. Нийгмийн эдгээр хүчин зүйлээс гадна мэдээж удамшлын шалтгаан бас байна. Эцэг эх, хамаатан садан, ураг төрлийн талаас хавдраар өвчлөмтгий бол мөн эмээ өвөө, аав, ээж нь хорт хавдраар өвчилж байсан бол хүүхэд цусны хорт хавдраар өвчлөх магадлалтай. Под гарчиг: Илрэх шинж, зовиур: Эхний шинж тэмдэг нь хордлогоор илэрнэ. Тухайлбал, халуурах, ядарч унжийх, хоолонд дургүй болох, орчны идэвх сулрах, царай нь цонхийж цайрах зэрэг болно. Мөн цус багадалт, элэг дэлүү томрох, захын тунгалгийн булчирхай, тодруулбал, эрүү, цавины доод талын булчирхайнууд томрох, зарим тохиолдолд хамар амнаас цус гоожих шинжүүд ажиглагдана. Под гарчиг: Эмчилгээ: Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандаж, зохих шинжилгээнүүдийг цаг алдалгүй өгч, улмаар яаралтай эмчлүүлбэл эмчлэгдэх боломжтой. Гэхдээ өвчин нэлээд эдгэж байтал хүүхэд өөр өвчний янз бүрийн халдвар авч амь насаа алдах тохиолдол их байдаг. Учир нь цусны хорт хавдар туссан үед биеийн дархлаа унаж, элдэв өвчинд өртөмтгий болдог. Манайд уг өвчнийг эмчилж чаддаггүй байсан бол 2001 оноос тавь гаруй хувийнх нь амь насыг аварч чаддаг болсон бөгөөд уг өвчний эм тариа хангалт муутайгаас хүүхэд бүрийг аврах боломж хомс аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол уг өвчнийг эмчлэхэд зориулсан 16 төрлийн эм байдгаас манайд дөрвөнхөн төрлийнх нь л байдаг ажээ. Дундажаар эмчилгээний өртөг эрэгтэй хүүхдэд 7-8 сая, эмэгтэй хүүхдэд 6-7 сая төгрөг шаарддаг. Ер нь эрэгтэй хүүхдийн эмчилгээ удааширдаг болохоор гурван жил, эмэгтэй хүүхэд хоёр жил эмчийн хяналтад байх шаардлагатай юм байна. Уг өвчнийг бага, дундаж, өндөр эрсдлийн гэсэн гурван бүлэгт хувааж эмчилдэг. Өндөр эрсдлийн бүлгийнх бол эмчлэгдэхэд нйадвар муу, харин бага, дундаж эрсдлийн бүлгийнхнийг эм тариагаар эмчилдэг байна.

 
 
 

profile

Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай


Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5065800/3a8/trackback

나를 외치다

2011.09.04 17:27:49
*.172.4.47

хорт хавдар улам залуужаад л бх юм аа яана даа намаиог бага бхад өвлийн улирал үнэн тасархаи бжээ одоо тэгсэн өвөл болохоос бараг айж бна шдээ утаанд нь угаартчих гээд

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210452
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
41016 halamjiin mungu [4] seegii76 2011-11-11 4025
41015 ХИЛЭНЦ БА ИХЭРИЙН ОРД Маралгоо 2009-12-04 4022
41014 busguichuudee zuvulguu uguuch [2] tsdeegii 2008-07-25 4020
41013 hi jiremsen bolon torson eejuudee haruilj ogooch? [9] honey_0203 2009-12-03 4019
41012 tsistit-ii talaar? [1] bomboorei 2008-08-29 4016
41011 Ger buliin talaar zuwluguu ugnu tugsus 2011-05-21 4012
41010 mongol dagi solongosiin elchin [1] beta 2011-03-03 4008
41009 humsug shivuuleh gesiin ma [1] cdkeycrack 2009-12-18 4008
41008 hi naizuudaa [1] narukaa 2008-07-10 4008
41007 Tsairuulah nuurnii tolbo arilgah tos Wheiting serium moncorltd 2012-06-11 4006
41006 huuhdiin tuhai medeelel shine blog [2] bolor2 2008-12-30 4006
41005 Жирэмсний үед таагүй, санаа зовоосон шинж тэмдгүүд илэрдэг Ээж минь 2011-04-21 4005
41004 Хєх сайхан бол [2] Маралгоо 2010-01-15 4005
41003 uchiraa olohgui bna tuslaach [8] tsarai_muut 2010-01-09 4003
41002 huuhnudee yahuu?? [7] honey1111 2012-02-08 4001
41001 buidan [1] duck duck 2010-05-02 3999
41000 ongotsnii bilet file [2] dulmaak 2008-07-27 3998
40999 Нүүрний арьсны нүхжилт [1] mgldevuchika 2009-06-08 3996
40998 eruul mendiin tuhai asuult meddeg bol helj ogch tuslach [2] meeg 2008-08-12 3996
40997 OHUI GOO SAIHNII BVTEEGDEHVVN 702 TOOTOD VVD HAALGAA NEELEE file LG~O HUI 2013-06-18 3992
40996 GOY YUM HELIE. BUSGUICHUUDEE [11] [1] fantasyod 2010-01-31 3992
40995 orchuulaad ogooch yaaraltai [2] puuee 2008-07-18 3991
40994 Арслан ба охины орд Маралгоо 2009-12-04 3990
40993 oroi yamar hool hiidgiin bilee................................ [2] tengis999 2010-03-11 3989
40992 Би чинь нөхөртэй, хүүхэдтэй хүн. Гэтэл 10 жилийн өмнө [1] goch 2010-12-03 3986
40991 Секс гэж юу вэ? [6] 사랑이 뭔지 2009-03-29 3986
40990 NASNAASAA ZALUU HARAGDAH JOR file [2] chonsaa 2009-03-20 3973
40989 goe zurag [12] goch 2010-06-22 3972
40988 Bysalgal [4] vege 2008-11-17 3969
40987 ХУМХ БОЛОН ЗАГАСНЫ ОРД Маралгоо 2009-12-04 3968
40986 СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ МОНГОЛ ИРГЭДЭД !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-03 3963
40985 Боди эмэгтэйчүүд [5] tengis999 2010-03-27 3958
40984 helj ugch tuslaach eejuudee [5] gereltorchlon 2008-09-03 3958
40983 zuvluguu uguuch [7] OBM 2011-02-16 3957
40982 sariin temdeg irdegguiee zuvluuch [6] amyon 2012-02-28 3956
40981 Та жирэмсэн болсоноо яаж мэдэх вэ? Маралгоо 2010-11-16 3956
40980 eejuudee zuvulguu ugch tuslaaaaach [5] [3] amirlan1 2010-06-17 3955
40979 охин эсвэл хүүтэй болмоор байна уу [2] ээж минь 2010-12-17 3954
40978 zuudnii tuhai asuuyaaaaaaaaaaaaa [7] 내사랑 2011-05-06 3952
40977 emegtei xuuxdiin palaj ovliin gutal duck duck 2011-10-18 3949
40976 АЙЛЫН БЭР БОЛОХ ГЭЖ ...КИМЧИТЭЙ .... [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-09 3946
40975 Hi oroin mend [2] maral_maa 2008-08-27 3942
40974 ELGEMSUUG HAIRLAARAI IIM BOLCHIJEE!!! [14] haliungo 2010-03-16 3941
40973 Oriflame buteegdehuun borluulj baina ta oriflame.mn orj catalogoos buteegdehuunee sonirhooroi 010 8409 0721 shinesoel 2011-03-13 3939
40972 Miss mongolia 2009 Badamgerel '' goo saihnii nuutsaa delgejee'' file [1] soko2006 2009-09-28 3937
배너신청
자생병원

배너신청