Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Гэхдээ хvvхдийн хvйсийг дураараа сонгож болохгvй нь тиймхэн. Басхvv хvvхэдтэй болох цаг хугацаа ч тэр бvр санаснаар байдаггvй билээ. Зарим гэр бvл олон хvvхэдтэй байхад заримд нь vр заяадаггvй. Тиймээс хvvхэд хэрхэн олох, хvv эсвэл охинтой болох арга боломжуудын талаар сонирхолтой баримтуудыг хvргэе. Хvvхэд олох cap Ирээдvйн хvvхдийн хvйс хvvхэд олдсон cap, эхийн наснаас хамаардаг гэж эртний Хятадын ухаантнууд vздэг байна. Тухайлбал, 25 настай эмэгтэй намар, євлийн саруудад эрэгтэй, хавар эмэгтэй хvvхэд олох магадлал илvv єндєр аж. Харин 24 настай эмэгтэйнх эсрэгээрээ гэнэ. Vvний зэрэгцээ хvvхдийн хvйс тєлєвлєх аргыг япончууд бодож олжээ. Тэд эрэгтэй эсвэл эмэгтэй хvvхэдтэй болохыг эцэг, эхийн тєрсєн хийгээд хvvхэд олсон сараар тодорхойлдог байна. Жишээлбэл, арваннэгдvгээр сард тєрсєн аав, ээж хоёрдугаар сард хvvхэд олбол хvvтэй, долдугаар сард олбол охинтой болно. Хэрвээ эх нь нэгдvгээр сард, эцэг нь долдугаар сард тєрсєн хvмvvс хvv хvсч байвал нэг, охин хvсвэл зургадугаар cap хамгийн тохиромжтой гэнэ. Цусаа хэрхэн шинэчлэх вэ Европын эмч нар єєрсдийн боловсруулсан "цус шинэчлэгдэх" онолд тулгуурлан хvvхдийн хvйсийг таамаглахыг оролджээ. Энэ онолын дагуу эрэгтэйн цус дєрєв, эмэгтэйнх гурван жил тутамд шинэчлэгддэг байна. Хvvхэд олох vед эцэг, эх хоёрын хэнийх нь цус "залуу" байгаагаас хvvхдийн хvйс шалтгаална. Энэ аргыг ашиглахын тулд хvvхэд олсон жилийн эцгийн насыг дєрєвт, эхийн насыг гуравт хуваах хэрэгтэй. Дараа нь гарсан хариуны vлдэгдлийг харьцуул. Хэнийнх нь vлдэгдэл бага байна тэр нь залуу цустай байна гэсэн vг юм. Долоо хоногийн аль єдєр Бидний vед хvvхдийн хvйс тєлєвлєх хоёр арга буй болжээ. Эхнийх нь эмэгтэй хvний єндгєвчнєєс єндгєн эс боловсорч гvйцээд ялгарах vеийг тооцох арга юм. "Эрэгтэй" буюу Х-хромосомтой эр бэлгийн эсийн амьдрах хугацаа "эмэгтэй" буюу У-хромосомтой эсээс бага байдаг ч илvv идэвхтэй хєдєлдєг аж. Тиймээс єндгєн эс ялгарах єдєр секс хийвэл єндгєвчинд тvрvvлж эр бэлгийн "эрэгтэй" эс орж, есєн сарын дараа хvv тєрнє. Хэрвээ єндгєн эс ялгарахаас 1-2 хоногийн ємнє секс хийвэл єндгєн эс боловсорч гvйцэх хvртэл "эрэгтэй" эсvvд vхэж, охид хєгжинє. Ийм таамаглал биелэх магадлал 58 - 63 хувьтай байдаг. Сексийн тоо ч хамаатай Гэр бvл тєлєвлєлтийн "орчин vеийн" хоёр дахь арга ирээдvйн эцэг, эхэд зориулагджээ. Охинтой болохыг хvсч байвал сексийг эрс цєєрvvл, харин хvv тєрvvлэхийг хvсвэл олон хийх хэрэгтэй. Эрэгтэй хvн секс хийхгvй удвал бие махбодод нь У-хромосомтой эр бэлгийн эсийг "vхvvлдэг" онцгой эсрэг биет vvсдэг байна. Тиймээс удаан тэвчвэл охинтой болох магадлал маш єндєр аж. Гэр бvл тєлєвлєлтєд ийм аргыг хэрэглэхэд 100-аас 65 -70 тохиолдолд "захиалга" биелжээ. Vнэндээ охин хvссэн хосуудад амаргvй буюу тэд наад тал нь нэг cap хагасын хугацаанд бие биеэсээ хол байх ёстой. |
weq