Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Эрүүл мэндийн даатгал нь нийгмийн халамжийн нэгэн хэлбэр болохын хувьд ажилчин хүн болон түүний гэр бүлийн эрүүл мэндийг төрөл бүрийн осол, өвчин эмгэгээс сахин хамгаалах зорилготой. Иймээс даатгуулагч нь даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд тогтмол төлснөөрөө аливаа нэгэн осолд өртсөн, өвчин эмгэг туссан тохиолдолд эмчилгээний зардлаас тогтоосон хувь, тарифын дагуу хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

Cолонгос улсад сурч, ажиллаж амьдардаг гадаад хүмүүс нь гадаад иргэний үнэмлэх болон бусад холбогдох бичиг баримтыг бүрдүүлсэнээр Солонгос улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдах бүрэн боломжтой байдаг.

Солонгос улсад оршин суух тухайгаа бүртгүүлэн гадаад иргэний үнэмлэхээ авсан өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлж болно.

 Эрүүл мэндийн даатгалын 3 сарын төлбөрийг урдчилан төлсөнөөр эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой.

Даатгалд хэн хамрагдаж болох вэ?

 Соёл урлаг(D-1), гадаад оюутан(D-2), үйлдвэрийн дадлага(D-3), энгийн дадлага(D-4), сурвалжлагч(D-5), шашин(D-6), томилолт(D-7), бизнесийн хөрөнгө оруулагч(D-8), гадаад худалдааны удирдлага(D-9), их сургуулийн багш(E-1), гадаад хэлний ярианы багш(E-2), судалгаа шинжилгээний ажилтан(E-3), техник технологийн багш(E-4), мэргэжлийн ажилтан(E-5), тусгай үйл ажиллагаанд оролцох мэргэжилтэн(E-7), мэргэжил дээшлүүлэх(E-8), гэрээт ажилтан(E-9), Солонгос иргэнтэй гэр бүл бологч(F-2), гэр бүлийн хүмүүс(F-3), гадаад оршин суугаа Солонгос гаралтай иргэн(F-4), Солонгос улсад байнгын оршин суугч(F-5), урлагийн тоглолт(E-6) зэрэг визний ангилалтай хүмүүс Солонгос улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой юм.

Бүрдүүлэх бичиг баримт:

-    Гадаад иргэний үнэмлэх /шаардлагатай тохиолдолд гадаад иргэний үнэмлэхний үнэнг батлах бичиг/
-   Оршин сууж амьдрах зорилго, шалтгаанаа батлах бичиг
-   Орлоготой хүний хувьд цалингийн тодорхойлолт
-   F-4 төрлийн визтэй хүн Солонгос улсад оршин суух тухай мэдэгдлийн бичиг зэрэг болно.

Даатгалын шимтгэлийн хэмжээ ба түүнийг тооцох арга:

- Мөнгөн орлогын хэмжээ нь тодорхой иргэд: Орлогоос хамаарсан шимтгэл

Түүний аргачилал: Сарын дундаж орлогыг тэр цаг мөчид заавал даатгуулах ёстой иргэдийн төлж буй нийгмийн даатгалын хувиар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний вон.

- Сарын тогтмол орлого байхгүй ба орлогын хэмжээг тогтоох боломжгүй иргэд: Тогтмол шимтгэл

Түүний аргачилал: Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар сайн дурын даатгуулагчидын дундаж шимтгэлийг ноогдуулна.

Харин оюутан буюу D-2 визтэй иргэд 30%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

Солонгос улсад оршин сууж буй гадаад улсын иргэнд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ноогдуулахад сарын тогтмол орлого гэдэгт зөвхөн цалин хөлсийг л оруулан тооцох ёстой байдаг. Цалин хөлснөөс гадуурх орлого буюу бонд, үнэт цааснаас олсон орлого ба банкны хүү зэрэг нь сарын нийт орлогод хамаарахгүй юм.

Эрүүл мэндийн даатгал нь Солонгос улсад урт хугацаагаар ажиллаж амьдрах хүмүүст илүү ашигтай зүйл юм.

Даатгалтай хүмүүсийн анхаарах хамгийн чухал зүйл бол эмнэлгээ зөв сонгох асуудал юм. Учир нь эмнэлгээ буруу сонгосон тохиолдолд цаг хугацаа алдан, дахин өөр эмнэлэгт очих тохиолдолд шинжилгээ давтан хийлгэх зэргээр эдийн засгийн хувьд хүндрэл учирч мэднэ. Тиймээс та эхнээсээ аль эмнэлэгт хандах тухайгаа мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө аван эмнэлэгт хандахыг санал болгож байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4879665/3e4/trackback

hi_hey

2011.07.21 22:10:55
*.63.221.29

Солонгос улсад оршин суух тухайгаа бүртгүүлэн гадаад иргэний үнэмлэхээ авсан өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлж болно.

Uuchlaarai. Ene yu gesen ug ve?. tuluh yostoi gesen ug bish uu. tuluhgui bj boloh um uu. ireed udsan bolohoor anh irsen udruusuu tulburuu hiideg gej sonsson uur arga bna uu?

 

수영

2011.07.22 10:58:15
*.231.88.42

tolboroo tolj eheleheer ugaasaa irsen odrooos ehleed mongo n bododgdog yum bilee

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365881
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
배너신청
자생병원

배너신청