Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Бүсгүй та, хэрэв хэн нэг залууд сайхан сэтгэгдэл төрүүлмээр, дэргэдээ үүрд байлгамаар байгаа бол доорх үйлдлүүдээс зайлсхийгээрэй. Учир нь энэ 6 үйлдэл тэднийг залхааж, танаас зайгаа барихад хүргэдэг.


ҮГНЭЭСЭЭ ҮЙЛДЭЛ НЬ ЗӨРӨӨД БАЙДАГ ЗАН

Жишээ нь бид тэднийг “Оройн хоолонд хаашаа орох уу?” гэж асуухад нь “Хаашаа ч яахав” гэж хариулдаг. Тэгсэн хэрнээ өөрсдийнхөө дуртай газар дагуулаад орохоор дараа нь тэр нь ч таалагдсангүй, хоол нь ч амтгүй юм гээд гомдоллоод унадаг шүү дээ.

 

ГЭНЭТ ТАГ БОЛЧИХДОГ
Хэл сураг ч үгүй усанд хаясан чулуу шиг л алга болчихно гээч. Тэгээд дараа нь яагаад тэгсэн шалтгаанаа ч хэлэхгүй, уучлалт ч гуйдаггүй. Үнэндээ энэ нь бидний төрөлхийн бага зэрэг ихэмсэг зантай холбоотой.

 

ҮЛ ОЙШООХ
Эрэгтэй хүн хайртай бүсгүйгээ баярлуулах дуртай. Ялангуяа дурласан эр. Гэвч таны төлөө хийж байгаа жаахан ч гэсэн юмыг нь үл ойшоосон, талархаагүй царай гаргавал халуун сэтгэл нь дорхноо мөс болон хувирдаг. Тэд таны төлөө амиараа дэнчин тавьчихаад, зөвхөн “баярлалаа” гэдэг үг, эелдэг инээмсэглэлийг л хүсэж суудаг.

 

МЭДЭН БУДИЛАХ, ХАМРАА СӨХӨХ
Шөнийн цэнгээний газар танилцаж нэг оройг цуг хөгжилтэй өнгөрөөчихөөд 7 хоногийн дараа санаандгүй таарахад огт харж байгаагүй юм шиг царай гарган хамраа сөхөж алхдаг бидний зан залуусын дургүйг хүргэдэг аж.

 

БУСДЫГ МУУЛАХ
Хэн нэгнийг ар хударгаар нь муулахад залуус үнэхээр дургүй. Хэдий хэл тань загатнаад байсан ч, хайртынхаа дэргэд амаа жимийж байгаарай.

 

ХУДАЛ ХЭЛЭХ
Харваас уурлачихсан нь мэдэгдээд байхад л, “Яасан?” гэж тэднийг асуухаар “Яагаа ч үгүй ээ” гэж хариулдаг зан. Эмэгтэйчүүд төрөлхийн зөн совин сайта, мэдрэмжтэй хүмүүс болохоор хэн нэгнийг хөмсгөө зангидсаныг харвал шалтгааныг нь төвөггүй олчихдог. Харин эрчүүд тийм биш. Хэлэхээс нааш ойлгодоггүй. Тиймээс толгойг нь өвтгөлгүй, ямар нэг юманд сэтгэл хангалуун бус байвал түүнийгээ хайртдаа тодорхой ойлгуулж сураарай.

 

Солонгос улс дахь Монголчуудын Сэван эмнэлэг

Web site : www.sewanghospital.mn

Tell : 02-2299-3589


KIMAWorld

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4894828/c2e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
배너신청
자생병원

배너신청