Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
[1] Охид бүсгүйчүүдийн дунд үс унах өвчлөлт маш элбэг байдаг. Тэр тусмаа та урт үстэй бол бүр хэцүү. Хэрвээ таны үс унаад байгаа бол та дараах алхмуудын уншаарай Үс угаах Толгойгоо угаахын өмнө үсээ сойз эсвэл илүү шигүү самаар санаарай. Хэрвээ та урт үстэй бол угаахдаа толгой дээрээ овоолж угаах нь маш муу байдаг гэнэ. Учир нь маш их хугаралт үүсгэдэг юм байна. Мөн та үсээ болж өгвөл ойр ойрхон угаахаас зайлсхийгээрэй. Хэрвээ таны үс тослог бол долоо хоногт 3-4 удаа л угаах хэрэгтэй. Харин хуурай бол угаахынхаа өмнө өндөгний шартай хутгасан оливын тосоор арчвал илүү үр дүнтэй байдаг юм байна. Мөн тараг түрхэж болно. Тараг нь таны үсэнд тэжээл өгдөг юм. Шамдуниа сонгохдоо ургамлын найрлагад нь ихээхэн анхаарч байх хэрэгтэй. Үсэнд тохирсон найрлага, болон витаминтай шампуниар угаавал илүү сайн байдаг. Толгойгоо угаасны дараа тал нимбэг шахсан усаар үсээ зайлаарай. Энэ нь үсний бүтцийг сэргээхэд тустай юм. Та долоо хоногт нэг удаа толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна үсийг тань хурдан ургуулах юм байна. Мөн долоо хоногт нэг удаа ургамлын эрчимжүүлсэн үйлчилгээтэй хандаар толгойгоо угааж бай. Болж өгвөл халгай буцалгаад хөргөж байгаад үсээ угаавал бүр сайн.