Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

-

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнийг үүсгэгчээр нь энгийн болон бэлгийн замаар халдварладаг гэж хоёр хувааж үзэж болно. Үүсгэгчийн хувьд янз бүр байна. Энгийн үрэвсэлт өвчнийг үүсгэгч нь коккын төрлийн микробууд, вирүсийн төрлийн үүсгэгчид байдаг. Бэлгийн замын үрэвсэлт өвчинд заг хүйтэн, трихоминиаз, хламид болон вирүсийн гаралтай үрэвсэлт өвчин орно. 
 

-Үрэвсэлт өвчний үед ямар зовиур илрэх вэ?
-Сүүлийн үед үрэвсэлт өвчин ихэссэн. Бэлгийн замын халдвараас үүдсэн үрэвсэлт өвчний үед гол зовиур нь загатнах, хорсох, доошоогоо идээтэй, үнэртэй ялгадас гарах байдлаар илэрнэ. Гэхдээ өвчин бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц шинж тэмдгээр илэрдэг. Үрэвсэлт өвчин хүндрээд ирэхээр халуурах, хэвлийн доод хэсгээр болон гуя дагаж өвдөх зэрэг хавсарсан шинж тэмдгээр илэрнэ.

-Үр дагаварынх нь талаар?
-Үр дагавар нь архаг хууч өвчтэй болно. Хамгийн гол нь залуу охид, эмэгтэйчүүдэд үрэвслийн улмаас үргүйдэл үүсэх явдал байдаг.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Бэлгийн ариун цэврийг л сахих явдал чухал. Бэлгийн замын халдварт өвчин авахгүй байх хэрэгтэй. Мөн ямар нэгэн үрэвсэлт өвчинтэй боллоо гэхэд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Өөрсдөө дур мэдэн эмчилж, дутуу хаях, олон дахин халдвар аваад байх явдал нь үрэвсэлт өвчнийг хүндрүүлнэ. Хэрэв үрэвсэлт өвчтэй бол эмчийн хяналтанд байж, эмчилгээгээ төгс сайн хийлгэх хэрэгтэй. Гэхдээ өвчин дан эмээр эдгэхгүй гэдгийг санах нь зүйтэй юм. Жамаараа эдгэж болно. Ер нь эмэгтэй хүн жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж, шинжилгээнүүд өгч байх хэрэгтэй.

-Жамаараа эдгэрнэ гэдэг нь юу гэсэн үг билээ?
-Хүн өөрөө ямар нэгэн өвчнийг эсэргүүцэх дархлаатай байдаг. Тэр дархлааныхаа хүчээр эдгээх хэрэгтэй. Мазокийн шинжилгээгээр гардаг лейкоцит /цагаан цогцос/ гэж эс бий. Энэ цагаан цогцос нь өвчнийг эсэргүүцэх, нян устгах чадвартай байдаг. Сүүлийн үед манайхан өвчин гэхээр л эм тариа гэдэг болж. Эмээр эмчилсээр байгаад сүүлдээ эм нь дийлэхээ болиод мөөгөнцөр гэдэг өвчин гарч, маш ихсэж байна. Хүмүүс орж ирээд эмчид шууд тулгалт хийдэг. “Би тийм өвчтэй болчихсон, ямар эм бичих вэ” гээд л. Дөрвөөс таван эм бичвэл сэтгэл хангалуун байх жишээтэй. Гэтэл эм өөрөө хор. Эмийг олон дахин, ойрхон давтамжтай хэрэглэвэл өвчин үүсгэгч нь эмэндээ дасчихдаг. Бага зэргийн өвчнийг хүний бие махбодь ер нь өөрөө эдгээнэ шүү дээ, байгалийн шалгарлаараа.

Жишээ нь, хүн ханиад хүрэхдээ гурав хоног эхэлж, гурав хоног өвдөж, гурав хоногт эдгэж, нийт есөн хоног хүний бие махбодь ханиадтай тэмцдэг. Үүнтэй л адил. Яахав сүүлийн үед орчинтойгоо буруу харьцсанаас үүдсэн байгалийн өөрчлөлт, утаа, стресс гэх мэт олон зүйлээс болж хүний дархлаа суларч байна. Гэхдээ дархлаагаа эмээр биш зөв хооллолт, зөв хувцаслалт, зөв амралтаар сайжруулах хэрэгтэй. Манай охидууд өвлийн хүйтэнд нуруугаа гаргасан куртик өмсөөд байгааг харахаар үнэхээр гайхдаг. Энэ бол жинхэнэ өвчний эх үүсвэрийг өөрөө бий болгож байгаа хэрэг. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар тийм халуун орны хувцас зохихгүй л дээ.

-Үрэвсэлт өвчний эмчилгээг бэлгийн хамтрагч нь хамт хийлгэх ёстой юу?
-Бэлгийн замын өвчинд л хосууд хамтдаа хамрагдах ёстой. Үрэвсэлт өвчинд заавал хамрагдах шаардлагагүй.

-Ганц удаагийн тариа гэж их ярих болж. Үнэхээр ганц удаа тариулаад эдгэрнэ гэж байх уу?
-Ганц удаа тариулаад зүгээр болдог мөөгөнцөр гэж байхгүй. Эмнийхээ үйлчиллээс шалтгаална. Бэлгийн замын үрэвсэлт өвчинд ганц удаагийн тариа гэж байдаг. Гэхдээ тарианаас гадна давхар бусад эмчилгээ бас шаардлагатай. Сүүлийн үед залуус аптекаас аваад л тариулдаг болчихож. Тэр буруу. Тэгээд өвчнөө далд хэлбэрт шилжүүлчихэж байгаа юм. Дараа нь биеийн эсэргүүцэл нь муудахаар тухайн өвчин нь дахиад байдаг муу талтай.

-Умайн хүзүүний шархлаа эмэгтэйчүүдийн дунд их элбэг тохиолдох болжээ?
-Умайн хүзүүний шархлаа нь үрэвсэлт өвчинд орно. Гэхдээ төрөлхийн умайн хүзүүний улайлттай хүмүүс байдаг л юм. Үтрээний шүүрэл ихтэй гэх мэт хүн хүний биеийн онцлогоос шалтгаалаад умайн хүзүүний шархлаа зарим хүнд үүснэ, зарим хүнд үүсэхгүй. Гэхдээ олон удаа үр хөндүүлсэн, цагаан юм их гардаг, төрөлттэй бас холбоотойгоор умайн хүзүүний шархлаа үүснэ. Мөн бэлгийн олон хавьтагчтай хүмүүст илүү их тохиолдоно.

-Жирэмсэн эмэгтэй үтрээний үрэвсэлт өвчнөөр өвчилсөн тохиолдолд яаж эмчлэх ёстой вэ?
-Жирэмсэн эмэгтэй үтрээний үрэвсэлт өвчнөөр өвчилвөл жирэмсэнд хоргүй эмээр л эмчилнэ. Жирэмсний эхний саруудад болгоомжтой хандах хэрэгтэй. Жирэмсний зургаан сараас дээш бол эмчийн хяналтанд хэрэглэнэ. Ер нь жирэмсэн эмэгтэйчүүд эм их хэрэглэхийг хориглоно. Эм хэрэглэснээс болж урагт гажиг үүсч, эх, урагт ямар нэгэн хүндрэл гарч болно.

-Эмэгтэйчүүд “цагаан юм гараад, зовиуртай байхад эмч зүгээр гэлээ” гэж гомдоллодог. Энэ тал дээр та юу гэж хэлэх вэ?
-Эмчийн өөрийн практикаас шалтгаална. Өвчтөний зовиурыг сонсож, үзлэг хийж байж л эмчилгээг сонгоно. Сүүлийн үед нотолгоон дээр суурилсан эмчилгээг хийдэг болоод байгаа. Өөрийнх нь амаар эмчлэхгүйгээр бодит байдал дээр үндэслэж эмчлэх буюу шинжилгээнд суурилана. Учир нь таамгаар эмчилчихэд шинж тэмдэг нь далд хэлбэрт шилжчихдэг. Эмч хүн зүгээр гэж байгаа бол зүгээр л байна. Цагаан юм гардаг хүн бүхэн өвчтэй биш шүү дээ. Хүний биеийн онцлогоос шалтгаалж цагаан юмны хэмжээ нь янз бүр байна. Гарч байгаа цагаан юманд өөрчлөлт орвол л өвчтэй болсон байх магадлалтай. Өвчин бүр бас үе шаттай. Үе шатаараа л эмчилгээ хийгдэнэ.

-“Спираль тавиулаад л үрэвсэлтэй болчихлоо” гэсэн яриа ч байдаг?
-Спираль тавиулснаас болж үрэвсэл үүснэ гэж байхгүй. Спираль гэдэг шинжлэх ухаанаар батлагдаад олон жил хэрэглэгдэж байгаа жирэмснээс хамгаалах сайн чанарын хамгаалалтын хэрэгсэл. Үтрээний үрэвсэлтэй байж байгаад спиралиар дамжиж үрэвссэн тохиолдол байж болно. Түүнээс спиральтай хүн бүхэн үрэвсэхгүй. Эмчид үзүүлээд таарч тохирсон спиралиа тавиулах хэрэгтэй. Үр хөндүүлээд явж байснаас хамаагүй дээр биз дээ.

-Үрэвсэлт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд, шинжилгээ өгөхөөр очихдоо юуг анхаарах вэ?
-Антибиотик, болон лаа хэрэглэсний дараа шинжилгээ өгвөл хариу нь буруу гарна. Тийм учраас шинжилгээ өгөхөөс доод тал нь 5-7 хоног үтрээндээ элдэв эм, лаа хийгээгүй байх шаардлагатай.

-Мөөгөнцөр үрэвсэлт өвчинд орох уу. Мөн бэлгийн замаар халдварлах уу?
-Мөөгөнцөр бол эмийн хордлого, харшлын өвчин. Ямар нэгэн үрэвсэлт өвчинд орохгүй. Нэгэнт өөрөө үүсчихвэл бэлгийн замаар халдварлаж болно. Гэхдээ хосуудын нэг нь өвчтэй байхад нөгөө нь өвчингүй байж болно шдээ. Мөөгөнцөр бэлгийн замын халдварт өвчинд тооцогддоггүй. Биеийн эсэргүүцэл сайтай хүн бол өвчлөхгүй байж болно.

-Шингэн савангаас болж эмэгтэйчүүд мөөгөнцөртөж байна гэж их ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Шингэн саван хэрэглэх нь зүйтэй. Гадна бэлэг эрхтэндээ долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэхэд зүгээр. Хувь хүнд тухайн шингэн саван зохихгүй бол харшил өгч болно. Зарим эмэгтэй дотогшоо хэтэрхий угаагаад байдаг. Тэгвэл бас муу. Ер нь угаалгын шингэн гэдэг чинь бас тодорхой хэмжээний шалгуурт ороод зохицно гээд гарчихсан байна аа даа. Манайхан ер нь их туйлшрамтгай юм. Эмчийн үгийг үнэмшихгүй. Бие биенээсээ сонссон аль нэгэн муу юмыг сенсаац болгож ярьдаг. Тэгсэн атлаа сайн юмыг тэгж ярьдаггүй. Олон хүнд зохиж байхад ганц хоёр хүнд л харшил өгсний төлөө ингэж ярих хэрэггүй юм л даа. Чи бид хоёр өөр, чи бидний үр хүүхэд ч бас өөр л биз дээ.

-Бэлгийн хавьталд ороогүй бага насны охид үрэвсэлт өвчтэй байх тохиолдол гарах уу?
-Байдаг. Ахуйн нөхцлөөр халдварлаж болно. Бохир гараар, эцэг эхийн өвөрт унтаж бохирдсоноос халдварладаг. Гэхдээ харьцангуй цөөн тохиолдол ажиглагддаг. Охидуудад багаас нь антибиотик аль болох бага хэрэглүүлж, бэлгийн ариун цэврийг сайтар сахиулж сургах хэрэгтэй.

-Сарын тэмдэг нь өвдөж ирдэг эмэгтэйчүүд байдаг. Энэ нь үрэвсэлт өвчинтэй холбоотой юу?
-Сарын тэмдэг ирэх үед өвддөг удамшлын гарал байдаг. Зарим нь умайн байрлалаас байж болно. Зарим нь сарын тэмдгийн үед умайн салстанд өөрчлөлт гарснаас өвдөлт үүсч болно. Үрэвсэлт өвчнөөс болж өвдөлт өгч болох ч маш ховор тохиолдолд. Үрэвсэлт өвчнөөс үүдсэн байлаа гэхэд сарын тэмдгийн үед биш сарын тэмдгийн дараа өвдөлт өгдөг.

-Гэвч хүүхэд байхад нь өвдөлтгүй ирж байгаад хожим нь өвддөг болсон байдаг шүү дээ?
-Үр хөндүүлснээс, төрсний улмаас умайн салст бүрхэвчинд өөрчлөлт орсноос сарын тэмдгийн үед өвдөх шинж тэмдэг үүсч болно. Гэхдээ маш цөөн тохиолдолд үрэвсэлт өвчин байж болно.

-Сүүлийн үед үрэвсэлт өвчин ихсэх боллоо гэсэн. Яагаад ихсэх болов?
-Бэлгийн замбараагүй хавьталтай шууд холбоотой. Үүнээс үүдээд бэлгийн замын халдварт өвчин ихсэж байна. Хоёрдугаарт антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж байна. Мөн үр хөндөлт ихэссэнтэй холбоотой. Үр хөндөлт хийлгэсний дараа шавхрага дуустал бэлгийн харилцаанд орохгүй байх, даарч хөрөхгүй, хүнд юм өргөхгүй, биеийн хүчний ажил хийхгүй байх гэх мэтээр гам хэрэглэх ёстой.

-Эмэгтэйчүүдийн үтрээнд хэрэглэдэг лааны талаар?
-Лааг урьдчилсан сэргийлэх журмаар хоёр сард нэг удаа, долоо хоногийн хугацаатай хэрэглэж болно. Лааныхаа үйлчлэл, найрлагаас хамаарна. Ер нь эмэгтэй хүн их бохирдомтгой шүү дээ. Шээсний эрхтэн, шулуун гэдэс, бэлэг эрхтэн нь зэргэлдээ байрлалтай. Халдвар авах эрсдэл өндөр. Тиймээс түүнээс урьчилан сэргийлэх журмаар хэрэглэж болно.

-Гадаадад байгаа эмэгтэйчүүд эмнэлэгийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй байтал элдэв үрэвсэлт өвчин тусвал яах ёстой вэ?
-Лаа л хэрэглэнэ дээ. Холимог үйлчилгээтэй лаа хэрэглэнэ. Гэвч аль болох л эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Антибиотик дур мэдэн хэрэглэснээс болж гарах муу үр дагавар мэдээж бий л байх?
-Дээр хэлсэнчлэн манайхан нэгнийхээ үгээр, дур мэдэн эмчилгээ хийдэг. Нэг хэсэг метрогиль сайн гээд бараг л хүүхдээс авахуулаад бүх хүн хийлгэв. Энэ бол “сайн” гэж шуугиан дэгдээж, эмээ борлуулдаг эмийн бизнес эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаа. Гэтэл метрогилиэс харшил аваад хүндэрсэн хүмүүс ч байж л байдаг. Антибиотик дур мэдэн их хэмжээгээр хэрэглэснээс болж гарах муу үр дагавар багагүй бий. Жишээ нь сепсис буюу цусан халдвар, менингит гэх мэт хүнд өвчин тусахад нэгэнт хэрэглээд заншчихсан эмнүүд нь дийлэхгүй байх жишээтэй. Манайхан эмийг дэндүү хэрэглэж байна. Энэ байдал сэтгэлийг маань маш их зовоож байна даа.

-Бид эмийн санчид хандаж зовиураа хэлэхэд тэдний зүгээс “ийм эм уу” гээд өгдөг. Энэ хэр зөв алхам бэ?
-Тийм байх учиргүй ш дээ, уг нь. Тэд өөр мэргэжилтэй хүмүүс. Эмнийхээ сайн, муу талыг нь, химийн найрлагыг нь ярьж өгөх ёстой. Түүнээс “чи тэрийг уу, энийг уу” гэж зөвлөх ёс байхгүй.

-Уг нь ямар эм уухыг эмч л хэлж өгдөг ёстой байх?
-Сүүлийн үед ард түмэн буруу ойлголттой болжээ. Эмч рүү дайрч, дарамт шахалт үзүүлдэг болсноос практикгүй эмч нар нь айдаг болсон. Өчнөөн жил сурчихаад, хүний төлөө явж байгаад хэрэгт орохыг мэдээж хэн ч хүсэхгүй шүү дээ. Эмч нарыг маш их шахалтанд оруулдгаас болоод эмч нар сэтгэж чадахгүй болж байна, залуу эмч нар айж, мэргэжлээсээ хулгах болж. “Тэр эмч, энэ эмч муу, эмнэлэгийн байгууллага муу” гэж ярьдаг. Гэтэл эмнэлэгийн байгууллага хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл явж байгаа. Эмч нар хэзээ ч хүнийг “үхүүлчихье, хордуулчихъя, энэ хүнд худлаа эм бичиж өгөөд гаргачихъя” гэж бодохгүй. Яахав олон хүн дотор сайн, муу хүн бий. Гэхдээ маш өчүүхэн хувь л байгаа шүү дээ. Тэгэхэд ард түмэн энийг ойлгохгүй болчихсон байна. Манай Монголын эмч нар мэдлэг чадвар сайтай шүү.

-Аль болох олон хавьтагчтай байх шаардлагагүй. Мөн бэлгэвч хэрэглэх хэрэгтэй. Зөвхөн үрэвсэлт өвчин биш цаана нь ДОХ гээд аюултай өвчин байна. Хүнийг гаднаас нь хараад мэдэх аргагүй. Бэлгийн замын бусад халдварт өвчин шиг ганц удаагийн хавьтлаар л халдварлана. Тэгээд л амьдралгүй, насгүй болно. Өөрөө хохирч, дээрээс нь улс эх орноо хохирооно. Мөн манай хүүхнүүд гадныхантай их гэрлэж байна. Монгол цус, Монгол үндсээ эмэгтэйчүүд л хамгаалж үлдэнэ шүү дээ. Гэхдээ энд эрчүүд мөн гол үүрэгтэй. Монгол эрчүүд үнэхээр арчаагүй болчихсон юм уу, манай гайгүй боловсролтой эмэгтэйчүүд гадаад хүнтэй их суудаг болж, гадагшаа их явдаг болж. Яг үнэндээ бол эмэгтэйчүүдээ Монгол хүнтэйгээ суугаасай л гэж хүсэх байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2133834/be1/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.09.01 23:20:19
*.99.15.50

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.09.01 23:26:08
*.99.15.50

    Дурлалаар жигүүрлэхийн тулд хайраас би цөхрөхгүй
    Дуу шиг гэгэлгэн байхын тулд халирч бас гоморхохгүй
    Ингэхгүйн төлөө хөр цасны яргуй шиг дэлгэрч
    Ингэхгүйн төлөө эрчүүд бүрээс хайр нэхэхгүй

    Өргөстөй цэцэг  зүрхэндээ ургуулж
    Өвдөж шаналсан нь хайрын буруу биш
    Бүсээ тайлж үсээ задалсны төлөөс гэж үгүй
    Бүтэлгүй хайранд гоморхоогүй сэтгэл гэж




      profile

      Ц.ЭЛГЭМСҮҮ

      2009.09.02 01:29:03
      *.99.15.50

      profile

      Ц.ЭЛГЭМСҮҮ

      2009.09.02 01:35:29
      *.99.15.50

      List of Articles
      Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
      Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210459
      Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238693
      Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
      Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364580
      Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
      41016 halamjiin mungu [4] seegii76 2011-11-11 4025
      41015 ХИЛЭНЦ БА ИХЭРИЙН ОРД Маралгоо 2009-12-04 4022
      41014 busguichuudee zuvulguu uguuch [2] tsdeegii 2008-07-25 4021
      41013 hi jiremsen bolon torson eejuudee haruilj ogooch? [9] honey_0203 2009-12-03 4019
      41012 tsistit-ii talaar? [1] bomboorei 2008-08-29 4016
      41011 Ger buliin talaar zuwluguu ugnu tugsus 2011-05-21 4012
      41010 mongol dagi solongosiin elchin [1] beta 2011-03-03 4008
      41009 humsug shivuuleh gesiin ma [1] cdkeycrack 2009-12-18 4008
      41008 hi naizuudaa [1] narukaa 2008-07-10 4008
      41007 Tsairuulah nuurnii tolbo arilgah tos Wheiting serium moncorltd 2012-06-11 4006
      41006 huuhdiin tuhai medeelel shine blog [2] bolor2 2008-12-30 4006
      41005 Жирэмсний үед таагүй, санаа зовоосон шинж тэмдгүүд илэрдэг Ээж минь 2011-04-21 4005
      41004 Хєх сайхан бол [2] Маралгоо 2010-01-15 4005
      41003 uchiraa olohgui bna tuslaach [8] tsarai_muut 2010-01-09 4003
      41002 huuhnudee yahuu?? [7] honey1111 2012-02-08 4001
      41001 buidan [1] duck duck 2010-05-02 3999
      41000 ongotsnii bilet file [2] dulmaak 2008-07-27 3999
      40999 Нүүрний арьсны нүхжилт [1] mgldevuchika 2009-06-08 3996
      40998 eruul mendiin tuhai asuult meddeg bol helj ogch tuslach [2] meeg 2008-08-12 3996
      40997 OHUI GOO SAIHNII BVTEEGDEHVVN 702 TOOTOD VVD HAALGAA NEELEE file LG~O HUI 2013-06-18 3992
      40996 GOY YUM HELIE. BUSGUICHUUDEE [11] [1] fantasyod 2010-01-31 3992
      40995 orchuulaad ogooch yaaraltai [2] puuee 2008-07-18 3991
      40994 Арслан ба охины орд Маралгоо 2009-12-04 3990
      40993 oroi yamar hool hiidgiin bilee................................ [2] tengis999 2010-03-11 3989
      40992 Би чинь нөхөртэй, хүүхэдтэй хүн. Гэтэл 10 жилийн өмнө [1] goch 2010-12-03 3986
      40991 Секс гэж юу вэ? [6] 사랑이 뭔지 2009-03-29 3986
      40990 NASNAASAA ZALUU HARAGDAH JOR file [2] chonsaa 2009-03-20 3973
      40989 goe zurag [12] goch 2010-06-22 3972
      40988 Bysalgal [4] vege 2008-11-17 3969
      40987 ХУМХ БОЛОН ЗАГАСНЫ ОРД Маралгоо 2009-12-04 3968
      40986 СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ МОНГОЛ ИРГЭДЭД !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-06-03 3963
      40985 Боди эмэгтэйчүүд [5] tengis999 2010-03-27 3958
      40984 helj ugch tuslaach eejuudee [5] gereltorchlon 2008-09-03 3958
      40983 zuvluguu uguuch [7] OBM 2011-02-16 3957
      40982 sariin temdeg irdegguiee zuvluuch [6] amyon 2012-02-28 3956
      40981 Та жирэмсэн болсоноо яаж мэдэх вэ? Маралгоо 2010-11-16 3956
      40980 eejuudee zuvulguu ugch tuslaaaaach [5] [3] amirlan1 2010-06-17 3955
      40979 охин эсвэл хүүтэй болмоор байна уу [2] ээж минь 2010-12-17 3954
      40978 zuudnii tuhai asuuyaaaaaaaaaaaaa [7] 내사랑 2011-05-06 3952
      40977 emegtei xuuxdiin palaj ovliin gutal duck duck 2011-10-18 3949
      40976 АЙЛЫН БЭР БОЛОХ ГЭЖ ...КИМЧИТЭЙ .... [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-09 3946
      40975 Hi oroin mend [2] maral_maa 2008-08-27 3942
      40974 ELGEMSUUG HAIRLAARAI IIM BOLCHIJEE!!! [14] haliungo 2010-03-16 3941
      40973 Oriflame buteegdehuun borluulj baina ta oriflame.mn orj catalogoos buteegdehuunee sonirhooroi 010 8409 0721 shinesoel 2011-03-13 3939
      40972 Miss mongolia 2009 Badamgerel '' goo saihnii nuutsaa delgejee'' file [1] soko2006 2009-09-28 3937
      배너신청
      자생병원

      배너신청