Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Эмэгтэйчvvдийн євчний дотор єндгєвчийн vрэвсэл нилээд элбэг тохиолддог бєгєєд дангаараа євчлєхєєс илvvтэй умайн гуурсан хоолойн vрэвсэлтэй хавсарсан байх нь элбэг. Тєрєлт, vр хєндєлтийн улмаас умайд vvссэн vрэвсэл болон янз бvрийн шалтгаантай vтрээний vрэвслvvдийг эмчлvvлэхгvй архагшуулснаас халдвар vтрээнээс умайн хєндий рvv, умайн хєндийгєєс умайн гуурсан хоолой рvv, умайн гуурсан хоолойноос єндгєвч рvv дамжин тархах байдлаар євчлvvлдэг. Харин цєєн тохиолдолд уруудах замаар єєрєєр хэлбэл мухар олгой, шулуун гэдэс тvvний дээд хэсэг, хошного зэрэг эрхтэнvvдийн vрэвсэл тархаж єндгєвч болон умайн гуурсан хоолойг vрэвсvvлж євчлvvлдэг байна. Хэрвээ танд доорхи асуудлуудын аль нэг нь байгаа бол таны єндгєвч vрэвсэж євчлєх магадлалтай тул заавал эмчид хандан эрvvл байгаа эсэхээ тодруулаарай. Vvнд: Урьд нь эмч таныт vзээд vрэвсэлтэй байна, эмчлvvлээрэй гэсэн боловч эмчлvvлэхгvй орхисон, Vе vе хэвлийн доод хэсэг, бvсэлхий, цавь орчмоор хатгуулж євддєг, Биений юмны мєчлєг алдагддаг, Хэвлийн доод хэсгээр євдєхийн хамт халуурч байсан, Бэлэг эрхтэнээс цагаан юм их гардаг эсвэл цагаан юмны єнгэ, vнэр хэвийн биш санагддаг, Vр хєндvvлж байсан эсвэл тєрєлт хvндрэлтэй явагдсан, Умайн гаднах жирэмслэлт болж байсан, Умайн хєндийдєє ерєндєгтэй, Хамгаалалтгvй бэлгийн харьцаанд ордог, Хэвлийн хєндийн идээт євчний улмаас хагалгаанд орж байсан, зэрэг асуудал байгаа бол эмчид хандаарай |