Нялх нярай, бага насны хүүхэд халуурч бүлээрэх, ханиад шуухинаа хүрэх зэрэг бага зэрэг зовиурлахад эм тан өгөх гэж яарсны хэрэггүй. Хүүхдийн бие организмд эм бэлдмэлээс илүү энгийн, хөнгөн, үр дүнтэй, ямар нэгэн хор нөлөөгүй байх нь чухал.
• Хүүхдийн ханиад, хоол эс шингэсэнд чацаргана хандлаж, ханднаасаа цайны халбагыг 100 мл усаар шингэлж уулгана.
• Бор хоолонд орсон хүүхдийн ханиад томуунд аарц буцалгаж уулгах, зөгийн балтай сүү, тарваган шийр эмтэй сүү өгөхөд хөлс гарч сайнаар эргэнэ.
•Хүүхдийн чих ялимгүй эмгэгших, зовиурлахад бүлээн усанд оруулбал зүгээр болдог. Ер нь нярай хүүхдийг ердийн бүлээн ус, ясны шөл, хар цай зэрэгт ээлжлэн оруулж байвал өвчин эмгэг тусахгүй сэргэлэн цовоо бойждог.
• Нялх хүүхэд чацга алдваас чихэр өвс буцалгаж уувал зогсоно.
• Хүүхэд бага багаар шээс алдахад усанд оруулсны дараа бөгсөн биеийг хонины сүүлээр хөнгөн тослох, бараан даавуунд тарвага, адууны тос шингээгээд давсганд нь бүлээн жин тавихад эерэг тустай.
• Нярайн хий ханиалганд цэвэр даавуунд шар тос шингээж сэрвээн дээр нь бүлээн жин 3 дахин тавьбаас эдгэрнэ.
• Хүүхэд доороос жиндсэн зэргээр баас алдаж эс тогтоход хүрвэл ширгээсэн ус, шинэ бүрсэн тараг, сүүний ээдэм байхуу цай зэрэг хоол ундны заслыг эрхэмлэх нь зүйтэй.
• Хүүхдийн ам гэмтэхэд зөгийн балтай буцалсан усаар 2-3 удаа самбай даавууг хуруундаа ороож өнгөрийг цэвэрлэн цусыг нь бага бага гаргавал түргэн илааршина.
• Нялхас галд түлэгдэж хайрагдсанд эхийнх нь шээсийг нэг балга уулгаж, шархыг нь түүгээр угаа. Хор нь дотогш үл орно.
/Хань/
Ихэнх хvмvvс алим биенд сайн, ханиад томуу туссан vед жигнэж идэхэд тустай гэдгийг мэддэг. Энэ яриа оргvй хоосон биш болох нь батлагдаж,
саяхан Их Британийн эрдэмтэд олон тєрлийн жимсийг судлаад хvний бие организмд хамгийн ашиг тустай нь алим гэдгийг шинжлэх ухааны vvднээс баталжээ.
Алиманд хvний дархлааны системийг бэхжvvлдэг С амин дэмээс гадна зvрх судасны євчнєєр євдєх эрсдлийг бууруулдаг антиоксидантууд агуулагддаг аж. Нэг алиманд ердєє 70-100 калори, хvний биед шаардлагагvй холестеринийг багасгаж, хэрэгтэйг нь ихэсгэдэг фенолууд ихээр агуулагддаг юм байна. Тvvнчлэн алимны шvvс шvдний пааланг гэмтээдэг амны хєндийн хортой бактеруудыг устгадаг аж.