Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Бага насны хүүхдэд зориулсан хоол хүнс нь шинэ, чанартай, амттай, бас тэжээллэг байх шаардлагтай. Хүүхэд шүдэлж, торниж өсөх тутам шингэн бантан өгч байгаад цаашдаа илүү аргуун хатуу хоол хүнсэнд дасгах хэрэгтэй.


Хоолны чанар нь анхны бэлтгэлээс ихээхэн хамаардаг. Гэдэсний элдэв халдвар тараагч микробуудыг агуулж байж болох мах, ногоо жимсийг сайтар угааж цэвэрлэж өгч байх хэрэгтэй.

ХҮҮХДЭД ШИНЭ МАХААР ХООЛ ХИЙЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Монголчууд хэзээнээс махчин хүмүүс. Хүүхдэд хоол хийж өгөх махны хувьд аль болох шинэ махаар хоол хийж өг. Ингэхдээ хөлдөөсөн махыг тасалгааны хэмд байлгаж гэсгээсний дараа жижиглэж хэрчихийн өмнө сайтар угааж сэврээнэ. Үүний дараа жорын дагуу махаа жижиглэж хэрчих хэрэгтэй. Гэсгээсэн махыг дахин хөлдөөж хэрэглэж болохгүй.

ЖИМС НОГООНЫ ХАЛЬСЫГ АЛЬ БОЛОХ НИМГЭН АВ

Жимс, ногоо бол хүүхдэд маш чухал амин дэм болдог. Хүүхдийн бие организмд хэрэгцээтэй эрдэс бодис, аминдэмүүд нь усанд удаан хадгалагдаж чаддаггүй тул ногоо жимсийг хальсалж цэвэрлэхийн өмнө сайтар угаах хэрэгтэй. Дараа нь хальсыг нь аль болох нимгэн аваарай. Мөн жимс ногоог хүүхдэд үрнээс нь салгаж цэвэрлэж өгөх хэрэгтэй.

АМТЛААД УДСАН ЗУУШЫГ ХҮҮХДЭД БҮҮ ӨГ

Хүүхэд саваагүй зантай. Идэх л юм байвал ямарыг нь ч голохгүй иддэг. Хүйтэн нойтон гэж мэдэхгүй учир эцэг, эхчүүд л үүнд сайн анхаарах хэрэгтэй. Хүйтэн зууш салатыг ширээнд тавихын өмнөхөн масло, уксус, цөцгий, майонезоор амталж хэрэглэ. Амтлаад удсан зуушыг хүүхдэд өгч болохгүй.

Будаа, шошийг аль болох сайтар чанаж болгодог бол харин махыг удаан чанаж, шарах хэрэггүй.

БУЦАЛГАСАН СҮҮГ ТАЛХТАЙ ХОЛЬЖ ӨГВӨЛ ТЭЖЭЭЛЛЭГ ХООЛ БОЛНО

Сүү цагаан идээ нь эрүүл мэндэд нэн сайн. Хүүхдэд буцалгаж, хөөрүүлсэн сүүг талхтай хамт өгвөл илүү тэжээллэг үйлчлэлтэй байдаг. Хүүхдийн гэдэс дотрыг хямраачихгүйн тулд бэлтгэсэн хоолоо хэт халуун бас хүйтнээр өгч болохгүй. Халуун хоол +40°С, хүйтэн зууш зэрэг нь +12°С температуртай байхад хамгийн тохиромжтой.

Нэг наснаасаа эхлэн хүүхэд пюре, каша идэх нь улам багасч, шүд ургасантай холбоотойгоор салат, жижиглэж үрээгүй ногоотой шөл, зүссэн жимс ногоог хазаж идэх боломжтой болдог. Өдөр тутмын хоолны цэс шинэ төрлөөр улам баяжиж байх шаарлагатай. Махыг шарсан котлет, нүдэж хайрсан мах хэлбэрээр харин ногоог зөвхөн үрж бус бас жижиглэж хэрчсэн, салат маягаар, түүхийгээр ч өгч болно.

ТАХИА БОЛОН ЗАГАСНЫ МАХ Ч ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Хэдий олон нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэнэ төдий чинээ зөв сайн хооллолт болдог. Энэ насны хүүхдүүдэд сүү нь хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн. Сүү нь амьтны гаралтай уургийг биед шингээснээр уураг, давс, аминдэмийн гол эх үүсвэр болдог. Харин мах болон загас нь уураг, төв мэдрэлийн системийн зөв хөгжилд нэн шаардлагатай фосфорын нэгдэл, аминдэм, бичил элементийг агуулдаг. Загас идсэнээр хүүхэд загасны тосыг жинхэнэ натурал хэлбэрээр авдаг. Тиймээс мах, загасны мах нь хүүхдэд зориулсан долоо хоногийн хоолны цэсэнд 4-5 удаа орсон байх ёстой. Хонь, гахай, галуу, нугасны мах хүүхдэд хурцдах бөгөөд тугал, үхэр, загас, тахианы мах илүү тохирдог.

ӨНДӨГ АЮУЛТАЙ ХАЛДВАР ТЭЭЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Өндөгөнд хүн болгон дуртай. Харин хүүхдийн хувьд өндгийг тааруулж идэх ёстой. Өндөг бол аминдэм, лецитин, тосны хүчлийг агуулдаг. Ямар ч тохиолдолд хүүхдэд түүхий өндөг идүүлж болохгүй. Учир нь шингэц маш удаантай байдаг. Ой хагастай хүүхдэд нэг ширхгийг бүтнээр нь өгч болно. Гэхдээ өдөр бүр биш шүү. Галуу, нугас зэрэг усны шувуудын өндөг нь аюултай халдвар тээгч байж болзошгүй тул хүүхдэд идүүлэхэд тохиромжгүй.

ХАТААСАН НОГОО ЖИМС ХҮҮХДЭД САЙН

Ногоо жимс нь хүүхдийн өдөр тутмын хоолны цэсэнд заавал орсон байна. Их хэмжээний аминдэм, эрдэс давс, салстыг агуулсан байдаг тул ходоод гэдэсний замын үйл ажиллагааг сайжруулдаг. Ногоо нь улирлын шинж чанартай тул хөлдөөсөн, консервлосон, хатаасан ногоо жимсийг хүүхдэд өгч болно. Мөн шингэн шөл балчир хүүхдэд хамгийн тохиромжтой хоол. Давс, хэрэгцээт бусад эрдэс бодисыг агуулахаас гадна бусад хоолыг боловсруулж шингээх, ходоодны хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй тустай. Гэхдээ хүүхдэд шингэн шөлийг багавтар харин тахиа, загас, үхрийн мах, ногоотой булионыг түлхүү өгөх хэрэгтэй. Ингэхдээ тохирсон зөв булионыг дараах байдлаар бэлтгэ.

Үүнд: Тахиа эсвэл үхрийн махаа сайтар угаасны дараа жижиглэж хэрчээд хүйтэн усанд хий. Дараа нь махаа сулавтар гал дээр чанаж болгоод гарга. Булионоо шүүсний дараа махаа буцааж хийгээд шөлөө дахин буцалга. Загасны махыг ч мөн адил сайтар угаагаад буцалж буй усанд хийж чанаж болго.

ХЭРХЭВЧ ХАЛААСАН ХООЛ ӨГЧ БОЛОХГҮЙ

Махтай хоол нь хүүхдийн өдрийн хоолонд илүү тохиромжтой. Хэрвээ үдийн хоолонд ногоотой шөл бэлтгэсэн байвал хоёрдугаар хоолны хачирт нь будаа эсвэл гоймон хийгээрэй. Хэрвээ будаатай шөл хийсэн бол зөрүүлээд хоёрдугаар хоолны хачираар ногоо сонго. Халаасан хоол хүүхдэд өгч болохгүй. Үргэлж шинэхэн бэлтгэсэн хоол өгөх хэрэгтэй. 1-2 настай хүүхдэд багцаалбал 120 -150 мл хэмжээтэй шөл, 2-3 настай хүүхдэд 150-180 мл хэмжээтэй шөл өгөхөд тохиромжтой. Ийм хэмжээний шөл идэж чадахгүй байгаа тохиолдолд хүүхдийг шахаж болохгүй. Юу гэвэл, хүүхэд бүр өөрийн онцлогтой, бас тухайн үед хоолны дуршил муудсан эсвэл шөл таалагдаагүй байж болно. Хүүхдийг пологттол идүүлэх нь хоолны шингэц удааширч, бодисын солилцооны хэвийн хэмнэл алдагдахад хүргэх аюултай.

КАШАНД ДУРГҮЙ ХҮҮХДИЙГ ДУРТАЙ БОЛГОХ АРГА

Манайхны ихээр хэрэглэдэг зүйл бол каша. Кашанд дургүй, зөрүүд хүүхдэд жимс, жимсгэнээс хольж идүүлж болно. Энэ тохиолдолд кашандаа бөөрөлзгөнө, ясгүй чавга хийгээрэй.

ОЙ ХАГАСТАЙ ХҮҮХДЭД ӨДӨРТ 50 ГРАММ ХАР ТАЛХ ӨГ

Талх аль ч насныхны хэрэглэдэг гол хүнс. Талхыг хүүхдэд өдөр бүр гэхдээ хязгаартай, 150 граммаас илүүгүй өгөөрэй. Ой хагастай хүүхдэд 50 грамм хар талх идүүлж бай. Ингэхдээ талхыг хүйтний улиралд түлхүү, халуун дулаан үед багавтар өгвөл зүгээр байдаг.

САХАРОЗ НЬ ХҮҮХДИЙН ЗӨВ ӨСӨЖ ТОРНИХОД ТУСТАЙ

Элсэн чихрийн хэрэглээ. Элсэн чихэр нь хүүхдийн бие организмд нүүрс усын гол эх үүсвэр болдог. Сахароз нь хүүхдийн зөв өсөж торниход тустайн дээр амьдралын чухал эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Натурал сахароз нь хүний биед удаан, тэнцвэртэй шимэгдэж шингэдэг. Байгаль дээр бэлнээр сахароз байхгүй. Сахароз нь шүдний кариес үүсэх гол үүсвэр нь болдог. Хэрвээ хүүхэд зохих хэмжээнээс их сахар хэрэглэвэл бодисын солилцооны хэвийн байдал алдагдах бөгөөд ялангуяа үүнийг зохицуулдаг нойр булчирхайн ачаалал эрс нэмэгддэг. 1-3 настай хүүхдийн идэх ёстой сахарын өдрийн норм нь 40-50 грамм байдаг. Фруктоз нь сахараас 1,75 дахин илүү амттай байдаг тул хүнсэнд бага хэмжээгээр хэрэглэ.

ЗӨГИЙН БАЛ ХҮҮХДИЙН БИЕД АМАРХАН ШИНГЭДЭГ

Зөгийн бал нь глюкоз болон фруктозын байгалийн холимог. Зөгийн балыг хүүхдэд байгалийн гаралтай нүүрс ус, олон тооны ашигтай эрдэс бодис, бичил элементийг агуулдаг гэсэн үүднээс байнга идүүлж байх хэрэгтэй. Хүүхдийн биед амархан шингэдэг. Байгалийн гаралтай сахарын гол эх үүсвэр нь усан үзэм, хатаасан үзэм, алим, финик, жимсгэнүүд юм. Хатаасан жимс, жимсгэнээр чанасан компотыг хүүхдэд сахаргүй өгөхөд тустай байдаг.

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4348978/dc1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210459
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238693
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364580
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
41016 halamjiin mungu [4] seegii76 2011-11-11 4025
41015 ХИЛЭНЦ БА ИХЭРИЙН ОРД Маралгоо 2009-12-04 4022
41014 busguichuudee zuvulguu uguuch [2] tsdeegii 2008-07-25 4021
41013 hi jiremsen bolon torson eejuudee haruilj ogooch? [9] honey_0203 2009-12-03 4019
41012 tsistit-ii talaar? [1] bomboorei 2008-08-29 4016
41011 Ger buliin talaar zuwluguu ugnu tugsus 2011-05-21 4012
41010 mongol dagi solongosiin elchin [1] beta 2011-03-03 4008
41009 humsug shivuuleh gesiin ma [1] cdkeycrack 2009-12-18 4008
41008 hi naizuudaa [1] narukaa 2008-07-10 4008
41007 Tsairuulah nuurnii tolbo arilgah tos Wheiting serium moncorltd 2012-06-11 4006
41006 huuhdiin tuhai medeelel shine blog [2] bolor2 2008-12-30 4006
41005 Жирэмсний үед таагүй, санаа зовоосон шинж тэмдгүүд илэрдэг Ээж минь 2011-04-21 4005
41004 Хєх сайхан бол [2] Маралгоо 2010-01-15 4005
41003 uchiraa olohgui bna tuslaach [8] tsarai_muut 2010-01-09 4003
41002 huuhnudee yahuu?? [7] honey1111 2012-02-08 4001
41001 buidan [1] duck duck 2010-05-02 3999
41000 ongotsnii bilet file [2] dulmaak 2008-07-27 3999
40999 Нүүрний арьсны нүхжилт [1] mgldevuchika 2009-06-08 3996
40998 eruul mendiin tuhai asuult meddeg bol helj ogch tuslach [2] meeg 2008-08-12 3996
40997 OHUI GOO SAIHNII BVTEEGDEHVVN 702 TOOTOD VVD HAALGAA NEELEE file LG~O HUI 2013-06-18 3992
40996 GOY YUM HELIE. BUSGUICHUUDEE [11] [1] fantasyod 2010-01-31 3992
40995 orchuulaad ogooch yaaraltai [2] puuee 2008-07-18 3991
40994 Арслан ба охины орд Маралгоо 2009-12-04 3990
40993 oroi yamar hool hiidgiin bilee................................ [2] tengis999 2010-03-11 3989
40992 Би чинь нөхөртэй, хүүхэдтэй хүн. Гэтэл 10 жилийн өмнө [1] goch 2010-12-03 3986
40991 Секс гэж юу вэ? [6] 사랑이 뭔지 2009-03-29 3986
40990 NASNAASAA ZALUU HARAGDAH JOR file [2] chonsaa 2009-03-20 3973
40989 goe zurag [12] goch 2010-06-22 3972
40988 Bysalgal [4] vege 2008-11-17 3969
40987 ХУМХ БОЛОН ЗАГАСНЫ ОРД Маралгоо 2009-12-04 3968
40986 СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ МОНГОЛ ИРГЭДЭД !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-03 3963
40985 Боди эмэгтэйчүүд [5] tengis999 2010-03-27 3958
40984 helj ugch tuslaach eejuudee [5] gereltorchlon 2008-09-03 3958
40983 zuvluguu uguuch [7] OBM 2011-02-16 3957
40982 sariin temdeg irdegguiee zuvluuch [6] amyon 2012-02-28 3956
40981 Та жирэмсэн болсоноо яаж мэдэх вэ? Маралгоо 2010-11-16 3956
40980 eejuudee zuvulguu ugch tuslaaaaach [5] [3] amirlan1 2010-06-17 3955
40979 охин эсвэл хүүтэй болмоор байна уу [2] ээж минь 2010-12-17 3954
40978 zuudnii tuhai asuuyaaaaaaaaaaaaa [7] 내사랑 2011-05-06 3952
40977 emegtei xuuxdiin palaj ovliin gutal duck duck 2011-10-18 3949
40976 АЙЛЫН БЭР БОЛОХ ГЭЖ ...КИМЧИТЭЙ .... [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-09 3946
40975 Hi oroin mend [2] maral_maa 2008-08-27 3942
40974 ELGEMSUUG HAIRLAARAI IIM BOLCHIJEE!!! [14] haliungo 2010-03-16 3941
40973 Oriflame buteegdehuun borluulj baina ta oriflame.mn orj catalogoos buteegdehuunee sonirhooroi 010 8409 0721 shinesoel 2011-03-13 3939
40972 Miss mongolia 2009 Badamgerel '' goo saihnii nuutsaa delgejee'' file [1] soko2006 2009-09-28 3937
배너신청
자생병원

배너신청