Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

huuramch gerlelt

Уншсан 762 vote 0 2011.07.31 18:25:27

Hi bvsgvichvvdee so hvntei huuramchaar gerelmeer bna naidwartai hvn bna uu tuslaach utsaa vldeene vv bi zalgay

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4921154/e6a/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.08.01 20:09:03
*.234.157.141

Солонгостоо ядуу гэх амьдралтай, хєдєє амьдардаг, жижигхэн байшинтай, бас ногоо тарьдаг талбайтай, урьд нь гэрлээд салсан, маш хэрцгий, их архи уудаг, ааш зан муутай нэгэн байсан. Зарын дагуу зуучлуулж буй эмэгтэйчvvдийн 80 хувь нь 18-25 нас хvртэлх, 20 хувь нь 30-35 насных байдаг гэнэ. Тэдний дийлэнх нь гадаадын иргэдтэй гэр бvл болох сонирхлоор ийн зуучлах товчоонд ханддаг байна. Харин гэрлэж буй гадаадын иргэдийн нас нь 35-60 байгаагаас vзэхэд манай эмэгтэйчvvд єєрєєсєє хоёр дахин илvv настай хvнтэй гэрлэж байгаа юм. Мєн зуучлалын компаниуд гэрлэлтэд шаардлагатай баримт бичгийг хуульд заасан журмын дагуу /ажлын болон гэрийн хаяг, хэрэгт холбогдож байсан талаарх баримт бичгийг огнооноос харахад Монголд ирэхээс нь ємнє бvрдvvлсэн/ бvрэн. Бvрдvvлсэн нь эртнээс зохион байгуулж бэлтгэснийг харуулж байгаа илрэл юм. Зуучлагч байгууллага зууч-луулж буй эмэгтэйчvvдтэй байнга холбоо харилцаатай гэх боловч vнэн хэрэгтээ тийм байдаггvй аж. Энэ бvгдийг дараах гурван жишээгээр бататган єгvvлье

Наркозонд оруулаад гурван сартай хvvхдийг минь авахуулсан байсан

Нэгэн зуучлуулагч компаниар зуучлуулсан хохирогч "С" гэгч охины яриагаар "Тус зуучлалын компани "И" гэгч солонгос иргэнийг надад танилцуулахдаа баян чинээлэг, хувьдаа хаустай, олон газар эзэмшдэг, урьд нь гэрлэж байгаагvй зэргээр магтсан. Харин эцэстээ энэ бvхэн
эсрэгээрээ байсан. Солонгостоо ядуу гэх амьдралтай, хєдєє амьдардаг, жижигхэн байшинтай, бас ногоо тарьдаг талбайтай, урьд нь гэрлээд салсан, маш хэрцгий, их архи уудаг, ааш зан муутай нэгэн байсан. Очсон єдрєєсєєл намайг загнаж, єглєєний зургаан цагт босгон хоол цайгаа хийлгэж, ногооны талбай дээрээ ажиллуулж байсан. Ингээд гадаадын иргэдийг хамгаалах тєвд бvх учраа хэлээд дєрєв хоносон. Гэтэл тэр тєв нєхєр рvv маань утасдаад таны эхнэр энд байна, их сэтгэл санааны дарамтанд орсон байдалтай, бас гурван сартай жирэмсэн байна гэж хэлсэн. Гэтэл тэр намайг ирж аваад шууд эмнэлэгт аваачсан. Эмчийн хvvхэд нь эрvvл байна авахгvй гэсэн яриаг сонссон. Харин "И" эмчид хэдэн тєгрєг єгсєн. Тэгээд намайг наркозонд оруулсан. Сэрсэн чинь гурван сартай хvvхдийг маань авчихсан байсан. Ингээд би тэнд ажил хийж байж Монгол руу ирэх зардлаа олсон. Намайг зуучилсан компани одоо болтол олдохгvй байна" гэв.

Намайг Монголоос 12 мянган ам.доллараар авсан болохоор явуулахгvй байна

Мєн єєр нэг зуучлалын компаниар "А" гэх охин 2009 оны аравдугаар сард Солонгос улсын иргэн Ким гэгчтэй зуучлуулан гэр бvл болоод БНСУ-руу явжээ. БНСУ-д ирснээс хойш нєхєр болох хvн нь эрvvл, согтуу аль ч vедээ элдвээр харааж, зодож, харанхуй хонгилд хонуулах зэргээр дарамталдаг байжээ. Охин утсаар ярих бvртээ "Ээж ээ намаайг аваач ээ, энд vнэхээр хэцvv байна. Намайг Монголоос 12 мянган ам.доллараар худаллдаж авсан байж, тиймээс явуулахгvй байна" гэж ярьж байжээ. Энэ талаар ээж нь тус зуучлах товчоонд удаа дараа хандахад "Танай охин єєрєє буруутай, ааш муутайдаа тэгж байгаа, тэгээд ч тэр єєрєє дуртайдаа яваа биз дээ бидэнд хамаагvй" гээд огт халгаадаггvй харин ч цаад талд мэдэгдсэнээр охин ээжтэйгээ утсаар ярих боломжгvй болж хэд хоног сураг тасарч, охин гэрээсээ зугтсан бєгєєд арай гэж Монголдоо иржээ. Ээж нь энэ асуудлаар хєєцєлдєж явахад тус зуучлах товчоогоор зуучлуулж очоод хvнд нєхцєлд байж байгаад оргож ирсэн охидууд олонтой тааралдаж байсан байна.

Би Солонгос явна гээд баахан мєнгє зээлсэн єртэй, буцаж болохгvй

"Солонгост єндєр цалинтай ажилд зуучилна" гэсэн зараар очиход "X" болон єєр таван охиноос Тунгаа гэгч эмэгтэй 200-500 мянган тєгрєг авч, очмогцоо охидуудын паспортыг хураан авсан  байна. Тунгаа гэгч тэднийг 17 давхар байшинд байрлуулахаар аваачихад тэнд мєн 6-7 монгол охин байжээ. Тэнд байсан монгол охидод хандан "Массажны ажил хийлгэнэ. Сард 1500 ам.долларын цалинтай. Та нарт Тунгаа юу хийхийг чинь хэлээгvй юм уу. Та нар юу л бол юу хийнэ. Охидууд эхлээд ингэдэг л юм. Сайн бод" гэх зэргээр хандаж байсан аж. "X" тэндээс зугатахаар шийдэж хамт очсон "Г"-г ятгажээ. Харин хариуд нь "Г": Би Солонгос явна гээд баахан мєнгє зээлсэн єртэй, буцаж болохгvй гээд vлджээ. Энэ мэтчилэн олон эмэгтэйчvvд хууртагдан хvний наймааны золиос болсоор байна...

Тэд гадаад улсад гарах гэсэн сонирхол, гадаадын хvн л баян мєнгєтэй гэсэн алгуу бодлын vvднээс ийн "хар хангал"-д унадаг аж. Хvний наймааны золиосонд єртєж буй эдгээр эмэгтэйчvvдийн ихэнх нь ид хийж бvтээн хєдєлмєрлєх насандаа байгаа нь харамсалтай.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
배너신청
자생병원

배너신청