Moderator: mgl_300
Өндөгтэй улаан лооль
Орц: Өндөг 2 ш
Улаан лооль 2 ш
Гахайн утсан мах 2 х
Цөцгийн тос тал халбага, ааг, амттан
Хийх арга: Улаан лоолийг таллан зүсэж, давс, ааг амттан нэмээд урьдчилан халаасан шарах шүүгээнд хэсэг байлгана. Дараа нь лоолийн хонхорхойд чанасан өндөг хийж, цөцгийн тос дусаагаад ил гал дээр шарж жижиглэн хөшиглөсөн гахайн утсан махаар чимнэ.
Омс Паша өндөг
Орц: Өндөг 2 ш
Цөцгийн тос 2 халбага
Бөөрөнхий сонгино 1 ш
Улаан лооль 2 ш
Үрсэн бяслаг 1,5 халбага
Улаан лоолийн сүмс 1 халбага, давс
Хийх арга: Жижиглэж хөшиглөсөн сонгино, үр хальсыг нь цэвэрлэж хэрчсэн улаан лоолийг хольж тосонд хуурна. Дээрээс нь түүхий өндөг, давс хийн үрж нунтагласан бяслаг цацаад, шарагч шүүгээндээ хийн шарна. Таваглахдаа өндгийг улаан лоолийн сүмсээр хүрээлнэ.
Гоймонтой шарсан өндөг
Орц: Өндөг 2 ш
Цөцгийн тос 2 халбага
Урт савхан гоймон 200 гр
Улаан лооль 2 ш
Үрсэн бяслаг 1 хоолны халбага, давс
Хийх арга: Урт савхан гоймонгоо давстай усанд чанаж, 1 см урттай хэрчинэ. Хэрчсэн гоймонгоо, жижиглэсэн улаан лооль, үрсэн бяслагтай холин тосонд бага зэрэг хуурна. Хуурсан гоймонгоо таваглахдаа, шарсан өндгөн дээр халуунаар нь тавина.
Мөөгөн шанзтай өндөг
Орц: Өндөг 3 ш
Хатаасан мөөг 10 ш
Бөөрөнхий сонгино 1 ш
Цөцгийн тос цайны халбаганы тал
Майонез 1,5 цайны халбага
Хийх арга: Сайтар чанаж хөргөсөн өндгийг бүдүүн талаас нь хэрчиж, цайны халбагаар шар хэсгийг нь тусгаарлана. Бөөрөнхий сонгиныг жижиг хэрчиж, тосонд шарна. Хатаасан мөөгийг дэвтээж чанаад мөн жижиглэн хэрчиж шарсан сонгино, өндөгний жижиглэн хөшиглөсөн шартай хольж хутгана. Мөөгөн шанзтай өндгөнд майонез, зөөхийний сүмс дусааж, яншуй зэргээр чимж тавина.
Сүмсэнд шарсан өндөг
Орц: Өндөг 3 ш
Цагаан талх 30 гр
Цөцгийн тос 1 хоолны халбага
Сүүн сүмс 100 гр
Үрсэн бяслаг 10 гр, давс
Хийх арга: Тосонд шарсан нэг зүсэм цагаан талхыг хайруулын тавган дээр тавьж түүн дээрээ хальстай нь чанаж цэвэрлэсэн өндгөө тавина. Өндөг талхаа хооронд нь өтгөрүүлсэн халуун сүүн сүмсээр нааж үрсэн бяслагаар өнгөлөн 10 минут хайрна. Бэлэн болоход нь цөцгийн тосоор тослоно.
Бяслагтай чанасан өндөг
Орц: Өндөг 4 ш
Бяслаг 50 гр
Майонез 1 цайны халбага
Давс, хар перец
Хийх арга: Өндгөө чанаж, халуунаар нь хальсалж, уртааш нь хуваан зүссэн талаа дээш нь харуулж тавина. Бяслагаа үрүүлд үрж, майонезтайгаа хольж, өндгөн дээрээсээ давс перецээр амтлан бүрхээд л зууш бэлэн болно.
Румын маягаар шарсан өндөг
Орц: Өндөг 2 ш
Цөцгийн тос
Бөөрөнхий сонгино
Хийх арга: Нэг литр усанд хоолны халбага цагаан цуу нэмж, жижиг саванд буцалгана. Түүхий өндгийг нэг нэгээр нь хагалж тавганд хийнэ. Дараа нь буцалж буй усандаа тавагтай өндгөө гоожуулан хийж саваа таглаад, гал дээрээс авч, 3 минут орчим байлгана. Ингэхэд өндөгний уураг бүлэгнэж, харин шар нь хагас шингэн байдалтай болдог. Өндгийг шүүн авч таваглаад дээр нь буцламтгай халуун тос цутгана. Шарсан өндгийг сонгиноор хачирлана.
Өндөгтэй ундаа
Орц: Өндөг 1 ш
Цөцгий 80 гр
Алимны нухаш 60 гр
Элсэн чихэр 25 гр
Ваналин, хүнсний мөс
Хийх арга: Өндөгний цагаан дээр элсэн чихэр, өндөгний шарыг зугуухан хийнгээ хутгаж хөөсрүүлээд, цөцгий алимны нухаштай холино. Ваналинаар үнэр оруулан шилэн аяганд аягалж, мөс хийж өгнө.
thanks